| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0198/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/228 |
| Огноо | 2022-12-16 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/228
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг,
Улсын яллагч: С.Эрдэнэтуяа,
Шүүгдэгч: *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч , / онлайнаар /,
Шүүгдэгч: Ч., *******, тэдгээрийн өмгөөлөгч ,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тоот эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Мон улсын иргэн, овогт ын , / Регистрийн дугаар: /,
2. Шүүгдэгч, Мон улсын иргэн, овогт ын , / Регистрийн дугаар: /,
3. Шүүгдэгч, Мон улсын иргэн, овогт ын , / Регистрийн дугаар: /,
4. Шүүгдэгч, Мон улсын иргэн, овогт ийн , / Регистрийн дугаар /,
5. Шүүгдэгч, Мон улсын иргэн, овогт ийн , / Регистрийн дугаар /,
6. Шүүгдэгч, Мон улсын иргэн, ******* овогт *******ы *******, / Регистрийн дугаар: /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******, *******, Ц., *******, *******, ******* нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-ны эзэмшлийн уурхайгаас 4 тонн хүдрийн баяжмалыг тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 03 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар хулгайлж “ ” ХХК-ны эд хөрөнгөд 1.663.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Миний зүгээс гэмт хэрэг үйлдсэн зүйл байхгүй, надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би мэдүүлэг өгөхөөс .. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 203/,
2. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд холбогдогчоор өгсөн мэдүүлэгт:
...2019 оны 03 дугаар сарын 20-ны үеэр байх өдрийг нь сайн санахгүй байна. Манай компанийн хамгаалагч гэдэг залуу баяжмалтай шороо гаргах гэж анх надтай уулзсан юм. Тэгэхээр нь би яаж гаргадаг юм бэ гэхэд Хово машинаар хаягдлын далан руу асгуулдаг, аймгаас дуудчих хүн байвал надтай холбоод өг гэж надад хэлсэн. Тэгээд би 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрөө ажлаа хийгээд байж байхад ******* гэдэг манай найз манай ажлын тэрүүгээр явж байгаад ирээд манай эхнэр надтай дариу холбоо бариадхаарай гэж хэлүүлсэн гэж ажлын газар ирж надад хэлсэн юм тэгээд бид 2 юм ярьж зогсож байгаад манай нэг хамгаалагч шороо гаргаад өгье гэсэн хэзээ гаргахыг нь мэдэхгүй байна ирээд авчих боломж байна уу гэхэд хүрээд ирж болно гэх мэтчилэн ярьж байгаад явсан. 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдөр ажлаа хийгээд байж байхад гэдэг хамгаалагч түлш түгээгээд явж байхад над дээр ирээд би өнөөдөр 4-р пост дээр гарна өнөөдөр нөгөө хүнээ явуулчхаарай нөгөө хүнтэйгээ яриад уурхайн доод цагаан үзүүрийн замаар ир гэж хэлээрэй би тосоод уулзана гэхээр нь би ******* руу утсаар залгаад өнөө орой ирээрэй гэж хэлсэн. Би тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Ховоны жолооч *******тэй уулзаад баяжмалтай шороог тийш нь буулгадаг гэж байна. Тэнд буулгачих боломж байгаа юу гэхэд буулгачихаж болох байх гэсэн. г л танина бусад нь ямар хүмүүс байсныг мэдэхгүй. Нэг рейс шороо буулгая гэж ярьсан. Нэг рейс нь 4 вагон буюу ойролцоогоор 4 тонн шороо байдаг юм. Бас манай уурхайн хамгаалалтын албанд ажилладаг гэдэг залуу хамт байсан би той хамт бид 3 тэр талаар уулзаж байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89 /
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй гэв.
...2019 оны 03 дугаар сар гарсан байсан. /Цас мөс хайлаагүй байсан/ Тэр өдөр гэртээ байж байсан чинь ******* утсаар залгаад Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум руу шороонд явъя гэж хэлэхээр нь би тэгье гэж хэлсэн юм. Бид нар бөөндөө гэрт цугларч байна хүрээд ир гэж хэлэхээр нь тэднийд оройн 18-19 цагийн үед очиход *******, Ц. нар байсан. ******* миний дараа бил үү, өмнө нь ирсэн байна уу сайн санахгүй байдаг. д хоол идчихээд шууд л Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум руу гарсан юм. Замдаа явж байсан чинь ******* Цагаан цахирын уурхайн хаягдлыг овоолсон газар байгаа тийшээ очъё, тэндээс цагаан чулуу түүж үзье гэж хэлсэн. Цагаан цахирын уурхайн хаягдал шороо руу очсон, гадаа харанхуй болсон хаягдал шороон дээр очоод цагаан чулуу хайгаад бараг 2 цаг гаран болсон байх. Гайгүй цагаан чулуутай хэсгийг олоод л шуудай л эхэлж байхад уурхайн хамгаалагч нар ирээд бид нарыг саатуулаад шөнө уурхайдаа хонуулаад маргааш нь цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. портер машинтай явсан. Бид нар бие биеэ таньдаг хүмүүс байгаа юм, бид нар бүгд ажилгүй гэртээ байсан болохоор мөн шорооноос гайгүй юм гарч байна гэхээр нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум руу явахаар болсон. Миний зүгээс хоёр тал шороог шуудайлсан, машинд ачаагүй харин шуудайлаад зогсож байхад хамгаалагч нар ирсэн ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 204-205/,
5. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд холбогдогчоор өгсөн мэдүүлэгт:
....2019 оны 03 дугаар сарын 29-нөөс 30-ны шөнө 3 найзынхаа хамт Портер машинаар сумын 1 дүгээр багийн гэх газарт явж байгаад Спейшл майнз ХХК-ны хаягдал хаядаг газраас 2 шуудай шороо ачсан юм. Тэгээд байж байхад харуулууд нь ирсэн. Тэгээд тэндээ хоночихоод өглөө нь цагдаа дээр ирсэн. , , нартай хамт явсан. Манай 2 найз хамт явчихаад ирье гэхэд байхаар нь хат явсан. Манай найз Спейшл майнзын хаягдал дээр цагаан шороо байна цуг яваад ирье юм гарч магадгүй гээд байхаар нь цуг явсан. Би хаягдал дээрээс нь шороо авах юм байх гэж бодсон нарийн учрыг нь мэдээгүй. Ямар нэгэн хориглох бүс зурвас байгаагүй. Хаягдлаа хаядаг задгай газар байсан. Хамгаалалтын алба нь тухайн газраас 500 орчим метрийн зайд ашиглалтын газар нь хашаатай хамгаалалтын баазтай газар байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86 /,
6. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй гэв.
7. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
...Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийн үнэн зөв мэдүүлсэн юм.Одоо тус мэдүүлэгтээ нэмж хэлэх зүйлгүй. эхнэр нь над руу утсаар залгаад *******тай яаралтай утсаар ярих хэрэгтэй байна. Чи уурхай руу очиж хэл хүргээд өгөөч гэхээр нь би ажиллаж байсан уурхай руу очиж эхнэр чинь яръя гэж байна гээд хэлчихээд буцсан юм ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 206/,
8. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд холбогдогчоор өгсөн мэдүүлэгт:
..... 2019 оны 03 дугаар сарын 29-нөөс 30-ны шөнө сумын 1 дүгээр багийн Спейшл Майнз ХХК-ын хаягдлын далан дээрээс шороо авч байгаад хамгаалагч нарт нь баригдсан. Бид нар тэндээ хоноод маргааш нь буюу 2019-ны 03 дугаар сарын 30-ны өдөр аймгийн цагдаагийн газарт ирсэн. Манай цуг явж байсан найз машин байгаа юм. 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нутгийн найз *******тай ажил дээр нь очиж уулзан юм ярилцаж байгаад баяжмалтай шороо гаргачихвал авчих боломж байна уу гэхээр нь би авч болох байх гэж хэлсэн. Тэгж ярьж байгаад шороогоо гаргаж чадвал утсаар ярьж мэдэгдье гэж хэлээд салсан. Тэгээд 2 хоногийн дараа буюу 2019 оны 03 дугаар сарын 29-ны өглөө миний утас руу залгаад өнөөдөр чадвал гаргах байх гэхээр нь би үдээс хойш нь явж тойрч үзсэн юм тэрнээс хойш утсаар холбогдоогүй. Тэгж тойрч үзэхэд хаягдлын далангийн хойд хэсэг нь хэсэг газар шороо цайрч харагдаад байсан юм. Тэгээд гаргасан юм байна гэж бодоод шөнө очиж авч байгаад хамгаалалтын албанд нь баригдсан. Бид нарын шороо ачсан газарт ямар нэгэн хориглох зурвас бүс, тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй. Тэр газрын хажуугаар зам өнгөрдөг хаягдлаа хаягдаг газар байсан. Бид 3 улсын дугаартай машинтай хүнийг машин олдохгүй болохоор нь гэрээс нь очиж дуудаад аваад явсан юм. Хаашаа ямар ажлаар явж байгааг сайн ойлгоо ч үгүй байх...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-85 /
9. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй гэв.
10. Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
....Миний хувьд анхнаасаа цагаан цахирын хаягдал шороо руу явах талаар мэдээгүй байсан. Тээврийн хэрэгслээ 1,000,000 төгрөгөөр үнэлнэ, урьд гэрчээр мэдүүлэг өгөхдөө 4,500,000 төгрөгөөр үнэлнэ гэж анх авсан үнээрээ хэлсэн юм. Одоо машиныхаа элэгдэл, хорогдлыг тооцож 1,000,000 төгрөгөөр үнэлж байгаа юм. Шороог дөнгөж шуудайлаад зогсож байхад хамгаалагч нар ирсэн. Цусны өвчтэй учир явж чадахгүй гэж хэлсэн боловч тэд нар гуйгаад байхаар нь явсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 207-208/,
11. Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд холбогдогчоор өгсөн мэдүүлэгт:
...2019 оны 03 дугаар сарын 29-ны орой гэртээ амрах гээд байж байхад манай танил найзууд *******, нар ирээд цагаан цахирын хаягдал дээрээс шороо авч угааж үзье чи машинаа авчих гээд байхаар нь би эхлээд үгүй гэж хэлээд гуйгаад байхаар нь хамт явахаар болоод замаараа *******ыг аваад Баян-Овоо сум руу гарцгаасан тэгээд шөнө нь Баян- Овоо сумын Спейшл Майнз ХХК-ны хаягдлын далан дээрээс шороо авч байгаад хамгаалагч нарт нь баригдсан. бид нар тэндээ хоноод маргааш нь аймгийн цагдаагийн газарт ирсэн. Унаж явсан тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн машин байгаа юм. Бид нарын шороо ачсан газарт ямар нэгэн хориглох зурвас бүс, тэмдэг тэмдэглэгээ байгаагүй. Үйл ажиллагаа явуулдаг газраас нь гадна хаягдлын талбай дээрээс нь ачсан юм. Замдаа нээх юм яриагүй. Би нарийн учрыг нь сайн ойлгоогүй. Ямар нэгэн зурвас тэмдэггүй газар байсан хаягдлын газар болохоор зүгээр байх гэж бодсон юм....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87 /,
12. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц. мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй гэв.
13. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
...Би хуульд заасанд яллагдагчийн эрхийг эдэлж мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 209/,
14. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд холбогдогчоор өгсөн мэдүүлэгт:
....Манай найз , нар 2019 оны 03 дугаар сарын 29-ны орой миний ажиллуулдаг дугуй засвар дээр ирж юм ярьж сууж байгаад н цагаан цахирын хаягдал дээр цагаан чулуу байна лээ тэрнээс авч угааж үзье гээд явахаар болсон. Хаягдал юм байна зүгээр байх гэж бодсон. Тэгээд манай найз ******* гэр лүүгээ яваад Б бид 2 унаа олдохгүй байхаар гэдэг найзыгаа гэрээс нь очоод аваад замаараа ыг гэрээс нь очиж аваад явсан. Тэгээд шөнө сумын Спейшл майнз ХХК-ны хаягдал хаядаг газраас шороо авч байхад хамгаалагч нар нь хүрээд ирсэн. Тэгээд тэндээ хоночихоод маргааш нь буюу 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр цагдаагийн газарт ирсэн. 2 шуудай шороо авсан. Ямар нэгэн тэмдэглэгээ байгаагүй. Ногоон татсан зурвас ч байгаагүй бид нар хаягдал хаядаг газар нь очсон. Үйл ажил явуулдаг газар нь тусдаа хашаатай газар байна. Бид нар тэр газар луу нь бол орсон юм байхгүй....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88/,
15. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй гэв.
16. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
.... 2019 оны 03 дугаар сарын сүүлээр байсан. Тус өдөр би ганцаараа ээлжийн гараатай байсан. Өглөөний ээлж болохоор өглөөний 8 цагаас орой 20 цаг хүртэл гардаг, тодруулбал өдөр би өглөөний 8 цагаас оройн 8 цаг хүртэл гараатай байсан. Өглөө 8 цагийн үед ажилдаа гарах гээд байж байсан чинь ******* гэх залуу ирснээ хүдрийг хаягдлын далан руу асгаад өгөөч гэж гуйгаад байсан. Мөн тэр хэлэхдээ өдрийн 11 цагийн орчимд хүдрийг асгаадхаарай хүмүүс ирж авах юм байгаа гэж хэлсэн. Тухайн үед надад ямар нэг зүйл өгөхөөр амлаагүй, хүдрийг хаягдал руу хаях болсон шалтгаан гэвэл ******* гуйгаад байсан, мөн баригдчихвал өөрөө арын даанаа гэж хэлэхээр нь 3-4 тонн хүдрийг хаягдал руу буулгасан. “ ” ХХК-ийн эзэмшлийн камаз маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан, улсын дугаарыг санахгүй байна. Энд тэнд буулга гэж хэлээгүй, харин би хаягдал руу явж очиж буулгасан, хүдрийг үйлдвэрт буулгах ёстой байдаг, тус газар нь хаягдлаас өөр газарт байдаг юм.
... н.дорж болон нарыг урьд нь огт таньдаггүй байж байгаад энэ хэрэгт шалгагдаж эхэлснээс хойш хамгаалалтын албанд ажилладаг гэдгээр нь мэддэг болсон юм. Тус хүмүүстэй ажиллаж байх хугацаанд болон дараа нь ч огт уулзаж байгаагүй, тус өдрөөс 2-3 сарын өмнө ******* надтай ганцаараа уулзаад баяжмалтай шороог буулгаж өгөөч гэж гуйж байсан. Тухай буулгасан гэх өдөр хүдрийг андуураад хаягдал руу буулгасан юм. Яг тухайн өдөр ******* уулзаагүй түүний хэлснээр ч буулгаж асгасан зүйл байхгүй. хэлсэн үг нь хаягдлын хэсэг рүү хүдрийг буулгаж өгөөрэй гэж гуйсан. Тэрнээс энэ тэр авна тэдний өдөр асгаарай гэж хэлээгүй .... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 210, 3-р хх-ийн 115/,
17. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй гэв.
18. Хохирогч байгууллагын төлөөлөгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... 2019 оны 03 дугаар сарын 30-ны 11 цагийн үед намайг Улаанбаатар хотод байхад манай компанийн Олон нийттэй харилцах албаны дарга Булгансайхан нь над руу утасдаад- Өнгөрдөг шөнө буюу 2019 оны 03 дугаар сарын 29-30-нд шилжих шөнийн 03-04 цагийн үед Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “ ” ХХК-ний Цагаан цахирын уурхайн хаягдлын далан дээрээс цагаан өнгийн портер маркийн авто машинтай 4 хүн ирж баяжмалтай хүдэр ачиж байгаад хамгаалалтын албаны ажилтанд баригдсан байна гэж хэлсэн. Тэгээд би уурхайн хамгаалалт хариуцсан компанийн захирал Тогтохбаяртай утсаар ярьж болсон зүйлийг тодруулахад тэрээр- Өнгөрдөг шөнө буюу 2019 оны 03 дугаар сарын 29-30-нд шилжих шөнийн 03-04 цагийн үед аймгийн төвөөс цагаан өнгийн портер маркийн авто машин 4 хүн ирээд уурхайн хаягдлын далан дээр асгасан байсан баяжмалтай хүдэр ачиж байгаад хамгаалагч нарт баригдсан байна гэж хэлсэн. Тэгээд би энэ талаар цагдаагийн байгууллагад хэлж шалгуулсан уу гэхэд тэрээр- Тухайн үед сумын Цагдаа болон, аймгийн Цагдаагийн газарт мэдэгдсэн боловч хүн ирээгүй. сумын цагдаатай ярихад хэсгийн төлөөлөгч томилогдоогүй, унаа байдаггүй, та нар өөрсдөө боломжтой бол аймгийн Цагдаагийн газарт наад хүмүүсээ машинтай нь хамт аваад ирээч гэж байна лээ гэж хэлсэн. Тэгээд тухайн өдрийнхөө буюу 2019 оны 03 дугаар сарын 30-ны орой 17 цагийн үед тухайн 4 хүнийг машинтай нь болон ачиж байсан баяжмалтай хүдэр болох 7 шуудай баяжмалтай хүдэр, 2 ширхэг хүрзний хамт аймгийн Цагдаагийн газарт хүргэж гэх цагдаагийн ажилтанд хүлээлгэж өгсөн гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь буюу 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр аймгийн төвд ирсэн. Манай уурхайд баяжмалтай хүдрийг далд уурхайгаас вагоноор гаргаж өөрөө буулгагчтай ачааны авто машинд ачаад уг авто машин нь баяжмалтай хүдрийг шууд баяжуулах үйлдвэрт хүргэдэг. Тухайн үед буюу 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 30-нд шилжих шөнө өөрөө буулгагч ачааны авто машиныг ******* гэж манай ажилтан жолоодож байсан. Манай уурхайд баяжмалтай хүдэр болон хаягдал шороогоо зөөдөг 1 л авто машин байдаг бөгөөд уг авто машиныг тухайн өдрүүдэд ******* гэж жолооч жолоодож байсан. Тэгээд би 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр аймгийн төвд ирээд хэсгийн төлөөлөгч той уулзсан чинь тэрээр уурхайн ачааны авто машин жолооддог байсан ******* гэх хүний дуудаадах гэхээр нь дуудаж уулзуулсан бөгөөд мэдүүлэг өгснийх нь дараа би *******тэй уулзаад- Чи яагаад баяжмалтай шороог хаягдлын далан дээр буулгасан юм гэхэд тэрээр- асуудалгүй, буулгаад өгчих гэж гуйхаар нь буулгаж өгсөн гэж хэлсэн. Тэгээд би нь дуудаж уулзуулаад мэдүүлэг өгснийх нь дараа ас- Та ямар учраас *******өөр баяжмалтай хүдэр хаягдлын далан дээр буулгуулсан талаар асуухад тэрээр- Би энэ асуудалд хамаагүй гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Тухайн үед ачааны авто машин баяжмалтай хүдэр ачаад хаягдлын далан дээр буулгаж байгаа, буулгасан баяжмалтай хүдрийг хүмүүс ачих гэж байгаа баригдсан зэрэг камерын бичлэгийг DVD-нд буулгаж хэсгийн төлөөлөгч ид хүлээлгэн өгсөн. Далд уурхайгаас баяжмалтай хүдрийг вагоноор гаргаж авто машинд ачдаг бөгөөд ачааны авто машинд 4 вагон ачдаг. 1 вагон нь 1 тонн байдаг. Тиймээс машинд 4 вагоныг ачсан гэдэг нь 4 тонн гэсэн үг юм. Одоо хаягдлын далан дээр үлдсэн баяжмалтай хүдэр нь байгаа. Гэхдээ шороотойгоо холилдсон л байгаа байх. ******* нь манай уурхайд ажиллаад 3-4 жил болж байгаа бөгөөд галчаас жолооч болтлоо ажиллаж байгаа. Харин нь ажилд ороод багцаагаар 1 жил л болж байгаа байх. Тэрээр уурхайд шатахуун түгээх авто машин жолооддог. Тухайн хүмүүс манай компани үндсэн ажилчид холбогдох бичиг баримт нь байгаа. Уурхайгаас гаргасан 4 тонн баяжмалтай хүдрийг хаягдлын далан дээр буулгасан бөгөөд уг баяжмалтай худэр нь шороотой холилдсон. Тиймээс уг 4 тонн баяжмалтай хүдрийг ашиглах боломжгүй болсон. Харин уг баяжмалтай хүдэр нь ямар хэмжээний баяжмалтай байсан, ямар хэмжээний хохирол учирсан болохыг одоо яг хэлж мэдэхгүй байна. Тухайн үед 4 тонн баяжмалтай хүдрээс ямар хэмжээний алт гарч байсныг баяжуулах үйлдвэрийн ажилчид ойролцоогоор мэдэж байгаа байх. Компанид учирсан хохирлыг тооцож буруутай этгээдүүдээр төлж барагдуулмаар байна.... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 137-140 /,
... улсын дугаартай SINOTRUCK маркийн ХХК-ний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа. 80.000.000 төгрөгөөр үнэлнэ...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 1-2 /,
19. Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... “ ” ХХК-ний гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани бөгөөд гүйцэтгэх захирал нь Майкл фишер гэх хүн байдаг ба одоо Шинэ Зеланд улсад байгаа. Түүний хувьд мон хэл бичиг, үсэг мэддэггүй учир Мон улс дахь төлөөлөх эрэх олгогдсон албан тушаалтнууд тодорхой төрлийн ажиллагаанд төлөөлж оролцож байна. “ ” ХХК нь Баянхонгор аймгийн Баян- овоо сумын 1 дүгээр багийн нутаг “Цагаан цахир ” гэх газарт 2019 оноос , гэх дугаарын хоёр “А” лицензийг эзэмшиж алтны үндсэн ордны олборлолтын үйл ажиллагааг явуулж байна. Тухайн талбайн манай компанийн 6907 А тусгай зөвшөөрөл - 48 гектар, 6720 А-28 гектар талбайн зөвшөөрөлтэй. 4 дүгээр постод дорж, 5 дугаар постод хэн гарсан болох нь тогтоогдохгүй байна. Учир нь манай компанийн харуул хамгаалалтыг хариуцсан компани нь тухайн үед постод гарч буй алба хаагчдын бүртгэлийг хөтлөөгүй байсан. Тодруулбал - архивын баримт хөтөлж ажиллаагүй. Одоо тухайн үед хэн гэж хүн 5 дугаар постод гарч гарч байсан болох нь мэдэгдэхгүй байна. 4 дүгээр постод гарч ажилласан. дорж гэх хүний мөн хаана байгаа болох нь мэдэгдэхгүй байгаа. Манайхтай гэрээтэй “Имперал секьюрити сервис ” ХХК урьд нь “Имперал секьюрити “ нэртэй байсан бөгөөд 2 хуваагдаад нэг “Имперал секьюрити “ нөгөөх нь “Имперал секьюрити сервис ” болсон. “ ” ХХК-тай гэрээтэй нь болохоор “Имперал секьюрити сервис” компани байгаа юм. Хамгаалалтын алба 2 хуваагдсан учир тухайн үед хөтлөгдөж байсан баримт бичгүүд олдоход их хүндрэлтэй байгаа гэсэн. Би тухайн үед ажиллаж байсан харуул хамгаалалтын албаны ахлах болон мөн ажиллаж байсан. нараас 4,5 дугаар постод гарч байсан хүмүүсийг тодруулахад 4 дүгээр постод дорж , 5 дугаар постод хэн гарч байсан болохыг санахгүй байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 76-77 /
20. Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт:
....Нэмж хэлэх зүйл гэх юм бол тухайн уурхайн хаягдал шороон дээр очиход зогоон ямар нэгэн хориглосон тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй, мөн бид нар анхандаа Бөмбөгөр сум руу явж байгаад гэнэт замдаа тийшээ явж очсон юм. Тэрнээс анхнаасаа тийшээ яваагүй юм. Надад хэлэхдээ Бөмбөгөр сум руу явж ирье гэж хэлсэн. / хэлсэн гэх/. , нарыг нээх сайн танихгүй. Харин ийг дугуй засвар ажиллуулдаг болохоор нь танина. Урьд өмнө цуг алт шороогоор явж байгаагүй. 1.000.000 төгрөгөөр үнэлэх болно. 2018 онд 3.000.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Минийх лав биш хэнийх эсэхийн мэдэхгүй байна. Аймгаас гараад л сүлжээгүй болчихдог юм. Хүн амьтантай утсаар яриагүй. 22 цагийн орчимд гарсан байх. Бид нарыг аймгаас гарч байхад гадаа харанхуй болсон байсан. Хэдэн цагийн үед очсоноо санахгүй байна. /харанхуй шөнө очсон гэх/ Ер нь явсаар байгаад очсон юм. Замд ганц нэг удаа зогсож бие зассан тэрнээс машин эвдэрсэн зүйл байхгүй. Өөр саатсан зүйлгүй. Би урьд нь тийшээ очиж байгаагүй юм. Харин машин дотор байсан манай хэд энэ замаар тэр замаар гэж зааж явсан ба лавтай замгүй газраар яваагүй тэгээд явж байхад овоолттой шороон дээр очсон юм. Тэгээд л хэн нэгэн энэ тэнд зогс гэж хэлээгүй хэсэг явж байгаад зогсоод тэгээд шороо авч байхад хамгаалалтын албаны хүмүүс ирсэн. Тээврийн хэрэгслийг би өөрөө жолоодоод явж байсан юм. Зөвхөн миний машинтай л явсан юм. Кемп харагдаж байсан. Хоорондын зай нь 1 км орчим байсан байх сайн мэдэхгүй байна. Кемп бол гэрэлтэй байсан дотор нь хүн байсан л байх гэхдээ бид нар тэд нараас асуугаагүй юм. /Шороо авч болох талаар/ Учир нь тэнд ямар нэгэн хориглосон тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй болохоор авч болох байх гэж бодсон юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150-151/,
21. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт:
....Тухайн үеийн он, сар, өдрийг нь одоо санахгүй байна. Бид нар уг Бөмбөгөр сум руу шороонд явж байсан юм. Тэгсэн чинь цагаан цахирын тэрүүгээр байх уурхайн тэнд хаягдал шороо асгадаг хэсэг байгаа тэндээс гайгүй юм гарч байгаа гэж дууллаа тийшээ явъя гэж хэлсэн. Тэгээд тус газар руу очиход ямар нэгэн хашаа хана, тэмдэглэгээ байхгүй байсан. Тэгэхээр нь хэн нэгний өмч биш байна гэж бодоод бид нар шуудайлаад байж байхад тус компанийн хамгаалагч ирж барьж авсан....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 152-153/,
.....Тус өдөр нь 2019.03.29-ны өдөр байсан. Миний бие дугуй засвар ажиллуулдаг юм. Бараг 10-аад жил болж байна. Тэгээд дугуй засвар дээрээ байж байхад , хоёр ирсэн. Тэгснээ надад хэлэхдээ Бөмбөгөр сумын нэг газарт алт гарч байгаа юм байна хэдүүлээ явчхаад ирэх үү гэсэн. Тухайн өдөртөө явах юм яриад байсан юм. Тэгэхээр нь би тэгье гэж хүлээн зөвшөөрсөн юм. Тэгээд тийшээ явахад унаа хэрэггүй гээд машинтай дээр утсаар ярьж байгаад очсон юм. Тэгээд д, бас Бөмбөгөр суманд юм гарч байгаа юм байна явчхаад ирэх үү гэхэд тэр анхандаа дургүйцэж байсан ба гайгүй хэдэн төгрөгтэй болох байх гэсэн чинь тэр тэгье гэсэн юм. Тэгээд тус өдрийн нар арай жаргаагүй байсан лав гэгээтэй байхад бид дөрөв аймгаас гарсан юм.Тэгээд замдаа явж байсан чинь цагаан цахирын уурхайн хаягдал шорооноос юм гарч магадгүй том уурхай юм чинь тэндээс очиж шороо авч үзье гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар тийшээ явж очсон юм. Тэнд очиход ямар нэгэн хориглосон тэмдэг зогоон байгаагүй. Харин баахан овоолсон шороо байсан юм. Тийшээ очиход харанхуй болсон байсан ба хол, ойрын юм харагдахгүй байсан. Тэгээд бид дөрөв буучихаад нөгөө овоолттой байсан шорооноос дөнгөж нэг, нэг шуудайтай шороог хийгээд зогсож байхад хажууд нь байсан уурхайн ажилчид ирээд юм хум хэлэхгүйгээр бид бүгдийг зогсоож байгаад нэгжээд тэгснээ наад шуудайтай шороонуудаа үлдээ гэж хэлээд кемп рүүгээ авч явсан. Тэгээд тийшээ дагуулж очоод харуулын хамгаалалтын нэг ажилтан нь юу хийгээд явж байгаа хүмүүс бэ гэж асуусан. Тэгээд тэр шөнөдөө тэндээ хонуулаад маргааш нь бид нарыг аймгийн цагдаагийн газарт авчирсан. Аймагт байх хугацаандаа утсаар яриад яваад байх шиг байсан. Харин хэнтэй ярьсан эсэхийн мэдэхгүй байна. Ер нь аймгаас гараагүй Бөмбөгөр лүү явна гээд хүрз юмнуудаа цуглуулаад явж байхад утсаар яриад байсан. Харин аймгаас хэсэг гарсны дараа сүлжээгүй болсон юм. Тэгээд тэрнээс хойш хэн нэгэнтэй яриагүй. хэлэхдээ том уурхайн хаягдал шорооноос юм гарах байх тэндээс юм авъя гэж хэлсэн. Би урьд нь том тэрэг барьдаг байхдаа тухайн уурхайд нүүрс хүргэж өгч байсан юм. Одоогоос 2-3 жилийн өмнө тэгэхэд ийм кемп байхгүй жижигхэн юм байдаг байсан. Би тухайн үе г том уурхай байдаг гэхээр нь хэзээнээс ийм болсон бэ гэж хэлж байсан юм. Харагдаж байсан. 100 метр орчмын зайтай байсан. Шууд захын хэсгээр нь очсон юм. Тэрнээс точиклоод өөрөөр хэлбэл хэн нэгэн заагаад, сонгож очсон зүйл байхгүй. Миний санаж байгаагаар 13 цагийн орчимд ирсэн юм. Шуудайнуудыг захаас худалдан авсан юм. Мөнгө нийлүүлээд байгаад авсан хичнээн шуудай авснаа санахгүй байна. Хүрзнүүдийг хэнийх эсэхийн мэдэхгүй байна. Би лав гэрээсээ хүрз авч гараагүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 156-157 /
22. Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... хувьд тай уулзаж танай харуул хамгаалалтынхан зохицуулчихвал эндээс баяжмалтай шороо гаргах боломжтой байна гэж хэлсэн байсан. Энэ талаар надад хэлэхээр нь би түүнд хандаж ер нь наад хүн чинь шороог хэзээ гаргах гэж байгаа тэрийг нь мэдээд сайн хяналт тавь гэж хэлсэн. ******* нь доржид биш тэнд байсан бүх хамгаалагч нартай урьд өмнө нь уулзаж яг яаж гаргах гэж байгаа талаар хэлэхгүй мөртлөө тэндээс баяжмалтай шороог гаргаж хаягдал дээр гаргачихмаар байна гэж ярьсан байдаг. Энэ талаар манай хамгаалагч нар тухай бүр хэлж байсан...Миний бие ажлаа авснаас хойш хамгаалагч нартаа хэн нэгэн янз бүрийн санал тавих юм бол хэлээрэй тэгэхгүй бол хэдүүлээ асуудалд орно гэдгийг сануулсан. Баяжмалтай шороог яг хэзээ гаргах гээд байгаа болох нь мэдэгдэхгүй байсан болохоор ажилчдадаа сайн хяналтаа тавиад байж бай гэж хэлсэн...нэлээн том талбай байсан ба шороог авахаар ирсэн 4 хүн захын хэсгээс биш харин өөрсдийнхөө унаж очсон машинаа захаар нь тавьчихаад баяжмалтай шороог асгасан хэсэгт алхаж очиж шуудайлж байгаад баригдсан. Баяжмалтай шороог захаар нь биш яг хаягдал асгадаг хэсгээр асгасан байсан. Тэр дөрвөн хүний 2 нь хэлэхдээ бид нар өдөр энүүгээр явж байхдаа харахад энэ хэсгийн шороо ялгараад харагдаад байсан гэж хэлсэн. Шөнө 0З цагийн орчимд ирсэн, шороог 18 цагийн орчимд асгасан /гэгээ тасарсан байсан/. Тэр хүмүүс өдөр харсан гэх ба өдөр нь асгаагүй харин 18 цагийн үед асгасан. Тэгэхээр холоос ялгарч байна гэдэг нь худлаа. *******тай ярьж байгаад ирсэн байх. сүрэн, хоёр хоёулаа надад *******тай уулзаад шороо гаргачихмаар байна гэсэн талаар хэлсэн. Тэр 2 надад хээр хэлэхээр нь хяналтаа сайжруул яг авах нь уу хараад байж бай гэсэн. 4 дүгээр постод гарч байсан ажилтан хүдрийг аваад явлаа гээд станцаар мэдээлсэн ба 5 дугаар постод гарч байсан хүнээс асуухад ирээгүй гэхээр нь 4 дүгээр постоос яг хүдэр мөн байсан юм уу гэхэд тийм гэсэн тэгээд хяналтын камерыг ухрааж харсан чинь хаягдал руу аваачиж асгасан байсан, тэгээд тийшээ очиж үзтэл баяжмал шороо байсан.
.... Би яг тус компанид биш харин “ ” ХХК-тай гэрээ байгуулсан харуул хамгаалалтын “Имперал секьюрити сервис” компанид ажиллаж байна. “Имперал секьюрити” сервис ХХК урьд нь “Имперал сещьюрити” нэртэй байсан бөгөөд хоёр хуваагдаад нэг нь “Имперал секьюрити”, нөгөөх нь “Имперал секьюрити” сервис болсон. 4 дүгээр постод дорж 5 дугаар постод хэн гарсан болохыг нь тухайн үед хөтөлсөн бүртгэлгүй, архивгүй учир тогтоох боломжгүй байна. Харуул хамгаалалтын албанд хүмүүс орж л байдаг гарч л байдаг учир энэ тэр гэж хэлэх боломжгүй байна. Би 4 болон 5 дугаар постыг ямар учиртай болох талаар тайлбарлавал 4 дүгээр пост нь налуу ам буюу 1 дүгээр судал , 5 дугаар пост нь үйлдвэр байгаа юм. 4 дүгээр постоос хүдэр ачигдвал тус постын хүн ээлжийн ахлах над руу мэдэгдэж хянаад 5 буюу үйлдвэрийн постод очихоор тус постод гарч байгаа алба хаагч над руу мэдэгдэнэ. Тухайн үеийг сайн санахгүй байна гэхдээ 4 дүгээр постоос хүдэр гарлаа гэж мэдэгдсэн. Тэгээд 5 дугаар постоос хариу ирэхгүй байхаар нь хүдэр яасан ирсэн үү гэхэд 5 дугаар постоос үгүй гэж хариулсан. Х.дорж нь ажлаасаа гарахдаа солонгос улс руу явна гэж явсан. Түүний хаана байгаа болохыг нь мэдэхгүй байна. Хүдэр болон хаягдлыг андуурна гэж худлаа. Учир нь хаягдал шороог 4 дүгээр пост буюу - налуу амнаас гаргасан тохиолдолд машинд ачихгүй шууд постны тэнд буулгаад дараан хаягдал хэсэг рүү зөөдөг. Хүдрийг үйлдвэр лүү хүргэх ажиллагаа явагдах явцад хаягдал шороо ачуулаад тэрийг хаягдал хэсэг рүү буулгах асуудал байхгүй. Яг ажил явагдах явцад зөвхөн хүдрийг машинд ачиж 5 дугаар пост буюу үйлдвэрт хүргэж өгнө. Бид нар хяналтын камераар хараад хүдэр хаягдал ачиж байгааг нь ялгана. Тэгэхээр нь тэнд ажиллаж байгаа жолооч андуурна гэж худлаа. Хэрэгт гаргаж өгсөн СД-н дэх бичлэгт бүгд тодорхой байгаа. Хаягдал хэсэг 5 дугаар пост буюу үйлдвэр хоёрыг андуурна гэж худлаа. Одоо тухайн үеийг нэг бүрчлэн санахгүй байна. Би өмнөх мэдүүлэгтээ цагийн буруу мэдүүлсэн юм шиг байна. Камерын бичлэг дэх цагт л буусан байх. Энэ талаар тухайн үед ажиллаж байсан н.дорж, нар мэдээлсэн. Тэгээд ямар хүмүүс ирж авах юм бол гэж ажиглаад байж байсан юм. Ер нь бүгдийн зохион байгуулсан хүн ******* байгаа. Манай хамгаалалтын албаны ажилчидтай уулзаад янз бүрийн санал тавиад яваад байсан. Тэгээд тэд нар нь надад хэлээд ерөнхийдөө тиймэрхүү зүйл хийх гэж байгаа болохыг нь мэдсэн юм... гэх мэдүүлэг / 1 хх-ийн 77-78, 167-168, 3-р хх-ийн 104-105/,
23. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... шөнө 4 тонн баяжмалтай хүдэр алдагдах үед миний бие Улаанбаатар хотод байсан. Манай компанийн Баянхонгор аймаг дахь харуул хамгаалалтыг хариуцсан салбарын дарга болох надад утсаар холбогдоод дотоод ажилтан хүдэр гаргаж байгаад үйлдэл дээрээ баригдлаа гэж хэлсэн. Би “ ” ХХК-ны удирдлагатай утсаар холбогдож Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгөх талаар зааварчилгаа өгсөн. ******* гэх хүн хүдэр гаргах гэж байгаад баригдлаа гэж хэлсэн. ..” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 159-160/,
24. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
...“ ” ХХК-нд лаборатори химичээр ажиллаж байна. ... Уулаас анх гаргаж байгаа шороог хүдэр гэж байгаа, баяжмал гэдэг нь болохоор боловсруулалтад оруулсан, үнэт металлын агууламжийг нь өсгөснийг хэлж байгаа юм. Манайх баяжмал гаргадаггүй. 1 тонн хүдрээс 3.8 граммын алт гарна тэгэхээр 4 тонноос 15.2 грамм алт гарах боломжтой. Манай хүдрийн алтны дундаж агуулга нь 3-5 граммын хооронд байдаг ба иймд 4 гэж дундчилж боддог юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 161 /,
25. Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
...“ ” ХХК-нд олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байна. Би Улаанбаатар хотод байсан. Баянхонгор аймагт байсан, уурхай дээр ажиллаж байсан харуул хамгаалалтын албаны ажилтнуудаас нэг нь над руу утсаар залгаад хаягдлын далан дээр баяжмалтай шороо буулгасан хэрэг гарсан тухайн үед 4 орчим тонн шороо буулгасан байна бас манай компаниас 2-3 хүн оролцсон байна гэж хэлсэн. Би манай компанийн ажилтан болох энэ талаар мэдэгдсэн... гэх мэдүүлэг / 1 хх-ийн 161/,
26. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... хувьд ер нь надад ч биш манай хамгаалалтын албаны хамгаалагч нартай бүгдтэй нь тохирчихъё баяжмалтай шороог гаргая гэж ярьдаг байсан . Түүнийг тэгж яриад байхаар нь би *******тай биечлэн уулзсан чинь 50, 50 хувиар тохироод камаз шороо гаргая гэхээр нь би юу гэж тийм юм байхав гэж хэлээд явуулсан. Үүний дараагаар буюу манайд ажилд орсон доржид мөн дээрхээр ярьсан байгаа. Би энэ талаар албаны дарга Б.од мэдэгдэхэд наадах чинь яг хэзээ гаргах гээд байна тэрийг мэдээдэх гэхээр нь тэр талаар ёстой хэлэхгүй байна гэж хэлсэн. Тэр шороог асгагдах гэх өдрөөс 1 хоногийн өмнө дорж надад ирээд ******* маргааш шороо гаргах гээд байна хамаатны хүн болох *******ийн хамт гэж хэлсэн энэ талаар албаны дарга Б.од хэлэхэд хяналтаа сайжруул гэж хэлээд хяналтын бүх камеруудыг хаягдал мөн баяжмал шороог зөөвөрлөх хэсэг рүү харуулсан. Маргааш нь 18 цагийн үед нөгөө шороог аваачиж хаягдал руу ******* буулгасан . Тэгтэл машинтай 4 хүн ирсэн, тэр хүмүүсийг барьж авсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 166-167/
27. Шинжээч эмч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Дүгнэлтийг үзэхэд Цагдаагийн газраас ирүүлсэн металлыг жинлэж үзэхэд жинтэйгээ таарсан гэсэн байна. Тэгэхээр цагдаагийн газраас ирүүлсэн 1,52 грамм металл байсан байх. Одоо сайн санахгүй байна. Дүгнэлтээс өөр хувь байхгүй, 1,52 грамм металль байсан ... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 117-118 /
28. Стандарт хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх үнэт металл сорьц тогтоох лабораторийн .... 191400314 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1,52 граммыг жинлэж үзэхэд жинтэйгээ таарсан. Манай жин маань Стандарт, хэмжил зүйн газраар баталгаажсан жин байдаг... 191400314 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1,52 грамм жинтэй, өнгөтэй, товчин хэлбэртэй металл нь алт мөн байна .... Алт мөн хэдий ч сорьцын шинжилгээ хийж тогтоож болохгүй. Учир нь: Алтанд сорьцын шинжилгээ хийхэд Проберийн шинжилгээний арга буюу /ISO 11426-2017/ тодорхой стандартын дагуу тогтоодог 1,52 грамм алт нь сорьцын шинжилгээ хийхэд грамм нь хүрэхгүй байна. Иймээс манай лабораторийн шинжилгээ нь 100 граммаас дээш алтанд сорьцын шинжилгээ хийдэг ... 191400314 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1,52 граммтай металл нь үнэт металл буюу алт мөн гэж тогтоож байна ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 174/
29. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 488 дугаар шинжээчийн:
...2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн ханшаар 1,52 грамм алт 166.298 төгрөг
Эд зүйлийн нийт үнэ цэнэ 166.298 / Нэг зуун жаран зургаан мянга хоёр зуун ерөн найм / төгрөг болохыг тодорхойлов....гэх дүгнэлт /1-р хх-ийн 177/,
30. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 107 дугаар шинжээчийн:
......1,52 грамм алт зах зээлийн ханш 166.300 төгрөг
Эд зүйлийн нийт үнэ цэнэ 166.300 / Нэг зуун жаран зургаан мянга гурван зуун / төгрөг болохыг тодорхойлов... гэх дүгнэлт /1-р хх-ийн 180/,
31. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 180 дугаар шинжээчийн:
... улсын дугаартай hyunda porter маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3.000.000 төгрөг
Эд зүйлийн нийт үнэ цэнэ 3.000.000 / сая / төгрөг болохыг тодорхойлов ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 183/,
32. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 181 дугаар шинжээчийн:
...sinotrul howo маркийн улсын дугаартай “Спейшл Майнз” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 80.000.000 төгрөг
... Эд зүйлийн нийт үнэ цэнэ 80.000.000 / Наян сая / төгрөг болохыг тодорхойлов....гэх дүгнэлт /1-р хх-ийн 185/
33. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 87 дугаар шинжээчийн:
... УБА улсын дугаартай Камаз 65115 маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 11.666.640 төгрөг,
Эд зүйлийн нийт үнэ цэнэ /Арван нэг сая зургаан зуун жаран зургаан мянга дөчин / төгрөг болохыг тодорхойлов... гэх дүгнэлт /1-р хх-ийн 189/ болон хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 06 /, хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 63 /, ” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 19/04/30 дугаар албан бичиг /1-р хх-ийн 67/, үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 69-71/, эд зүйл, баримт бичгийг хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 72-73/, эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 75-76/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 95-101/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 102-105/, мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 105-108/, эд мөрийн баримтаар тооцох тухай /1-р хх-ийн 109-110/, мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 112 /, “ ” ХХК-ийн ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 113-122/, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал прокурорын тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 123-126/, Баянхонгор аймгийн Прокурорын газрын тодорхойлолт /1-р хх-ийн 131/, “ ” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 19/04/22 дугаар албан бичиг /1-р хх-ийн 135/, шүүгдэгч нарын эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1-р хх-ийн 220-221/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 222-227/, депозит дансны хуулганууд /1-р хх-ийн 229-232/, оршин суугаа хаягийн тодорхойлолтууд /1-р хх-ийн 233-238/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р хх-ийн 239-250/, шүүгдэгч нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 05-10/, Өвөрхангай аймгийн сум дундын 2-р шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 12-14/, 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 41 дугаар ялтныг хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай /2-р хх-ийн 15-17/, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 20-25/, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын тодорхойлолт, Skytel, Mobicom ХХК-н нарын тодорхойлолт /2-р хх-ийн 31, 33, 35 /, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 29/, шүүгдэгч хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 41/, шүүгдэгч бакалаврын дипломны хуулбар, шагнал /2-р хх-ийн 38-40 /, Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 435а дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 58-60/, төлөөлөх эрх олгох тухай тушаал /3-р хх-ийн 73 /, “ ” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, ашигт малтмал ашиглалтын тухай зөвшөөрөл /3-р хх-ийн 78-99/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр 9 хуудас, үйл баримтын бичлэг бүхий эд мөрийн баримт СД зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******, ******* нар нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр үйлдлээрээ санаатай нэгдэж Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-ны уурхайд ******* нь шатахуун түлш түгээх авто машины жолоочоор, мөн шүүгдэгч ******* нь хүдэр ачиж, буулгах зориулалт бүхий УБА улсын дугаартай камаз 65115 маркийн авто машины жолоочоор ажиллаж байхдаа шүүгдэгч санаачилж, удирдаж төлөвлөсний дагуу уурхайгаас 4 тонн хүдрийн баяжмалыг хаягдал гэж ачиж уурхайн гадна асгаж гүйцэтгэж бусдын эд хөрөнгийг нууцаар хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан, уг асгасан баяжмалыг мөн үйлдлээрээ санаатай нэгдэж 6005 Хюндай маркийн ачааны машинд 2019 оны 03 дугаар сарын 29-нээс 30-нд шилжих шөнө шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь хамжиж хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар хулгайлж “ ” ХХК-ны эд хөрөнгөд 1.663.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт болсон болох нь хохирогч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “.... Тухайн үед буюу 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 30-нд шилжих шөнө өөрөө буулгагч ачааны авто машиныг ******* гэж манай ажилтан жолоодож байсан. Манай уурхайд баяжмалтай хүдэр болон хаягдал шороогоо зөөдөг 1 л авто машин байдаг бөгөөд уг авто машиныг тухайн өдрүүдэд ******* гэж жолооч жолоодож байсан. Тэгээд би 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр аймгийн төвд ирээд хэсгийн төлөөлөгч той уулзсан чинь тэрээр уурхайн ачааны авто машин жолооддог байсан ******* гэх хүний дуудаадах гэхээр нь дуудаж уулзуулсан бөгөөд мэдүүлэг өгснийх нь дараа би *******тэй уулзаад- Чи яагаад баяжмалтай шороог хаягдлын далан дээр буулгасан юм гэхэд тэрээр- асуудалгүй, буулгаад өгчих гэж гуйхаар нь буулгаж өгсөн гэж хэлсэн. Тэгээд би нь дуудаж уулзуулаад мэдүүлэг өгснийх нь дараа ас- Та ямар учраас *******өөр баяжмалтай хүдэр хаягдлын далан дээр буулгуулсан талаар асуухад тэрээр- Би энэ асуудалд хамаагүй гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Тухайн үед ачааны авто машин баяжмалтай хүдэр ачаад хаягдлын далан дээр буулгаж байгаа, буулгасан баяжмалтай хүдрийг хүмүүс ачих гэж байгаа баригдсан зэрэг камерын бичлэгийг DVD-нд буулгаж хэсгийн төлөөлөгч ид хүлээлгэн өгсөн. Далд уурхайгаас баяжмалтай хүдрийг вагоноор гаргаж авто машинд ачдаг бөгөөд ачааны авто машинд 4 вагон ачдаг. 1 вагон нь 1 тонн байдаг. Тиймээс машинд 4 вагоныг ачсан гэдэг нь 4 тонн гэсэн үг юм. Одоо хаягдлын далан дээр үлдсэн баяжмалтай хүдэр нь байгаа. Гэхдээ шороотойгоо холилдсон л байгаа байх. ******* нь манай уурхайд ажиллаад 3-4 жил болж байгаа бөгөөд галчаас жолооч болтлоо ажиллаж байгаа. Харин нь ажилд ороод багцаагаар 1 жил л болж байгаа байх. Тэрээр уурхайд шатахуун түгээх авто машин жолооддог...” гэх мэдүүлэг, гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “....... хувьд ер нь надад ч биш манай хамгаалалтын албаны хамгаалагч нартай бүгдтэй нь тохирчихъё баяжмалтай шороог гаргая гэж ярьдаг байсан . Түүнийг тэгж яриад байхаар нь би *******тай биечлэн уулзсан чинь 50, 50 хувиар тохироод камаз шороо гаргая гэхээр нь би юу гэж тийм юм байхав гэж хэлээд явуулсан. Үүний дараагаар буюу манайд ажилд орсон доржид мөн дээрхээр ярьсан байгаа. Би энэ талаар албаны дарга Б.од мэдэгдэхэд наадах чинь яг хэзээ гаргах гээд байна тэрийг мэдээдэх гэхээр нь тэр талаар ёстой хэлэхгүй байна гэж хэлсэн. Тэр шороог асгагдах гэх өдрөөс 1 хоногийн өмнө дорж надад ирээд ******* маргааш шороо гаргах гээд байна хамаатны хүн болох *******ийн хамт гэж хэлсэн энэ талаар албаны дарга Б.од хэлэхэд хяналтаа сайжруул гэж хэлээд хяналтын бүх камеруудыг хаягдал мөн баяжмал шороог зөөвөрлөх хэсэг рүү харуулсан. Маргааш нь 18 цагийн үед нөгөө шороог аваачиж хаягдал руу ******* буулгасан . Тэгтэл машинтай 4 хүн ирсэн, тэр хүмүүсийг барьж авсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “.... хувьд тай уулзаж танай харуул хамгаалалтынхан зохицуулчихвал эндээс баяжмалтай шороо гаргах боломжтой байна гэж хэлсэн байсан. Энэ талаар надад хэлэхээр нь би түүнд хандаж ер нь наад хүн чинь шороог хэзээ гаргах гэж байгаа тэрийг нь мэдээд сайн хяналт тавь гэж хэлсэн. ******* нь доржид биш тэнд байсан бүх хамгаалагч нартай урьд өмнө нь уулзаж яг яаж гаргах гэж байгаа талаар хэлэхгүй мөртлөө тэндээс баяжмалтай шороог гаргаж хаягдал дээр гаргачихмаар байна гэж ярьсан байдаг. Энэ талаар манай хамгаалагч нар тухай бүр хэлж байсан...Миний бие ажлаа авснаас хойш хамгаалагч нартаа хэн нэгэн янз бүрийн санал тавих юм бол хэлээрэй тэгэхгүй бол хэдүүлээ асуудалд орно гэдгийг сануулсан. Баяжмалтай шороог яг хэзээ гаргах гээд байгаа болох нь мэдэгдэхгүй байсан болохоор ажилчдадаа сайн хяналтаа тавиад байж бай гэж хэлсэн...нэлээн том талбай байсан ба шороог авахаар ирсэн 4 хүн захын хэсгээс биш харин өөрсдийнхөө унаж очсон машинаа захаар нь тавьчихаад баяжмалтай шороог асгасан хэсэгт алхаж очиж шуудайлж байгаад баригдсан. Баяжмалтай шороог захаар нь биш яг хаягдал асгадаг хэсгээр асгасан байсан. Тэр дөрвөн хүний 2 нь хэлэхдээ бид нар өдөр энүүгээр явж байхдаа харахад энэ хэсгийн шороо ялгараад харагдаад байсан гэж хэлсэн. Шөнө 0З цагийн орчимд ирсэн, шороог 18 цагийн орчимд асгасан /гэгээ тасарсан байсан/. Тэр хүмүүс өдөр харсан гэх ба өдөр нь асгаагүй харин 18 цагийн үед асгасан. Тэгэхээр холоос ялгарч байна гэдэг нь худлаа. *******тай ярьж байгаад ирсэн байх. сүрэн, хоёр хоёулаа надад *******тай уулзаад шороо гаргачихмаар байна гэсэн талаар хэлсэн. Тэр 2 надад хээр хэлэхээр нь хяналтаа сайжруул яг авах нь уу хараад байж бай гэсэн. 4 дүгээр постод гарч байсан ажилтан хүдрийг аваад явлаа гээд станцаар мэдээлсэн ба 5 дугаар постод гарч байсан хүнээс асуухад ирээгүй гэхээр нь 4 дүгээр постоос яг хүдэр мөн байсан юм уу гэхэд тийм гэсэн тэгээд хяналтын камерыг ухрааж харсан чинь хаягдал руу аваачиж асгасан байсан, тэгээд тийшээ очиж үзтэл баяжмал шороо байсан....” гэх мэдүүлэг,
гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “........Нэмж хэлэх зүйл гэх юм бол тухайн уурхайн хаягдал шороон дээр очиход зогоон ямар нэгэн хориглосон тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй, мөн бид нар анхандаа Бөмбөгөр сум руу явж байгаад гэнэт замдаа тийшээ явж очсон юм. Тэрнээс анхнаасаа тийшээ яваагүй юм. Надад хэлэхдээ Бөмбөгөр сум руу явж ирье гэж хэлсэн. / хэлсэн гэх/. , нарыг нээх сайн танихгүй. Харин ийг дугуй засвар ажиллуулдаг болохоор нь танина. Урьд өмнө цуг алт шороогоор явж байгаагүй. 1.000.000 төгрөгөөр үнэлэх болно. 2018 онд 3.000.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Минийх лав биш хэнийх эсэхийн мэдэхгүй байна. Аймгаас гараад л сүлжээгүй болчихдог юм. Хүн амьтантай утсаар яриагүй. 22 цагийн орчимд гарсан байх. Бид нарыг аймгаас гарч байхад гадаа харанхуй болсон байсан. Хэдэн цагийн үед очсоноо санахгүй байна. /харанхуй шөнө очсон гэх/ Ер нь явсаар байгаад очсон юм. Замд ганц нэг удаа зогсож бие зассан тэрнээс машин эвдэрсэн зүйл байхгүй. Өөр саатсан зүйлгүй. Би урьд нь тийшээ очиж байгаагүй юм. Харин машин дотор байсан манай хэд энэ замаар тэр замаар гэж зааж явсан ба лавтай замгүй газраар яваагүй тэгээд явж байхад овоолттой шороон дээр очсон юм. Тэгээд л хэн нэгэн энэ тэнд зогс гэж хэлээгүй хэсэг явж байгаад зогсоод тэгээд шороо авч байхад хамгаалалтын албаны хүмүүс ирсэн. Тээврийн хэрэгслийг би өөрөө жолоодоод явж байсан юм. Зөвхөн миний машинтай л явсан юм. Кемп харагдаж байсан. Хоорондын зай нь 1 км орчим байсан байх сайн мэдэхгүй байна. Кемп бол гэрэлтэй байсан дотор нь хүн байсан л байх гэхдээ бид нар тэд нараас асуугаагүй юм. /Шороо авч болох талаар/ Учир нь тэнд ямар нэгэн хориглосон тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй болохоор авч болох байх гэж бодсон юм...” гэх мэдүүлэг,
шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад холбогдогчоор өгсөн “....2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нутгийн найз *******тай ажил дээр нь очиж уулзан юм ярилцаж байгаад баяжмалтай шороо гаргачихвал авчих боломж байна уу гэхээр нь би авч болох байх гэж хэлсэн. Тэгж ярьж байгаад шороогоо гаргаж чадвал утсаар ярьж мэдэгдье гэж хэлээд салсан. Тэгээд 2 хоногийн дараа буюу 2019 оны 03 дугаар сарын 29-ны өглөө миний утас руу залгаад өнөөдөр чадвал гаргах байх гэхээр нь би үдээс хойш нь явж тойрч үзсэн юм тэрнээс хойш утсаар холбогдоогүй. Тэгж тойрч үзэхэд хаягдлын далангийн хойд хэсэг нь хэсэг газар шороо цайрч харагдаад байсан юм. Тэгээд гаргасан юм байна гэж бодоод шөнө очиж авч байгаад хамгаалалтын албанд нь баригдсан. Бид нарын шороо ачсан газарт ямар нэгэн хориглох зурвас бүс, тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй. Тэр газрын хажуугаар зам өнгөрдөг хаягдлаа хаягдаг газар байсан. Бид 3 улсын дугаартай машинтай хүнийг машин олдохгүй болохоор нь гэрээс нь очиж дуудаад аваад явсан юм. Хаашаа ямар ажлаар явж байгааг сайн ойлгоо ч үгүй байх...” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “....2019 оны 03 дугаар сар гарсан байсан. /Цас мөс хайлаагүй байсан/ Тэр өдөр гэртээ байж байсан чинь ******* утсаар залгаад Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум руу шороонд явъя гэж хэлэхээр нь би тэгье гэж хэлсэн юм. Бид нар бөөндөө гэрт цугларч байна хүрээд ир гэж хэлэхээр нь тэднийд оройн 18-19 цагийн үед очиход *******, Ц. нар байсан. ******* миний дараа бил үү, өмнө нь ирсэн байна уу сайн санахгүй байдаг. д хоол идчихээд шууд л Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум руу гарсан юм. Замдаа явж байсан чинь ******* Цагаан цахирын уурхайн хаягдлыг овоолсон газар байгаа тийшээ очъё, тэндээс цагаан чулуу түүж үзье гэж хэлсэн. Цагаан цахирын уурхайн хаягдал шороо руу очсон, гадаа харанхуй болсон хаягдал шороон дээр очоод цагаан чулуу хайгаад бараг 2 цаг гаран болсон байх. Гайгүй цагаан чулуутай хэсгийг олоод л шуудай л эхэлж байхад уурхайн хамгаалагч нар ирээд бид нарыг саатуулаад шөнө уурхайдаа хонуулаад маргааш нь цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. портер машинтай явсан. Бид нар бие биеэ таньдаг хүмүүс байгаа юм, бид нар бүгд ажилгүй гэртээ байсан болохоор мөн шорооноос гайгүй юм гарч байна гэхээр нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум руу явахаар болсон. Миний зүгээс хоёр тал шороог шуудайлсан, машинд ачаагүй харин шуудайлаад зогсож байхад хамгаалагч нар ирсэн....” гэх мэдүүлэг, тухайн үйл баримтыг бичиж үлдээсэн бичлэг бүхий СД зэргээр нотлогдсон байна гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцсон бөгөөд яллагдагч, шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг дангаараа яллах үндэслэл болохгүй боловч тэдний мэдүүлгийг гэрч , Б. нар нь давхар нотлон мэдүүлсэн тул тэдний мэдүүлгийг нотлох баримтаар тооцлоо.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь “ ” уурхайд түлшний жолоочоор ажиллаж байхдаа баяжмал бүхий хүдрийн шороог хаягдал гэж гаргаж хулгайлах ажлыг санаачлан төлөвлөж мөн уурхайд хүдэр ачих том авто машины жолооч *******тэй үйлдлээрээ нэгдэж 4 тонн хүдрийг хаягдал гэж уурхайгаас хулгайлан гаргаж, нэг нутгийн буюу Сэлэнгэ аймгийн Баян сумын харьяат ******* руу утсаар ярьж хулгайлж хаясан хүдрийг авахыг тохирч, шүүгдэгч ******* нь эхнэрийн төрсөн дүү *******т хэлж улмаар шүүгдэгч ******* нь хулгайлж хаясан хүдрийн баяжмалыг хулгайлж авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор шүүгдэгч авто машиныг шүүгдэгч *******, ******* нартай үйлдлээрээ санаатай нэгдэж явсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар сэргээн тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь хүдрийн баяжмалыг уурхайгаас хулгайлж гаргаснаар төгссөн гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч *******, *******, *******, *******, , ******* нарыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хулгайлах гэмт хэргийг УБА камаз авто машин, 6005 хюндай авто машин тус тус ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******, *******, *******, *******, , ******* нарт тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч нарын оролцоог дүгнэхэд шүүгдэгч ******* нь уг гэмт хэргийг санаачилж төлөвлөсөн хамтран гүйцэтгэсэн, шүүгдэгч ******* нь өөрөө *******тай хамтран үйлдэж гүйцэтгэсэн, шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь уг гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон байна гэж дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч байгууллага нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг төлөх төлбөргүй бөгөөд энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-д заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар....ыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч нарын оролцоо гүйцэтгэсэн үүрэг зэргийг харгалзан тэдэнд хорих ялыг ялгамжтай оногдуулж шийдвэрлэлээ.
Иймд шүүх шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоог харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар таваас дээш жилийн хорих ял оногдуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэлээ.
Харин бусад шүүгдэгч нарт таваас доош жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах талаар гаргасан саналыг хангахаас татгалзсан бөгөөд учир нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд шүүх хорих ялыг хөнгөрүүлэх, чөлөөлж....болно” гэж хуульчилсан байгаа бөгөөд заавал хэрэглэхийг үүрэг болгоогүй байна.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулаагүй болно.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2019 оны 03 дугаар сард гарсан бөгөөд Мон Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдөр баталж мөн оны 07 дугаар сарын 06-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Өршөөл үзүүлэх тухай 3 дугаар зүйлийн 3.1.2-д заасан “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ний өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж хуульчилсан зүйл хэсэгт багтаж байгаа тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “...2015 оны 12 дугаар сарын 03-ний өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан хулгайлах / Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн ...2.4 дэх заалт / гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан ....бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн солилоо.
Шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн солихдоо шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутгаас гарахыг, шүүгдэгч *******г Сэлэнгэ аймгийн Баян сумын нутгаас гарахыг тус тус хориглож техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албанд тус тус даалгалаа.
Харин шүүгдэгч *******д шүүхээс таван жил түүнээс дээш хугацаагаар хорих ял оногдуулсан тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэлгүй гэж дүгнэж түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт таван жилээ түүнээс доош хорих ял оногдуулсан бол уг хуулийн үйлчлэлд хамаарахаар хуульчилсан байгааг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт тухайн үед болсон үйл баримтыг бичсэн СД,1 ширхэг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2 ширхэг хүрз зэргийг эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн тул СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 2 ширхэг хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэлээ.
Мөн 4 тонн баяжмалыг угааж түүнээс 1.52 грамм алт гарсаныг эд мөрийн баримтаар ирүүлсэн бөгөөд уг алтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа “ ” ХХК-д хэрэгцээний дагуу буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* ******* нар нь УБА камаз авто машиныг, шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь 6005 хюндай авто машиныг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тул камаз авто машины үнэ 11.666.640 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараас хувь тэнцүүлэн, авто машин буюу түүний үнийг шүүгдэгч *******, *******, *******, ******* нараар хувь тэнцүүлэн тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албанд тус тус даалгаж шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын хувьд авто машины үнийг эд зүйлийн шинжээчийн гаргасан үнэлгээгээр хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт үнийг төлүүлэх, үнэ төлөгдсөн тохиолдолд *******д авто машиныг буцааж олгож болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч авто машиныг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт ын , овогт ын , овогт ийн , ******* овогт *******ы *******, овогт ийн , овогт ын нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч овогт ын таван жил хоёр / 05 жил 02 сар / сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч, овогт ын , овогт ийн , овогт ийн , овогт ын нарыг хоёр / 02 / жилийн хугацаагаар тус тус хорих ялаар, шүүгдэгч ******* овогт *******ы *******ийг гурван / 03 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан таван жил хоёр / 05 жил 02 сар / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар шүүгдэгч овогт ын , овогт ийн , овогт ийн , овогт ын нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар хоёр / 02 / жилийн хугацаагаар тус тус оногдуулсан хорих ялыг хоёр / 02 / жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн,
Шүүгдэгч ******* овогт *******ы *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар гурван / 03 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг гурван / 03 / жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г Сэлэнгэ аймгийн Баян сумын нутгаас гарахыг хязгаарлах, шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутгаас гарахыг хязгаарлаж техникийн хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх алба, Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор солихыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, ******* нар нь хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан УБА авто машины үнэ 11.666.640 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараар хувь тэнцүүлэн гаргуулж, шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугаартай авто машин буюу түүний үнийг шүүгдэгч *******, *******, *******, ******* нараар хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт тус тус шилжүүлэхийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх алба, Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-д зааснаар хэрэгт үйл баримт бүхий бичлэгтэй СД 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, баяжмалаас гаргаж авсан 1.52 грамм алтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “ ” ХХК-д хэрэгцээний дагуу буцаан олгохыг шүүгчийн туслахад, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2 ширхэг хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт тус тус даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт шүүгдэгч эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 16-ний өдрөөс тоолж, шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих, шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ