Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/385

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Д.Энхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221001180402 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хатгин овогт ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн Баянхангай гэх газарт хохирогч *******ийн малыг малчны гэрээ байгуулж маллаж байхдаа 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өөрт итгэмжлэн хариуцуулсан малаас дур мэдэн иргэн 1 тооны улаан зүсмийн шүдлэн үхрийг өгч 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйлгүй. Зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “ миний нэг үхрийг авч хэрэглэсэн. Үнэлгээгээр тогтоогдсон хохирол төлбөрийг нэхэмжилнэ” гэв. 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... нь 2022 оны 01 дүгээр сарын 17, 18-ны үед манай үхрээс 1 тооны үхрийг хулгайлж дур мэдэж өгсөн асуудалд надад учирсан хохирлыг одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. миний үхрээс үхэр өгсөн талаараа огт хэлээгүй. Миний үхэрт мэдлийн нэг ширхэг ч үхэр байхгүй. ******* гомдолтой байна. Хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна...” гэжээ. /хх-ийн 18-24/

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би сумын төвд гэртээ байж байхад манай гэрт хөтөлгөө морьтой ирсэн. Би ******* хандаж “Хөгшинд нь мөнгөний хэрэг байна. Хөгшиндөө ганц үхэр хэрэглүүлчих” гэсэн чинь нь "Хамаагүй хоёулаа баруун тийш явъя” гэж хэлсэн. Ингээд бид хоёр хамт гарч Ганбаярын дэлгүүр рүү очиж дэлгүүрийн гадаа үлдэж харин би дэлгүүр орж архи аваад бид хоёр хамт баруун тийш гэр рүү очсон. бид хоёр хамт үхэр хөөж ирээд барьж аваад гэрийнх нь зүүн урд талд үхэр нядалсан газарт үхрийг нядалсан юм. Бид хоёр хөдөө очоод миний авсан архийг ууж байгаад дараа нь үхэртээ явж 1 тооны үхэр барьж аваад нядалсан. Үхрээ нядалж дууссаны дараа үлдсэн архиа ууж дуусаад дараа нь махыг нь мотоцикл дээр бид хоёр хамт ачаад би сум руу явахад миний араас морьтойгоо дагаад явсан. Би ас түрүүлж гэртээ ирээд махаа буулгаж дуусаад хүлээсэн боловч ирэхгүй байсан. Ингээд би амдаж яваад олоогүй. Тулгаа гэх айлаар ороод буцаж гэрт ирэхэд миний байхгүй байх хугацаанд манай гэрээр ирээд гарсан байсан. Би зөвшөөрөөгүй бол үхрийг авахгүй байсан...” гэжээ. /хх-ийн 41-43, 46-47/

Гэрч нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэгт ******* мэдүүлэхдээ: “...Би ай уулзахын өмнөх орой гэрт байсан 1 шил архийг ууж байгаад талыг нь үлдээж орхисон. Маргааш өглөө нь үлдсэн хугас шил архиа аваад гэрээс гарч ын гэрт очсон. Би ын гэрт очиход нь надад хандаж “Нэг үхэр хэрэглүүлчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би "Суманд бол миний үхэр байна. Даанч жижиг үхэр байгаа, баруунтай бол үхэр байгаа" гэж хэлсэн. Бид хоёр баруун тийш явж хөдөө гэрт очоод ын авсан архийг задлаад ууж байхад нь надад хандаж “Нэг үхэр хэрэглүүлчих” гэж хэлэхээр нь би ахтай яриад болох байлгүй дээ гэж бодоод "За тэг” гэж хэлсэн. Ингээд би үхрийг ай хамт хийлцсэн юм..." гэжээ. /хх-ийн 72-74/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2022 оны 01 дүгээр сард байх өдөр хоногийг нь сайн санахгүй, нарийн хэлж мэдэхгүй байна. Тухайн үед ******* сумын төвд гэх танилтайгаа уулзаж хөдөө гэртээ очиж нэг шил архи хувааж ууцгаасан. Ингээд би нэг тооны улаан зүсмийн шүдлэн үхэр өгсөн. Энэ үхэр нь миний эзэмшлийн үхэр бол биш, ******* ахын эзэмшлийн үхэр байсан. Би энэ үхрийг өөрөө дур мэдэн өгсөн бөгөөд тухайн үхрийг өгөх талаар малын эзэн ******* ах надад зөвшөөрөл өгөөгүй. Тухайн үхрийг манай гэрийн гадаа нядалж янзлаад махыг нь сумын төв рүү өөрийн мотоцикл дээр ачаад аваад явсан. Явахдаа надаас миний дансыг асууж явсан бөгөөд миний дансанд 150,000 төгрөг хийсэн байсан. Надад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг өмгөөлөгч А.Мөнхбат уншиж танилцуулсан би бүрэн ойлгосон. Хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хх-ийн 95-96/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12/

Хохирогч *******ийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 13-14/

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тайлан /хх-ийн 80-87/

Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 98/

Б. иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 106/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Хатгин овогт ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Баянхангай” гэх газарт хохирогч *******ийн малыг малчны гэрээ байгуулж маллаж байхдаа өөрт итгэмжлэн хариуцуулсан малаас дур мэдэн завшиж 1 тооны улаан зүсмийн шүдлэн үхрийг өгч 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би нэг тооны улаан зүсмийн шүдлэн үхэр өгсөн. Энэ үхэр нь миний эзэмшлийн үхэр бол биш, ******* ахын эзэмшлийн үхэр байсан. Би энэ үхрийг өөрөө дур мэдэн өгсөн бөгөөд тухайн үхрийг өгөх талаар малын эзэн ******* ах надад зөвшөөрөл өгөөгүй. Тухайн үхрийг манай гэрийн гадаа нядалж янзлаад махыг нь сумын төв рүү өөрийн мотоцикл дээр ачаад аваад явсан. Явахдаа надаас миний дансыг асууж явсан бөгөөд миний дансанд 150,000 төгрөг хийсэн байсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч *******ийн “... нь 2022 оны 01 дүгээр сарын 17, 18-ны үед манай үхрээс 1 тооны үхрийг хулгайлж дур мэдэж өгсөн асуудалд надад учирсан хохирлыг одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. миний үхрээс үхэр өгсөн талаараа огт хэлээгүй. Миний үхэрт мэдлийн нэг ширхэг ч үхэр байхгүй. ******* гомдолтой байна. Хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Б.ын “...Би сумын төвд гэртээ байж байхад манай гэрт хөтөлгөө морьтой ирсэн. Би ******* хандаж “Хөгшинд нь мөнгөний хэрэг байна. Хөгшиндөө ганц үхэр хэрэглүүлчих” гэсэн чинь нь "Хамаагүй хоёулаа баруун тийш явъя” гэж хэлсэн. Ингээд бид хоёр хамт гарч Ганбаярын дэлгүүр рүү очиж дэлгүүрийн гадаа үлдэж харин би дэлгүүр орж архи аваад бид хоёр хамт баруун тийш гэр рүү очсон. бид хоёр хамт үхэр хөөж ирээд барьж аваад гэрийнх нь зүүн урд талд үхэр нядалсан газарт үхрийг нядалсан юм. Бид хоёр хөдөө очоод миний авсан архийг ууж байгаад дараа нь үхэртээ явж 1 тооны үхэр барьж аваад нядалсан. Үхрээ нядалж дууссаны дараа үлдсэн архиа ууж дуусаад дараа нь махыг нь мотоцикл дээр бид хоёр хамт ачаад би сум руу явахад миний араас морьтойгоо дагаад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Б., ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хууль бусаар ашиглалтад оруулж өмчлөгчид нөхөн төлбөрийг өгөхгүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд оруулсан байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б. бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б. анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа гэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суудаг болох нь хавтаст хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүнийг 6 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******д хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.   

Шүүгдэгч Б. үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ид 1 тооны шүдлэн үхрийн үнэ буюу 1,600,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нь хохирогчид дээрх хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 1,600,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******ид олгох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатгин овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. 6 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******д хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******ас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн сумын 1 дүгээр баг, тоотод оршин суух, Боржигон овогт ******* /РД: /-д олгохоор тогтоосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА