Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/277

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч А.Ш******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Ш*******т холбогдох эрүүгийн 2215002870303 дугаартай, 163/2022/00271/Э индекстэй хэргийг хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, У******* х******* овогт Алтанг*******асын Ш*******, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд ... оны ... дугаар сарын ....-ний өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын ......газарт оршин суух бүртгэлтэй, малчин, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, 31 настай, эрэгтэй,

урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, РД: 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч А.Ш******* нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны орой 22 цагийн орчим эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 0....... тээврийн хэрэгсэл жолоодож авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 10.1 дэх заалтыг зөрчиж хохирогч Х.Д******* дайрч зам тээврийн осол гаргасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215002870303   дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судла******* шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч А.Ш******* нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны орой 22 цагийн орчим эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт ...... загварын тээврийн хэрэгсэл жолоодож, хамт архи ууга******* газар унтчихсан байсан хохирогч Х.Д******* дайрч, улмаар биед аарцаг яс, зүүн шагайн хавчаар ясны далд хугарал, зүүн шагайн үенд зөөлөн эдийн няцрал, зүүн тавхайд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ш*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

  1. Хохирогч Х.Д*******ийн өгсөн “...дэлгүүрийн эсрэг талд машины г*******на Щ*******ын авсан архийг ууцгаага******* сууж байсан. Тэгээд архиндаа тасра******* юу болсныг санахгүй байна, нэг мэдсэн 2022 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө үүрээр сэрэхэд эмнэлэгт байсан. Гомдолтой байна... нэхэмжлэлийн хувьд гэвэл би Ш*******аас 2.0 сая төгрөг авч хоорондоо тохирсон тул дахиж мөнгө нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15, 17 дахь тал/,

 

  1. Гэрч Х.Г******* өгсөн "... Д******* ах 1 шил архитай ирсэн. Авчирсан архийг нь ууж байсныг санаж байна, нэг мэдсэн намайг Ш******* татаж сэрээгээд Даваахүү ахыг дайрчихлаа гэж хэлсэн. Сэрэхэд би жолоочийн эсрэг талын урд суудал дээр сууж байсан. Хойд суудал дээр Д******* ах тасра******* унтаж байсан. Н н*******аас түрүүлээд босчихсон байсан. Намайг машинаас гарах******* Даваахүү гуай машины зүүн урд жолоочийн эсрэг талын дугуйны хойно ёолоод байж байсан. Мөн Нийн эхнэр ирчихсэн байсан. Тэгээд удаагүй цагдаа, эмнэлэг ирсэн. Тухайн үед ямар нэгэн хэрүүл маргаан хүмүүсийн хооронд болоогүй” гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 22-24 дэх тал/,
  2. Гэрч Б.У өгсөн “...дэлгүүр лүү манай найз орчихсон харин би машиндаа сууж байсан ба цонхоо онгойлгоход хүн ёолоод байсан. Мөн эрэгтэй хүмүүс дуугара******* байсан тэгээд дууг нь сонсоход манай нөхөр Нийн дуу мөн байхаар нь найзыгаа гарч ирэхээр нь хамт машинтай ява******* очсон. Тэгтэл Соната-6 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийн доогуур хүн хэвтчихсэн ёолоод цагдаа, эмч дууд У*******аа гээд орилоод байсан. би тухайн үед хэн жолоо барьсан гээд асуух******* манай нөхөр Н, Г нар жолоо бариагүй гэдгээ хэлсэн. Харин Ш******* гэх залуу би жолоо барьсан юмаа, ах нартаа архи авч өгөх гээд машин асаага******* нэг урагш нь хөдлөөд доор юманд тулахаар нь эргээд ухардагтаа хийгээд хөдөлчихсөн гэж хэлж байсан” гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 29 дэх тал/,

 

  1. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 144 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Х.Д*******ийн биед аарцаг яс, зүүн шагайн хавчаар ясны далд хугарал, зүүн шагайн үенд зөөлөн эдийн няцрал, зүүн тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, / хавтаст хэргийн 56-57 дахь тал/,

 

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 4539 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. А.Ш******* 31 н/эр гэж хаягласан цусанд 2.1 промилл спирт илэрсэн. Цусан дахь 2.1 промилл спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, / хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

 

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 4540 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Х.Даваахүү 46 нас/эр гэж хаягласан цусанд 2.4 промилл спирт илэрсэн. Цусан дахь 2.4 промилл спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, / хавтаст хэргийн 43-45 дахь тал/,

 

  1. 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн мөрдөгчийн маг*******алгаанд “Жолооч Алтанг*******ас овогтой Ш******* /ГМ90122911/ нь Цагдаагийн газрын хайлт мэдээллийн санд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “АВ” ангиллын жолоодох эрхтэй байна. Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Жолооч Алтанг*******ас овогтой Ш******* /....../ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын д*******лага хийхээс бус******* тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ч*******ахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. Уг зам тээврийн осол нь Алтанг*******ас овогтой Ш******* /ГМ90122911/ хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж үзээгүйн улмаас осол гарсан байна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас осол гаргасан байна гэх, /хавтаст хэргийн 60 дахь тал/,

 

8. Хэрэг болсон гэх газар нь Булган аймгийн Булган сумын 6-р багийн нутаг дэвсгэр Булган-Хөвсгөл чиглэлийн авто замын хойно болсон байв... гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, /хавтаст хэргийн 4-9 дэх тал/,

 

9. Яллагдагч А.Ш*******ын өгсөн "... би болсон үйл явдлын талаар болохоор сүүлд г*******аа тойрч сууга******* архи ууж байснаа санаж байгаа түүнээс хойш хэсэг өөрийн гэсэн ухаан тасра******* машины жолоочийн суудал дээр сэрсэн. Г болохоор ухаантай намайг хүн дайрчихлаа гээд байсан харин Д******* болон Н нар нь арын суудал дээр өөрийн гэсэн ухаангүй унтаж байсан. ...би хохирол барагдуулж 2.0 сая төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Даваахүү нь дахиж н*******аас мөнгө нэхээгүй...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 70-71 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Х.Д*******ийн хохирол, хор уршиг болон гэрч Х.Г, Б.У нарын гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилж өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч жолооч А.Ш******* нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ч*******ахааргүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэх мөрдөгчийн маг*******алгаа, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 144 дугаартай дүгнэлт зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар А.Ш******* нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны орой 22 цагийн орчим эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт .......загварын тээврийн хэрэгсэл жолоодож авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 10.1 дэх заалтыг зөрчиж хохирогч Х.Д******* дайрч зам тээврийн осол гаргасны улмаас эрүүл мэндэд нь аарцаг яс, зүүн шагайн хавчаар ясны далд хугарал, зүүн шагайн үенд зөөлөн эдийн няцрал, зүүн тавхайд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь эргэлзээгүй нотлогдсон, энэ хохирол, хор уршиг нь шүүгдэгч А.Ш*******ын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасан үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Ш******* нь АВ ангиллын жолоодох эрхтэй, тээврийн хэрэгслийг жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч А.Ш******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт******* заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Улсын яллагчаас шүүгдэгч А.Ш*******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцож санал, дүгнэлтээ гаргажээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Алтанг*******асын Ш*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт******* зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.Ш*******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Х.Даваахүү нь өөрт учирсан эмчилгээний болон бус******* зардалтай холбоотой иргэний нэхэмжлэлийг гаргасан боловч баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй байна.

Харин шүүгдэгч А.Ш******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч Х.Д*******ийн эмчилгээний зардалд 2.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж, 280.000 төгрөгөөр Samsung J730 загварын гар утас худалдаж авч өгсөн /хавтаст хэргийн 83-84 дэх тал/ бөгөөд хохирогч Х.Даваахүү нь цаашид гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч А.Ш*******ыг бусд******* төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.Ш*******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт******* заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч А.Ш*******ын хэрэг хариуцах ч*******вар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.Ш*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт******* заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлсөн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 74-82 дахь талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч А.Ш******* нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутагт мал маллан амьдардаг, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч А.Ш******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, түүний хүсэлтийг прокурор хангаж, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4/145 дугаартай тогтоолоор яллагдагчид холбогдсон хэргийн зүйлчлэл болон оногдуулсан ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч А.Ш*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл хэмжээнд, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт******* заасныг журамлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт******* зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллаг******* урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх алб*******лагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон түүний хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч А.Ш******* нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Ш******* нь бусд******* төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У******* х******* овогт Алтанг*******асын Ш*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт******* зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт******* заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт******* зааснаар шүүгдэгч А.Ш*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх алб*******лагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт******* зааснаар шүүгдэгч А.Ш*******т оршин суух газраа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллаг******* урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч А.Ш*******т сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч А.Ш******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ш*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч А.Ш******* нь бусд******* төлөх төлбөргүй, хохирогч Х.Даваахүү гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт  битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЭНЭРЭЛ