Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
Хэргийн индекс | 190/2022/0015/Э |
Дугаар | 2022/ШЦТ/17 |
Огноо | 2022-11-30 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Д.Аянагүл |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
улсын яллагч Д.Аянагүл,
шүүгдэгч Б.*******н өмгөөлөгч Б.Дашдорж
шүүгдэгч Б.*******, Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******, ******* овогт*******ын ******* нарт холбогдох 2207002970201 дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, -ны өдөр ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, “*******” ХХК-ний ажилтай, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт тоотод оршин суух, ******* овогт*******ын ******* /РД:/.
Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 28-ны өдөр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, ээж нарын хамт сумын гэх газарт оршин суух,
Урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнссэн, ******* овогт *******ийн ******* /РД:/.
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Б.******* нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн шохойны үйлдвэрт хохирогч Ч.*******ийн тавьсан шаардлагад дургүйцэн маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж мөн хавирч унагаасны улмаас хохирогч Ч.*******ийн биед хамар ясны хугарал, нүүр, баруун ташаа, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 5 дугаар шүдний эмтрэл гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Ч.******* нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн шохойны үйлдвэрт хохирогч Б.*******н бусадтай хүндэтгэлгүй харилцаж буй байдалд ундууцан маргалдан хүрзээр хэвлий орчим руу нь цохиж, улмаар түүн рүү хүрз шидсэний улмаас хохирогч Б.*******н эрүүнд шарх, хэвлий нуруунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар.
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч Яллагдагч Б.******* нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн шохойны үйлдвэрт хохирогч Ч.*******ийн тавьсан шаардлагад дургүйцэн маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж мөн хавирч унагаасны улмаас хохирогч Ч.*******ийн биед хамар ясны хугарал, нүүр, баруун ташаа, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 5 дугаар шүдний эмтрэл гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Ч.******* нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн шохойны үйлдвэрт хохирогч Б.*******н бусадтай хүндэтгэлгүй харилцаж буй байдалд ундууцан маргалдан хүрзээр хэвлий орчим руу нь цохиж, улмаар түүн рүү хүрз шидсэний улмаас хохирогч Б.*******н эрүүнд шарх, хэвлий нуруунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байдал буюу үйл баримт тогтоогдлоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтууд болон дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тодруулбал:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******н өгсөн: “...Манай компани Ч.*******ийн машин буюу /шалаанз/ дээр ачилт хийж байсан. Шалаанз дээр ковшоор ачдаг учраас их дуутай тул орилж ярихгүй бол сонсогддоггүй. Би энэ хүнд шаардлага тавиад “шуудайгаа хараач ээ, уначих вий” гээд, мөн тэнд байсан манай ажлын хоёр дүү байсан, нэг нь манай төрсөн дүү. Тэр хоёрт “шуудайгаа та нар задалчихсан байна, хүний дээр унасан бол яах вэ” гээд тийм зүйлээс болж жоохон маргасан. Тэгээд жолооч нар луу би “та нарын нэг нь ч гэсэн гарч ирээд энд зааж өгөхгүй бол шуудай чинь та нар дээр унана шүү” гэдэг байдлаар хэлсэн. Тэгээд эргээд хартал ******* намайг хүрзээр цохиж, бид хоёрын маргаж, зодолдсон” гэх мэдүүлэг,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******ийн өгсөн: “...Би тэр шохойны үйлдвэр дээр ачаа ачихаар очсон. Эдний ачаа ачиж байсан техникт саатал гараад өргөж байсан шуудай нь задраад гоожсон байсан. Тэгээд энэ хэд янзлаад ачиж эхэлсэн. ******* цуг ажиллаж байсан хүмүүстээ шаардлага тавьж байсан бөгөөд их өндөр дуугаар хашхирч яриад байсан. Тэгээд дүүтэйгээ нэлээд ширүүн харьцаад байхаар нь “чи яагаад хүн болгон руу дайрч орилж яриад байгаа юм бэ” гээд ******* бид хоёрын дунд маргаан болсон. ******* намайг цохиод би зөрүүлээд хүрзээр цохисон” гэх мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.*******н өгсөн: “...Би 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ны нутаг дэвсгэрт байрлах "*******" ХХК-ны Шохойны үйлдвэрийн хашаанд зохион байгуулагчийн ажлаа хийж байхад 10 цагийн орчим 4 том ачааны машин эрдэс нунтаг ачих зорилготой ирсэн. Тухайн үед уг машины ачаан дээр манай ажилтан Х. болон миний төрсөн дүү Г., ачааны машины жолооч Ч.******* нар байсан. Энэ үед 2 шуудай нунтаг задарч асгарсан. Би ажилтан Х. болон Г. нарт хандаж "ажиллаа олигтойхон хийгээч" гэж хэлсэн. Энэ үед машины ачаан дээр байсан Ч.******* "чи ямар том дуутай пизда вэ" гээд над руу дайрч машины дэвшин дээр байсан асгарсан нунтаг ачих үед хэрэглэж байсан модон иштэй хумбан хүрзийг авч миний зүүн дашаа хэсэг рүү нэг удаа цохисон. Энэ үед машины дэвшин дээр байсан Х. болон Г. нар бид хоёрыг салгасан. Тэр хоёр ямар нэгэн байдлаар зодоон цохионд оролцоогүй. Хамт явж байсан жолооч нар нь Ч.*******ийг татаад дэвшин дээрээс буулгасан. Тэр үед би машины дэвшин дээрээс буух үед Ч.******* машины дэвшин дээр гараад түрүүнд намайг цохисон, хүрзээ шууд над руу шидсэн. Энэ үед хүрз нь миний зүүн талын уруулын доор онож тэр хэсэг гэмтэж, цус гарсан. Тэгээд дэвшин дээрээс бууж ирээд над руу дайрсан бид хоёр барилцаад авсан. Хүрз нь миний зүүн талын уруулын доор онож уруулын доор 2 ширхэг оёдол тавиулсан. Тэр үед Х. болон Г. нар салгасан. Эхлээд Ч.******* миний биед түрүүлж халдсан. Миний хувьд Ч.*******ид ямар нэгэн гомдол санал байхгүй. Бид 2 эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 131 дэх тал/,
мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.*******ийн өгсөн: “...Зохион байгуулагч нэг ажилтан залуу руугаа бүүр илүү орилж дайраад байсан. Тэгээд газар байсан жижиг палк модыг тэр залуу руу авч шийдсэн тэгээд тэр залууг “ажиллаа олигтой хийхгүй бол зайл” гэж орилж нүүр лүү мангасдаж, түлхэж унагасан. Энэ үед би уурлаад тэр зохион байгуулагч гэх залууд хандаж “чи ямар сонин юм бэ, хүн болгон руу орилж дайраад байх юм гэж хэлээд гараас нь бариад авсан. Тэгсэн тэр залуу “чамд ямар хамаатай, би ажилтантайгаа ярьж байна чамд хамаагүй” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр муудалцаж, тэр залууг миний машин дээр гарч хүн рүү орилохоо боль гэж хэлсэн. Над руу эхлээд тэр залуу гараараа баруун шанаа тус газар нэг удаа цохисон. Миний биед хамар, нүүр, баруун ташаа, зүүн шилбэ хөхөрсөн, зүүн талын араа шүд эмтэрсэн байсан. Б.******* тухайн үедээ эхлээд миний баруун шанаа руу цохисны дараа би Б.*******г хүрзээр 2 удаа цохисон. Тэгсэн чинь Б.******* намайг нэг удаа миний элэгрүү цохиж би өвдөөд тонгойсон чинь хамар руу нэг удаа өшиглөж, нэг удаа хөл рүү өшиглөж хавирч унагасан. Тухайн үед хамар руу өшиглөх үед шүд эмтэрч гэмтсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 134 дэх тал/,
мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х. өгсөн: “...******* ковшоор шуудайтай шохой ачиж байхад тэвш дээр шуудай нь задарч асгарсан. Тэр үед Б.******* Г. рүү уурлаад “олигтойхон зааж өгөөч” гэж хэлсэн. Г. “чадахаараа зааж байна” гээд хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Б.*******, Б. хоёр төрсөн ах, дүү хоёр юм. Г. нь ахынхаа өөдөөс хэгжүүрхээд “чадлаараа ажиллаж байна” гэж хэлээд хэрэлдээд байсан. Энэ үед Б.******* газраас палк модыг аваад тэвш дээр байсан Г. рүү шидсэн. Тэр мод нь оноогүй. Энэ үед машины жолооч дэвш дээрээ гарч ирээд тэр хоёрыг ах, дүү гэдгийг нь мэдээгүй байх Б.*******д хандаж “чи яагаад дэвш дээр гарчихаад том том дуугарч, хүн дээрэлхээд байна" гэж хэлсэн. Тэгсэн Б.******* "би төрсөн дүү дээ яаж харьцахаа өөрөө мэдье, чамд хамаагүй" гээд жолоочтой маргалдаж эхэлсэн. Б.******* жолоочийн ар нуруу хэсэгт хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгээд арай гэж салгаад Б.*******г тэвш дээрээс буулгасан чинь жолооч гартаа байсан хүрзээ Б.*******н нүүр лүү шидэж эрүүг нь гэмтээсэн. Би жолоочийг "яаж байгаа юм бэ хүн аллаа ш дээ" гэж хэлээд бариад авах гэсэн чинь миний өмнөөс хамар луу гараараа цохисон. Миний хамраас цус гарсан. Б.*******н биед учирсан гэмтлийг жолооч учруулсан. Ч.*******ийн биед учруулсан гэмтлийг Б.******* учруулсан. Тэр хоёр л хоорондоо зодолдсон. Манай үйлдвэрээс Б.*******, Г., үйлдвэрийн дарга гэх залуу Б. /Аагий/ гэх нэртэй эмэгтэй бид 5 байсан. Үйлдвэрийн ажилчдын зүгээс зодоонд оролцсон хүн байхгүй. Жолооч нараас зодоонд идэвхтэй оролцсон хүн байхгүй. Харин салгаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дэх тал/,
мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.ийн өгсөн: “....*******н биед учирсан гэмтлийг жолооч учруулсан. Хүрзээр хоёр удаа цохихыг нь би харсан. Ч.*******ийн биед учруулсан гэмтлийг хэн учруулсан талаар мэдэхгүй. Б.******* ахтай л зодоон хийж байсан. Х. бид хоёр зодооныг салгасан. Жолооч нараас зодоонд оролцоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дахь тал/,
мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М. өгсөн: “....Ч.******* нь үйлдвэрийн ажилтан Б.*******тай хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэр үед бид нар очиж салгасан. Хоорондоо бие биеэ цохиод салахгүй байсан. Ч.******* тэвшин дээр байж байхдаа Б.******* руу хүрз шидэж эрүүг нь гэмтээсэн. Бид нар ч салгах гээд, нөгөө үйлдвэрийн хүмүүс ч салгах гээд салж өгөхгүй, тойрч гүйж ирээд бие биенээ цохиод байсан. Арай гэж салгаад байж байтал цагдаа ирсэн. Тэр хоёр хоорондоо л зодолдсон. Хэн ямар гэмтэл учруулсныг нарын хараагүй. Энэ зодоонд жолооч нараас өөр хүн ороогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 397 дугаартай:
1. “Б.*******н биед эрүүнд шарх, хэвлийн нуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдагдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 41-42 дахь тал/,
Эрүүл мэндийн яаралтай тусламжийн 1062 дугаартай хуудас /хх-ийн 43 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 395 дугаартай:
1. “Ч.*******ийн биед хамар ясны хугарал, нүүр, хэвлий, баруун ташаа, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 5 дугаар шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдагдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 47-48 дахь тал/,
Эрүүл мэндийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 49 дэх тал/,
Шүүгдэгч Б.*******н өмгөөлөгч Б.Дашдорж шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-05 дахь тал/,
эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-08 дахь тал/,
согтуурал шалгасан тэмдэглэл /хх-14 дахь тал/,
Б.*******н гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-18-20, 125 дахь тал/,
Ч.*******ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-24-25, 120-121 дэх тал/,
гэрч мэдүүлэг /хх-29 дахь тал/,
гэрч Г.ийн мэдүүлэг /хх-32 дахь тал/,
гэрч Б.ийн мэдүүлэг /хх-35 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 397 дугаартай дүгнэлт /хх-ийн 42 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 395 дугаартай дүгнэлт, шинжээчийн дүгнэлт /хх-47 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас хохирогч болон яллагдагчаар, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.3.Эрх зүйн дүгнэлт.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Б.*******н өмгөөлөгч Б.Дашдорж болон шүүгдэгч Ч.******* нарын хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Мөн шүүгдэгч Б.*******, Ч.******* нар нь хохирогч нарын эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд Б.******* нь хохирогч Ч.*******той маргалдаж, түүнийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж мөн хавирч унаган биед нь хамар ясны хугарал, нүүр, баруун ташаа, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 5 дугаар шүдний эмтрэл гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, Ч.******* нь хохирогч Б.*******тай маргалдаж, хүрзээр хэвлий орчим руу нь цохиж, хүрз шидсэний улмаас биед нь эрүүнд шарх, хэвлий нуруунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Иймээс шүүгдэгч Б.*******, Ч.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
1.4. Хохирол, хор уршиг.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад харилцан бие биеэсээ хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүхийн шатанд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх тайлбарыг ирүүлсэн тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар.
2.1. Талуудын санал, дүгнэлт.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ч.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулах дүгнэлт гаргасан, шүүгдэгч Б.*******н өмгөөлөгч Б.Дашдорж улсын яллагчаас оногдуулсан ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар чөлөөлж өгнө үү гэх, шүүгдэгч Ч.*******ийн зүгээс прокурорын сонсгосон ялыг зөвшөөрч буйгаа илэрхийлсэн тайлбар, саналыг тус тус гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага.
Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ч.*******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагч шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж өгөх санал болгосон. Шүүгдэгчийн Б.*******н хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинжийг харгалзан түүнийг ялаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Ч.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасныг шүүгдэгч Ч.******* хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч нь хувиараа том машин барьдаг тодорхой орлоготой тул торгох ял оногдуулах боломжтой, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдалд нь торгуулийн хэмжээ тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ч.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн нийт урт нь 131.5 см, модон иштэй хүрз 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц “Нью лайм майн” ХХК-д буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.*******, Ч.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ийн *******, ******* овогт*******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ийг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.*******г 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ид 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.*******д 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******, Б.******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн нийт урт нь 131.5 см, модон иштэй хүрз 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц “Нью лайм майн” ХХК-д буцаан олгосугай.
6. Шүүгдэгч Ч.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.*******, Б.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН