Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/232

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг,

Улсын яллагч: Ж.Энхбат,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч:,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч , ,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тоот эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогтой *******ын *******, / РД: /,

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  овогтой ын , / РД: /

3. Шүүгдэгч,  овогтой гийн , / РД: /,

4. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, , ******* овогтой *******гийн , / РД: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө 09-10 цагийн орчим Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-ийн Уул уурхайн компанийн хэрэглээний түлшнээс 8 тонн 490 литр түлшийг машин механизм ашиглаж буюу улсын дугаартай, Daewoo маркийн шатахууны автомашин ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 26.556.720 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 ...Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө гэрчээр мэдүүлэг өгсөн. Түүн дээрээ нэмж ярих зүйл байхгүй учраас одоо мэдүүлэх өгөхгүй.....гэх мэдүүлэг / хх-ийн 162 /,

2. Шүүгдэгч  ******* мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:   .... Би 2022 оны 04 дүгээр сарын 17-ний өглөө 09 цагийн үед Баян-Овоо сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг " " уурхай дээр  харуулын дарга ажиллаа хийгээд байж байхад " " уурхайн жолооч Ё.Батхүү дугаарын гар утаснаас залгаад ‘Уурхай дээр бууж байгаа түлшнээс гаргах гэсэн юм чи нөгөө хамгаалалтын албаны ахлахтай ярих боломж байна уу, гэсэн тэгэхээр нь “Би ямар ч байсан асууя тэгээд хариу хэлье гэсэн. Тэгээд би нөгөө хамгаалалтын албаны ахлах Наранбаатар гэх залуутай өөрийн эзэмшлийн дугаарын гар утаснаас залгаад “Хоёулаа уулзаад нэг ярих юм байна гэж хэлээд баатар бид хоёр уулзсан тухайн үед баатарт би ‘Уурхай дээр түлш бууж байгаа юм байна тэр түлшнээс жоохон түлш гаргамаар байна чи хяналт тавиад гаргаад өгөөч гэсэн чинь баатар “За болчих байх” гэсэн. Би тухайн үед рүү өөрийн гар утсаар залгаад би хамгаалалтын албаны ахлахад хэлчихлээ болчих байх гэж хэлсэн. Тэр үеэс хойш би тэй дахин гар утсаар холбогдоогүй үдээс хойшдоо ажлаа хийгээд байж байхад түлшний машин уурхайгаас гарч яваад буцаад ирж байхаар нь түлш хулгай хийж байгаад баригдсан байна гэж бодсон тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Тухайн хэргийн болох үед санаачлаад би харуулын ахлах баатар гэх залуутай уулзсан өөр хэн хэн байсан талаар би мэдэхгүй байна. Би тухайн уурхайд 6 сар ажиллаж байна. Би уурхайд ажилд ороод 2 сарын дараагаас таньдаг болсон. Харин баатар гэх зулааг таньдаг болоод 10 гаран хонож байна. Би ямар нэгэн байдлаар түлш эд зүйл гаргаж байгаагүй. д санал тавьж байгаагүй....гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 /,

....******* гэдэг хүнийг танихгүй. тэй нэг газар ажилладаг болохоор танина. Түгээгч надад хэлэхдээ жаахан түлш гаргачихмаар байна. Хяналт тавьж байгаа хамгааллын хүмүүст хэлээд өгөөч гэхээр нь би нөгөө хамгаалалтын дарга баатарт түлш гаргая гээд байна хүн тэгж байж болох уу  яах уу гээд баатар болно болно болчих байх гэхээр нь би түгээгч тэй уулзаад хамгаалалтын даргад хэллээ болно гэж байна гэж хэлсэн. Тэгээд би энэнээс хойш оролцоогүй. надад хэлэхдээ чи нөгөө хамгаалалтын ажилтанд хэлээд өгөөч гэхээр нь хэлж өгсөн юм. Ерөнхийдөө хулгай хийж байгааг мэдсэн. Тэгэхдээ 20-30 литрийн түлшийг саваар авах юм байх гэж бодсон юм. Тэгж их хэмжээгээр авахыг мэдээгүй. Цагдаагийн хэсэгт мэдүүлэг өгч байхдаа хэр хэмжээний түлш гаргасаныг мэдсэн. Ганц баатартай уулзаж хэлсэн. Өөр хүнтэй уулзаагүй. Би тэр жолоочтой уулзаагүй. л уулзсан байх...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 79 /,

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 09 цагийн үед түлш ирсэн. Энэ түлшнээс гаргах шаардлагатай байна гэж н. санал тавьсан. ******* “Чи шинэ хамгаалалтын ажилтныг таних уу” гээд түлш гаргах талаар хэлээд өгөөч гэхээр нь би сайн танихгүй гэж хэлсэн. Би т хэлэхэд болох байхаа гэж хэлэхээр нь *******эд дамжуулж хэлсэн. Би  хэдэн төгрөгийн тонн түлш, хэдэн төгрөгийн хохирол учирч байгаа мэдээгүй байсан. ******* түлш гаргах талаар надаас асууж байсан. Түлш хулгайлагдсан өдрөөс сарын өмнө энэ яриа болж байсан. ******* надаас түлш яаж гаргадаг юм чи мэдэх үү гэхээр нь би мэдэхгүй, хяналт тавьдаг хүн биш гэж хэлсэн. Бид хоёр 10 дугаар постоос уруудаад *******гийн машинтай явж байхад энэ яриа болсон...Тухайн үед би сандралын байдалтай байсан учраас тэр мэдүүлгийг өгсөн гэв.

4. Шүүгдэгч  ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... 2022 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр “ ” ХХК-нд_. түлш хүргэж өгөхөөр ирээд оройн нь уурхайн гадаа хоносон. Маргааш буюу 2022 оны 04 дүгээр сарын 17-ний өглөө 10 цагийн орчимд уурхай руу түлшээ буулгахаар уурхай руу ороход харуулын ажилтан нар машины лацыг үзээд гуперлэж дотогшоо оруулж, уурхайн түлшний савын хажууд очсон. тэгээд уурхай нь нярав хүрч ирээд ачааны лац ломбыг хүлээж аваад бүрэн байна гэж хэлээд хэмжилт хийгээд түлш буулгасан. Түлшийг 30-40 минутын орчимд түлшийг нь буулгаад надад түлш хүлээж авлаа падаан өгсөн. харуулын машины гуперлэж дагуулж яваад уурхайнаас гарах хаалга нь дээр харуулын ажилтан машиныг шалгаад одоо явж болно гээд гаргасан. Тухайн үед би машинаас буугаагүй. Тэгээд би уурхайгаас гараад 4-5 километрийн газарт явж байхад араас уурхайн дарга, нэг хамгаалалтын машинаар хүрч ирээд намайг зогсоосон. Тэгсэн уурхайн харуулын ажилтан машин дээр гарч үзээд энэ машинд түлш үлдсэн байна гэж хэлсэн чинь уурхайн дарга нь буцаад уурхай руу яв гэхээр нь дагаж яваад уурхай руу ирсэн. тэгээд уурхайн дарга нь колонк дээр ирсэн. тэгээд удалгүй цагдаа ирээд түлшийг буулгачихаад явсан. Би цагдаагийн хамтаар Баян-Овоо сум руу явсан. Шунхлай ХХК-наас 20,920 литр түлшийг аваад XXК -нд хүргэж өгөхөөр ирсэн. баатар, *******, гэдэг хүмүүсийг танихгүй. Уурхайн ажилтан гэдэг хүнийг зүс танина. Би уурхайд хүргэж өгөх түлшийг нь хүргэж өгсөн. Би өөрөө түлшийг нь буулгаагүй болохоор хэдэн тонн түлш буулгасаныг мэдээгүй. намайг явж болно гэхээр явсан. уурхайгаас гарахад харуул хамгаалалтын ажилтан шалгаж уурхайгаас гараад явуулсан. Тэгсэн сүүлд нь араас машинтай хүмүүс хүрч ирээд намайг зогсоож шалгаад, танихгүй хүн машин дээр гарч үзээд, 1-5 дугаар люк түлштэй байна гэж хэлэхэд уурхайн дарга нь дагуулж уурхай дээр ирсэн. Уурхайд ирээд машины түлшийг уурхайгаас хэмжиж үзээд 8 тонн 490 литр түлш байна гэж хэлсэн. Би “ ” ХХК-нд шунхлайгаас түлш аваад хүргэж өгсөн. уурхайн ажилтан нь өөрөө машины лац, ломбыг үзэж шалгаад, түлшээ буулгасан Түлшийг дутуу буулгасаныг би мэдээгүй. нь түлш буулгасан талаар надад хэлээгүй. Би мэдээгүй. “ ” ХХК-нд Улаанбаатар хотоос 2021 онд хэд хэдэн удаа түлш буулгахаар ирж байсан. яг хэдэн удаа ирсэнийг сайн санахгүй. 2022 онд бол 2 дах удаа түлш буулгасан. Хамгийн сүүлийнх нь 2022 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр байсан. “Шунхлай” компани гэрээ байгуулсан байх. Би “Шунхлай” ХХК-нд гэрээтэй ажиллаж байсан. улсын дугаар автомашин нь ийн гэдэг хүний нэр дээр байдаг. Би Шунхлай ХХК-ны түлшийг зөөхөөр Д.тай ам тохиролцоо хийгээд унадаг байсан. Би түлш үлдсэнийг мэдэх боломж байгаагүй. Уурхайгаас гараад уруудаад явж байсан болохоор мэдэх боломжгүй байсан. нь түлшээ буулгачихлаа гэж хэлээд явуулсан. Үлдсэнийг нь би мэдээгүй. 2022 онд “ ” ХХК-нд 1 удаа түлш буулгахад хэн түлшийг хүлээлгэж өгсөн вэ гэхэд тухайн үед хэн байсныг нь санахгүй байна. ээс өөр хүн байсан. нэрийг нь санахгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 176-177/,

5. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би 2022 оны 04 дүгээр сарын 16-ны оройн 18 цагийн үед ХХК уурхайд ирж хоносон. Тэгээд өглөө нь 10 цагийн үед ачаагаа буулгасан. Тэгэхэд хамгаалалтын ажилтан ирээд машины лац ломбыг шалгаад машинтай намайг уурхайн дотогш оруулсан. Тэгээд ороод ачаагаа хэмжүүлээд ******* гэдэг нярав лац ломбыг хүлээн аваад ачаагаа буулгасан. Тэгээд 1 цаг үргэлжилж ачаагаа буулгасан. Тэгээд буулгахдаа хамт шланк холбосон. Ачаагаа буулгачхаад “намайг яв” гэхээр нь би машинтайгаа явсан. Уурхайгаас пост руу яваад харуулын дарга нь зураг аваад тэгээд намайг явуулсан. Тэгээд би уурхайгаас гараад явсан гэв.

6. Шүүгдэгч  ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...2022 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ын уурхай дээр ажлаа хийж байгаад оройн хоолондоо орж байхад намайг пост нэг дээр дуудахаар нь машинтайгаа яваад очсон. тэгсэн чинь та машинаа зогсоол дээр байрлуулчихаад явган хүрээд ир гэж хамгаалалтын ажилтан хэлэхээр нь би машинаа байрлуулчихаад алхаад очоод пост руу ороход харуулын ажилтан биед үзлэг хийгээд тэгээд намайг машинд суулгахад машин дотор хамгаалалтын албаны ажилтан ******* хажууд цагдаа жолоочийн хамтаар байхаар би машинд суухад машин хөдлөөд явахдаа юу хэлээгүй аваад явсан. Тухайн үед би юу ч болсоныг мэдээгүй. сумын төвд ирээд цагдаагийн хэсэгт ирсэн.Цагдаагийн хэсэгт ирээд надаас мэдүүлэг авна гэхээр нь би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө. Яагаад энд ирснээ мэдэхгүй байна гэж хэлэхэд цагдаа уурхайд хулгайн хэрэг гарсан учраас мэдүүлэг авах гэж байгаа талаар хэлсэн. би үед мэдүүлэг өгөөгүй.Би хэн ямар учраас хулгай хийх болсоныг мэдэхгүй байна уурхайн колонк дээр очдоггүй. Би уурхайд үйлчилгээний машины жолооч хийдэг байсан. би уурхайн бүс дотроо уурхайн ажилчдыг нэг газраас зөөж өгдөг байсан. уурхай дотор ажиллагаа хийгээд явахдаа зогсох газарт нь зогсоод цаашаа явдаг. Машинаас дур мэдэж буудаггүй. Зогсоол ирээд машинаа байрлуулчихаад буудаг. Хурдтай болон удаан явсан тохиолдолд уурхайн Хабо-ийн ажилтан бид нарыг үйл ажиллагаанд байнга хяналт тавьдаг. Надад түлш гаргах гэж байгаа талаар хэн нэгэн хэлээгүй. Танихгүй. гэдэг хүнтэй уулзаж байгаагүй. Утсаар ч ярьж байгаагүй. ******* нь харуул хамгаалалтын ажилтан, ******* нь уурхайн түлшний жолооч байсан болохоор энэ хоёрыг танина. Н.Наранбаатар гэдэг хүнийг танихгүй. *******той ажлын шугамаар байнга утсаар ярьдаг байсан. баатар, нартай утсаар ярьж байгаагүй. Би эдгээр хүмүүстэй ямар нэгэн өш хонзон, өр авлага гэх зүйл байхгүй. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байна...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 170-171 /,

7. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр болсон хэргийн талаар би тухайн үед юу ч мэдээгүй. Би Баянхонгор аймгийн суманд очоод мэдсэн. Шалтгаан нь би ажлаа хийгээд явж байсан. Тэгээд намайг цагдаагаас дуудсан. Цагдаагийн машинд би суусан. Тэгээд суманд очсон. Цагдаа нь замдаа “ өөрөө ямар хэрэг хийснээ мэдэж байна уу” гэхээр нь би “мэдэхгүй байна” гэсэн. Тэгээд Баянхонгор аймгийн сумын цагдаагийн газарт очоод л утсаа унтраагаад мэдүүлэг өгсөн. Би яасан бэ гэхэд цагдаа нь “энэ хэрэгт та холбоотой” гэж хэлсэн. Би юу болоод байгааг мэдэхгүй учраас мэдүүлэг өгөхгүй. Би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгч болох уу гэхэд цагдаагаас энэ бол таны эрхийн асуудал гэсэн. Ийм л зүйл болсон гэв.

8. Шүүгдэгч  ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

.... 2022 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр би уурхайд ажлаа хийгээд байж байсан. өглөө 11 цагийн орчим Улаанбаатар хотоос ирсэн түлшний машиныг уурхайн харуул хамгаалалтын ажилтнаар дуудуулж, оруулан 6000 станцад уг тээврийг хэрэгслийг хүлээж аваад машины ачаан дээр ганцаараа гарч, түлшний савнууд лацыг үзэхэд бүрэн бүтэн байхаар нь лацнуудыг аваад тагыг онгойлгож түлшийг хэмжиж зургийг нь аваад түлшээ буулгахдаа эхний болон сүүлийн люкний түлшийг буулгахаар голын 3 люкний түлшийг нь буулгаж дуусгаад болчихлоо гэж хэлээд явуулсан. Тэгээд удалгүй нөгөө машин баригдаад буцаад ирсэн. хулгай авч гарсан түлшийг колонк дээр очоод буулгаж байгаа харагдсан. Уурхайн түлшний түгээгүүрийн тоолуур нь ажиллах байсан учраас түлшний илүүдэл гарсан. Би түүнийг засуулах талаар удирдах даргадаа хэлж байсан. Уурхайн түлш нь илүү байсан учраас түлш гаргахаар болсон. Түлш гаргах гэж байгаа талаар харуулын албан дарга *******од жаахан түлш гаргах гэсэн юмаа 1 дүгээр пост руу яриад өгөөч гэж хэлсэн. тэрнээс өөр хүнд хэлээгүй. Түлш буулгахаар ирсэн жолооч ******* нь урьд өмнө ирж түлш буулгадаг байхад нь харж байсан. тэрнээс сайн танихгүй. Би түлш гаргах гэж байгаа талаар жолоочид хэлээгүй. Би харуулын албаны дарга *******од л түлш гаргах талаар санал тавьсан. Тэрнээс өөр хүнд санал тавиагүй. Би уурхайдаа жолооч, нярав, түгээгч зэрэг ажлыг хийдэг байсан. Уурхайгаас түлш гаргаж байгаад баригдаад түлшээ буцаагаад өгсөн. ямар нэгэн хохирол байхгүй. Би өөрөө түлш шаардлага байгаа бүх газарт нь түлшний машинаар түлшээ аваад, очиж машиныг нь дүргэж өгдөг. Өдөрт зарцуулсан түлшний тайланг хэзээ хэнд вэ гэхэд би өдөрт гаргасан түлшний мэдээг нэгтгэн дүгнэн, ерөнхий инженертээ өгдөг...гэх мэдүүлэг / хх-ийн 165-166 /,

9. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Шүүгдэгч *******: Би 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр *******од бага хэмжээний түлш илүү байна. Үүнийг гаргачихъя гэж хэлсэн. Би нэгдүгээр посттой яриад өгөөч гэж хэлсэн. Би түлшнийхээ машиныг унаж ирээд “нөгөө асуудал юу болсон бэ ” гэж *******оос асуухад “...болчихсон...” гэж хариулсан. Тэгээд би түлшээ авахаар 6 дугаар клонк дээр очоод *******ыг харуулаар дуудуулаад түлшээ авсан. Би түлшээ авахдаа голын 3 савыг суллаад захын 2-ыг үлдээгээд гаргасан гэв.

10. Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... 2022 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багт үйг ажиллагаа явуулдаг манай “ ХХК уул уурхай компани дээр түлш буулгахаар түлшний улсын дугаартай түлш тээвэрлэсэн машин ирээд түлш буулгаад буцаад гарахдаа уурхай түлшнээс 8 тонн түлшийг зөвшөөрөлгүй нууцаар авч гарч явж байгаад уурхайн дарга Ч. , харуул хамгаалалтын албаны дарга нарт үйлдэлд дээрээ баригдсан. Тэгээд тухайн үед ХАБ-ын ажилтан Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгч сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын хамт ирсэн. Асуудал болох үед манай уурхай дээр ажиллаж байсан жолооч , харуул хамгаалалтын ээлжийн ахлах Ариунболд, харуул хамгаалалтын албаны ахлах баатар, колонкийн ажилтан нар тухайн асуудалд оролцсон. Манай уурхай багадаа 7 хоноод 1 удаа түлшээ Улаанбаатар хотын Шунхлай ХХК-аас авдаг. гэх жолооч ирсэн. Урьд өмнө ирж байгаагүй.  Тухайн үед түлш тээвэрлэж ирсэн гэх жолооч Шунхлай ХХК-ны ажилтан байсан. Тухайн хэрэг болох үед оролцсон гэх баатар нь 10 хоног, ******* 6 сар, 1 жил, 4 жил гаран манай ХХК-д ажиллаж байна. Урьд өмнө нь иймэрхүү байдлаар хулгай хийдэг байсан байж магадгүй учир манай компани зүгээс гомдолтой байна. Энэ асуудалд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48 / ,

...2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багт байрлах Цагаан цахир уурхайд түлш буулгахаар улсын дугаартай шунхлай ХХК-ийн жолооч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 16-ны орой ирээд уурхайн гадна талын зогсоол дээр хоносон юм. 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө 10 цагийн орчимд уурхайн даргын зөвшөөрлөөр харуул хамгаалалтын ажилтнаар хөтлүүлэн уурхайд нэвтэрч 6000 колонк дээр түлшээ буулгасан юм. Буцаад гарахдаа уурхайд буух ёстой нийт түлшнээс 20 тонн 920 литр түлшнээс 8 тонн 490 литр түлшийг зөвшөөрөлгүй нууцаар авч явсан. Тухайн үед уурхайн дарга , харуул хамгаалалтын ээлжийн ахлах нар уг тээврийн хэрэгслийг түлш хулгайн хийж авч гарсан талаар ажилтнаас мэдээлэл өгсний дагуу араас нь уурхайн автомашинаар яваад засмал зам руу орохоос өмнө нь гүйцэж очиж, уг тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад эхний болон сүүлийн танкийг шалгаж үзэхэд дүүрэн түлштэй байсныг нь эргүүлж уурхай дээр авч ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Дуудлагын дагуу сумын цагдаа нар ирээд үзлэг шалгалт хийсэн.Өмнө нь уурхайгаас түлш алдагдсан хэрэгт шалгагдаж байгаагүй. Өмнө нь түлш алдагдаж байсан байж магадлалтай байна. Түлш авч гарсан тээврийн хэрэгсэл нь хэний эзэмшлийнх талаар мэдэхгүй байна. Миний бодлоор Шунхлай ХХК-н автомашин байх гэж бодож байна. Хулгайлсан гэх 8 тонн 490 литр түлшний буцааж авсан. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү манай компанийн зүгээс гомдолтой байна...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 52 /,

11. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Намайг гэдэг. Би 1988 онд Өмнөговь аймаг төрсөн. Би ХХК-д ерөнхий зөвлөх албан тушаалтай. 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хулгайлах гэмт хэрэг гарсан талаарх мэдээллийг уурхайн дарга н.аас мэдээллийг авсан. Би н.д даргыг цагдаагийн байгууллагад мэдэгдэх хэрэгтэй гэж хэлсэн. н. дарга цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн өдөр н. дарга мэдээллийг аваад түлшний машиныг засмал зам дээр явж байхад зогсоогоод нэг болон тавдугаар лүүк нь түлштэй байсныг мэдсэн. Энэ түлшийг уурхай руу буцаж авчруулаад цагдаагийн байгууллагын дэргэд хэмжилт хийхэд 8494 литр буулгалгүйгээр түлшийг авч явсан байдаг. Шунхлай ХХК-тай байгуулсан манай гэрээгээр захиалга өгсөн түлшийг бүтнээр нийлүүлэх үүрэгтэй. Ямар нэгэн байдлаар буцааж авч явах мөн түүнийг дутуу буулгах эрх хэмжээ байхгүй. Хавтаст хэргээс харахад жолооч мэдээгүй гэдэг тайлбарыг өгдөг. Бодит байдлыг харахад жолооч мэдэхгүй байх боломжгүй. Тухайн 6 мянга товгор дээр байдаг. Дээшээ өгсөж тойрч гардаг. Тухайн түлшийг буулгах зам нь өгсүүр газар байдаг. Жолооч мэдэхгүй байх боломжгүй. Мөн ******* илүүдэл гарсан талаар хулгайлсан гэж байна. Гэтэл манай байгаа клонк хоёр луу 50 мянгын клонкод уг түлшийг буулгах бүрэн бололцоотой байдаг. Тухайн өдөр түлштэй явж байсан машиныг буцаагаад уурхай дээр авчрахад ******* уурхайн дарга дээр орж ирсэн байдаг. Уурхайн даргад ******* хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн. Үүнтэй холбоотойгоор ******* өмнө нь хулгай болж байсан талаар ярьсан байдаг. Өмнө нь түлш хулгай хийж Өвөрхангай аймагт борлуулж байсан талаар хэлсэн байдаг. Энэ талаар ******* надад хэлсэн гэж байдаг. Тэгэхээр ******* энэ хэрэгт оролцоотой. Мөн шүүгдэгч нар уурхайгаас гарах бололцоо байхгүй гэсэн. Машинд 8 тонн түлш буюу үнэлгээгээр 26,000,000 төгрөгийн түлш ачуулж явуулчхаад дараа нь борлуулах боломж байхгүй. Энэ хэрэг компанийн өмч хөрөнгийг шунахайн сэдэлтээр хулгайлсан. Хохирогчийн зүгээс холбогдогч нарт холбогдох хуулийн хариуцлагыг хүлээлгэх саналтай, Манай байгууллага хохирлын хувьд гомдол саналгүй. Энэ хэрэгт хуулийн дагуу хариуцлага оногдуулаасай л гэж бодож байна гэв.

12. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Над руу 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Шонхор” харуул хамгаалалтын ээлжийн ахлах ******* нь гар утсаар залгаад “Хувин ярих зүйл байна уулзах гэсэн юм” гэхээр нь би *******ыг машинтай очиж аваад уурхайгаас гараад зайдуу зогсож байгаад уулзсан чинь ******* нь надад “Түлшний машин 2 хоногийн дараа ирнэ тал түлшийг буулгаад талийг нь аваад үлдмээр байна арын асуудалгүй зохицуулна найдвартай чи ороод 6 хүн байна хэрвээ чамайг зөвшөөрвөл 10 тонн түлшийг нь аваад хүн хүний гурван сая төгрөг өгнө” гэсэн. Тэгэхээр нь би “асуудалгүй бол болно” гэж хэлсэн тэгээд өнөөдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 17-ний өглөө 08 цагийн үед түлшний машин ирсэн байсан тэгэхээр нь би хамгаалалтын албаны машинтай аваад 6000 колонкод буулгахаар явсан. Тэгээд очиход колонкийн ажилтан түлш хүлээж авахад бэлэн болсон байсан нь түлшний машин дээр ачсан түлшний лацыг шалгаад ,түлшний буулгаж эхэлсэн. Тухайн үед би харуул хамгаалалт хариуцсан дарга гэх хүнд түлш хулгайлах гэмт хэрэг болох гэж байгаа талаар хэлж дуусаад байж байхад уурхайн ажилтан нь надад "түлш буулгаж дууслаа хамгийн харин хамгийн сүүлийн сав эхний сав хоёр түлштэй байгаа шүү" гэж хэлсэн. Тэгээд би тухайн түлшний машиныг уурхайн бүсээс хамгаалалтад авч гаргаж өгчхөөд уурхай руугаа орсон тэгээд удалгүй уурхайн дарга , харуулын нөгөө ээлжийн ахлах гэх хүнтэй хулгай хийсэн түлшийг очиж шалгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед би үнэн худлаа гэдгийг мэдэхгүй болохоор цагдаагийн байгууллагад хандах боломжгүй байсан харин манай харуулын дарга гэх хүнд ийм асуудал болох гэж байна гэж танилцуулсан. Би тэр талаар сайн мэдэхгүй байна ******* намайг оруулаад хүн байгаа гэж хэлж байсан. Би уурхайд ажиллаад 10 гаран хонож байна. Урьд өмнө ямар нэгэн санал тавьж байгаагүй.. гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 58 /,

.....Гэрч мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:

....Шонхор хамгаалалтын албаны дарга ******* гэдэг залуу 2022 оны 04 дүгээр сард шиг санаж байна миний гар утас руу залгаад уулзаж ярилцах хэрэг байна гэж хэлсэн юм. Тэгээд би *******той уулзахад 10 тонн түлш уурхайгаас хулгайгаар гаргах хэрэг байна. Чамд 2.500.000 төгрөг өгнөө чи түлш ачсан машиныг өөрөө шалгаад гаргаад өгөөч гэдэг саналыг тавьсан юмаа. *******ын тавьсан саналын талаар өөрийн компанийн захирал Р.д фэйсбүүкийн мессенжер чатаар мэдэгдэхэд манай захирал надад наад хулгайг чинь үйлдэл дээр нь уурхайн даргад мэдэгдэж бариулъя тэр болтол чи байж бай гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгээд түлш ирээд уурхайн колонк дээр  буулгаад буцаад гарахад нь уурхайн дарга д хэлж тэр хулгайг бариулсан юм. Тэрнээс надад тэр хулгайн хэргээс ашиг хонжоо олох гэсэн хамтарч хулгай хийх гэсэн санаа зорилго огтоос байгаагүй ээ. ******* надад хэлэхдээ танай компанийн өмнөх компанийн ахлахтай хамтарч гаргаж байсан мөнгө төгрөгөө хувааж байсан талаар надад хэлээд намайг айгаад байх зүйлгүй гэж хэлж байсан. би тэр уед нь *******ын амыг дагуулаад тийм юм уу гээд л орхисон юм аа. ******* 2.500.000 төгрөг өгнөө чи түлш ачсан машиныг өөрөө шалгаад гаргаад өгөөч гэдэг саналыг тавьсан юмаа. *******ын цаана хэн хэн хамтарч хийснийг би мэдэхгүй байна. Манай компани уг уурхайн хамгаалалтыг аваад удаагүй байсан болохоор тэр талаар надад мэдэх зүйл байхгүй ээ. Тэрийг мэдэхгүй. Би тэр уурхайн хамгаалалтын ахлахаар очиж ажиллаад 10 гаруй хоног л болж байсан юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 180-181 /,

13. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч мэдүүлэхдээ / онлайнаар /: “...2022 оны 04 сард Шонхор харуул хамгаалалтын ээлжийн ахлагч *******той уулзсан. Эхлээд уурхайн ажил төрлийн асуудал ярьсан. ******* “түлш гаргамаар байна” гэж хэлээд танайхаас чи оролцмоор байна. Хоосон зураг аваад өгөх боломж байна уу гэж надад хэлсэн. 2022 оны 04 сарын 10-ны үеэр түлш ирнэ гэсэн. Тэгээд тухайн үед “за болон үгүй ч” гэж хэлээгүй. Бид нар найдвартай гэж хэлсэн. Хэд хоногийн дараа уулзаад дахин саналыг тавьсан. 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр түлш ирсэн байсан. ХХК-ийн том машины зогсоолд уг түлштэй машин байсан. Тухайн түлшийг гупэрлэж 6 номерын колонк  руу хүргэж өгсөн. Машинаас түлш бууж байхад би машинаасаа буугаагүй. Машинаас түлш машинаас бууж дуусаад *******ийг танихгүй байсан. Түлшний нярав ажилтай ******* ирээд түлш буулгаад дууссан. ******* машины голын 3 нүх хоосон байгаа, голын 3 люкны зургийг дараарай гэж надад хэлсэн. Тухайн машины жолоочоор М. байсан. Эргээд 1 дүгээр постын том зогсоол руу гуперлэж би  гаргасан. Би буугаад ******* жолоочтой таарсан. 1 болон 5 дугаар люкэнд түлш байгаа, голын 3 люк хоосон байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би мэдэж байгаа гэсэн. Тэгээд би голын 3 гурван люкний зургийг аваад явуулсан. Дараа нь уурхайн дарга, н. нар барьсан, ******* надтай түлш гаргах талаар анх ярьж байсан, Би *******той 2 удаа уулзаж байсан,  Би анх *******той 2022 оны 04 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд уулзсан. Дараагийнх нь түлш 2 хоногийн дараа ирнэ гээд 2022 оны 04 дүгээр сарын 15-нд уулзсан, Надад ******* хамтарч ажиллах хүмүүсийн талаар хэлээгүй, ******* надад энэ нь 6 хүний оролцоотой. Өмнө нь бид нар бас ашгаа хувааж авч байсан. Чиний өмнөх хамгаалалтын албатай хамтарч байсан. Энэ зүйлд санаа зовох зүйл байхгүй. Бид нар мөнгөө тэнцүү хуваагаад авчихдаг гэсэн. Бид нар чамд 3,000,000 төгрөг өгнө гэсэн,  Би 6 мянга колонкийн дээр нь гарч харсан зүйл байхгүй. ******* 6 мянга колонк дээр гарч шалгаж зураг авч байсан,  ******* том зогсоолд очоод намайг шалгахад 1 болон 5 дугаар люкэнд бензин үлдээсэн байгаа гэж хэлж байсан, Би 6 мянга колонкоос гуперлэж очоод зураг авахад мэдсэн, ******* машинаасаа бууж ирээд 1 болон 5 люкэнд түлш үлдээсэн байгаа гэсэн, ******* нь Баянхонгор аймгийн сумын сумд бид очихдоо Өвөрхангай аймагт борлуулна гэж хэлж байсан, Хоосон 3 танканд зургийг авсан. Түлштэй байсан 2 танкны зургийг аваагүй. Яагаад вэ гэхээр уурхайн удирдлагад хэлсэн байсан учир зургийг дараагүй. Тухайн хэргийг илрүүлэх зорилгоор таслан зогсоох зорилгогүй байсан. Би өмнө дарга нартаа мэдэгдсэн байдаг.Гэмт хэргийг таслан зогсоовол энэ гэмт хэрэг илрэхгүй байсан. Энэ гэмт хэргийг илрүүлэх тухай гэрээ байгуулсан зүйл байхгүй. 1 болон 5 дугаар танканд хоосон гэдгийг би мэдэж байсан учраас зургийг аваагүй, Би *******г танихгүй. *******тэй ямар нэгэн байдлаар уулзаж байгаагүй. Гэмт хэрэг гарч байгаа талаар н.д мэдэгдсэн. Энэ гэмт хэрэгт хамтран оролцох санаа зорилго байгаагүй, Түлшний машины жолооч *******ыг танихгүй, Уурхай дотор нэг колонктой байдаг. Бүгд эргээд над руу хүн гүтгэсэн гээд энэ гэмт хэрэг илрэхгүй байсан. Уурхайгаас гаргаснаар гэмт хэрэг илэрсэн, ******* надад нэгдсэн зогсоол дээр 1 болон 5 дугаар танканд түлш байгаа гэсэн. Баянхонгор аймгийн сумын цагдаагийн гадаа “*******ээс болж энэ хэрэгт орооцолдлоо” гэж ******* надад хэлж байсан, ******* худлаа ярьсан байна. ******* нь Өвөрхангайд түлшийг борлуулна гэж байсан, Уурхайгаас намайг гэмт хэргийг илрүүлэхэд шан харамж болон мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй гэв.

14. Шүүгдэгч  ******* мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:

...Би өнөө өглөө буюу 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр түлшээ авах гээд харуулын утас руу залгаад “би 6000 колонк дээр ирсэн байна” гээд ярьсан чинь харуулын ахлах ******* гар утсаар залгаад “тал түлшийг нь гаргамаар байна” гэхээр нь би ******* руу “найдвартай юм уу, би ямар нэгэн асуудалд ормооргүй байна” гэсэн чинь ******* “найдвартай, асуудалгүй” гэсэн. Тухайн үед би эхний сав, сүүлийн сав хоёр түлшийг үлдээгээд голын гурван савыг буулгаад түлшний машиныг харуулын машинтай буулгаж, болсон гээд явуулсан. Тэгээд би харуулын ахлах гээд шинэ залуу баатарт эхний, сүүлийн хоёр савыг үлдээсэн талаараа гар утсаараа залгаж хэлсэн. Тухайн гэмт хэргийг харуулын ахлах *******, баатар, түлш ачиж ирсэн жолооч /нэрийг нь мэдэхгүй/, тэгээд би үйлдсэн. Тухайн үед 8 тонн түлш хулгай хийсэн..гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60 /,

...2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр би уурхайд ажлаа хийж байсан. өмнө шөнө нь уурхайн түлш ирээд гадаа хоночихсон байсан юм. Тэгэхэд би  уурхай харуул хамгаалалтын ээлжийн ахлах *******той уурхайн үүдэн дээр байхаар нь очиж уулзаад жоохон түлш гаргах гэсэн юмаа чи 1 дүгээр постын харуултай яриад өгөөч гэхэд за гэж хэлсэн. тэгээд би нааш цаашаа явж байгаад *******той дахиж уулзаад яасан юу болсон вэ гэхэд болчихсон гэж хэлсэн. тэгээд түлш машин 11 цаг 30 минутын үед уурхайн 6000 грантын колонк дээр хүрч ирэхээр нь би ачаагаа хүлээж аваад машин дээр гарахад 5 ширхэг люкны лацны зургийг нь аваад тагийг нь онгойлгоод шугам тавьж хэмжиж зургийг нь авчихаад тэгээд хамгийн урд болон хамгийн ар талын люкын крантыг нь онгойлгохгүйгээр үлдээгээд нөгөө люкнээс түлшийг буулгачихаад болчихлоо гээд явуулсан. Надад хэн нэгэн хүн санал тавиагүй. Уурхайн түлшний машины тоолуур сарын хугацаатай ажиллахгүй байсан юм. тухайн үед би уурхайн дарга нарт энэ талаар хэлж байсан боловч янзлаагүй юм. Тэгээд уурхай түлш нь байх хэмжээнээс илүү байсан учраас гаргасан юм. тухайн үед ямар *******од хэлчихсэн болохоор гайгүй байх гэж бодож байсан. Би 8 тонн түлш гаргасан. Би уурхайд 5 жил ажиллаж байгаа. Урьд өмнө нь уурхайгаас түлш гаргаж байгаагүй. Тухайн үед хэн нэгэн хүнд түлш өгөх талаар хэлээгүй байсан. жолоочтой нь сүүлд нь утсаар ярьж байгаад болгочихно гэж бодож байсан. Ганц *******той уулзсан. Жолооч машинаас бууж ирээд шаланк холбож өгч байсан. хажууд нь Улаанбаатар хотын харуулын дарга машин дотроо хараад сууж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 81 /,

15. Шүүгдэгч  ******* мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:

....2022 оны 04 дүгээр сарын 17-ны 09 цагийн үед уурхайн харуул хамгаалалтын ажилтан миний машин дээр ирээд дээр нь гарч ачиж ирсэн түлшний лац, ломбоны зургийг аваад намайг “” уурхай руу машинтайгаа гүперлээд орж түлш буулгах колонк дээр очиж зогссон. Уурхайн түгээгч гэгч нь дахин миний машин дээр гарч, ачиж ирсэн түлшний лац, ломбоны зургийг аваад түлш буулгах сав руу крант онгойлгон түлшийг буулгасан . Түлш буулгах хооронд би машинаас огт буугаагүй. Миний хажууд харуул хамгаалалтын ажилтан машинтайгаа түлш буулгах үйл явцыг хянаад байж байсан. 1 цаг орчмын дараа “” ХХК-ийн түгээгч “түлш бууж дууссан” гээд миний машин дээр буулгасан савнуудын зургийг аваад намайг “явж болно” гэсэн. Тэгээд намайг харуул хамгаалалтын ажилтан машинтайгаа гүперлээд уурхайн гадна зогсоол дээр очиж зогссон. Харуул хамгаалалтын ажилтан миний машин дээр гарч зураг аваад намайг яв гэсэн. Би Улаанбаатар хот руу явах гээд аймгийн засмал руу орох гэж явж байсан чинь араас уурхайн дарга, харуулын дарга нь машинтай ирээд намайг зогс гэсэн. Тухайн үед яасан юм бол гэж бодоод зогссон чинь хамгаалалтын ажилтан миний машин дээр гарч харснаа “түлш үлдсэн байна, буцаад уурхай руу яв” гэсэн. Тэгээд би уурхайн зогсоол дээр буцаж очсон...гэх мэдүүлэг/1-р хх-ийн 62- 63 /,

16. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 13 цагийн үед манай уурхай дээр хотоос ирсэн уурхайн хэрэглээний түлшнээс хулгай хийгээд гаргаж байгаад шалгалтаар тогтоогдлоо гэж манай уурхайн дарга хэлсэн. Тэгээд би Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгсөн. Тэгээд Баянхонгор аймгийн сумын цагдаа нар ирсэн. Би тухайн хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Би хэн хэн гэх ямар хүмүүс байсан талаар мэдэхгүй....гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 65 /,

17. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...2022 оны 04 дүгээр сарын 16-ны орой Улаанбаатар хотоос уурхайд түлш буулгах улсын дугаартай машин уурхайн гадаа ирж хоносон. Тэгээд маргааш өглөө 08 цагийн үед түлш буулгахаар уурхай руу орж ирсэн. Тухайн үед түлшээ буулгаад 10 цаг44 минутад шалган 1 дээр шалгуулаад уурхайгаас гараад явсан. Тухайн машин гараад явсны дараа манай харуулын ахлах баатар над руу гар утсаараа залгаад “ дарга тань руу одоо залгах байх, саяны түлш буулгасан машин түлш үлдээгээд аваад гарах шиг боллоо” гэсэн. Тэгээд би даргын хамт араас нь яваад тухайн машиныг засмал зам дээр гарах гэж байхад зогсоосон. Машинд үзлэг хийхэд эхний сав, сүүлийн сав хоёр дүүрэн түлштэй буугаагүй байсан. Тэгээд даргад танилцуулаад тухайн машиныг уурхай дээр авч ирсэн. Тухайн үед баатар үзлэг шалгалт хийгээд гаргасан. Тухайн хэрэг болох үед тээврийн хэрэгсэл дээр 2 сав дүүрэн гэхээр 8 орчим тонн түлш авч гарсан байх гэж бодож байна...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 67-68 /,

18. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 16 цагийн үед Уурхайн дарга нь намайг цагдаа нарын хамт дуудаад түлшийг хэмжээд буулгаад өгөөч гэсэн.  Тэгээд би харуулын дарга сумын олон нийтийн цагдаа, улсын дугаартай түлшний машины жолооч нарыг харж байхад уурхайн ажилтан Дүүрэнжаргалаар хэмжилт хийхэд түлш буулгах савны ёроолд 15.5 см түлш байсан. Харин машин дээр түлшийг буулгаад тухайн саванд байгаа түлшийг хэмжихэд 1 метр 7 см түлш болсон байсан. Тэгээд тухайн түлшийг хэдэн тонн байсан талаар Батжаргал инженер бодолт хийхэд 8 тонн орчим болж байна гэсэн. Тухайн үед Улаанбаатар хотоос ирсэн гэх улсын дугаартай тээврийн хэрэгсэл  нь анх Улаанбаатар хотоос уурхай дээр 20 тонн орчим түлш ирсэн байснаас 12 тонн түлшийг уурхай дээр буулгаад 8 тонн орчим  түлш машин дээр үлдсэн байсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 70 /,

19. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Тухайн өдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Би Жиси” харуул хамгаалалтын ажилтан баатар миний гар утас руу залгаад Уурхайгаас түлш хулгай хийгээд машин гарч байна, та шалгаадах гэхээр нь харуул хамгаалалтын ээлжийн ахлах гэх хүнийг дагуулаад тухайн машиныг засмал зам дээр хүрч байхад нь очиж шалгахад 1, 5 дугаар саванд түлш үлдээсэн байсан. Тэгээд тухайн машиныг жолоочийн хамт уурхай дээр авч ирээд сум руу дуудлага өгсөн. , , ******* нар энэ хэрэгт хамааралтай, харин баатар манай байгууллагад тусалсан. Энэ асуудал миний мэдэхийн анхны хулгай өөр би мэдэхгүй....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76 /,

20. “Энх нахиа” ХХК-ын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 204 дугаартай шинжээчийн:

...Евро дизель түлш 1 литр тутмын үнэ 3128 төгрөг,  нийт 26.556.720  төгрөг,

Хулгайд алдагдсан гэх эд зүйлийн нийт үнэ  2022  оны 06 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар нийт үнэ 26.556.720 /Хорин зургаан сая таван зуун тавин зургаан мянга долоон зуун хорин / төгрөг болохыг тодорхойлов...гэх шинжээчийн дүгнэлт / 1-р хх-ийн 83 /

21. “Энх нахиа” ХХК-ын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 132 дугаартай шинжээчийн:

...Евро дизель түлш 1 литр тутмын үнэ 3128 төгрөг,  нийт 25.024.000  төгрөг,

Хулгайд алдагдсан гэх эд зүйлийн нийт үнэ  2022 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар 25.024.000 /Хорин таван сая хорин дөрвөн мянган / төгрөг болохыг тодорхойлов...гэх шинжээчийн дүгнэлт / 1-р хх-ийн 95 /,

22. “Энх нахиа” ХХК-ын 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 289 дугаартай шинжээчийн:

...Daewoo CXZ58R1-1 маркийн цистерн авто машин 23.500.000 төгрөг,

Үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 23.500.000 /Хорин гурван сая таван зуун мянга / төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /1-р хх-ийн 89/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдэлээл хүлээн авсан тэмдэглэл / 1-р хх-ийн 4 /, Баянхонгор аймгийн цагдаагийн газарт өргөдөл гаргасан /1-р хх-ийн 5-14 /, Юнител ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 05-01/7746 дугаартай /1-р хх-ийн 15-23 /, ” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн захирлын “...Төлөөлөх эрх олгох тухай...” тушаал / 1-р хх-ийн 30-32 /, шүүдэгч *******ын хөдөлмөрийн гэрээ /1-р хх-ийн 72-74 /, ШТМ-ын зарлагын падааны хуулбар /1-р хх-ийн 97 /, шүүдэгч *******, ******* нарын  хөдөлмөрийн гэрээ /1-р хх-ийн 233-249, 2-р хх-ийн 01-13 /, Би Жи Си Дифэнс хамгаалалтын албаны илтгэх хуудас /2-р хх-ийн 13-15 /, шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийн лавлагаа /1-р хх-ийн 186, 193 /, *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1-р хх-ийн 200 /, Баянхонгор аймгийн Прокурорын газар хариу мэдэгдэх хуудас /2-р хх-ийн 73 /, шүүгдэгч *******ы иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар /1-р хх-ийн 189-190 /, *******ы, *******, ******* нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 198-199, 201/, эд зүйл, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 210 /, *******, , нарын илтгэх хууда, падаан,  хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /2-р хх-ийн 13-19 /, хэргийн үйл баримтыг бичиж буулгасан СД-ийг эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол, СД  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө шүүгдэгч *******ы өмгөөлөгч , нар нь хэрэг Прокурорын шатанд шалгагдаж байхад хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг дээд шатны Прокурорт гаргах эрхийг зөрчсөн гэж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гомдол гаргаж уг хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д зааснаар  гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулах шаардлагатай эсэх тал дээр өмгөөлөгч , нар нь Прокуророос гомдлын хариуг өгсөн тул цаашид гаргах гомдол хүсэлт байхгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэх талаар хүсэлт гаргасан тул шүүхээс гэм буруутай эсэх талаар шүүх хуралдааныг үргэлжлүүлж шийдвэрлэв.

          Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хүндэтгэх үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр ыг томилсон шийдвэрийг ирүүлсэн тул шүүх оролцогч нарт танилцуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон захирамжийг гаргаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

   Шүүгдэгч  *******,  *******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө 09-10 цагийн орчим Баянхонгор аймгийн сумын “ ” 1 дүгээр багт гүний уурхайн үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-ийн Уул уурхайн компанийн хэрэглээний түлшнээс 8 тонн 490 литр түлшийг машин механизм ашиглаж буюу улсын дугаартай, Daewoo маркийн шатахууны автомашин ашиглан завшиж 26.556.720 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт нь  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багт үйг ажиллагаа явуулдаг манай “ ХХК уул уурхай компани дээр түлш буулгахаар түлшний улсын дугаартай түлш тээвэрлэсэн машин ирээд түлш буулгаад буцаад гарахдаа уурхай түлшнээс 8 тонн түлшийг зөвшөөрөлгүй нууцаар авч гарч явж байгаад уурхайн дарга Ч. , харуул хамгаалалтын албаны дарга нарт үйлдэлд дээрээ баригдсан. Тэгээд тухайн үед ХАБ-ын ажилтан Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгч сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын хамт ирсэн. Асуудал болох үед манай уурхай дээр ажиллаж байсан жолооч , харуул хамгаалалтын ээлжийн ахлах Ариунболд, харуул хамгаалалтын албаны ахлах баатар, колонкийн ажилтан нар тухайн асуудалд оролцсон. Манай уурхай багадаа 7 хоноод 1 удаа түлшээ Улаанбаатар хотын Шунхлай ХХК-аас авдаг. гэх жолооч ирсэн. Урьд өмнө ирж байгаагүй.  Тухайн үед түлш тээвэрлэж ирсэн гэх жолооч Шунхлай ХХК-ны ажилтан байсан. Тухайн хэрэг болох үед оролцсон гэх баатар нь 10 хоног, ******* 6 сар, 1 жил, 4 жил гаран манай ХХК-д ажиллаж байна....” гэх мэдүүлэг,

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын өгсөн “... 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хулгайлах гэмт хэрэг гарсан талаарх мэдээллийг уурхайн дарга н.аас мэдээллийг авсан. Би н.д даргыг цагдаагийн байгууллагад мэдэгдэх хэрэгтэй гэж хэлсэн. н. дарга цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн өдөр н. дарга мэдээллийг аваад түлшний машиныг засмал зам дээр явж байхад зогсоогоод нэг болон тавдугаар люк нь түлштэй байсныг мэдсэн. Энэ түлшийг уурхай руу буцаж авчруулаад цагдаагийн байгууллагын дэргэд хэмжилт хийхэд 8494 литр буулгалгүйгээр түлшийг авч явсан байдаг. Шунхлай ХХК-тай байгуулсан манай гэрээгээр захиалга өгсөн түлшийг бүтнээр нийлүүлэх үүрэгтэй. Ямар нэгэн байдлаар буцааж авч явах мөн түүнийг дутуу буулгах эрх хэмжээ байхгүй. Хавтаст хэргээс харахад жолооч мэдээгүй гэдэг тайлбарыг өгдөг. Бодит байдлыг харахад жолооч мэдэхгүй байх боломжгүй. Тухайн 6 мянга товгор дээр байдаг. Дээшээ өгсөж тойрч гардаг. Тухайн түлшийг буулгах зам нь өгсүүр газар байдаг. Жолооч мэдэхгүй байх боломжгүй. Мөн ******* илүүдэл гарсан талаар хулгайлсан гэж байна. Гэтэл манай байгаа колонк хоёр луу 50 мянгын колонкод уг түлшийг буулгах бүрэн бололцоотой байдаг. Тухайн өдөр түлштэй явж байсан машиныг буцаагаад уурхай дээр авчрахад ******* уурхайн дарга дээр орж ирсэн байдаг. Уурхайн даргад ******* хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн. Үүнтэй холбоотойгоор ******* өмнө нь хулгай болж байсан талаар ярьсан байдаг. Өмнө нь түлш хулгай хийж Өвөрхангай аймагт борлуулж байсан талаар хэлсэн байдаг. Энэ талаар ******* надад хэлсэн гэж байдаг. Тэгэхээр ******* энэ хэрэгт оролцоотой. Мөн шүүгдэгч нар уурхайгаас гарах бололцоо байхгүй гэсэн. Машинд 8 тонн түлш буюу үнэлгээгээр 26,000,000 төгрөгийн түлш ачуулж явуулчхаад дараа нь борлуулах боломж байхгүй. Энэ хэрэг компанийн өмч хөрөнгийг шунахайн сэдэлтээр хулгайлсан, Манай байгууллага хохирлын хувьд гомдол саналгүй. Энэ хэрэгт хуулийн дагуу хариуцлага оногдуулаасай л гэж бодож байна...” гэх мэдүүлэг,

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “.....Над руу 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Шонхор” харуул хамгаалалтын ээлжийн ахлах ******* нь гар утсаар залгаад “Хувин ярих зүйл байна уулзах гэсэн юм” гэхээр нь би *******ыг машинтай очиж аваад уурхайгаас гараад зайдуу зогсож байгаад уулзсан чинь ******* нь надад “Түлшний машин 2 хоногийн дараа ирнэ тал түлшийг буулгаад талийг нь аваад үлдмээр байна арын асуудалгүй зохицуулна найдвартай чи ороод 6 хүн байна хэрвээ чамайг зөвшөөрвөл 10 тонн түлшийг нь аваад хүн хүний гурван сая төгрөг өгнө” гэсэн. Тэгэхээр нь би “асуудалгүй бол болно” гэж хэлсэн тэгээд өнөөдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 17-ний өглөө 08 цагийн үед түлшний машин ирсэн байсан тэгэхээр нь би хамгаалалтын албаны машинтай аваад 6000 колонкод буулгахаар явсан. Тэгээд очиход колонкийн ажилтан түлш хүлээж авахад бэлэн болсон байсан нь түлшний машин дээр ачсан түлшний лацыг шалгаад ,түлшний буулгаж эхэлсэн. Тухайн үед би харуул хамгаалалт хариуцсан дарга гэх хүнд түлш хулгайлах гэмт хэрэг болох гэж байгаа талаар хэлж дуусаад байж байхад уурхайн ажилтан нь надад "түлш буулгаж дууслаа хамгийн харин хамгийн сүүлийн сав эхний сав хоёр түлштэй байгаа шүү" гэж хэлсэн. Тэгээд би тухайн түлшний машиныг уурхайн бүсээс хамгаалалтад авч гаргаж өгчхөөд уурхай руугаа орсон тэгээд удалгүй уурхайн дарга , харуулын нөгөө ээлжийн ахлах гэх хүнтэй хулгай хийсэн түлшийг очиж шалгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед би үнэн худлаа гэдгийг мэдэхгүй болохоор цагдаагийн байгууллагад хандах боломжгүй байсан харин манай харуулын дарга гэх хүнд ийм асуудал болох гэж байна гэж танилцуулсан. Би тэр талаар сайн мэдэхгүй байна ******* намайг оруулаад хүн байгаа гэж хэлж байсан. Би уурхайд ажиллаад 10 гаран хонож байна. Урьд өмнө ямар нэгэн санал тавьж байгаагүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ын өгсөн “...2022 оны 04 сард Шонхор харуул хамгаалалтын ээлжийн ахлагч *******той уулзсан. Эхлээд уурхайн ажил төрлийн асуудал ярьсан. ******* “түлш гаргамаар байна” гэж хэлээд танайхаас чи оролцмоор байна. Хоосон зураг аваад өгөх боломж байна уу гэж надад хэлсэн. 2022 оны 04 сарын 10-ны үеэр түлш ирнэ гэсэн. Тэгээд тухайн үед “за болон үгүй ч” гэж хэлээгүй. Бид нар найдвартай гэж хэлсэн. Хэд хоногийн дараа уулзаад дахин саналыг тавьсан. 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр түлш ирсэн байсан. ХХК-ийн том машины зогсоолд уг түлштэй машин байсан. Тухайн түлшийг гупэрлэж 6 номерын колонк  руу хүргэж өгсөн. Машинаас түлш бууж байхад би машинаасаа буугаагүй. Машинаас түлш машинаас бууж дуусаад *******ийг танихгүй байсан. Түлшний нярав ажилтай ******* ирээд түлш буулгаад дууссан...” гэх мэдүүлэг болон тухайн үйл баримтыг бичиж авсан бичлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.4-д зааснаар буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар машин механизм ашиглаж хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ийн  хувьд ажлын байрны тодорхойлолтод зааснаар “ ” ХХК-д түлш түгээх машины жолоочоор ажиллаж, кемп ба уурхайн техникүүдэд түлш олгох, түгээх, зөөх,... бараа материалыг....хүлээн авах, хуваарилсан түлш шатахууныг хүлээн авах”-аар заасан бусдын өмчийг хариуцах үүрэг хүлээсэн этгээд байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь тус “Шонхор” харуул хамгаалалтын албанд ээлжийн ахлахаар ажилладаг бөгөөд уг харуул хамгаалалтын алба нь ” ХХК-д хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд  харуул хамгаалалтын алба нь дээрх компанийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг итгэмжлэн хариуцаж хамгаалах үүрэгтэй байсан байна.

 Шүүгдэгч *******ы хувьд тус компанид Шунхлай ХХК-с 20 тонн түлш ачиж хэрэглэгч байгууллагад бүрэн бүтэн хүлээлгэж өгөхөөр итгэмжлэн хариуцаж өөрийн эзэмшлийн 9476 улсын дугаартай “DEOWOO” маркийн машинтай ирсэн байна.

Гэтэл уг түлшнээс 8.490 литр түлшийг С., ******* нартай бүлэглэн ашиг олох зорилгоор завшсан гэж шүүх дүгнэлээ.

Хулгайлах гэмт хэргийн гол шинж нь нууц  далд аргаар авах идэвхтэй үйлдэл бөгөөд энэ тохиолдолд шүүгдэгч *******, *******, ******* нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж түлшийг  машины саванд үлдээж завших хэлбэрээр илэрсэн энэ үйлдлийг илээр камер болон хамгаалагч ын өмнө үйлдсэн нь тэднийг шууд нууц далд аргаар хулгайлсан гэж үзэх үндэслэлгүй байгаа юм.

Хуульд итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно гэж заажээ. Ийнхүү үүрэг хүлээсэн шинжээрээ бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргээс ялгагддаг бөгөөд завших гэмт хэрэг нь өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тасалж, бусдад шилжүүлж, үрэгдүүлсэн, эсхүл өөрөө авч завшсан идэвхтэй үйлдлээр илрэх тул шүүгдэгч *******, *******, ******* нарын үйлдлийг “хулгайлах” биш,  “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэж шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарч байна гэж дүгнэж шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчиллээ.

Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь “....Тухайн үед би машинаас буугаагүй. Тэгээд би уурхайгаас гараад 4-5 километрийн газарт явж байхад араас уурхайн дарга, нэг хамгаалалтын машинаар хүрч ирээд намайг зогсоосон. Тэгсэн уурхайн харуулын ажилтан машин дээр гарч үзээд энэ машинд түлш үлдсэн байна гэж хэлсэн чинь уурхайн дарга нь буцаад уурхай руу яв гэхээр нь дагаж яваад уурхай руу ирсэн. тэгээд уурхайн дарга нь колонк дээр ирсэн. тэгээд удалгүй цагдаа ирээд түлшийг буулгачихаад явсан. Би цагдаагийн хамтаар Баян-Овоо сум руу явсан. Шунхлай ХХК-наас 20,920 литр түлшийг аваад XXК -нд хүргэж өгөхөөр ирсэн. баатар, *******, гэдэг хүмүүсийг танихгүй. Уурхайн ажилтан гэдэг хүнийг зүс танина. Би уурхайд хүргэж өгөх түлшийг нь хүргэж өгсөн. Би өөрөө түлшийг нь буулгаагүй болохоор хэдэн тонн түлш буулгасаныг мэдээгүй....” гэж мэдүүлж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ын өгсөн “....******* том зогсоолд очоод намайг шалгахад 1 болон 5 дугаар люкэнд бензин үлдээсэн байгаа гэж хэлж байсан, Би 6 мянга колонкоос гуперлэж очоод зураг авахад мэдсэн, ******* нь Баянхонгор аймгийн сумын сумд бид очихдоо Өвөрхангай аймагт борлуулна гэж хэлж байсан, Баянхонгор аймгийн сумын цагдаагийн гадаа “*******ээс болж энэ хэрэгт орооцолдлоо” гэж ******* надад хэлж байсан, ******* худлаа ярьсан байна. ******* нь Өвөрхангайд түлшийг борлуулна гэж байсан....” гэх мэдүүлэг,  мөн   улсын дугаартай тээврийн хэрэгслээр түлш зөөвөрлөн уурхайд *******эд хүлээлгэн өгч байгаа бичлэг зэргээс дүгнэхэд түүнийг түлшийг завшихад мэдээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа бөгөөд шүүгдэгч нь “түлшийг буулгах үед машинаасаа огт буугаагүй” талаар мэдүүлсэн мэдүүлэг нь үйл баримтыг бичсэн бичлэгээр няцаагдаж байгаа тул түүнийг гэм буруугүй гэж шүүхэд нотолж итгэл үнэмшил төрүүлэх  нотлох баримт авагдаагүй гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******ыг уг гэмт хэрэгт оролцоогүй гэж дүгнэх цагаатгах нотлох баримт хэрэгт авагдаагүй, түүний гэм буруугүй гэх мэдүүлгийг өөр бусад нотлох баримтаар тогтоогдоогүй байна гэж дүгнэж шүүгдэгч *******ыг шүүгдэгч Ч., ******* нартай үйлдлээрээ санаатай нэгдэж түлшийг завшсан гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэлээ.

Харин шүүгдэгч *******г уг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн “....******* түлш гаргах талаар надаас асууж байсан. Түлш хулгайлагдсан өдрөөс сарын өмнө энэ яриа болж байсан. ******* надаас түлш яаж гаргадаг юм чи мэдэх үү гэхээр нь би мэдэхгүй, хяналт тавьдаг хүн биш гэж хэлсэн. Бид хоёр 10 дугаар постоос уруудаад *******гийн машинтай явж байхад энэ яриа болсон...Тухайн үед би сандралын байдалтай байсан учраас тэр мэдүүлгийг өгсөн ...” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа бөгөөд шүүгдэгч *******гийн , шүүгдэгч *******ын дугаарын утасны холболтоор тэднийг уг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж шууд дүгнэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******г дээрх гэмт хэрэгт оролцсон гэх нотлох баримт хангалттай авагдаагүй түүнийг гэмт хэрэгт оролцсоныг нотолж чадаагүй гэж шүүх дүгнэж шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж шийдвэрлэлээ.

Мөн өөрөөр хэлбэл шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэж түүнийг үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч *******, *******, ******* нарыг үйлдлээрээ санаатай нэгдэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу авто машинаар ачиж ирсэн 20 тонн түлшнээс 8 тонн 490 литрийг үлдээж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тус тус тооцлоо.

Энэ үйл баримт нь шүүгдэгч *******, *******, ******* нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-п заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлын нөхөн төлсөн” буюу түлшийг илэрч буцаан буулгасаныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-д заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар....ыг тал бүрээс нь харгалзан” үзэж, шүүгдэгч нарын оролцоо гүйцэтгэсэн үүрэг зэргийг харгалзан  тэдэнд хорих ялыг ялгамжтай  оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч нь түлшийг буцаан авсан нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Харин шүүгдэгч *******, *******, ******* нар нь завших гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашиглаж 8.490 л түлш завшсан тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэ болох 23.500.000 төгрөгийг шүүгдэгч *******, *******, ******* нараар хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 7.833.333 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор болон Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Хэрэгт тухайн үйл баримтыг бичиж буулгасан СД 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.14 дүгээр зүйлийн 2,   36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                          

ТОГТООХ нь :

1. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч   овогт гийн д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасугай.

2. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн , овогт ын нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 болгон тус тус хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

3. Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн , овогт ын нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг долоон / 07 / сарын хугацаагаар, шүүгдэгч ******* овогт *******гийн ийг нэг / 01 / жилийн хугацаагаар, шүүгдэгч   овогт ын ыг найман / 08 / сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан долоон / 07 / сарын, шүүгдэгч *******эд оногдуулсан нэг / 01 / жилийн, шүүгдэгч *******д оногдуулсан найман / 08 /  сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч *******, *******, ******* нар нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарын  гэмт хэрэг үйлдэхэд ашигласан авто машины үнэ 23.500.000 төгрөгийг шүүгдэгч нараар хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор, Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт үйл баримтыг бичиж буулгасан СД 1 ширхэгийг эд мөрийн баримтаар хураан авч ирсэнийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж тэднийг цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тус тус тоолж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, ******* нарт  авсан цагдан хорих, шүүгдэгч *******д авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.БАТЦЭНГЭЛ