Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагч Г.Баясгалан,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******гийн *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2207000000215 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлдэг, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт ******* тоотод оршин суудаг,

Урьд ******* дахь Сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 223 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 cap 5 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

******* дахь Сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

Мөн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар нийт 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, улмаар ******* дахь сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 2 жил 1 cap 10 хоногийн хорих ялын заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж, бүгд 11 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, /РД: *******/, ******* овогт *******гийн *******;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ийн гадна байрлуулсан автомашинд хохирогч Ц.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, түүний толгойн хэсэгт гараараа цохин халдаж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхи, цээж, зүүн толгойд цус хуралт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар.

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл шүүгдэгч Б.******* нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагийн үед  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ийн гадна байрлуулсан автомашинд хохирогч Ц.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, түүний толгойн хэсэгт гараараа цохин халдаж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхи, цээж, зүүн толгойд цус хуралт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

1.2 Нотлох баримтын үнэлгээ.

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтууд болон дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тодруулбал:

- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “Манай компани Ц.*******тэй хамтарч ажиллаж, ажлыг нь хийж дууссан. Тэр өдөр Ц.*******, нар манай ажил дээр 2 шил архитай ирсэн. Би ажил дууссан, цалингаа авъя гэхэд Ц.******* тэр талаар ярих юм байхгүй гээд явах гээд байсан. Машиндаа гарч суухад би араас нь гарч цалингийн асуудлаа дуусгая гээд маргалдсан. Тэгээд би Ц.*******гийн нүүр рүү тохойгоороо цохисон. Ийм зүйл хийсэн нь миний буруу.” гэх мэдүүлэг, 

- мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.*******гийн өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 21-ний орой 17 цагийн орчимд , т очсон. Ороход , , *******, , нар архи уугаад сууж байсан. Тэгээд би хамт архинаас нь уусан ба нэг шил архи авч явсныгаа өгсөн. Би явах гээд машиндаа суусан чинь ******* араас гарч ирээд машины хаалга онгойлгоод шууд миний зүүн нүд рүү цохиод авсан. Тэгэхээр нь би урдаас нь бариад авсан чинь “чамайг ална” гээд намайг заамдаад цамцаар боосон. Тэгсэн араас ирсэн хүмүүс бид хоёрыг салгасан. Тэгээд хамт явсан жолоочоо явъя гээд Улаанбаатар хот руу явсан....” гэх мэдүүлэг  /хх 4-5, 54 дэх тал/,

- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.ы өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дээр том машинд ачаагаа ачиж дуусаад амралтын өрөөнд Батзаяа, , *******, , нарын хамт байж байтал Улаанбаатар хотоос ******* ах ирсэн. ******* ах намайг “чи архинд яваад ир” гэхээр нь би 2-р хороо руу ******* ахын жолоочтой архинд явсан. Тэгээд би очоод “архи зардаггүй өдөр гэнээ” гээд хэлсэн. ******* ах машиндаа суучихсан, машины хаалгыг нь ******* онгойлгоод барьчихсан, маргалдаад байж байсан. Тэгэхээр ньтай очоод *******ыг “болиоч” гээд аваад амралтын өрөө рүү орсон. ******* ах жолоочтойгоо яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дахь тал/,

- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.ын өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод байж байтал утсаар ******* ах залгаад “хоёулаа Багахангай яваад ирье” гээд гуйсан. Тэгээд ******* ахыг гэрээс нь очиж аваад 13 цагийн үед Улаанбаатар хотоос Багахангай дүүрэг рүү явсан. Тэгээд 15 цагийн үед Багахангай дүүрэгт байрлах т ирээд ******* ах бид хоёр амралтын өрөөнд нь яваад ороход , *******, , танихгүй 2 залуу нар 0.75 граммын Экс нэртэй архи ууж байсан. Тэгээд тэр хэд ууж байгаад нэлээн согтоод ******* ахтай муудалцаад байсан чинь ******* нь г “боль” гээд хэлээд байсан. Тэгээд ******* ах бид хоёр явъя гээд амралтын байрнаас нь гараад машиндаа суусан чинь ******* араас дагаж гарч ирээд, ******* ахын талаар машины хаалга нээсэн. Тэгснээ ******* ахын зүүн нүд хэсэгт 2-3 удаа баруун гараараа цохисон. Тэгэхээр нь би *******ын зүүн гарыг нь бариад авсан чинь “гар тавь” гээд байсан. Тэгээд “та хоёрыг ална шүү” гээд ******* ахыг баруун гараараа заамдаад барьчихсан байсан. Би салгаж чадахгүй, машинаас буух гэхээр ******* нь ******* ахыг цохих гээд байхаар би *******ыг аргалж байгаад буугаад салгах гээд зүүн гарыг нь тавьсан. Тэгтэл ******* нь ******* ахыг зүүн гараараа ахиад 3-4 удаа толгой хэсэгт нь цохиод авсан чинь хаанаас ч юм 2 залуу гарч ирээд *******ыг салгасан. ******* ах *******ын эхнэр тэй хамтарч ажиллуулж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.ийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №14665 дугаартай:

1. Ц.*******гийн биед зүүн нүдний зовхи, цээж, зүүн тохойд цус хуралт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл  тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.3.Эрх зүйн дүгнэлт.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Мөн шүүгдэгч Б.******* нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд Б.******* нь хохирогч Ц.*******тэй маргалдаж, түүний толгой хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхи, цээж, зүүн тохойд цус хуралт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймээс шүүгдэгч Б.*******од Эрүүгийн   хуулийн   тусгай   ангийн 11.6 дугаар   зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

1.4. Хохирол, хор уршиг.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардалд 140.000 төгрөгийг төлсөн, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Талуудын санал, дүгнэлт.

Улсын яллагчаас “...шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд заасан согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэдгийг дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан бусдад учруулсан хохирол төлбөр төлсөн болох нь мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдож байна. Эсрэгээрээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд 36 настай, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Сард 10.000.000 төгрөг орчим цалин орлого олдог. Эхнэр хүүхдийн хамт Багахангай дүүрэгт амьдардаг. Урьд гурван удаа ял шийтгүүлж байсан. Мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн гэмт хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байгаагүй. Дээрх нөхцөл байдлыг харгалзаад шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгож, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна....” гэж дүгнэлтийг танилцуулсан.

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрөө өөрийгөө өмгөөлж оролцож байгаа өмгөөлөгчийн хувиар: “..Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Прокурорын санал болгосон 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаас хөнгөрүүлж өгнө үү.” гэх санал гаргасан.

2.2. Эрүүгийн хариуцлага.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр санал болгосныг шүүгдэгч Б.******* хийсэн хэрэгтээ гэмшиж байх тул торгуулийн ялаас хөнгөрүүлж өгнө үү гэсэн санал гаргасан бөгөөд Б.******* нь хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олдог тул торгох ял оногдуулах боломжтой, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирогчид хохирлын мөнгө төлсөн, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдал зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхээс торгох ялыг биелүүлэх хугацаа заагаагүй бөгөөд шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.” гэж заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 /ер/ хоногийн дотор торгуулийн ялыг гүйцэтгэх үүрэгтэй.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт болон хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь оногдуулсан 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт болон хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        П.БАЯСГАЛАН