Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/03

 

 

2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр                     Дугаар 2023/ШЦТ/03                                         Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Б.Мөнхдөл,

Шүүгдэгч: Э.Б,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Эын Бд холбогдох 2228003830192 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хашаанд иргэн С.Эын гээгдүүлсэн гэх Самсунг галакси А-22 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 350.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.Быг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

 

Хохирогч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би өөрийнхөө гар утсыг алдаагүй. Харин сургуульд хүүхэд хүргэж өгөөд гэрт харих замд гээсэн юм. Манай хүүхэд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд суралцдаг юм. Нэгдүгээр сургуулийн хашаанд байна уу, хашааны гадна гээсэн гэж бодож байна. Маргааш өглөө нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө өөрийнхөө 86606264 дугаарт дуудлага хийхэд холбогдох боломжгүй болчихсон байсан. Иймд Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Гээгдүүлсэн гар утсыг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Скайтел ХХК-ийн салбараас 800.000 мянган төгрөгөөр худалдан авч байсан юм. Миний зүгээс ямар нэгэн санал хүсэлт, тайлбар байхгүй гээгдүүлсэн байсан. Өөрийнхөө гар утсыг бүрэн бүтнээр олж өгсөн та бүгдэд маш их баярлалаа. Миний гээсэн байсан утасны IMEI:355221170511540, IMEI2:357893200511548 код одоо надад хүлээлгэн өгч байгаа гар утастай тохирч байна. Мөн уг гар утсыг өдөр тутам ашиглаж хэрэглэж байсан болохоор таньж байна. Гээгдүүлсэн гар утсаа хүлээн авсан учир надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 19 дэх тал/

 

Гэрч Т.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Зан байдлын хувьд тогтвортой үг дуу цөөн сайхан сэтгэлтэй хүнд тусархаг хүн байгаа юм. Одоо Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргын туслах, бичиг хэргийн эрхлэгч ажилтай. /хх-ийн 25 дахь тал/

 

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1095 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Гар утас А22 350.000 төгрөг /хх-ийн 29 дэх тал/

 

Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, мэдүүлэг авч байгааг хүлээн зөвшөөрч байна. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даргын туслах, бичиг хэргийн эрхлэгч ажлыг 2022 оны 05 дугаар сарын 17-ний өдрөөс эхлэн хийж байна. Би 2022 оны 11 дүгээр сарын 11-ний орой 19 цагийн үед эгчийнхээ гэрээс гараад ажил руу явж байх замд буюу асфальтан замаас хажуугаас уг Самсунг галакси А-22 маркийн гар утсыг олсон юм. Тухайн үед уг утас нь унтарчихсан цэнэг байхгүй болчихсон байдалтай байхаар аваад гэр рүүгээ явсан. Тэрнээс би хэн нэгнээс уг гар устыг худалдаж аваагүй. Тухайн гар утсыг өөрийнхөө гэрт 7 хоног хадгалсан тэрний дараа Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд байрлах утас засварын газар очиж 25.000 мянган төгрөг форматлуулаад шилэн наалт болон гар утасны гэр, цэнэглэгч зэргийг авч өөрийнхөө хэрэгцээнд ашигласан. /хх-ийн 44 дэх тал/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 дахь тал/

Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 51 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

  Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: 

Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хашаанд иргэн С.Эын гээгдүүлсэн гэх Самсунг галакси А-22 маркийн гар утсыг олсон нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Улмаар шүүгдэгч Э.Б нь Самсунг галакси А-22 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйл баримт тогтоогдож байна.   

 

  Тодруулбал: Хохирогч С.Эын: Би өөрийнхөө гар утсыг алдаагүй. Харин сургуульд хүүхэд хүргэж өгөөд гэрт харих замд гээсэн юм. Манай хүүхэд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд суралцдаг юм. Нэгдүгээр сургуулийн хашаанд байна уу, хашааны гадна гээсэн гэж бодож байна. Маргааш өглөө нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө өөрийнхөө 86606264 дугаарт дуудлага хийхэд холбогдох боломжгүй болчихсон байсан. Иймд Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Гээгдүүлсэн гар утсыг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Скайтел ХХК-ийн салбараас 800.000 мянган төгрөгөөр худалдан авч байсан юм. /хх-ийн 19 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1095 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Гар утас А22 350.000 төгрөг /хх-ийн 29 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хашаанд иргэн С.Эын гээгдүүлсэн гэх Самсунг галакси А-22 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 350.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Эт 350.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1095 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Samsung galaxy А22 гар утас 350.000 төгрөг /хх-ийн 29 дэх тал/ гэснээр тогтоогдож байна.

 

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Хохирогч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ... Би гээгдүүлсэн гар утсаа буцааж авсан болохоор надад гомдол санал байхгүй. /хх-ийн 19 дэх тал/ гэснээр шүүгдэгч Э.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Э.Б нь хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хх-ийн 47 дахь тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 дахь тал/, Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 51 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүгдэгч Э.Б өөрөө өөрийгөө өмгөөлж ...хэлэх зүйлгүй гэх тайлбар гаргав.

 

Шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогч С.Эт гар утсыг биетээр буцаан өгсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

      1. Шүүгдэгч Т овгийн Эын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогч С.Эт гар утсыг биетээр буцаан өгсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА