Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2024/0734

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   О.Дийн нэхэмжлэлтэй

        захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ар

Нэхэмжлэгч: О.Д

Хариуцагч: Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Б

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 43 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ар, хариуцагч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 158/2024/0011/З         

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 43 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 он/ 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 11 дүгээр зүйлийн 11.5.2, 11.5.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 7 дугаар зүйлийн 7.1, 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.1.6, Монгол улсын Засгийн газрын 2004 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн ажиллах журмын 11 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ар нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

2.1. О.Д нь Ж.Э Ховд аймаг дахь улсын бүртгэлийн Г-16170000** дугаартай Б** багын 4-р гудамжны 4* тоотын 1250 кв метр газрыг 2013 оны 01 сарын 23 ны өдөр худалдах худалдан авч, улсын бүртгэлд бүртгүүлж тухайн газрын өмчлөгч болж хууль ёсны өмчлөх эрхийн 0001747** дугаартай гэрчилгээг авсан байдаг. Иргэн Н.Ч нь иргэн О Б** багын 4-р гудамжны тоотын 868 кв метр газрыг худалдан авч өмчлөгчөөр Улсын бүртгэлийн Г-1617002** дугаартай бүртгэгдсэн, Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт миний өмчлөлийн эзэмшил газарт иргэн О.Д өмчлөлийн бүртгэлтэй байгаа нь миний өмчлөх эрхэд халдсан Улсын бүртгэлийн улсын бүртгэгч нарын хууль бус луйврын үйлдэл байна гэж маргаж гомдол гаргасан байдаг.

2.2. 2022 оны 12 сарын 05-ны өдөр Ховд аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Б гомдлыг шалгаж 7240 тоот дүгнэлт гаргаж О.Дийн өмчлөлийн өмчлөх эрхийн 0001747** дугаартай гэрчилгээг хүчингүй болгосноос болж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх зөрчигдөж эхэлсэн байхад захиргааны шүүхээс О.Дийн газар хашааны 4-4* тоот хашаа дугаар өөрчлөгдөөгүй эрх ашиг нь хөндөгдөөгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

2.3. Монгол улсын иргэнд газар өмчлөх тухай хуулийн 5.1.4. зааснаар 4.1.1 дэх хэсгийг баримтлан монгол улсын иргэнд газрыг нэг удаа өмчлөхөөр заасан байхад О.Дид өмчлүүлсэн газрыг Н.Чтод тухайн газрыг дахин өмчлүүлж хууль зөрчсөн байгааг нотлох баримтаар үнэлж үзээгүй нь хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. 2004 оны 11 сарын 12-ны өдрийн Ховд аймгийн засаг даргын 266 дугаартай захирамжаар Б**ийн 5-1* тоотод 1250 кв.м хашааны газар үнэгүй өмчлүүлж гэрчилгээ олгосон. Ж.Г нас барахад охин Г.Гт 2004 оны 11 сарын 12-ны өдрийн Ховд аймгийн засаг даргын 266 дугаартай захирамжаар Б**ийн 5-1* тоотод м кв хашааны газрыг Ж.Гын охин Г.Гт 2004 оны 11 сарын 12 ны өвөөс татгалзаж ховд аймгийн жаргалант сумын 2008 оны 08 сарын 13 ны өдрийн 106-р захирамжаар асран хамгаалагчаар тогтоогдсон аавынхаа төрсөн ах Ж.Э шилжүүлсэн байдаг.

2.4. Иргэн хүн газар хашааны дугаарыг өөрийнхөө саналаар өөрчлөх боломжгүй. Г-Ж.Э өвлөгдөн шилжих үед шинэчлэгдсэн хаягаар тухайн газар хашаа 5-1* тоот байснаа 4-4* болж өөрчлөгдсөнийг багийн засаг дарга Гийн 2009 оны 07 сарын 06-ны тодорхойлолтоос тодорхой байхад О.Д нь Ж.Э газар хашааг худалдаж авах үед ч 4-4* тоотоор бүртгэгдсэн илт зөрүүтэй өөрчлөгдсөн байхад захиргааны шүүхээс О.Дийн газар хашааны дугаар 4-4* болж өөрчлөгдөөгүй гэж үнэлснийг зөвшөөрөхгүй байна. Н.Ч-д-О худалдсан гэх хашааны газар нь 5-14* тоот эзэмшилтэй болох нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаар тогтоогдсон байдаг. Н.Ч худалдагдаж шилжих үед 4-4* болж бүртгэгдсэн байгаа эдгээр хаягийн бүртгэлийн ялгааг хэргийн газрын үзлэг, болон хавтаст хэргүүдэд авагдсан нотлох баримтаар хангалттай нотлолгүйгээр актыг үндэслэлтэй гэж үзсэнийг хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна.

2.5. Ховд аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч нар Г, Э, О, Н.Ч нарын эзэмшил, өмчлөлийг улсын бүртгэлд бүртгэхдээ хяналт шалгалтын ажиллагаа хариуцлагагүй хийгдсэнээс эзэмшил өмчлөлийн газар хашааны хаягууд давхцаж иргэдийн хооронд эрх нь зөрчигдөж будилах маргах эх үүсвэр тавигдсаныг хавтас хэргүүдэд авагдсан нотлох баримт болох бүртгэлийн ажилтан О.Ш, бүртгэгч Ц нарын мэдүүлэгт тодорхойлсон байхад захиргааны шүүхээс улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн актыг үндэслэлтэй гэж шүүхээс үзсэнийг зөвшөөрөхгүй байна Иймд хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул дараахь байдлаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

2.1. Нэхэмжлэгч О.Доос Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Бд холбогдуулан “Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Бгийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 7240 дугаартай “Бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2.2. Маргаан бүхий Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 7240 дугаартай дүгнэлтээр “...Улсын бүртгэгчээр ажиллаж байсан Б.Э нь Газар эзэмших эрхийн Г-16170000** дугаартай, 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн өв залгамжлалаар Ж.Э өмчлөлд бүртгэсэн бүртгэлийн нотлох баримт болох оршин суугаа газрын тодорхойлолтыг нягталж шалгалгүй Ховд аймгийн Жаргалант сумын Б** баг, 5 дугаар гудамжны 1* тоот хаяг нь албан ёсоор өөрчлөгдөж Ховд аймгийн Жаргалант сумын Б** баг, 04 дугаар гудамжны 4* тоот болоогүй байхад бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 16 дугаар зүйлийн 16.1.7-д заасныг тус тус зөрчсөн нь тогтоогдож байна” гэж үзэн 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээний” бүртгэлээр иргэн О.Дийн өмчлөлд бүртгэж олгосон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0001747** дугаартай гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчээс “...Б** багийн 4-4* тоот хашааг Ж.Г өөрөө барьсан, тус хашааны өмчлөх эрх Ж.Гоос Ж.Э, Ж.Э О.Дид шилжихдээ хуулийн дагуу шилжсэн, иргэн Н.О нь Жаргалант сумын Наран багийн 13-03 тоот хашааны газрын өмчлөгч ба Б** багийн 4-4* тоот хашааны газрыг өмчилсөн нь Монгол улсын иргэн зөвхөн нэг удаа газар өмчлөх эрхтэй гэдгийг зөрчсөн, 2013 оноос хойш О.Д тус хашаанд амьдарч тог цахилгааны мөнгө төлж байгаа, улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б** багийн 4-р гудамжны 4* тоотын 1250 кв метр газар, Б** багийн 4 дүгээр гудамжны 4* тоотын 868 кв метр газар, Б** багийн 5 дугаар гудамжны 1* тоотын 1250 кв метр газруудын хаягийн давхцалыг үндэслэл муутай шалгасан…” гэж, хариуцагчаас “...Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн 2022 оны 10 сарын 28-ны өдрийн 26 дугаар албан шаардлагын дагуу дүгнэлт үйлдсэн, тус хашааны өмчлөх эрхийг шилжүүлж Ж.Э нэр дээр бүртгэхдээ Б** багийн 5-1* тоот хашааны газар нь албан ёсоор өөрчлөгдөж Б** багийн 4-4* тоот хашааны газар болоогүй байхад энэ талаар хянаж шалгаагүй, хуульд заасан “бүртгэл үнэн зөв бодитой байх, баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, улсын бүртгэлийн үнэн зөв байх” шаардлагыг зөрчсөн...” гэж тус тус тайлбарлан маргажээ.

4. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж, хөлөг онгоц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182.1-д заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно”, 13.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, 13.5.1-д “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг”, 13.5.2-т “газар өмчлөх эрхийг бүртгүүлэхэд тухайн газрын кадастрын зураг”, 13.5.3-д “тухайн газрыг уг этгээдэд өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр болон түүнээс олгосон гэрчилгээ” гэж тус тус заасан.

4.1. Анхан шатны шүүхээс “...Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар захирамжаар Н.Чтод эзэмшүүлсэн гэх Б** багийн 4-4* тоот хашааны газрын нэгж талбарын дугаар, Ховд аймгийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 266 дугаар захирамжаар Г.Г, Ж.Г нарт өмчлүүлсэн Б** багийн 5-1* тоот хашааны газрын нэгж талбарын дугаар нь хоёр өөр байна, ...Н.Оын газар эзэмших эрхийн 2009 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 0167355 дугаартай гэрчилгээнээс харахад 868 кв метр талбай бүхий газар эзэмшүүлсэн байгаа нь одоогийн Б** багийн 4-4* тоот хашааны газрын бодит хэмжээ талбайтай таарч байгаа, харин Г.Г, Г.Г нарт Б** багийн 5-1* тоотод байрлах 1250 кв.метр газрыг өмчлүүлсэн нь одоогийн Б** багийн 4-4* тоот хашааны газрын бодит хэмжээнээс зөрүүтэй, …Н.Чт нь Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/184 дүгээр захирамжаар тус хашааны газрыг өмчилсөн болох нь тогтоогдож байна, ...2004 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 266 дугаар захирамжаар Г.Г, Ж.Г нарт Б** багийн 5-1* тоот 1250 кв метр газрыг өмчлүүлсэн байхад хаяг өөрчилсөн талаарх эрх бүхий байгууллагын шийдвэр байгаа эсэхийг тодруулахгүйгээр Б** багийн 4-4* тоот болгон өөрчилж Ж.Э өмчлөх эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль бус” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

4.2. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд “...Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар захирамжаар Н.Чтод эзэмшүүлсэн гэх Б** багийн 4-4* тоот хашааны газрын нэгж талбарын дугаар, Ховд аймгийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 266 дугаар захирамжаар Г.Г, Ж.Г нарт өмчлүүлсэн Б** багийн 5-1* тоот хашааны газрын нэгж талбарын дугаар нь өөр, Н.Оын газар эзэмших эрхийн 2009 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 0167355 дугаартай гэрчилгээнээс харахад 868 м.кв талбай бүхий газар эзэмшүүлсэн байгаа нь одоогийн Б** багийн 4-4* тоот хашааны газрын бодит хэмжээ талбайтай таарч байгаа, харин Г.Г, Г.Г нарт Б** багийн 5-1* тоотод байрлах 1250 кв метр газрыг өмчлүүлсэн нь одоогийн Б** багийн 4-4* тоот хашааны газрын бодит хэмжээнээс зөрүүтэй, бодит байдал дээр Б** багийн 5-1* тоот хаягт тус газрын өмчлөгч С.Батхүү оршин суудаг” зэрэг үйл баримтууд тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан “...Н.Чтод худалдагдаж шилжих үед 4-4* болж бүртгэгдсэн байгаа эдгээр хаягийн бүртгэлийн ялгааг хэргийн газрын үзлэг, болон хавтаст хэргүүдэд авагдсан нотлох баримтаар хангалттай нотлолгүйгээр актыг үндэслэлтэй гэж үзсэнийг хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

5. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, орон нутаг дахь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч /цаашид "улсын байцаагч" гэх/ хэрэгжүүлнэ” 18.7-д “Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна”, 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны А/341 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх журам”-ын 15.1-д “Улсын байцаагчийн албан шаардлагыг шалгалтаар илэрсэн зөрчлийг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас шаардах тохиолдолд үйлдэнэ” гэж тус тус заасны дагуу 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн “Зөрчил арилгах тухай” 26 дугаар шаардлагын дагуу “...эрхийн улсын Г-16170000** дугаар бүртгэлд бүртгэгдсэн 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн өв залгамжлалаар өмчлөх эрх шилжсэн бүртгэл, 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжсэн бүртгэлд холбогдох хяналт, шалгалт хийж 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 7240 дүгээр дүгнэлтээр “...О.Дийн өмчлөлд бүртгэж олгосон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0001747** дугаартай гэрчилгээг хүчингүй болгож” шийдвэрлэсэн нь улсын байцаагчийн өөрт хамаарах чиг үүргийн хүрээнд гаргасан шийдвэр байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан “хяналтын улсын байцаагч нар Г, Э, О, Н.Ч нарын эзэмшил, өмчлөлийг улсын бүртгэлд бүртгэхдээ хяналт шалгалтын ажиллагаа хариуцлагагүй хийгдсэнээс эзэмшил өмчлөлийн газар хашааны хаягууд давхцаж иргэдийн хооронд эрх нь зөрчигдөж будилах маргах эх үүсвэр тавигдсаныг хавтас хэргүүдэд авагдсан нотлох баримт болох бүртгэлийн ажилтан О.Ш, бүртгэгч Ц нарын мэдүүлэгт тодорхойлсон байхад захиргааны шүүхээс улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн актыг үндэслэлтэй гэж шүүхээс үзсэнийг зөвшөөрөхгүй байна” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан. Маргаан бүхий 7240 дугаар дүгнэлтээр Б** багийн 4-4* тоот хашааны газрын өмчлөх эрхийг О.Дийн нэр дээр бүртгэсэн 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Г-16170000** дугаартай бүртгэл, газар өмчлөх эрхийн 0001747** дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон байхад Н.Чт нь хоёр удаа үнэгүй газар өмчилсөн асуудал нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй ” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

7. Харин нэхэмжлэгч О.Д нь “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээний улмаас өөрт учирсан хохирлыг шаардахад энэхүү шүүхийн шийдвэр, магадлал саад болохгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 43 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11* дүгээр зүйлийн 11*.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                                              

 

 

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

 

           ШҮҮГЧ                                                А.САРАНГЭРЭЛ

 

                      ШҮҮГЧ                                     Н.ДОЛГОРСҮРЭН