Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/378

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Галзуут овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000470 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн ******* сумын 8 дугаар баг, ******* ******* ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар тогтоогдсон, урьд Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 519 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Галзуут овогт ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын 8 дугаар баг, ******* ******* ******* тоотод оршин өөрийн гэртээ үл ялих зүйлээс болж өөрийн төрсөн дүү маргалдан улмаар хутгалж, биед хүзүү, нуруу, баруун шуунд шарх, баруун шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө Дашбалбар сумаас гарсан бөгөөд Дорнод аймагт гэх хүний хамт 2022 оны 11 дүгээр сарын 29-ний орой 23 цаг өнгөрч байхад ******* сумын 8 дугаар баг, ******* ******* ******* тоотод төрсөн ах ын гэрт нь очсон. бид хоёр бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд ах гэртээ ганцаараа байсан. Бид 3 хоол унд идээд 0,5 граммын Хараа архи уусан. Тэгсэн ах гэнэт уурласан бөгөөд юунаас болсон талаар сайн мэдэхгүй байна. Айхтар хэрэлдэж маргалдсан зүйл байгаагүй. Тэгтэл ах хутгаар нуруунд гэнэт хатгасан. Би хутгыг нь булааж авах гэж ноцолдсон. Тэгж байхдаа баруун гарын шууны дотор хэсэгт зүсүүлчихсэн. Би ноцолдож байгаад газарт унасан бөгөөд босож чадахгүй байсан. ах түргэн дуудаж ирсэн байх, тэгээд эмнэлэг дээр ухаан орсон. ...Миний биед зовуурь гэх зүйл байхгүй, эмчилгээнээс учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Тиймээс надад нэхэмжлэх болон гаргах гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 14-16/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би багийн дарга нарын сургалт, зөвлөгөөн гээд 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө Дашбалбар сумаас ирсэн. Хоёр хоног сургалт зөвлөгөөн гэж явсан бөгөөд тэмцээнд түрүүлсэн гээд багийн дарга бид хоёр “Ханан булагт” орж ганц нэг шил архи уусан. Тэндээсээ 23 цаг өнгөрч байхад гараад таксигаар ах болох ын гэр рүү нь унтах санаатай 2 шил Хараа архи аваад гэрт нь очсон. ганцаараа унтах гэж байгаа бололтой байсан бөгөөд бид гурав 1 шил 0,5 граммын архи уусан. Тэгээд байж байхад , хоёр маргалдаад эхэлсэн бөгөөд юунаас болсон талаар мэдэхгүй байна. Шалихгүй зүйлээс болсон байх тэрнээс биш ноцтой зүйл болоогүй. Маргалдах байх үед нь би унтаад өгсөн. Тухайн үед болсон зүйлийн талаар мэдээгүй. Тэгсэн цагдаа нар гэрт нь ирчихсэн намайг сэрээж босгоход гэрийнх нь шалаар дүүрэн цус болчихсон нь би г хутгалчихлаа, доошоо орлоо, дулаан хувцас гээд ярихаар нь мэдсэн...” гэжээ. /хх-ийн 19-20/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 739 тоот дүгнэлтэд:

1. биед хүзүү, нуруу, баруун шуунд шарх, баруун шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хурц ир, үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 24-25/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...тэр хоёр орж ирэхдээ багийн дарга нарын волейболын тэмцээнд түрүүлсэн гээд 0.5, 0.75 граммын 2 шил Хараа архитай орж ирсэн. Бид гурав 0.5 граммын архийг хувааж уусан бөгөөд архи ууж байхад нь унтаад өгсөн. Харин надтай хамт байсан бөгөөд манай гэрт унтуулна гэж хэлсэн. Тэгэхээр нь би унтуулахгүй гэж хэлсэн. Дүү “чи юу мэддэг юм, юугаа хуцаад байгаа юм, миний найзыг хөөдөг хэн бэ” гэж хэлэхээр нь бид хоёр маргалдсан. над руу дайрахаар нь би гал тогооны шургуулганд байсан хутгыг аваад хатгасан. Тухайн үед яг хаана нь хатгаснаа санахгүй байна. Тэгэхэд дүү миний хутгыг булааж авах гээд надтай барьцалдаж байгаад газар унаад өгсөн. Биенээс нь цус гарч байхаар нь би эмнэлэг, цагдаа дуудсан. ...Эмнэлэгт байхад нь уулзахад дүү хүзүү, нуруунд хатгасан байсан...” гэжээ. /хх-ийн 30-31/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11/

*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 32/

Дорнод аймгийн ******* сумын 11-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 33/

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрийн хуулбар /хх-ийн 34/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/

Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 49/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар цагаан өнгийн 24 см урттай 1 ширхэг хутгыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Галзуут овогт ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын 8 дугаар баг, ******* ******* ******* тоотод оршин гэртээ үл ялих зүйлээр шалтаглан төрсөн дүү маргалдан улмаар хутгалж түүний биед хүзүү, нуруу, баруун шуунд шарх, баруун шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...бид гурав 0.5 граммын архийг хувааж уусан бөгөөд архи ууж байхад унтаад өгсөн. Харин надтай хамт байсан бөгөөд манай гэрт унтуулна гэж хэлсэн. Тэгэхээр нь би унтуулахгүй гэж хэлтэл дүү “Чи юу мэддэг юм, юугаа хуцаад байгаа юм, миний найзыг хөөдөг хэн бэ” гэж хэлэхээр нь бид хоёр маргалдсан. над руу дайрахаар нь би гал тогооны шургуулганд байсан хутгыг аваад хатгасан. Тухайн үед яг хаана нь хатгаснаа санахгүй байна. Тэгэхэд дүү миний хутгыг булааж авах гээд надтай барьцалдаж байгаад газар унаад өгсөн. Биенээс нь цус гарч байхаар нь би эмнэлэг, цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч “... ах гэнэт уурласан бөгөөд юунаас болсон талаар сайн мэдэхгүй байна. Айхтар хэрэлдэж маргалдсан зүйл байгаагүй. Тэгтэл ах хутгаар нуруунд гэнэт хатгасан. Би хутгыг нь булааж авах гэж ноцолдсон. Тэгж байхдаа баруун гарын шууны дотор хэсэгт зүсүүлчихсэн...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэрч ын “...байж байхад , хоёр маргалдаад эхэлсэн бөгөөд юунаас болсон талаар мэдэхгүй байна. Шалихгүй зүйлээс болсон байх тэрнээс биш ноцтой зүйл болоогүй. Маргалдах байх үед нь би унтаад өгсөн. Тухайн үед болсон зүйлийн талаар мэдээгүй. Тэгсэн цагдаа нар гэрт нь ирчихсэн намайг сэрээж босгоход гэрийнх нь шалаар дүүрэн цус болчихсон, нь би г хутгалчихлаа, доошоо орлоо, дулаан хувцас гээд ярихаар нь мэдсэн...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 739 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 739 тоот “ биед хүзүү, нуруу, баруун шуунд шарх, баруун шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц ир, үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч *******ад холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 2 сарын хугацаагаар Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар тогтоогдсон, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, Хивсний 11-01 тоотод оршин суух хаягийн үндсэн бүртгэлтэй боловч одоогоор Дорнод аймгийн ******* сумын 8 дугаар баг, ******* ******* ******* тоотод оршин суудаг болох нь хавтаст хэрэгт авагдсан *******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, Дорнод аймгийн ******* сумын ...... багийн Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг 2 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******ад хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.   

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн 24 см урттай хутга нэг ширхгийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Галзуут овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******ад хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******ад мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн 24 см урттай хутга нэг ширхгийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ын ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА