| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2017/0837/э |
| Дугаар | 2022/ШЦТ/930 |
| Огноо | 2022-11-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Баярчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/930
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,
Улсын яллагч: Б.Баярчимэг,
Хохирогч: ****,
Шүүгдэгч: **** /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** нарт холбогдох эрүүгийн 2211000001697 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
****, /РД:/, Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэн, , урьд ял шийтгэлгүй,
****, /РД:/, Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, , урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч **** нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн гадна хохирогч ****ийн зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун дээд 2-р шүдний булгарал, зүүн дээд 2-р шүдний сулрал, зүүн доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны гадна буланд цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2211000001697 дугаартай хэргээс:
Шүүгдэгч **** нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч **** нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч **** нь шүүхийн хэлэлцүүлэгт: Миний зүгээс 4,000,000 төгрөгийг өгвөл хохиролгүй болох талаар хэлсэн ч 1,500,000 төгрөгийг өгнө гэсэн. Гомдолтой байна. Шүдний эмнэлэгт үзүүлсэн ба 2,000,000 төгрөг орчим болох талаар хэлсэн. Хийлгээгүй учир баримтгүй гэв.
Хохирогч ****ийн “...Би Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо урт цагаан төвийн 1 давхарт алт мөнгөний дарханы ажил эрхэлдэг юм. Өнөөдөр би 16 цаг өнгөрч байхад ажил дээрээ ганцаараа ажлаа хийж байгаад тамхи татахаар гадаа гарсан. Гадаа гарч тамхи татаад зогсож байхад зүс таних ногоон өнгийн гадуур хувцастай 30 орчим насны туранхай залуу ирээд миний гэдэс рүү тохойлдоод гарсан. Тэгэхээр нь би тэр залууд хандаад зам харалдаа гэхэд эргэж харсан ба согтуу байсан тэгсэн чинь эхнэр нь болон 30 орчим насны махлаг бие хаатай найз нь ирээд цааш тэр залууг аваад явсан. Тэгээд би тэр залууг согтуу байна гээд тоолгүй буцан ажил руугаа ороод байж байтал удалгүй 4-5 минутын дараа намайг тохойлдсон залуугийн найз нь орж ирээд надад хандаад "чи миний найзыг яаж байгаа юм бэ?” гэхээр нь би түүнд "би чиний найзыг сайн танихгүй, зүс л мэднэ, өөр ямар нэгэн асуудал болоогүй гэхэд цааш талаас нь намайг тохойлдсон залуу эхнэртэйгээ орж ирж байсан ба намайг тохойлдсон залуу миний зүүн нүд руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд би тонгойсон чинь нөгөө найз нь миний ам руу өвдгөлсөн. Тэгсэн чинь хажуу талын зурагчин эгч орж ирээд салгасан. Ингээд би цагдаа дуудсан ба удалгүй цагдаа нар ирэхэд намайг цохисон залуу байхгүй болчихсон харин нөгөө намайг өвдөглөсөн залуу байж байсан ба цагдаа нар эрүүлжүүлэх байр луу аваад явсан....” гэх мэдүүлэг, (хх-ийн 5-р ху)
Гэрч **** “...2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 16 цагийн үед манай нөхөр **** намайг дуудсан. Тэгээд би урт цагаан төвд ажил дээрээ байж байгаад зүүн урд талд байрлах нэг паб руу очиж нөхөр ****ыг авахад найз **** хамт архи уучихсан нэлээн согтуу гарч ирсэн. Тэгээд бид гурав манай гэр лүү хамт явахаар болсон ба урт цагаан төвийн урдуур явж байтал манай нөхөр **** нь нэг танихгүй залуутай мөргөлдөөд маргалдсан, тэгэхээр нь **** бид хоёр очиж салгаад цааш яваад **** ажлаа хаасан ба ажил руугаа орж эм авчхаад буцаад гараад иртэл ****, **** хоёр тухайн мөргөсөн залуугийн ажил болох урт цагааны 1 давхрын ажлын байр луу нь орох гээд явж байсан. Тэгэхээр нь би араас нь очиход ****, **** хоёр нийлээд тэр залуугийн нүүр лүү нь гараараа ээлжлээд цохиж зодож байсан. Тэгээд байж байтал тэр хавьд байж байсан танихгүй хүмүүс салгасан. Ингээд бид гараад явж байтал тэр зодуулсан залуугийн найз нь гэх залуу араас дуудсан ба эргэж очоод маргалдаад барьцалдаад байж байтал цагдаа нар ирсэн. ****, **** хоёр нийлээд тэр залуугийн нүүр лүү нь ээлжлэн цохиж зодож байсан. Яг хаашаа нь зодож цохиж байсныг би сайн анзаараагүй. Тэгээд зодолдоод дуусаж байхад нь хүмүүс орж ирж ирээд болиулсан байдаг. Яг зодож байхыг нь надаас өөр харсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг, (хх-ийн 9-р ху)
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 13033 дугаартай “...****ийн биед зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун дээд 2-р шүдний булгарал, зүүн дээд 2-р шүдний сулрал, зүүн доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны гадна буланд цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хх-ийн 20-21/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч **** нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн гадна хохирогч ****ийн зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун дээд 2-р шүдний булгарал, зүүн дээд 2-р шүдний сулрал, зүүн доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны гадна буланд цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч ****ийн “...Би Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо урт цагаан төвийн 1 давхарт алт мөнгөний дарханы ажил эрхэлдэг юм. Өнөөдөр би 16 цаг өнгөрч байхад ажил дээрээ ганцаараа ажлаа хийж байгаад тамхи татахаар гадаа гарсан. Гадаа гарч тамхи татаад зогсож байхад зүс таних ногоон өнгийн гадуур хувцастай 30 орчим насны туранхай залуу ирээд миний гэдэс рүү тохойлдоод гарсан. Тэгэхээр нь би тэр залууд хандаад зам харалдаа гэхэд эргэж харсан ба согтуу байсан тэгсэн чинь эхнэр нь болон 30 орчим насны махлаг бие хаатай найз нь ирээд цааш тэр залууг аваад явсан. Тэгээд би тэр залууг согтуу байна гээд тоолгүй буцан ажил руугаа ороод байж байтал удалгүй 4-5 минутын дараа намайг тохойлдсон залуугийн найз нь орж ирээд надад хандаад "чи миний найзыг яаж байгаа юм бэ?” гэхээр нь би түүнд "би чиний найзыг сайн танихгүй, зүс л мэднэ, өөр ямар нэгэн асуудал болоогүй гэхэд цааш талаас нь намайг тохойлдсон залуу эхнэртэйгээ орж ирж байсан ба намайг тохойлдсон залуу миний зүүн нүд руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд би тонгойсон чинь нөгөө найз нь миний ам руу өвдгөлсөн. Тэгсэн чинь хажуу талын зурагчин эгч орж ирээд салгасан. Ингээд би цагдаа дуудсан ба удалгүй цагдаа нар ирэхэд намайг цохисон залуу байхгүй болчихсон харин нөгөө намайг өвдөглөсөн залуу байж байсан ба цагдаа нар эрүүлжүүлэх байр луу аваад явсан....” гэх мэдүүлэг, (хх-ийн 5/, Гэрч **** “...2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 16 цагийн үед манай нөхөр **** намайг дуудсан. Тэгээд би урт цагаан төвд ажил дээрээ байж байгаад зүүн урд талд байрлах нэг паб руу очиж нөхөр ****ыг авахад найз **** хамт архи уучихсан нэлээн согтуу гарч ирсэн. Тэгээд бид гурав манай гэр лүү хамт явахаар болсон ба урт цагаан төвийн урдуур явж байтал манай нөхөр **** нь нэг танихгүй залуутай мөргөлдөөд маргалдсан, тэгэхээр нь **** бид хоёр очиж салгаад цааш яваад **** ажлаа хаасан ба ажил руугаа орж эм авчхаад буцаад гараад иртэл ****, **** хоёр тухайн мөргөсөн залуугийн ажил болох урт цагааны 1 давхрын ажлын байр луу нь орох гээд явж байсан. Тэгэхээр нь би араас нь очиход ****, **** хоёр нийлээд тэр залуугийн нүүр лүү нь гараараа ээлжлээд цохиж зодож байсан. Тэгээд байж байтал тэр хавьд байж байсан танихгүй хүмүүс салгасан. Ингээд бид гараад явж байтал тэр зодуулсан залуугийн найз нь гэх залуу араас дуудсан ба эргэж очоод маргалдаад барьцалдаад байж байтал цагдаа нар ирсэн. ****, **** хоёр нийлээд тэр залуугийн нүүр лүү нь ээлжлэн цохиж зодож байсан. Яг хаашаа нь зодож цохиж байсныг би сайн анзаараагүй. Тэгээд зодолдоод дуусаж байхад нь хүмүүс орж ирж ирээд болиулсан байдаг. Яг зодож байхыг нь надаас өөр харсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг, (хх-ийн 9), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 13033 дугаартай “...****ийн биед зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун дээд 2-р шүдний булгарал, зүүн дээд 2-р шүдний сулрал, зүүн доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны гадна буланд цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хх-ийн 20-21/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч **** нарын үйлдэл нь бүлэглэн хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд прокуророос шүүгдэгч **** нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч **** нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч **** нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч **** нараас 140.000 төгрөгийг гаргуулан хохирогч ****т олгож, хохирогч нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгч **** нарт ял оногдуулахад хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Иймд **** нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч **** нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ****, **** нар нь бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ****, **** нарыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****, **** нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****, **** нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****, **** нараас 140.000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж хохирогч ****т олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч ****, **** нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тох