Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/246

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож, шүүгдэгч Л.*******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож “шүүгдэгч Л.******* 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ******* аймгийн ******* сумын 03 дугаар (Бичигт) багийн нутаг, зам ангийн урд талын худгийн хажууд байсан хохирогч Б.*******гийн Мустанг-5 (Mustang-5) загварын мотоциклыг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүнийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1. Хохирогч Б.*******гийн “Би 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ******* аймаг дахь гэртээ байж байтал Буянт сумын гэх залуу утсаар залгаад “зам гүүрийн доод талд байдаг гэх залуугийн хашаанд хүрээ ир” гэсэн. Би уг гийн хашаанд очиход гэх залуу намайг “мотоциклоо өгч бай, би гэрт очоод ирье” гэсэн. Би тэр д мотоциклоо өгөөд явуулсан ба хажуудаа Л.******* гэх залуугийн хамтаар явж байсан. Тэр хоёр залуу миний мотоциклтой яваад буцаж ирээд надад мотоциклийн түлхүүрийг өгсөн. гийнд , Л.*******, бид нар архи уусан. Архи ууж байтал гэх хүний гар утас алга болоод , Л.******* хоёр намайг авлаа гэж зодсон. Миний мотоциклийг унаад явсан байсан. Би маргааш нь гэх хүнээс “миний мотоцикл хаана байна” гэхэд “, Л.******* хоёр чиний мотоциклын толгойны утсыг салгаж байгаад унаад явсан” гэж надад хэлсэн. ...Улаан хүрэн өнгийн Мустанг-5 загварын шинэ мотоцикл байгаа юм. Би аваад нэг жил болж байгаа, улсын дугаар аваагүй байгаа. Надад гаалиар орж ирсэн гэрчилгээний бичиг баримт нь байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас);

- Гэрч н “Би 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ******* аймгийн ******* сумын зам гүүрийн урд алд байх гэх айлд очиход Б.******* байсан шиг санагдаж байна. Бид нар архи ууж байтал гаднаас Л.******* гэх залуу орж ирсэн. Л.******* бид хоёр Б.*******гийн мотоциклыг унаж яваад зам гүүрийн ар талын дэлгүүрээс хоёр шил архи авсан. ...Буцаад гийн гэрт ирээд Б.*******, , Л.******* бид дөрөв уг архийг уусан. Архи ууж байхдаа би Б.*******г “чи миний халаасанд байсан мөнгө төгрөг авч явсан байсан” гээд маргалдсан. ...би гийн гэрт хоносон байсан. Өглөө нь Л.*******, хоёр гэрээс гарч яваад удаагүй Б.*******гийн мотоциклыг уначихсан нэг шил архи авчихсан орж ирсэн. Бид гурав тэр архийг хувааж уусан. Би “Б.*******гийн мотоцикл хаана байсан юм, Б.******* хаана байгаа юм бэ?” гэхэд “мотоцикл нь хашааны гадна талд ар талын худгийн хажууд байсан байна, түлхүүр нь байхгүй байсан болохоор толгойны утсыг нь салгаж таслаад унаад ирлээ, Д.******* орой гэр лүүгээ явсан” гэж хэлсэн. Л.******* Б.*******гийн мотоциклыг унаад намайг шинэ дулааны доод талд байдаг гэрт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас);

- Шүүгдэгч Л.*******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр би зам гүүрийн тэнд байх гэх хүний гэрт очиход тэнд , Б.******* нар архи ууж байсан. Би тэнд сууж байтал “би гийн утсаар охинтойгоо ярьж байгаад 20’000 төгрөг авахаар боллоо, хоёулаа яваад ирье” гээд Б.*******гийн мотоциклыг гуйгаад надаар бариулаад цагдаагийн журмын хашааны тэнд байх дэлгүүрээс хоёр шил архи аваад буцаж гийн гэрт очсон. , Б.*******, бид дөрөв тэр архийг хувааж уугаад сууж байтал Б.******* мотоциклоо унаад “гэртээ харьчхаад ирье” гэж хэлээд яваад хэсэг хугацааны дараа нэг шил Ерөөл гэх архи барьчихсан орж ирсэн. Тэр архийг ууж байгаад эхнэртэйгээ ярих гээд утсаа хайхад олдоогүй. Тэгтэл Б.*******г “чи авсан, энэ гэрээс чамаас өөр гарсан хүн байхгүй, чи надаас урьд 50’000 төгрөг хулгайлж байсан” гээд маргалдаад зодолдохоор нь би тэр хоёрыг салгачхаад д өөрийгөө нэгжүүлээд гэрээс нь гараад алхаад гэртээ харьж унтсан. Өглөө нь над руу утасдаад “манайд хүрээд ирээч” гэхээр нь би яваад очтол , хоёр байсан. Тэр хоёр шартаж үхлээ гэхээр нь би “надад 20’000 төгрөг байна” гээд г дагуулаад дэлгүүр лүү алхаж байтал Б.*******гийн мотоциклыг карттай худгийн дээд талын хашааны гадна түшүүлээд орхичихсон байхаар нь бид хоёр очоод харахад түлхүүр нь байхгүй, Б.******* ойр тойронд харагдахгүй болохоор нь хүний мотоцикл алга болчхож магадгүй гээд цагаан залгуурыг нь салгаад гишгэж асуугаад дэлгүүрээс нэг шил архи аваад буцаад гийн гэрт очсон. Миний авч өгсөн архийг , хоёр хувааж ууж дуусахад “чи намайг Б.*******гийн мотоциклоор хүргээд өг” гэхээр нь би тухайн мотоциклоор г шинэ дулааны доод талд нэг хашааны гадна буулгаад уг мотоциклыг унаад гэртээ харьсан. Түүнээс хойш би гэрээсээ гаралгүй хашаагаа блокоор янзалж барьж байгаад 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Б.*******г олж мотоциклыг нь өгөх гээд явж байтал цагдаа зогсоогоод уг мотоциклыг цагдаа дээр авч ирж хурааж авсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас) зэргээр 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ******* аймгийн ******* сумын 03 дугаар (Бичигт) багийн нутагт хохирогч Б.*******, гэрч , шүүгдэгч Л.******* болон гэх хүмүүс архидан согтуурчээ. Улмаар хохирогч Б.******* нь согтуурсны улмаас өөрийн эзэмшлийн Мустанг-5 загварын мотоциклыг ******* аймгийн ******* сумын 03 дугаар /Бичигт/ багийн нутагт орхиж явсныг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгч Л.*******, гэх хүний хамт дэлгүүр явахдаа уг мотоциклыг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан байна. Мөн өдөр шүүгдэгч Л.******* тухайн мотоциклыг ашиглан гэрч г гэрт нь хүргэж өгөөд 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл өөрийн эзэмшилдээ байлгасан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол” гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь хулгайлах гэмт хэрэгтэй хохирогчийн эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид хүч хэрэглэхгүйгээр, мэдэгдэхгүйгээр, зөвшөөрөлгүйгээр авсан гэх обьектив болон субьектив талын шинжүүдээрээ төстэй боловч субьектив талын нэмэгдэл шинж буюу автотээврийн хэрэгслийг бусдад зарах, өөрийн болон бусдын өмчлөл, эзэмшилд бүрэн шилжүүлэх санаа зорилгогүй, шунахайн сэдэлгүй байдгаараа ялгагддаг. Мөн дээрэмдэх гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгийг авахын тулд өмчлөгч, эзэмшигч, ашиглагч этгээдэд хүч хэрэглэсэн байдаг бол автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэгт хүч хэрэглэсэн гэх обьектив талын шинж байдаггүй.

Хохирогч Б.******* согтуурсны улмаас өөрийн эзэмшлийн Мустанг-5 загварын мотоциклыг ******* аймгийн ******* сумын 03 дугаар (Бичигт) багийн нутагт орхиж явсныг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгч Л.******* нь гэх хүний хамт дэлгүүр явахдаа уг мотоциклыг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан, улмаар тухайн мотоциклыг ашиглан гэрч г гэрт нь хүргэж өгөөд 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл өөрийн эзэмшилдээ байлгасан үйл баримт тогтоогдсоноос өөрөөр шүүгдэгч тухайн мотоциклыг шунахайн сэдлээр, бусдад зарах, өөрийн болон бусдын өмчлөл, эзэмшилд бүрэн шилжүүлэх санаа зорилгоор авсан гэх үйл баримт тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

2.2. Хөрөнгө үнэлгээний дугаартай тайлангаар хохирогч Б.*******гийн Мустанг-5 загварын мотоциклыг 1’620’000 төгрөгөөр үнэлжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг обьектив болон субьектив талын шинжүүдээр тодорхойлогдох бөгөөд хохирлын хэмжээ уг гэмт хэргийн шинжид хамааралгүй болно. Учир нь уг гэмт хэргийн улмаас хүний өмчлөх, эзэмших эрх нь зөрчигдөх бөгөөд материаллаг хохирол учирдаггүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Харин халдлагын зүйл нь автотээврийн хэрэгсэл байдаг.

2.3. Шүүгдэгч нь бусдын автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах нь хууль бус гэдгийг мэдсээр байж хохирогчийн мотоциклыг унаж ашигласан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.

2.4. Шүүгдэгч Л.*******гийн “...би яваад очтол , хоёр байсан. Тэр хоёр шартаж үхлээ гэхээр нь би “надад 20’000 төгрөг байна” гээд г дагуулаад дэлгүүр лүү алхаж байтал Б.*******гийн мотоциклыг карттай худгийн дээд талын хашааны гадна түшүүлээд орхичихсон байхаар нь бид хоёр очоод харахад түлхүүр нь байхгүй, Б.******* ойр тойронд харагдахгүй болохоор нь хүний мотоцикл алга болчхож магадгүй гээд цагаан залгуурыг нь салгаад гишгэж асуугаад дэлгүүрээс нэг шил архи аваад буцаад гийн гэрт очсон. Миний авч өгсөн архийг , хоёр хувааж ууж дуусахад “чи намайг Б.*******гийн мотоциклоор хүргээд өг” гэхээр нь би тухайн мотоциклоор г шинэ дулааны доод талд нэг хашааны гадна буулгаад уг мотоциклыг унаад гэртээ харьсан” гэх мэдүүлэг гэрч н “...Өглөө нь Л.*******, хоёр гэрээс гарч яваад удаагүй Б.*******гийн мотоциклыг уначихсан нэг шил архи авчихсан орж ирсэн. ...Би “Б.*******гийн мотоцикл хаана байсан юм, Б.******* хаана байгаа юм бэ?” гэхэд “мотоцикл нь хашааны гадна талд ар талын худгийн хажууд байсан байна, түлхүүр нь байхгүй байсан болохоор толгойны утсыг нь салгаж таслаад унаад ирлээ, Д.******* орой гэр лүүгээ явсан” гэж хэлсэн. Л.******* Б.*******гийн мотоциклийг унаад намайг шинэ дулааны доод талд байдаг гэрт хүргэж өгсөн” гэх мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Тодруулбал гэрч , гэгч нарыг шүүгдэгчтэй урьдаас үгсэн тохиролцож, эсхүл үйлдлээрээ нэгдэж үйлдсэн, эсхүл гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилсан, гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэх зориуд хүргэсэн, урьдчилан амлаж дэмжлэг үзүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2.5. Шүүгдэгч Л.*******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1, 17.2 дугаар зүйлүүдэд заасан гэмт хэргийн шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Л.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Л.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 68 дугаар хуудас), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дугаар хуудас), шүүгдэгч Л.*******гийн “...бусдын эд хөрөнгийг зохих зөвшөөрөлгүй авч явсан гэдгээ би хүлээн зөвшөөрч байна. Би маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас), ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 70-75 дугаар хуудас), мөн шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 76-80 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар болон түүний биеийн байцаалт зэргээр шүүгдэгч Л.******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, эцэг эх, дүү нарын хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөнгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Улсын яллагч “...Урьд хорих ялаар шийтгүүлж байсан зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэх санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...миний үйлчлүүлэгчийн зүгээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах шатнаас эхлэн хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж, хохирогчоос уучлалт гуйж бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх санал тус тус гаргажээ.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэх ялын төрлүүдийг хуульчилсан байна. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн нийтэд тустай ажил хийлгэх ялын төрлийг сонгож оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан ялын хэмжээг багасгаж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй.

4. Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчийн Мустанг-5 загварын мотоциклоо эзэмших, ашиглах эрх нь зөрчигдсөн байна. Хохирогч Б.******* “...би мотоциклоо эргүүлэн авсан байгаа. Надад өөр нэмж хэлэх санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Л.******* надад учруулсан хохирлоо барагдуулж, миний мотоциклыг бүрэн бүтэн эргүүлж өгсөн” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 57 дугаар хуудас). Мөн уг гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хохирогч мотоциклоо буцаан авснаар түүний эзэмших, ашиглах эрх нь сэргэсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж үзнэ.

5. Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******г 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найман) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МӨНХЗАЯА