Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/380

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч С.Ариунаа

Хохирогч

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* монгол овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221004950460 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “******* ******* *******” ХХК-д ******* ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, ******* оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* монгол овогт ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, ******* тоотод орших гэртээ өөрийн эхнэр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж, хоолойг нь боох, үснээс нь зулгааж чирэн нуруун тус газарт нь хөлөөрөө дэвсэж өшиглөх зэргээр зодож, биед бүсэлхийн хоёрдугаар нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, хамрын нуруу, бүсэлхийд цус хуралт, хүзүү, цээж, баруун, зүүн өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Бид 10 гаруй жил хамт амьдарсан хүмүүс. өмнө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан гэхдээ сүүлийн 2 жил хэрэглээгүй. Бид сүүлийн хэдэн жил байнгын хувийн таарамжгүй харилцаатай байгаагүй. Бид хоёр тал талаасаа нэг нэг хүүхэдтэй нийлсэн. Би 2 хүүхэд төрүүлж өгч байхад эрүүл мэндэд минь гэмтэл учруулж, өвлийн хүйтэнд хүүхдүүдтэйгээ хөөгдөж айлд амьдарч байна. ******* зодуулсны улмаас бие маань байнга өвддөг. Надад баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөр байхгүй. Эмнэлэгт үзүүлсэн зүйлгүй. Иймд цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нэхэмжилнэ” гэв. 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гэртээ хүүхдүүдээ хараад байхад буюу 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цагийн орчим манай бага хүү /4 настай/ халуураад байхаар нь би нөхөр ******* “Чиний цалин мөнгө чинь буух болоогүй юм уу, хүүхэддээ эм тариа авч өгмөөр байх юм” гэсэн чинь миний өөдөөс “Чи өөрөө алт, монет зүүчихээд наадахаа зараад хүүхэддээ эм авч өгөхгүй юу” гэхээр нь “Чиний хүүхэд юм байгаа биз дээ” гэсэн чинь “Өмхий амаа тат, зайл зайл пизда минь” гэхээр нь “Битгий солиор чи муу намайг хөөдөг юу юм” гээд бахирсан юм. Тэгсэн чинь “Чимээгүй бай пизда минь хажуу айл сонслоо” гэхээр нь “Сонсвол сонсоно биз дээ, тэртээ тэргүй чиний яаж солиорч галзуурдгийг хажуу айлууд чинь бүгд мэднэ” гэж хэлсэн. Би хүүхдээ тэврээд арагшаа хараад хэвтэж байхад гэнэт намайг араас боогоод хүүхэдтэй минь цуг шалан дээр унагаасан. миний үснээс зулгаагаад намайг чирээд “Одоо би чамайг ална, зургаан давхраас чирч гаргана, чи муу ямар даварсан пизда вэ” гээд намайг гараараа цохиод, нуруун дээр дэвсээд намайг дунд охинтой минь зургаан давхраас чирч гаргана гээд үснээс зулгаагаад гэрийн хаалга онгойлгоод орц руу чирч гаргаад байж байхад хажуу айлын залуу хараад “Хөөе болиоч пизда минь, наад эхнэрээ аллаа ш дээ” гээд болиулсан. Тэгээд гэрт ороод би ******* хандаж “Чи намайг ингэж яргалж, тамлаж байхаар намайг яг одоо алчих” гээд гал тогооноос хутга аваад өөрт нь өгсөн. Тэгэхэд би чамайг алчихъя гээд далайж байхад манай том охин дундуур орж болиулсан. Ингээд би ээждээ хэлж цагдаа дуудсан. ...ээжид маань “Энэ хүүхнээ ав, үгүй бол ******* ий 4 дүгээр байрны 6 давхарт хүн амины хэрэг гарна шүү” гэж хэлсэн. Удахгүй цагдаа ирсэн. Хоёр цагдаагийн дэргэд “ чи хүсээд байгаа бол би чиний хүссэн амьдралыг өгч чадна, чамайг хаа таарсан газарт чинь ална” гэж хэлсэн. ...******* зодуулсны улмаас биедээ гэмтэл авсан. Одоо болтол зовиуртай байна...” гэжээ. /хх-ийн 30-32/

Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр жижиг өрөөнд байхад аав, ээж хоёр том өрөөнд хэрэлдэж байгаа нь сонсогдож байсан. Тухайн үед бага дүүгээс болж хэрэлдээд байсан. Манай бага дүү хэд хоног халуураад байсан ба тухайн үед ээж ааваас “хүүхэд чинь халуураад байна, цалин чинь буусан юм уу” гэсэн чинь аав ээжийн өөдөөс “чи өөрөө баахан алт, монет зүүчихсэн байж наадахаа зарахгүй юу” гээд ээжийг үгээр идээд хэрэлдээд байсан. Энэ үед би жижиг өрөөнөөс том өрөө рүү ороод “яагаад хэрэлдээд байгаа юм бэ” гэсэн. Тэгээд ээж “юу гэсэн үг юм, чиний хүүхэд юм байгаа биз дээ” гэхэд намайг үл тоосон шинжтэй босоод ээжийг боогоод авсан. Хоёр дүү уйлаад жижиг өрөө рүү ороод явчихсан. Аав ээжийг газарт боож унагаагаад 2-3 удаа хөлөөрөө нуруун дээрээс нь аймаар хүчтэй дэвссэн. Тэгээд үснээс нь үүд рүү чирээд 6 давхраас чирч буулгана, чамайг алчихъя л даа гээд байсан. Манай дүү ээжийн хөлөөс зуурчихсан байхад нь тэр чигээр нь чирээд үүд рүү яваад хаалга онгойлгоод байж байхад хажуу айлын хүн гарч ирээд эхнэрээ аллаа болиоч гэсэн. Аав, ээж хоёр гэр рүү ороод ээж аавд хандаж “Чи намайг ингэж зовоож байхаар алчих” гээд хутга аваад өгсөн. Тэгэхэд аав хутгаараа далайгаад алчихъя л даа гээд байхаар нь би дундуур нь орсон. Тэгээд эмээг дуудсан...” гэжээ. /хх-ийн 40-41/

Гэрч   мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны орой гэртээ байж байхад 23 цагийн орчим манай зээ охин над руу утасдаад “Эмээ та гэрт хүрээд ирээч, аав ээжийг зодоод алах гээд байна” гэж хэлсэн. Ингээд би удахгүй хувцсаа өмсөөд гэрээсээ гараад охин , хүү нартай хамт Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, ******* тоот болох хүргэн ийн гэрт очсон. Гэрт нь очиход , хоёр хоорондоо хэрэлдээд зогсож байсан. Тухайн үедээ уур хүрээд хүргэн ийг алгадаад авсан. ...манай охин “ намайг зодоод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “юунаас болсон юм бэ” гэсэн чинь “хүүхдээсээ болоод хэрэлдсэн” гэж хэлсэн. Удахгүй цагдаа ирээд ийг аваад явчихсан. Намайг очиход бүх асуудал болоод өнгөрчихсөн байсан. Бие нь хөх няц болчихсон, хоёр өвдөг нь зулгарчихсан, хамар нь хөхөрчихсөн, нуруу нь хөх няц болчихсон байсан...” гэжээ. /хх-ийн 35-36/

Гэрч Т. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 23 цагийн орчим гэртээ унтах гээд байж байсан чинь ээж ын утас дуугараад ээж утсаа аваад ярьсан. Яриаг нь сонсоход манай том эгч цаана нь “энэ чинь зодоод байна, аллаа, нуруу руу өшиглөсөн” гээд бахираад ярьсан. Ээж , дунд эгч нарын хамт машинаа асаагаад ахын гэр рүү очсон. Гэр рүү нь орсон чинь ах, эгч, хүүхдүүд нь болох , , , нар байсан. Тухайн үед харахад манай том эгч гийн үс нь сэгсийчихсэн, хамраас нь жаахан цус гоожчихсон тэрийгээ арчаад байж байсан. Ээж хүргэн ах руу уурлаад 2-3 удаа алгадсан. Ээж ахыг загнаад хэрэлдээд байсан. Энэ үед би жижиг өрөө рүү хүүхдүүд дээр нь очоод хаалгыг нь хаагаад өрөөнд сууж байсан. Тэгсэн цаана нь “одоо салъя, тэгэхгүй бол удахгүй хүн амины хэрэг гарна” гээд хэлж байгаа нь сонсогдсон. Ээж ахыг “чи яахаараа зоддог юм” гээд хэрэлдээд байсан. Удахгүй цагдаа нар ирээд ахыг аваад явсан. ... эгч тухайн үед үсдээд чирсэн, нуруу руу өшиглөсөн” гэж хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 37-38/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 710 тоот дүгнэлтэд:

1. биед бүсэлхийн хоёрдугаар нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, хамрын нуруу, бүсэлхийд цус хуралт, хүзүү, цээж, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх-ийн 45-46/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...орой унтаж байхад хүүхэд уйлаад байхаар нь сэрсэн. хүүхдээ тэвэрч байснаа үхвэл үхнэ биз дээ гээд /4 настай/-г шидээд элдэв бусаар хашхираад байхаар нь “хажуу айл чинь сонслоо, чимээгүй бай, дуугаа намсга” гэсэн чинь би угаасаа ингэж ярьдаг чи миний дууг хорьж чадахгүй гээд байхаар нь би босоод руу очоод чиний бахирдаг газар биш, чи бахирдаг газраа очиж бахир гэж хэлсэн. “чи ингэж байхаар үхээд өг” гээд над руу 2 бил үү 3 удаа нулимсан. Нэг бол үхээд өг, үгүй бол би үхье гээд над руу дайрсан. Тэгэхээр нь би г мангасдаад цохичихсон. Тэгсэн бүр хашхираад байхаар нь би хоолойноос нь багалзуурдаад газарт унагаасан. Тэгсэн чинь миний хөлийг хазах гээд байхаар нь хөлөө татаж аваад хөлийнхөө өсгийгөөр нуруун дээр нь хоёр удаа өшиглөсөн. Босож ирээд гал тогооны өрөө рүү ороод хутга аваад “Май чи энийг аваад алчих, шаачих, чам шиг гар чаддаггүй юм” гэсэн чинь том охин гарч ирээд “Ээж боль л доо, та зүгээр бай л даа” гэсэн. бүр галзуураад улам орилж хашхираад байхаар нь чи битгий орилоод бай гарч орил гээд гийн үснээс зулгаагаад үүд рүү чирээд орхисон...” гэжээ. /хх-ийн 55-56/

Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 5-6/

Дорнод аймгийн ******* сумын 11-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 62/

*******ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 64, 66/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 69-70/

“******* ******* *******” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 72/

*******ийн байгуулсан зээлийн гэрээний хуулбарууд /хх-ийн 73-78/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/

Хохиролд 280,000 төгрөг шилжүүлсэн банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 84/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ******* монгол овогт ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, ******* тоотод орших гэртээ хохирогч хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хоолойг нь боох, үснээс нь зулгааж чирэх, хөлөөрөө дэвсэж өшиглөх зэргээр зодож, түүний биед бүсэлхийн хоёрдугаар нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, хамрын нуруу, бүсэлхийд цус хуралт, хүзүү, цээж, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “.. “чи ингэж байхаар үхээд өг” гээд над руу 2 бил үү 3 удаа нулимсан. Нэг бол үхээд өг, үгүй бол би үхье гээд над руу дайрсан. Тэгэхээр нь би г мангасдаад цохичихсон. Тэгсэн бүр хашхираад байхаар нь би хоолойноос нь багалзуурдаад газарт унагаасан. Тэгсэн чинь миний хөлийг хазах гээд байхаар нь хөлөө татаж аваад хөлийнхөө өсгийгөөр нуруун дээр нь хоёр удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч “...Би хүүхдээ тэврээд арагшаа хараад хэвтэж байхад гэнэт намайг араас боогоод хүүхэдтэй минь цуг шалан дээр унагаасан. миний үснээс зулгаагаад намайг чирээд “Одоо би чамайг ална, зургаан давхраас чирч гаргана, чи муу ямар даварсан пизда вэ” гээд намайг гараараа цохиод, нуруун дээр дэвсээд намайг дунд охинтой минь зургаан давхраас чирч гаргана гээд үснээс зулгаагаад гэрийн хаалга онгойлгоод орц руу чирч гаргаад байж байхад хажуу айлын залуу хараад “Хөөе болиоч пизда минь, наад эхнэрээ аллаа ш дээ” гээд болиулсан. Тэгээд гэрт ороод би ******* хандаж “Чи намайг ингэж яргалж, тамлаж байхаар намайг яг одоо алчих” гээд гал тогооноос хутга аваад өөрт нь өгсөн. Тэгэхэд би чамайг алчихъя гээд далайж байхад манай том охин дундуур орж болиулсан. Ингээд би ээждээ хэлж цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон насанд хүрээгүй гэрч Н.Номиндарийн “...Аав ээжийг газарт боож унагаагаад 2-3 удаа хөлөөрөө нуруун дээрээс нь аймаар хүчтэй дэвссэн. Тэгээд үснээс нь үүд рүү чирээд 6 давхраас чирч буулгана, чамайг алчихъя л даа гээд байсан. Манай дүү ээжийн хөлөөс зуурчихсан байхад нь тэр чигээр нь чирээд үүд рүү яваад хаалга онгойлгоод байж байхад хажуу айлын хүн гарч ирээд эхнэрээ аллаа болиоч гэсэн. Аав, ээж хоёр гэр рүү ороод ээж аавд хандаж “Чи намайг ингэж зовоож байхаар алчих” гээд хутга аваад өгсөн. Тэгэхэд аав хутгаараа далайгаад алчихъя л даа гээд байхаар нь би дундуур нь орсон...” гэх, гэрч ын “...хүү нартай хамт Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, ******* тоот болох хүргэн ийн гэрт очсон. Гэрт нь очиход , хоёр хоорондоо хэрэлдээд зогсож байсан. Тухайн үедээ уур хүрээд хүргэн ийг алгадаад авсан. ...манай охин “ намайг зодоод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “юунаас болсон юм бэ” гэсэн чинь “хүүхдээсээ болоод хэрэлдсэн” гэж хэлсэн. Удахгүй цагдаа ирээд ийг аваад явчихсан. Намайг очиход бүх асуудал болоод өнгөрчихсөн байсан. Бие нь хөх няц болчихсон, хоёр өвдөг нь зулгарчихсан, хамар нь хөхөрчихсөн, нуруу нь хөх няц болчихсон байсан...” гэх, гэрч Т.гийн “...Ээж хүргэн ах руу уурлаад 2-3 удаа алгадсан. Ээж ахыг загнаад хэрэлдээд байсан. Энэ үед би жижиг өрөө рүү хүүхдүүд дээр нь очоод хаалгыг нь хаагаад өрөөнд сууж байсан. Тэгсэн цаана нь “одоо салъя, тэгэхгүй бол удахгүй хүн амины хэрэг гарна” гээд хэлж байгаа нь сонсогдсон. Ээж ахыг “чи яахаараа зоддог юм” гээд хэрэлдээд байсан. Удахгүй цагдаа нар ирээд ахыг аваад явсан...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 710 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

 Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 710 тоот “ биед бүсэлхийн хоёрдугаар нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, хамрын нуруу, бүсэлхийд цус хуралт, хүзүү, цээж, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 280,000 төгрөгийг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 6 /зургаа/ сарын хугацаагаар Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 280,000 төгрөгийг төлсөн, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, ******* тоотод оршин суудаг мөн Дорнод аймгийн “******* ******* *******” ХХК-д ******* ажилтай болох нь хавтаст хэрэгт авагдсан Дорнод аймгийн ******* сумын 11-р багийн Засаг даргын тодорхойлолт, *******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, “******* ******* *******” ХХК-ийн тодорхойлолт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******ийг 6 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, түүнд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэв.  

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүх хуралдаанд хохирол төлбөртэй холбоотойгоор “Одоогоор биедээ авсан гэмтэлдээ эмчилгээ хийлгээгүй учраас баримтаар нэхэмжлэх зүйл байхгүй, цаашид гарах зардлыг нэхэмжилнэ” гэж байх бөгөөд хохирогч нь хохирол төлбөрийн талаар мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд баримт ирүүлээгүй тул энэхүү шүүх хуралдаанаар шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд  *******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* монгол овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 6 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******т мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хохирогч д 280,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА