Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга                             М.*******

Улсын яллагч                                             Н.*******

Шүүгдэгч                                                      Б.*******

нарыг оролцан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явж,  Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хялбаршсан журмаар хянан хэлэлцэв.       

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ******* багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******аагийн *******, РД:*******

Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Завхан аймгийн Сонгино сумын багийн нутаг дэвсгэр “ ” гэх газраас хохирогч Ж.ын 1 тооны нас гүйцсэн сарлагийн үнээг бусдад хэлэлгүйгээр, нууцаар хь бусаар авч, хохирогч Ж.д 900.000 төгрөгийн хохирол учрсан гэмт хэрэгт холбогджээ.

Дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хьд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Завхан аймгийн Сонгино сумын багийн нутаг дэвсгэр “а ” гэх газраас хохирогч Ж.ын 1 тооны үхэр хулгайлсан хэргийн үйл баримт нь

Сарлагийн нас гүйцсэн үхрээ алдсан талаар мэдүүлсэн хохирогч Ж.ын “...манай үхэрнээс 3 тооны үхэр алга болсон. ...Би Цэцэн-Уул сум, Түдэвтэй сумын Баянцагаан баг, Баянхайрхан сумын Минж баг Сантмаргаз сумын Маргаз зэрэг олон газраар явсан. Сарлагийн үхэр байна гэсэн газар болгоноор хайж явсан. ...Солонготын давааны аманд байсан айлын үхэрт очиж үзсэн чинь миний алдсан хар халзан зүсмийн, хондлой дээрээ хуруу дарам цагаантай, сүүлний үзүүр цагаан, баруун талын чих ухам имтэй, зүүн талын чих нь ганзаган цбар имтэй сарлагийн үнээ маань тэр айлын үхэрт байсан.  ...би энэ үхэр манай үхэр байна, энэ үхэр яагаад энд ирсэн юм гэхэд, хаанаас авсан талаар нь тэр айлын авгайгаас асуусан чинь тэр авгай эхлээд энэ үхэр манай унаган үхэр манай хүний үхэр байхгүй гээд байхаар нь би, та юу яриад байгаа юм бэ, би үхрээ таниад ирлээ гэсэн чинь ...манайх 2 жилийн өмнө хүнээс худалдаж авсан юм гэсэн. Тэгэхээр нь би, хэн гэдэг хүнээс худалдаж авсан юм бэ гэсэн чинь *******аа гэдэг хүний хүүхэд оогоос авсан гэж байсан. Би үхрийнхээ зургийг аваад явсан. Тэгээд сумандаа ирээд цагдаад хандаж гомдол гаргасан юм.  ...доод тал нь 800.000 төгрөгийн бензин зарцсан. миний хохирлыг бүрэн барагдсан тул одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр,

Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Г.*******баярын “ ... 2020 оны 12 дугаар сарын 15-наас хойш манай үхрээс 3 тооны үхэр а гэдэг газраас алга болсон. Өвгөн бид хоёр 2020 оны 12 дугаар сарын эхээр бэлчээрт байхад нь очиж бүртгэж байсан. Түүнээс хойш өвгөн бид хоёр хайгаад олоогүй өдий хүрсэн. Энд тэнд явахдаа дандаа үхрээ харж явдаг. Тэгсэн 2022 оны 08 дугаар сард Улаанбаатар хотоос Сонгино сум руу буцаж явахдаа  Их-Уул сумын Солонготын давааны аманд айлын үхэрт байхыг нь олж харсан.  Тэгээд үхрээ таниад тэр айлын авгайгаас асуухад хүнээс худалдаж авсан гэж байсан. Тэгэхээр нь үхрийнхээ зургийг аваад буцсан. Тэгээд сумандаа ирээд цагдаад хандсан... ” гэсэн мэдүүлгээр,

Үхэр худалдан авсан талаар мэдүүлсэн гэрч Ц.ын “ ...*******аагийнх тугалтай үнээ зарна гэж байна гэж нутгийн хүмүүс ярихаар нь би очиж захад  *******аагийн том хүүхэд гэсэн байх *******аа гэсэн билүү, оо гэсэн билүү залуугаас тугалтай үхэр худалдаж авсан юм. Тэгээд өөрийн үхэрт тууж авч ирэн нийлүүлсэн. ...2022 оны хавар 5 сард тугалсан, манай үхэрт байна ... ” гэсэн мэдүүлгээр,

 Гэрч В.ын “ ... ахынд хар халзан зүсмийн сарлагийн үнээ байдаг. ах үхрээ алдсан гэж надад ярьж байсан. Алдсан үхрээ хайж их явсан. Эхнэртэйгээ хоёулаа хаа сайгүй л хайгаад явж байдаг байсан. Хар халзан зүсмийн үхрийн төл, тэдний үхэрт байдаг байх, яг энэ үхэр шиг хар халзан зүсмийн үхэр байдаг. Хөгшин хүмүүс болохоор тэр болгон үхрээ маллаж чаддаггүй, заримдаа надад хүртэл үхрээ захидаг байсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч М.ийн “...Ноднин жил буюу 2021 оны хавар тугалтай үнээ худалдаж авсан. Хар халзан зүсмийн нас их ахисан үнээ байсан. Имийг нь үзээгүй одоо манай үхэрт байгаа. Тухайн үед энэ үхрийг зарахдаа манай үхэр гэж хэлж байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгч Б.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн  “... Би 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарын сүүлээр Завхан аймгийн Сонгино сумын а, Далан түрүү гэх газруудаар үхрээ оторлж явсан юм. Оторлож байхдаа үхэрнүүдээ хариулахгүйгээр залаад орхисон байсан болохоор гэдэг хүний үхэр манай үхэрт бэлчээрээр нийлчихсэн юм шиг байна лээ. Отор хийгээд явж байх хугацаанд үхэрнүүдээс маань олон тооны үхэр үхсэн. Тэгээд үхэрнүүдээ тоогоор нь бүртгэх боломжгүй байсан болохоор тухайн үедээ хүний үхэр авч явж байгаагаа үнэхээр мэдээгүй. Отроос буугаад гэртээ ирсэнийхээ дараа айлуудын үхэрнүүдийг өгөхдөө тэр тарлан үхэр байсныг мэдсэн. Дараа нь тэр үнээг нутгийнхаа хүнд зарчихсан ... ” гэсэн мэдүүлгээр  боон хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******ийн үйлдлийн улмаас хохирогч Ж.д 900.000 төгрөгийн хохирол учирсан нь “ийн ний ” ХХК-ны Завхан салбарын гэрээт хөрөнгийн чин Н.ийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 27 дугаартай “нас гүйцсэн сарлагийн үнээний г 900.000 төгрөг гэж тогтоолоо” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодрсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хьд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хьд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ  хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хьд заасан үндэслэл, журмын дагуу цуглж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Өөрөөр хэлбэл мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдсэн байдаг ба эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хь бусаар авах байдлаар илэрнэ.

Шүүгдэгч Б.******* нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хь, Эрүүгийн хиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хь бус болохыг өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсч үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, тэрээр 1 тооны  бод буюу  үхэр  хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан мал хулгайлах гэмт хэргийн обьектив шинжийг  тус тус хангаж байна.                  

Иймд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Ж.д 900.000 хохирол нөхөн төлсөн болох нь хохирогчийн “хохирол төлбөрөө бүрэн барагдж дууссан” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.       

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч Б.*******т холбогдох хэргийг хялбаршсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хьд заасан хялбаршсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учрсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хь зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байна.

Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.*******т прокурорын сонсгосон ял нь Эрүүгийн хийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн  хийн  5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

Мөн түүнд Эрүүгийн хийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байглагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ” авах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Хэрэгт  иргэн  М.ийн эзэмшлийн хөрөнгөөс  хар халзан зүсмийн сарлагийн үнээ, сарлагийн тугал нийт 2 тооны үхэр битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх  хийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь  зүйтэй байна.

Шүүгдэгч Б.******* тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд     

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******аагийн *******ийг Эрүүгийн хийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.*******т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байглагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.*******т тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, ял оногдахыг анхаарсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт иргэн М.ийн эзэмшлийн хөрөнгөөс хар халзан зүсмийн сарлагийн үнээ, сарлагийн тугал нийт 2 тооны үхэр битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх хийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч Б.*******т 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүгдэгч Б.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хь ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧН.ДЭЛГЭРМАА