| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2019/00282/и |
| Дугаар | 155/ШШ2019/00323 |
| Огноо | 2019-04-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2019/00323
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Р.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн **************** оршин суух, А овогт Б.Б /******************* /-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл ****************** түр оршин суух, А овогт Б.Ба/РЮ-88082065/,
Хариуцагч: Иргэний нисэхийн ерөнхий газарт инженер ажилтай, Хөвсгөл аймгийн ***************** оршин суух, Ц овогт Х.С /*****************/-т холбогдох,
Хариуцагчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх эрхийн ************ дугаар үнэмлэхтэй, Б овогт Б.А
Гэм хорын улмаас эрүүл мэндэд учирсан хохирол 825.600 /найман зуун хорин таван мянга зургаан зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , хариуцагчийн өмгөөлөгч Б.А , иргэдийн төлөөлөгч Д.З нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б би 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 21-44 УНЛ улсын дугаартай тоёото аллион маркын авто машинд зорчиж яваад осолд орж хүнд гэмтэл авсан. Уг ослыг Х.С гаргасан бөгөөд уг үйлдэлдээ Булган аймаг дахь сум дундын эргүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор ял авч, цаашид гарах эмчилгээний зардлыг хохирогч нэхэмжлэх эрхийг шүүхийн шийтгэх тогтоолд нээлттэй үлдээсэн.
Уг ослын улмаас учирсан гэмтлийг жил бүр тодорхой хугацаанд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай байгаа ба 2019 оны 1 дүгээр сараас 3 дугаар сар хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын болон Мөрөн сумын эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн, эм тарианы болон ирж буцах зардал гаргасан. Үүнд:
- Улаанбаатар хотын Сумади уламжлалт эмнэлэгт эмчлүүлсний 2019-01-03-ны өдрөөс 2019-01-14-ний өдрийг хүртэл 250.000 төгрөг,
- Оюу Ундраа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний 2019-01-28-ны өдрөөс 2019-02-04-ний өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн 245.000 төгрөг,
- Марал эмийн сангаас 2019-02-02-ны өдөр эм, тариа авсан 51.000 төгрөг,
- Үлэмж эмийн сангаас 2019.02.16-ны өдөр авсан эм, тариа 164.400 төгрөг,-
- Улаанбаатараас Мөрөн, Мөрөнгөөс Улаанбаатар хүртэлх унааны зардал 37.600х2=75.200 төгрөг,
- Шүдний бэхжүүлэгч хийлгэсэн зардал 40.000 төгрөг, нийт 825.600 төгрөгийг хариуцагч Х.С аас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний дүү Б.Б нь авто аворын улмаас биедээ маш хүнд гэмтэл авсан үүнийгээ эмчлүүлэхэд гарсан зардал буюу Улаанбаатар хотын Сумади уламжлалт бариа заслын эмнэлэгт 2019-01-03-ны өдрөөс 2019-01-14-ний өдрийг хүртэлх 10 хоногийн физик эмчилгээ хийлгүүлсний 250.000 төгрөг, Оюу Ундраа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 245.000 төгрөг, Марал эмийн сангаас эм, тариа авсан 51.000 төгрөг, Үлэмж эмийн сангаас авсан эм, тарианы 164.400 төгрөг, Улаанбаатараас Мөрөн, Мөрөнгөөс Улаанбаатар хүртэлх унааны зардал 37.600х2=75.200, шүдний бэхжүүлэгч хийлгэсэн зардал 40.000 төгрөг, нийт 825.600 төгрөгийг хариуцагч Х.С аас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг дэмжиж оролцож байна. Мөн би гомдолтой байгаа дүүг минь Оюуны Ундраа эмнэлэгт хэвтэж байхад нь С очиж яасан зүгээр болдоггүй бие вэ 1 сая төгрөг өгье гэж хэл амаар доромжилсон байсан.
Иймд хариуцагч Х.С аас гэм хорын хохирол буюу эмчилгээний зардалд нийт 825.600 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Х.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х.С миний бие нэхэмжлэгч Б.Б ын 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 825.600 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 12 дугаар сарын 12-наас өнөөдрийг хүртэл хугацаанд олон удаагийн эмчилгээ хийлгэх тухай бүрт тогтмол төлбөрийг нь барагдуулж байсан болно гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь 2016 оны авто аваараас үүдэлтэй гэмтлээс болж эмчилгээ хийлгэсэн гэж тайлбарлаж байх боловч уг Булган аймагт болсон ослоос болж өнөөдөр эмчилгээ хийлгэсэн гэдгээ нотолж чадахгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна гэв.
Иргэдийн төлөөлөгч Д.З шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч Х.С аас нэхэмжлэгч Б.Б т нэхэмжилсэн төлбөрөөс эмчилгээ хийлгэсэн холбогдох бусад зардлыг нь гаргуулж олгох нь зүйтэй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь Х.С т холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлоос үүдэлтэй эмчилгээ хийлгэсэн зардалд нийт 825.600 /найман зуун хорин таван мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Х.С ....нэхэмжлэгч Б.Б ын 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 825.600 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.... гэж маргасан байна.
Нэхэмжлэгч Б.Б нь хэрэгт Улаанбаатар хотын Сумади уламжлалт эмнэлэгт эмчлүүлсний 2019-01-03-ны өдрөөс 2019-01-14-ний өдрийг хүртэл 250.000 төгрөг төлсөн тухай баримт,
- Оюу Ундраа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний 2019-01-28-ны өдрөөс 2019-02-04-ний өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн 245.000 төгрөг төлсөн тухай баримт,
- Марал эмийн сангаас 2019-02-02-ны өдөр эм, тариа авсан 51.000 төгрөгийн баримт,
- Үлэмж эмийн сангаас 2019.02.16-ны өдөр авсан эм, тариа 164.400 төгрөгийн баримтыг, амбулаториор эмчлүүлэгчийн картын бичилттэй хэсгийн нотариатаар гэрчлүүлсэн 4 хуудас баримтыг нотлох баримтаар ирүүлжээ.
Хариуцагч Х.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгч Б.Б ын: ....Б.Б би 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 21-44 УНЛ улсын дугаартай тоёото аллион маркын автомашинд зорчигчоор сууж яваад осолд орж хүнд гэмтэл авсан. Уг ослыг Х.С гаргасан.... гэх шүүхэд гаргасан нэхэмжлэл,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б ийн: ....Б.Б нь авто аваарын улмаас биедээ маш хүнд гэмтэл авсан үүнийгээ эмчлүүлэхэд гарсан зардал...Оюуны Ундраа эмнэлэгт хэвтэж байхад нь С очиж уулзсан.... гэх тайлбар,
Хариуцагч Х.С ын: ....2016 оны 12 дугаар сарын 12-ны өнөөдрийг хүртэл хугацаанд олон удаагийн эмчилгээ хийлгэх тухай бүрт тогтмол төлбөрийг нь барагдуулж байсан болно.... гэх тайлбар зэргээс үзэхэд Х.С ын буруутай үйлдлээс зам тээврийн осол гарч зорчиж явсан Б.Б ын биед хүнд гэмтэл учирсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд талууд энэ үйл баримтад маргаагүй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүйгээр/ гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,
Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй,
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ. Иймд нэхэмжлэгч Б.Б , хариуцагч Х.С нарын хооронд бусдын эрүүл мэндэд гэм хор учруулснаас үүссэн иргэний эрх зүйн харилцаа байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гэм хорын хохиролд 825.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т зааснаар хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэгч Б.Б ын Улаанбаатар хотын Сумади уламжлалт эмнэлэгт 10 хоног эмчлүүлсэн 2019 оны 01-дүгээр сарын 14-ний өдрөөс 250.000 төгрөг бүхий кассын орлогын ордер,
Үлэмж фарм эмийн сангаас 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр эм, тариа авсан 164.400 төгрөгний зарлагын баримт,
Хөвсгөл аймгийн Оюу Ундраа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр 245.000 төгрөг,
Марал эмийн сангаас 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр эм, тариа авсан 54.000 төгрөгийн зарлагын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан, эмчлүүлэгсдийн картын бичилттэй цаг хугацаа болоод авсан эм тариа нь эмчийн заалттай тохирч байх тул дээрх зардлыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна,
Харин нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь: Улаанбаатараас Мөрөн, Мөрөнгөөс Улаанбаатар хүртэлх унааны зардал 37.600х2=75.200, Шүдний бэхжүүлэгч хийлгэсэн зардал 40.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн боловч энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд хариуцагч Х.С аас хүний биед учруулсан гэм хорын хохирол буюу 2016 оны зам тээврийн ослоос үүдэлтэй гэмтлээс болж эмчилгээ хийлгэсний зардалд нийт 713.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг буюу 112.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.Б ыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн байх тул хариуцагч Х.С аас 713.400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 21.671 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Хариуцагч Х.С нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй хөдөө орон нутагт ажилладаг тул намайг байлцуулахгүйгээр өмгөөлөгчийг оролцуулан шүүх хуралдааныг хийж өгнө үү гэх хүсэлт шүүх хуралдаанд ирүүлсэн болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нар нь хариуцагчийг байлцуулахгүй шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргаж байх тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2,116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар хариуцагч Х.С аас 713.400 /долоон зуун арван гурван мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б т олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 112.200 /нэг зуун арван хоёр мянга хоёр зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Б.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Х.С аас 21.671 /хорин нэгэн мянга зургаан зуун далан нэг/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА
Р. САРАНТУЯА