Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
Хэргийн индекс | 107/2022/0120/Э |
Дугаар | 2022/ШЦТ/124 |
Огноо | 2022-12-12 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Г.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/124
2022 12 19 2022/ШЦТ/124
М*******НГ*******Л УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч *******.*******айгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******.Н
Улсын яллагч Г.*******
Хохирогч Ц.*******
Шүүгдэгч ******* нар оролцов.
Монгол улсын иргэн, 19 оны дугаар сарын -ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролтой, мэргэжилтэй, ажилтай, ам бүл ганцаараа, *******агануур дүүргийн дугаар хороо, дугаар гудамжны тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн *******-ны *******/РД: /
******* нь .......оны ..........дугаар сарын .........-наас ........дугаар сарын .......-нд шилжих шөнө ..........цагийн орчимд *******агануур дүүргийн дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг, “” гэх баарны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.*******-н нүүр хэсэгт пивоны шилээр цохиж үүдэн шүдний булгаралт, баруун нүдний шарх, дээд уруулын дотор салстад шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т*******Д*******РХ*******ЙЛ*******Х нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...*******и ...........оны .........дугаар сарын ............-ны өдөр найз Х, Жнарын хамт “Наран” зоогийн газарт 4-5 лааз пиво уугаад үргэлжлүүлээд “” бааранд орж 4 лааз пиво уусан. *******аарны гадаа тамхи татаад зогсож байхад танихгүй 3 залуу гарч ирээд бид нарын хажууд тамхи татаад зогссон. Тэгээд бид нарын дунд маргаан болж гэнэт зодоон эхлээд явчихсан. *******и *******-н хувцаснаас татаж хавирч газар унагаад нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн, пивоны шилээр цохисноо санахгүй байна. Ээж маань хүнд өвчтэй мөнгөний боломж гарахгүй байсан учраас *******-д 150.000 төгрөг өгсөн. Хохирлын талаар *******-тэй ярьсан зүйл байгаа, хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч Ц.*******-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...******* нь араас ирээд пивоны шилээр савж нүүр лүү нэг удаа цохьсон. Нүүрээ дараад сууж байхад дахин нэг удаа нүүр лүү цохьсон, яг юугаар цохисныг хараагүй, пивоны шилээр цохьсон гэж бодож байна. Тэгээд миний үүдэн шүд унасан. Тэрнээс хойш би 2-3 удаа эмнэлгээр явж үзүүлсэн бөгөөд эмчилгээний зардал 256.500 төгрөг, implant шүд хийлгэхэд 2.500.000-3.200.000 төгрөг, шүдэлбэр 100.000 төгрөг, нүдний сорви арилгахад 500.000-600.000 төгрөг болно гэсэн. *******-с 150.000 төгрөг авсан. Эмчилгээний зардалд 4.000.000 төгрөг нэхэмжилж байна, хохирлын талаар *******-тай ярилцаж тохирсон” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч *******.Ж-н мэдүүлсэн: “...Тэгээд бид нар хоорондоо юм ярьж зогсож байгаад зодоон эхэлсэн. Нэг харсан чинь *******-н нүүр хэсгээс нь цус гарчихсан зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/
Мөрдөн байцаалтад гэрч *******мэдүүлсэн: “...Тэгээд “”-аас гарсан чинь үүдэнд 3 залуу тамхи татаад зогсож байсан. Тэгсэн нөгөө залуучууд яриа өдөөд бид гурав тэр гуравтай юм ярьж зогсож байгаад хоорондоо маргасан. Тухайн үед 2 хүний эсрэг 3 хүн зодолдоод байсан бөгөөд тэр үед ******* салгаад явж байсан. Тэгээд нэг харсан чинь ******* цагдаа дууд гээд байсан. Тэгэхээр нь би *******илэгтээс “яасан бэ?” гэсэн чинь *******-н баруун талын нүдний дээд талаас цус гарч байсан бөгөөд юу болсон талаар асуухад араас нь ирээд пивоны шилээр нүүр хэсэг рүү цохьчихлоо гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/
Мөрдөн байцаалтад гэрч *******.Г-н мэдүүлсэн: “...Тэгээд баарны зүүн талын буланд зогсож байхад нэг залуу нь ирээд *******-г хавирч унагаагаад дээрээс нь цохиод байсан. Тэгээд намайг газраас босоод ирэхэд манай найз *******-н нүүр нь нил цус болчихсон замын хойд талаас зам хөндлөн гараад алхаад ирж байсан. Тэр үед ******* гэдэг залуугийн өмсөж явсан хувцас болон гар нь цус болчихсон байсан бөгөөд зүүн гартаа пивоны шил, баруун гартаа тоосго барьчихсан явж байсан. *******-н биед ******* нь гэмтэл учруулсан гэж хараад бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 25, 27/
Яаралтай тусламжийн хуудсаар “Ц-н *******, зовиур баруун нүднээс цус гарна, толгой болон шүд өвдөнө. Гэмтсэн шалтгаан нь “хүнд зодуулсан” гэжээ. /хх-ийн 41-42/
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 09/шэ280 дугаартай “Үзүүлэгч Ц.*******-н биед 12-р шүдний булгаралт, 41,31-р шүдний үрэвсэл, баруун нүдний дээд хэсэгт оёдолтой шарх, дээд уруулын гадна хэсэгт цус хуралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээд үүдэн шүдний булгарал, баруун нүдний шарх, дээд уруулын дотор салстад шарх гэмтэл нь гэмтлийн журам тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 5 хувь алдагдуулна” гэх дүгнэлт /хх-ийн 43-44/
Таньж олуулах ажиллагааны болон камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13,36-38/
Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай “...1 ширхэг CD-г эд мөрийн баримтаар тооцсугай” гэх тогтоол /хх-ийн 10/
Иргэний оршин суугаа газрын газрын хаягийн бүртгэлийн болон иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай ******* овгийн *******-ны ******* нь Дорнод аймгийн ******* сум, дүгээр баг, гэх газарт оршин суух хаягтай, одоо *******агануур дүүргийн дугаар хороо, тоотод түр оршин суудаг” гэжээ. /хх-ийн 86, 93-94/
Согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “******* нь 1.65 хувь, Ц.******* 1.64 хувийн согтолттой” гэжээ /хх-н 100, 103/
Хохирогч Ц.*******-н нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 104/,
Хохирогч Ц.*******-н эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /хх-ийн 133-136/
“З*******ННЕ” шүдний эмнэлгийн шүдний их эмч А.Аззаяагийн үзлэгийн тэмдэглэлд “Ц.******* гэмтлийн улмаас 12 дугаар шүд унасан. Implant болон хуванцар шүдэлбэрээр сэргээх. Implant нь 2.500.000-3.200.000 төгрөг, шүдэлбэр 100.000 төгрөг” гэжээ. /хх-н 133/
“Үзэсгэлэнт” эмнэлгийн их эмч Г.Мөнх-Эрдэнийн үзлэгийн тэмдэглэлд “Ц.******* нь зүүн нүдний дээд хэсэг, хөмсөг орчим гэмтлийн улмаас үүссэн 3-4 см орчим соривжилттой. Үүссэн том өргөн сорвийг багасгах мэс ажилбар хийх 600.000 төгрөг” гэжээ. /хх-н 134/
Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МН*******Г-ын лавлагаагаар урьд шийтгэлгүй” /хх-н 88/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Улсын яллагчаас “Шүүгдэгч ******* нь хохирогч Ц.*******-н нүүр хэсэгт пивоны шилээр цохиж үүдэн шүдний булгаралт, баруун нүдний шарх, дээд уруулын дотор салстад шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь согтуугаар 2022 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цагийн үед *******агануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг, “” баарны гадна Ц.*******-н нүүр хэсэгт пивоны шилээр цохиж түүний биед 12-р шүдний булгаралт, 41,31-р шүдний үрэвсэл, баруун нүдний дээд хэсэгт оёдолтой шарх, дээд уруулын гадна хэсэгт цус хуралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “*******и *******-н өмсөж хувцаснаас татаж хавирч унагаад нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн. Пивоны шилээр цохьсон эсэхээ санахгүй байна” гэх мэдүүлэг, хохирогч Ц.*******-н “******* миний нүүр лүү пивоны шилээр цохьсон. *******и нүүрээ дараад сууж байхад дахин нэг удаа цохиход нь миний үүдэн шүд хугарсан” гэх мэдүүлэг, гэрч *******.Ж-н “Нэг харсан чинь *******-н нүүрнээс цус гарчихсан зогсож байсан” гэх мэдүүлэг, гэрч *******-ний “*******-н нүдний дээд талаас цус гарч байсан бөгөөд юу болсон талаар асуухад араас нь ирээд пивоны шилээр нүүр хэсэг рүү цохьчихлоо гэж байсан” гэх мэдүүлэг, гэрч *******.Г-н “******* нь *******-г баарны зүүн талын буланд зогсож байхад нь хавирч унагаагаад дээрээс нь цохиод байсан. ******* гэдэг залуугийн өмсөж явсан хувцас болон гар нь цус болчихсон байсан бөгөөд гартаа пивоны шил, тоосго барьчихсан явж байсан” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 09/шэ280 дугаартай шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, камерийн бичлэгт үзлэг хийсэн болон таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтуурал шалгасан тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч Ц.*******-н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Тухайн гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч Ц.*******-н биед биед 12-р шүдний булгаралт, баруун нүдний шарх, дээд уруулын дотор салстад язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.*******-с “оношилгоо, эмчийн үзлэг, эм тариа, замын зардалд 256.500 төгрөгийн бодит зардал гарсан бөгөөд *******-с 150.000 төгрөг авсан, мөн цаашид implant шүд, шүдэлбэр, сорив арилгах эмчилгээний зардалд нийт 4.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх...” эрхтэй,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр төлж болно”, мөн зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж баталгаажуулан хуульчилсан байна.
Мэргэжлийн эмчийн үзлэгээр хохирогч Ц.*******-н унасан үүдэн шүдийг implant-аар сэргээх шаардлагатай болсон ба уг төлбөр нь 2.500.000-3.200.000 төгрөг болох нь хавтаст хэргийн 133 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иймд implant хийлгэх зардлыг дундажаар тооцоход 2.850.000 төгрөг, шүдэлбэрийн үнэ 100.000 төгрөг, хохирогчоос гарсан бодит зардал 256.500 төгрөгийн үлдэгдэл 106.500 төгрөг, нийт 3.056.500 төгрөгийг шүүгдэгч *******-с гаргуулан хохирогч Ц.*******-д олгох нь зүйтэй.
Харин хавтаст хэргийн 134 дүгээр талд авагдсан 600.000 төгрөгийн өртөг бүхий зүүн нүдний дээд хэсэг хөмсөг орчмын сорив багасгах мэс ажилбарын талаарх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хохирогч Ц.******* нь энэ талаарх баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Шүүхээс *******-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлөх” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч *******-н зүгээс улсын яллагчийн дүгнэлттэй маргаагүй болно.
******* нь “урьд ял шийтгүүлж байгаагүй, байнгын ажил хөдөлмөр эрхэлдэг” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтуудад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын зардлыг зохих хэмжээгээр төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба түүний хувийн байдлыг харгалзан *******-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний орлого, эд хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдаж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т*******ГТ**************Х нь:
1.Шүүгдэгч ******* овгийн *******-ны *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******-ны *******-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг *******-д мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-д мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 228.4 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-с гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын зардалд нийт 3.056.500 (гурван сая тавин зургаан мянга таван зуун) төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.*******-д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.******* нь зүүн нүдний дээд хэсэг хөмсөг орчмын сорив багасгах мэс ажилбарын талаарх гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ *******.*******АЙГАЛМАА