| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2022/0014/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/16 |
| Огноо | 2022-11-30 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Соёлмаа |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
улсын яллагч Б.Соёлмаа,
шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч П.Аюушжав,
шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Г.Сүхээ,
шүүгдэгч Н.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ын ******* нарт холбогдох 2202005030345 дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Б.******* нь Н.*******тай хамтран 2022 оны 8 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр ы зүүн урд байрлах Н.*******ын эзэмшлийн гражид Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 3,8 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Яллагдагч Н.******* нь Б.*******тай хамтран 2022 оны 8 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр ы зүүн урд байрлах Н.*******ын эзэмшлийн гражид Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 3,8 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******ын өгсөн: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж өгөх мэдүүлэг байхгүй.” гэх мэдүүлэг,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж өгөх мэдүүлэг байхгүй.” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Г.Сүхээ шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-113 дахь тал/,
ял шалгах хуудас /хх-187 дахь тал/,
шүүхэд шинээр гаргаж өгсөн тодорхойлолт, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 2 хуудас материал, “Хангай” цогцолбор сургуулийн захирлын тодорхойлолт, эцэг *******ийн эмнэлгийн акт, дүүргийн 2 дугаар хорооны тодорхойлолт зэрэг болно.
Шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч П.Аюушжав: “Нотлох баримт шинжлэн судлах тал дээр санал байхгүй гэв.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар.
1.1. Шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.*******, Н.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргаж, шүүгдэгч Б.*******, Н.******* нар гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Г.Сүхээ, шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч П.Аюушжав нар нь улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх гэсэн байр сууринаас оролцов.
1.2. Шүүхээс тогтоосон үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч Б.*******, Н.******* нар нь хамтран 2022 оны 8 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр ы зүүн урд байрлах Н.*******ын эзэмшлийн гражид Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 3,8 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт тогтоогдлоо.
Дээрх үйл баримт нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.ийн өгсөн: “...Би 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр үдээс хойш хүүхдээ салхилуулаад байрнуудын голын тоглоомын талбай дээр байж байхад ******* тааралдаад айраг байна уух уу гэсэн, тэгээд би хэсэг хүүхдээ тоглуулж байгаад гэртээ оруулж өгчхөөд очсон. Тэгээд очиход *******, ******* нар нь яг юу гэдгийг нь мэдэхгүй нэг зүйл татаж байсан, тэгээд намайг нэг сороод үз гэхээр нь би үгүй гэсэн тэгээд би айраг уугаад сууж байхад цагдаагийн машинтай цагдаа нар ирсэн. Намайг очсоны дараа айраг ******* буланд тавьчихсан байсан нэг цэвэр усны сав гаргаж ирээд жижиг пивор саван дотроос өвс гэх зүйлийг гаргаж тугалган цаасанд хийгээд асаагаад сорсон. ... Тухайн гражид хэрэглэсэн өвсийг манай 10 жилийн ангийн хүүхэд *******ынх гэж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64, 67 дахь тал/,
мөрдөн шалгах ажиллагаанд Б.*******ын гэрчээр өгсөн: “...Би өнөөдөр еөрийн найзууд болох *******, нарын хамт уг гражид очоод өвс гэдэг нэртэй зүйл хэрэглэсэн тэгээд айраг уугаад сууж байхад цагдаагийн автомашин хүрээд ирсэн тэгээд цагдаа дээр ирсэн... Би *******ад хэлээд гражид нь үлдээчихье гэж хэлээд үлдээсэн учраас ******* тухайн зүйлийг гражид байгаа талаар мэдэж байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71, 74-75 дахь тал/,
мөрдөн шалгах ажиллагаанд Н.*******ын гэрчээр өгсөн: “...Бид хоёр дугаар орцны үүдэнд юм яриад сууж байтал хүүхдээ салхилуулаад явж байсан. Тэгээд бид хоёр тэй уулзаад байрны гадаа юм яриад сууж байсан чинь ийн хүүхэд тоглоомын талбай руу тоглоод явсан чинь би хотоос гэж найзаасаа юм авчирсан гээд хэлсэн. Тэгэхээр нь би манай граж руу явъя би гэр лүгээ ороод түлхүүр аваад гараад ирье гэж хэлээд гэр лүгээ ороод гражны түлхүүр аваад гарч ирсэн. Тэгээд бид гурав хамт граж руу явж байхдаа замд таарсан ундааны савыг би аваад гэрлүүгээ ороод крантнаас ус хийгээд граж орсон. Тэгээд граж ороод ******* кармаанаасаа хар савтай нэг хэсэг, гялгар уутанд хийсэн нэг хэсэг өвс гаргаж ирсэн. Тэгээд замдаа авсан ундааны савыг ******* хоёр удаа дээд доод талд нь цоолоод, тугалган цаасаар сав хийхээр нь би 100 төгрөг гаргаж ирээд хуйлсан. Тэгсэн чинь ******* ундааны сав цоолсон доод нүх рүү хуйлсан мөнгө хийгээд, тугалган цаасаар хийсэн саваа мөнгөний дээд талд хийгээд, тугалган цаасаар хийсэн савандаа өвсөө хийгээд асаасан. Тэгээд ******* эхлээд сороод дараа нь би сорсон чинь дууссан. Тэгээд ахиад хийгээд сорох гэж байтал гражны гадаа машин ирэхээр нь би гарсан чинь цагдаагийн машин байхаар нь би буцаж граж луу ороод цагдаа гээд хэлээд гялгар ууттай байсан өвсөө цэнхэр өнгийн Асарын завсар цацсан. Тэгээд гражны гадаа гараад зогссон. Тэгээд цагдаа нар орж ирээд шалгасан. Гялгар ууттай нь нойтон өвс байсан, хар савтай нь хуурай өвс байсан. Би гялгар ууттай би цагдаа ирж байна гэж хэлээд айгаад асарын дундуур цацсан, хар савтай нь аваад кармаалсан. Манай ээжийн нэр дээр байдаг гражид 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр санагдаж байна манай найз ******* нь "Улаанбаатар хотоос аас жаахан өвс авсан гражид нь хийчихье" гэхээр нь "тэгээ тэг" гэж хэлээд би гражаа нээж ******* нь жижиг хар саванд хийсэн өвсийг гражны баруун урд буланд асар майхны цаад хэсгээр хийж үлдээсэн. Ингээд тухайн зүйлийг хэрэглэлгүй байж байгаад 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр *******тай хамт хэрэглэж байгаад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80, 83 дахь тал/,
мөрдөн шалгах ажиллагаанд Б.*******ын яллагдагчаар өгсөн: “...Тогтоолд дурдсан үйлдэлд намайг яллагдагчаар-татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. *******ын гэр бүлийн эзэмшлийнх нь автомашины гражид 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс өвс гэх бодисыг *******аас асууж байгаад үлдээж орхиод хэрэглэлгүй байж байгаад 2022 оны 8 дугаар сарын 17-ны орой 22 цагийн үед санагдаж байна гражид *******, нарын хамтаар очиж ******* бид хоёр тухайн өвс ургамлаас хэрэглэсэн. Ингээд хэрэглэж байх үед цагдаа нар ирээд барьж авсан ба ******* гялгар ууттай байсан өвсийг зүүн урд булан руу очиж асгасан харин би хар өнгийн тагтай савтай өвсийг халаасандаа хийсэн байж байгаад цагдаа нарын нүдийг нь хариулж байгаад гражны гадаа хаясан гэхдээ дараа нь хэлээд нөхөн үзлэг хийх байдлаар хураалгасан байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 140 дэх тал/,
мөрдөн шалгах ажиллагаанд Н.*******ын яллагдагчаар өгсөн: “...Тогтоолтой танилцлаа, Тогтоолд дурдсан үйлдэлд буюу намайг мансуурал сэтгэцэд нөлөөт бодисыг Б.*******тай бүлэглэн хадгалсан гэх үйлдэлд яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм бурууг ойлгож ухамсарлаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 149 дэх тал/,
2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...хэрэг учрал болсон гэх газар нь дүүргийн 2 дугаар хороо ы зүүн урд зүгт байрлах 3 эгнээ гражны урд эгнээний баруун гар талаасаа 3 дахь цэнхэр хаалга *******ын эзэмшлийн граж банз, асар хоёрын хооронд жижиг ундааны савыг хоёр цоолсон доод нүхэнд нь 100-н дэвсгэрт хуйлж хийсэн байдалтай асарын хуйлсан завсар нь өвс мэт бодис байсныг 2 дугаар тэмдэглэн гялгар уутанд авч өвс мэт зүйлийг гялгар уутанд хийж ...хураан авав” /хх-ийн 11-14 дэх тал/,
2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл “...уг газар нөхөн үзлэг хийхэд дүүргийн 2 дугаар хороо ы зүүн урд байрлах гражнаас ойролцоогоор 4 метрийн зайд хар савтай өвс мэт зүйлийг бэхжүүлэн хураан авав” /хх-ийн 15-16 дахь тал/,
2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн “...өвс мэт зүйлийн нийт бодит жин 3,9 ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20 дахь тал/,
2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүний биед /Б., Б.*******, Н.*******/ үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх-ийн 21, 22, 23 дахь тал/,
2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүний биеэс (Э., Н.*******, Б.*******) биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай мердөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24, 25, 26, 27 дахь тал/,
2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 28 дахь тал/,
2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Мердөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” №49 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 29-30 дахь тал/,
2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох мөрдегчийн тогтоол /хх-ийн 60 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 4259 дугаартай: ...” “Н.******* 2022.08.17” гэж хаягласан шээс, “Б.******* 2022.08.17” гэж хаягласан шээс тус бүрээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад хамаарна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 94-96 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 4260 дугаартай: “...Шинжилгээнд: “АН7814910” серийн дугаартай 20 төгрөг, хажуу хэсэгт нь хоёр цоолсон хуванцар сав зэргээс мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Зиплок түгжээ бүхий гялгар ууттай ургамал мэт зүйл, тогоо хэлбэрт оруулсан тортог мэт зүйлээр бохирлогдсон тугалган цаас, “NZ9084746” серийн дугаартай 100 төгрөг, Хар савтай ургамал мэт зүйл зэргээс дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн хоёрдугаар жагсаалтад хамаарна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 99-102 дахь тал/ зэрэг болно.
1.3.Эрх зүйн дүгнэлт.
Шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.*******, Н.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргаж, шүүгдэгч Б.*******, Н.******* нар гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Г.Сүхээ, шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч П.Аюушжав нар нь улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх гэсэн байр сууринаас оролцов.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Монгол Улсад хуулиар хориглосон буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах зорилгын үүднээс эргэлтэд нь хуулиар хяналт тогтоож, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад "мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис" гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ-ын Конвенци, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгохоор заасан.
Хэргийн газрын үзлэг болон нөхөн үзлэгээр шүүгдэгч Н.*******ын эзэмшлийн гражаас хураагдсан, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон Зиплок түгжээ бүхий гялгар ууттай ургамал мэт зүйл, хар савтай ургамал мэт зүйлд шинжилгээ хийсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн 4260 дугаар дүгнэлтээр “...Зиплок түгжээ бүхий гялгар ууттай ургамал мэт зүйл, ...Хар савтай ургамал мэт зүйл зэргээс дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн. Делта-9 тетрагдроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol нь НҮБ-ийн 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг...” гэжээ. / хх-ийн 99-102 дахь тал /.
Хууль бусаар хадгалсан гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар, нууц далд аргаар олж авсан, бэлтгэсэн, тэдгээрийг өөрийн орон байр, тээврийн хэрэгсэл, бусад газарт нууц байдалд байлгахыг хэлэх бөгөөд шүүгдэгч Б.*******, Н.******* нар нь Н.*******ын эзэмшлийн грашид хууль бус аргаар олж авсан Делта-9 тетрагдроканнабинолыг 2022 оны 8 дугаар сарын 17-18-нд шилжих байлган хууль бусаар хадгалсан болох нь тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Б.*******, Н.******* нараас авсан шээсний дээжид хийсэн шинжилгээнд тухайн “дельта-9 тетрагидроканнабинол” бодис илэрсэн болох нь шинжээчийн 4259 дугаар дүгнэлтүүдээр тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нарын хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодис олж авсан, хадгалсан үйлдэлд худалдаалах зорилготой байсан гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, прокуророос гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо худалдаалах зорилгогүйгээр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар ... урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаа нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж зааснаар шүүгдэгч Б.*******, Н.******* нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаа нэгдсэн байх тул хамтран үйлдсэн гэж дүгнэсэн нь хуулийг зөв хэрэглэжээ.
Иймд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*******, Н.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.4. Хохирол, хор уршиг.
Гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй тул шүүгдэгч Д Б.*******, Н.******* нараас гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдав.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар.
2.1. Талуудын санал, дүгнэлт.
Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.*******, Н.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан хувийн баталгаа гаргах, хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг устгахыг мөрдөх байгууллагад даалгах, мөрдөн шалгах ажиллагааг бэхжүүлсэн сидиг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдуулах саналтай байна гэв.
Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Г.Сүхээ шүүх хуралдаанд: Хувийн байдлыг харгалзан энэрэнгүй зарчмыг баримталж миний үйлчлүүлэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч П.Аюушжав: “хувийн байдлыг харгалзан гэм буруу дээрээ маргахгүй байгаа, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул хөнгөн ял буюу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлт хийж байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага.
Шүүгдэгч Н.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан Б.*******ын олж ирснээр хамт хэрэглэх явцдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Дээрх шүүгдэгч Н.*******ад хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг гарсан шалтгаан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.*******, Н.******* нарт 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.******* зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд дүүргийн төвөөс гарахгүй, шүүгдэгч Н.******* зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Баянзүрх дүүргээс сургууль хооронд зорчих, гэртээ харих зорилгоор Улаанбаатар хот /Налайх, , Багануур дүүрэгт зорчихгүй/-ын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Налайх, дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Б.*******, Н.******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа NZ9084746 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, АН7814910 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг Монгол банканд шилжүүлж, мөрдөн шалгах ажиллагааг бэхжүүлсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, гялгар уутны хамт 2.6 грамм жинтэй өвс ургамал, хар өнгийн тагтай саванд хийсэн 1.3 грамм жинтэй өвс ургамал, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ын ******* нарыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Н.******* нарыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Б.******* зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд дүүргийн төвөөс гарахгүй, шүүгдэгч Н.******* зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хот /Налайх, , Багануур дүүрэгт зорчихгүй/-ын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Налайх, дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Б.*******, Н.******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа NZ9084746 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, АН7814910 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг Монгол банканд шилжүүлж, мөрдөн шалгах ажиллагааг бэхжүүлсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, гялгар уутны хамт 2.6 грамм жинтэй өвс ургамал, хар өнгийн тагтай саванд хийсэн 1.3 грамм жинтэй өвс ургамал, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
6. Шүүгдэгч Б.*******, Н.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******, Н.******* нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН