| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 186/2019/0586/Э |
| Дугаар | 1004 |
| Огноо | 2019-10-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 1004
2019 10 08 2019/ДШМ/1004
О.Э-, Б.Б, А.С
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Нямсүрэн,
шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг,
нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 614 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Сын өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн О.Э-, Б.Б, А.С нарт холбогдох 1911007030649 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,өмнөх тогтоолоор гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.1, 181.2.5 дахь заалтыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, 1 жил хорих ял шийтгэн, энэ тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, нийт 30 хоногийн хорих ял болгон 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 30 хоногийн хорих ялаар тогтоосон;
О.Э-, Б.Б, А.С нар бүлэглэн, автомашин ашиглан 2019 оны 2 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уулын 49-3-41з тоот хашаанд байсан Б.Нн эзэмшлийн 26-20УНМ улсын дугаартай, “Toyota pruis-20” загварын автомашины 360,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг толийг, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-02 тоот хашааны гадна байсан Ж.А-ын эзэмшлийн 49-44УНС улсын дугаартай “Toyota pruis-20” загварын автомашины 360,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас О.Э-, Б.Б, А.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Э-, Б.Б, А.С нарыг бүлэглэн, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.С, Б.Б, О.Э- нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Э-т энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 30 хоног хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 9 сар 11 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Э-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 47 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч А.С, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч А.С, Б.Б, О.Э- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг баримтлан энэ хэрэгт битүүмжлэгдсэн 66-38НАА улсын дугаартай “Toyota carina” загварын тээврийн хэрэгслийг чөлөөлж, тээврийн хэрэгслийг хураахгүйгээр түүний үнэлгээ болох 1,500,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Сын өмгөөлөгч Д.Энхцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч А.Сын хувьд гэм буруугийн талаар маргаагүй. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “учрах саадыг арилгах зорилгоор ... машин механизм ашиглаж үйлдсэн ...” гэх хүндрүүлэх шинж нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээс уламжлан ирсэн зохицуулалт юм. Улсын Дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолын 1.7-д “...Машин механизмыг хэрэглэсэн гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх, хамгаалах, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно. Харин хулгайлах үйлдэл төгссөний дараа түүнийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг энэ ойлголтод хамааруулахгүй” гэжээ. Энэ агуулгаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “учрах саадыг арилгах зорилгоор” гэж гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө урьдаас төлөвлөж бэлтгэсэн байхаар хуульчилсан. Шүүгдэгч О.Э-, А.С нарын үйлдлийг авч үзвэл гэнэт үүссэн, тохиолдлын чанартай байдаг. А.Сын хувьд О.Э-, Б.Б нарыг дээрх тээврийн хэрэгслийн толийг хулгайлан ирэх үеэс мэдсэн. Анхнаасаа хулгай хийх зорилгоор төлөвлөж, урдаас бэлтгэж очоогүй байдаг. Дээрх хуулийн зохицуулалт, хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч А.Сын хувьд хулгайлах гэмт хэргийг үйлдэх санаа нь гэнэт үүссэн, хулгай хийх зорилго, сэдэлт өмнө төрөөгүй, учрах саадыг арилгах зорилгоор автомашин ашиглаагүй байх тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж өгнө үү.
Мөн миний үйлчлүүлэгч А.С нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч өгнө үү. ...” гэв.
Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Тухайн үед хулгайн гэмт хэрэг үйлдэж, үйлдэл дээрээ баригдсан бөгөөд машин механизм ашигласан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Улсын Дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолын 1.7-д “бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг хэлнэ” гэж заасан. Машин ашигласан нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ хөнгөвчлөх, түргэвчлэх зорилготой байсан тул зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүй байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар О.Э-, Б.Б, А.С нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Шүүгдэгч О.Э-, Б.Б, А.С нар бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уулын 49-3-41з тоот хашаанд байсан Б.Нн эзэмшлийн 26-20УНМ улсын дугаартай, “Toyota pruis-20” загварын автомашины 2 ширхэг толийг, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-02 тоот хашааны гадна байсан Ж.А-ын эзэмшлийн 49-44УНС улсын дугаартай “Toyota pruis-20” загварын автомашины 2 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч нарт нийт 720,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Нн “... 2019 оны 2 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хашаан дотор байсан “Тоёота приус-20” загварын 26-20УНМ улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн автомашиныхаа 2 ширхэг дохиотой толийг хулгайд алдсан. ...” гэх /1-р хх 45/, “... орой 23:30 цагийн үед байшингийн үүдний амбаарт шахаж байрлуулсан 26-20УНМ улсын дугаартай автомашины саарал өнгөтэй толь алга болсон байсныг нөхөр маань бие засахаар гарахдаа харсан. Толь алга болохын өмнөхөн манайд тэр болгон орж ирээд байдаггүй, тэр ч байтугай гэртээ ч хоёр хоног харагдаагүй Энх-Амар орж ирээд хэнтэй ч юу ч дуугарахгүй буцаад гарсан байсан. ...” гэх /1-р хх 46-47/,
хохирогч Ж.А-ын “... 2019 оны 2 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн “Тоёота приус-20” загварын 46-44УНС улсын дугаартай автомашины 2 ширхэг толийг хулгайд алдсан” гэх /1-р хх 179/,
гэрч Ц.Түвшинтөгсийн “... хүүгийн утсаар Б.Б буюу Жижигээ “приус-20” машины хоёр ширхэг хос толь 60.000 төгрөгөөр авчих гэхээр нь ... эхнэр Т.Үүрийнсолонгын 5042044679 гэсэн данснаас 60.000 төгрөг шилжүүлсэн, ... маргааш өглөө нь хугарсан толь байгааг хараад сэжиг аваад цааш зарж борлуулалгүй, Б.Бт буцааж өгсөн ...” гэх /1-р хх 62/ мэдүүлгүүд,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 32-35/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх 72-73/,
автомашины хосоороо 2 ширхэг толийг Б.Бээс хураан авч, хохирогч Б.Н, Ж.А- нарт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх 36, 39, 159, 163/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.С, Б.Б, О.Э- нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ автомашин ашигласан гэж хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “учрах саадыг арилгах зорилгоор ... машин механизм ашиглаж” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан. Хуулийн зүйл, хэсэг, заалтын агуулгаас үзэхэд бусдын эд хөрөнгийг хулгайлахад машин механизм ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй нөхцөл байдал энэ гэмт хэргийн шинжид хамаарахаас гадна, өмчлөгч болон бусад этгээдэд мэдэгдэхгүйгээр, нууцаар үйлдэхийн тулд гэмт үйлдлээ хөнгөвчлөх, түргэвчлэх зорилгоор машин механизм ашигласан тохиолдлыг мөн энэ шинжид хамааруулж болох ба эдгээрийг гэмт этгээд гэмт хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан бодож, төлөвлөсөн, зохион байгуулсан байхыг шаарджээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Сын жолоодож явсан “Toyota carina” загварын 66-38НАА улсын дугаартай автомашиныг гэмт хэрэг үйлдэхдээ ашиглахаар урьдчилан тохирсон гэх үндэслэл тогтоогдоогүй, хэргийн нөхцөл байдлаас үзэхэд тухайн гэмт хэргийг үйлдэхэд заавал автомашин ашиглах шаардлага үүсээгүй байна. Энэ тохиолдолд хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэх талаар дээр дурьдсан хууль зүйн шалгуурыг хангаагүй байхад прокурор, шүүхээс гэмт хэрэг үйлдэх үедээ автомашинтай явсан гэсэн үндэслэлээр хэргийг хүндрүүлэн зүйлчилжээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан гэм буруугүйд тооцох зарчмын дагуу шүүгдэгч А.С, Б.Б, О.Э- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэмт хэргээр зүйлчилж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч О.Э-т 1 жил хорих ял, шүүгдэгч А.Сад 6 сар хорих ял тус тус оногдуулах, шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Шүүгдэгч О.Э- нь удаа дараа санаатай гэмт хэрэг үйлдэж, тухай бүрт нь шүүхээс хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсаар байтал энэ нөхцөл байдалд дүгнэлт хийхгүйгээр дахин санаатай гэмт хэргүүд үйлдсэн учраас түүний энэхүү хувийн байдлыг харгалзан бусад шүүгдэгч нараас хүнд ял шийтгэсэн болно.
Шүүгдэгч А.Сын хувьд тэрээр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “... Энх-Амар гэрээсээ гарч ирээд Баасандэлгэрийг хашаа руу дуудаж оруулаад, намайг машинтайгаа гудамжны үзүүр дээр зогсч бай гэхээр нь машинтайгаа гудамжны үзүүр дээр, уруудаад зогсч байсан чинь Энх-Амар, Баасандэлгэр нар хоёр ширхэг машины толь барьсан хашаанаас гарч ирээд машинд суусан. Доошоо гудамж уруудаад Баасандэлгэр, Энх-Амар хоёр бас нэг машины толийг хулгайлсан ...” /1-р хх 74/ гэж, “... Би яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Хүлээн зөвшөөрөхгүй байна ...” /2-р хх 3/ гэж, шүүх хуралдааны үед шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө “... би хар өнгийн приус-20 маркийн автомашины толийг авсан ...” /2-р хх 45/ гэж тус тус мэдүүлснээс үзэхэд хохирогч Ж.А-ын автомашины толийг хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн боловч хохирогч Б.Нн автомашины толийг хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй буюу гэм буруугийн талаар маргаж байх тул хуульд заасан тэнсэх зохицуулалтыг шүүгдэгч Б.Бтэй адил хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгч нарын холбогдсон хэргийг бус, зөвхөн зүйлчлэлийг бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан шаардлагад нийцэхгүй болохыг цаашид анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 614 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч О.Э-, Б.Б, А.С нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч А.С, Б.Б, О.Э- нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сыг 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.Э-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын шүүгдэгч нараас төлбөр гаргуулсан хэсгийг хүчингүй болгож, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
4. Шүүгдэгч Б.Бийг нэн даруй суллаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
Прокуророос О.Э-, Б.Б, А.С нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан бодитой тогтоосон байх боловч хулгайлах гэмт хэргийг “машин механизм ашиглаж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуульд заасан жинхэнэ агуулгаар нь зөв тайлбарлаж хэрэглээгүй, алдаатай дүгнэлт хийжээ.
Тухайлбал, шүүгдэгч нар нь 2019 оны 2 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уулын 49-3-41з тоотод байсан Б.Нгийн эзэмшлийн 26-20УНМ улсын дугаартай, “тоёото приус-20 загварын тээврийн хэрэгслийн 2 толь, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-02 тоот хашааны гадна байсан Ж.А-ын эзэмшлийн 49-44УНС улсын дугаартай, “тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийн 2 толиудыг