Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/138

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                        Д.Соёлзул

                        Улсын яллагч                                      Б.Энхбаяр

                        Шүүгдэгч                                           ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Мон Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, *******а ангийн *******ш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* ******* ын тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан бүрэн овогт гийн /РД:МЭ79**************70/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 1 дүгээр ******* дугаар байрны орцонд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн тай маргалдаж улмаар түүний толгойн тус газар гараараа цохиж, түлхэж унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгөхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

Эрүүгийн  ******* тоот хавтаст хэргээс:

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,

Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ ганцаараа архи уучихсан байсан бөгөөд ах манай гэрт ирж мах ид гээд дуудахаар нь хамт ажилдаг байсан ийг дагуулж яваад ахын гэрт хоол идсэн юм. Тухайн үед ах унтаад өгсөн бөгөөд бид хоёр мах идчихээд ганц шил архи задалж өгөхөөр нь би ганцаараа талыг нь уусан бөгөөд машин барьж явсан болохоор уугаагүй юм. Тэгээд би тухайн үед аар гэрийнхээ гадаа орцны үүдэнд хүргүүлж гэртээ орох гэхэд түлхүүр байхгүй, дүү тай утсаар ярихад ажлаасаа ирж байна гэхээр нь орцонд хүлээж байсан чинь хоёр залуу орж ирээд миний утсыг гуйж хүн рүү залгаж яриад, дараа нь миний гар утсыг аваад явах гэж байхаар нь нэг залууг нь зуурч аваад орцны хоёр давхарт ноцолдсон шиг санагдаж байна. Тухайн үед тэр залуу хэд хэдэн удаа миний өмсөж явсан куртикнээс зулгааж чангааж байсан бөгөөд намайг шатны уруу дарж түлхээд шат мөргүүлсэн. Тухайн үед хэсэгхэн ухаан алдсан бөгөөд толгойноос цус гоожоод гараараа дараад сууж байсан чинь нэг эмэгтэй орж ирээд цагдаа дуудаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-1******* хуудас/,

Гэрч М. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би өнөөдөр ажил дээрээ байхад ах ******* цаг өнгөрч байхад надтай утсаар холбогдоод ах нь гэр лүү орох гээд орцны үүдэнд байна, чи тарах болж байгаа юм уу гэж залгасан. Миний ажил тарах болоогүй байсан учир та ойролцоо байж байгаарай түлхүүргүй юм чинь би тараад яваад очъё гэж хэлсэн. Удаагүй 20-30 минутын дараа ах нь орц дотор хүнд зодуулчихлаа гээд надтай өөрийнхөө дугаараас ярьсан. Тэгээд би орц руугаа ороход 2 давхар руу өгсөх шатан дээр маш их хэмжээний цус асгарсан, ахын толгой хагарсан байдалтай байсан. Тэгээд удаагүй цагдаа эмнэлэг ирсэн... гэх мэдүүлэг/хх-ийн 21-р хуудас/,

Гэрч Ч. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Тухайн үед ах тэр хүнтэй юм яриад зогсож байгаад нэг харахад ноцолдоод эхэлсэн юм. ах согтуу нилээн согтуу байсан бөгөөд тэр хоёр ноцолдож, барилцаж аваад газар өнхөрч унаад байхаар нь дундуур нь орж салгаад хувцаснуудыг нь гөвж өгөөд байж байсан чинь дахиад тэр хоёр маргалдаад орц руу зууралдаад орчихоор нь араас нь явж ороод салгаад, тэр хоёр ч хоорондоо зууралдаад байхаар нь түрүүлээд гарч яваад хогийн савны дэргэд явж байх үед ах араас гарч ирээд бид хоёр хамт замын урагшаа Старс бар орсон юм. Тэр хоёр заамдалцаж аваад ноцолдоод байсан бөгөөд ах ямар нэгэн зүйлээр цохиогүй, гараараа цохиж аваад байсан. Мөн орцонд ноцолдож байхдаа 2 давхарт өнхөрч унаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 194 дугаартай “...ын биед духанд шарх гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6-р хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13-р хуудас/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: ******* аймгийн *******  сумын 1 дүгээр ******* Төмөр зам жаргалант 4-78 тоотод байнга оршин суудаг хаягийн лавлагаа /ХХ-ийн 55 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн дүгээр хуудас/, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /ХХ-ийн 58 дугаар хуудас/, Нийгмийн даатгалын лавлагаа /ХХ-ийн 59-62 дугаар хуудас/, Шүүгдэгч *******ын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-н 52 дугаар хуудас/ зэрэг болно.    

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцох талаар:

  Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 1 дүгээр ******* дугаар байрны орцонд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн тай маргалдаж улмаар түүний толгойн тус газар гараараа цохиж, түлхэж унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:...Хохирогч ын мэдүүлэг /хх-ийн 16-1******* хуудас/, Гэрч М.гийн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/, Гэрч Ч.ын мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/, ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 01- ний өдрийн 194 дугаартай дүгнэлт /хх-ийн 34-35-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

            Тиймээс ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

          Хохирогч хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна.

         Гурав.Шүүгдэгч *******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 1 дүгээр ******* дугаар байрны орцонд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн тай маргалдаж улмаар түүний толгойн тус газар гараараа цохиж, түлхэж унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 0 нэгж буюу 0000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 4 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Мон улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт гийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 0 нэгж буюу 0000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан ******* нь торгох ялыг 04 /дөрөв/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.