Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/272

 

 

                           2022/ШЦТ/272

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: А.Амарсанаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э

Шүүгдэгч: Н.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Нын Гд холбогдох 2212000000135 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Ааймгийн Э суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. багийн .. тоотод оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг хойшлуулсан, мөн тус аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Нын Г /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Ааймгийн И сумын Т багийн Ггэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1.8 метр куб хэмжээтэй 39 ширхэг хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, 62-82 УАМ улсын дугаартай Хьюндай Портер маркийн автомашинаар тээвэрлэн, ойн санд 664.985 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000135 дугаартай эрүүгийн хэргээс:

 

            Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Цийн мэдүүлсэн: ...Байгаль орчинд учирсан хохирлыг төлүүлмээр байна. Нөхөн төлбөрөө барагдуулсан тохиолдолд гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бгийн мэдүүлсэн: ...Би 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэр Бор толгойн 50 дугаар гудамжинд дуудлага мэдээлэлд явж байхад “Портер” маркийн 62-82 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мод тээвэрлэн явахаар нь зогсоон шалгахад иргэн Н.Г нь Архангай аймгийн Ихтамир сумын нутаг Тайхар багийн Гол мод гэх газраас уг модоо тээвэрлэн яваа талаар ярьж байсан. Тэгээд би уг иргэнээс мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэх талаар асууж лавлахад байхгүй гэснээр уг иргэний унаж явсан тээврийн хэрэгсэл болон ачиж явсан модыг тээврийн хэрэгсэл саатуулах байранд авчирч саатуулсан. Иргэн Ггийн тээвэрлэн явсан мод нь шинэс төрлийн шургааг мод байсан. Иргэн Н.Ггийн бэлтгэж тээвэрлэсэн мод нь унанги болон босоо модны алийг нь сайн мэдэхгүй байна. Шинээр тайрч бэлтгэсэн гэмээр шинэ тайралттай байсан. Би асууж лавласан зүйл байхгүй. Тухайн үед иргэн Н.Ггийн үеийн гэмээр нэг залуу хамт явж байсан. Иргэн Н.Г нь надад мод бэлтгэх эрхийн бичиг үзүүлээгүй. Надад тухайн үед мод бэлтгэх эрхийн бичиг авч чадаагүй гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Эын мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Ихтамир сумын тамгын газарт Тайхар, Эрдэнэ толгой багийг хариуцсан байгаль хамгаалагчийн ажлыг 8 жил хийж байна. Иргэн Н.Г нь надаас мод бэлтгэх эрхийн бичиг авсан зүйл байхгүй. Иргэн Н.Ггийн мод бэлтгэсэн Архангай аймгийн Их тамир сумын Тайхар багийн Элстэй, Гол мод гэх газар энэ онд болон өмнө онд талбай тусгаарласан зүйл байхгүй. Иргэн Н.Ггийн бэлтгэсэн гэх мод болон бэлтгэсэн гэх газрыг үзэж харсан зүйл байхгүй. Иргэн Г нь мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй, талбай тусгаарлаагүй талбайд мод бэлтгэсэн нь хууль бусаар мод бэлтгэх болон хууль зөрчсөн үйлдэл болно...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч И.Бийн мэдүүлсэн: ...Манай ах Г нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн өглөө манайд ирээд ахдаа мод хийхэд туслалцаадахаач гэхээр нь би уг модыг цуг хийлцэж Архангай аймгийн төв рүү орж ирээд Бор толгойн 50 дугаар гудамжинд явтал цагдаа зогсоон шалгаад мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэх талаар асууж лавлаж байхгүй гэснээр ах бид хоёрын унаж явсан тээврийн хэрэгсэл болон ачиж явсан модыг тээврийн хэрэгсэл саатуулах байранд авчирч саатуулсан. Ах Г бид хоёр 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг Гол мод гэх газраас тухайн модоо бэлтгэсэн. Ах Н.Г бид хоёр модоо бэлтгэхдээ Хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө болон ах Ггийн эзэмшлийн “Портер” маркийн 62-82 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж бэлтгэж тээвэрлэсэн. Би хоёр модоо бэлтгэхдээ дан унаанги мод бэлтгэж, тээвэрлэсэн. Би ах Гэс мод бэлтгэх эрхийн бичиг авсан эсэх талаар асууж тодруулсан зүйл байхгүй. Ахдаа туслаадах гэхээр нь л би тусалсан. Би хэрэглээний галын түлээ гэдгийг сайн мэдэхгүй байна. Ах ярихдаа ах нь хашааныхаа шонг солих гэж байгаа гээд шургааг мод хоёр метр тавин санжметрын урттай тайрч бэлтгэж, тээвэрлэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Цийн мэдүүлсэн: ...Н.Г нь манай “Андууд Финанс” ББСБ ХХК-наас 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 62-82 УАМ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг үүргийн гүйцэтгэл хангуулахаар манай байгууллагын нэр дээр шилжүүлж, 10.850.000 төгрөгөөр зээлийн гэрээ байгуулж авсан. Дээрх автомашин манай байгууллагын нэр дээр байдаг бөгөөд зээл одоогоор хэвийн төлөлттэй, зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийг ноцтой зөрчсөн үйл баримт байхгүй, гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлж байна. Одоогоор гэрээ хэвийн учраас автомашиныг захиран зарцуулах эрх үүсээгүй байна. Манай байгууллага нь одоогоор энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй. Зээл хэвийн төлөгдөж байгаа учраас гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн асуудал гарвал иргэний шүүхээр уг асуудлыг шийдүүлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 109-110 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч Э.Аийн мэдүүлсэн: ...Би экологийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Чийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолын дагуу 62-82 УАМ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт орших тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд хэргийн холбогдогч Н.Ггийн хамтаар очиж тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн. Уг тээврийн хэрэгсэл нь 2002 онд үйлдвэрлэгдэж 2021 онд Монгол улсад орж ирсэн цагаан өнгийн “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тээврийн хэрэгслийн гадна үзэмж хэсэг нь сэв зураас байхгүй байсан. Машины кабин хэсгийг онгойлгон үзлэг хийхэд цэвэрхэн үзэмж сайтай, савхин бүрээстэй шинэ машин байсан. Машины нийт явсан милл нь 299622 километр байсан. Н.Г нь үзлэгийн явцад мотор хоропны гэмтэл яриагүй. Миний машин цэмбэгэр машин байгаа юм гэж хэлж байсан. Тухайн машин доогуур тос масло гоожсон зүйл байхгүй байсан. Тухайн автомашины үнэлгээг гаргахдаа 3-5 автомашин борлуулдаг цэгүүдээс үнийн судалгаа авч түүний үнийн дунджаар болон ашигласан хугацааны элэгдэл хорогдлыг тооцож зах зээлийн үнийн дунджаар үнэлгээ тогтоосон...гэх мэдүүлэг /хх-ийн 124-125 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч Т.Мийн мэдүүлсэн: ...Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн А/176 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн 325 тоот тушаал төлбөрийн муж тогтоох тухай тушаалуудыг үндэслэн гаргасан. Тухайн мод нь 2.5 метр урттай, нийт 39 ширхэг шинэс төрлийн хуурай хэрэглээний мод байсан. Сайдын тушаалын хавсралтын дагуу экологи эдийн засгийн үнэлгээг гаргасан...гэх мэдүүлэг /хх-ийн 131-132 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Ггийн мэдүүлсэн: ...Тогтоолтой уншиж танилцлаа. Санал, хүсэлт байхгүй. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-16 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-19, 25-27, 141 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-24, 140 хуу/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 12 хуу/

2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 17 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 42 хуу/

Малын “А” дансны хуулбар /хх-ийн 43-45 хуу/

“Дамно” ХХК-ний 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн АА-22-20 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 58-63 хуу/

“Дамно” ХХК-ний 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн АА-22-22 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 64-65 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 50 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 144-145 хуу/

2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 114 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр А аймгийн И сумын Т багийн Г гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1.8 метр куб хэмжээтэй 39 ширхэг хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, 62-82 УАМ улсын дугаартай Хьюндай Портер маркийн автомашинаар тээвэрлэн ойн санд 664.985 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч нь Н.Г нь 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр А аймгийн И сумын Т багийн Г гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1.8 метр куб хэмжээтэй 39 ширхэг хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, 62-82 УАМ улсын дугаартай Хьюндай Портер маркийн автомашинаар тээвэрлэн ойн санд 664.985 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

            иргэний нэхэмжлэгч Б.Цийн мэдүүлсэн “Байгаль орчинд учирсан хохирлыг төлүүлмээр байна. Нөхөн төлбөрөө барагдуулсан тохиолдолд гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99/,

гэрч Д.Бгийн мэдүүлсэн “Би 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэр Бор толгойн 50 дугаар гудамжинд дуудлага мэдээлэлд явж байхад “Портер” маркийн 62-82 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мод тээвэрлэн явахаар нь зогсоон шалгахад иргэн Н.Г нь Архангай аймгийн Ихтамир сумын нутаг Тайхар багийн Гол мод гэх газраас уг модоо тээвэрлэн яваа талаар ярьж байсан. Тэгээд би уг иргэнээс мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэх талаар асууж лавлахад байхгүй гэснээр уг иргэний унаж явсан тээврийн хэрэгсэл болон ачиж явсан модыг тээврийн хэрэгсэл саатуулах байранд авчирч саатуулсан. Иргэн Ггийн тээвэрлэн явсан мод нь шинэс төрлийн шургааг мод байсан. Иргэн Н.Г нь надад мод бэлтгэх эрхийн бичиг үзүүлээгүй. Надад тухайн үед мод бэлтгэх эрхийн бичиг авч чадаагүй гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06/,  

гэрч П.Эын мэдүүлсэн “Иргэн Н.Г нь надаас мод бэлтгэх эрхийн бичиг авсан зүйл байхгүй. Иргэн Н.Ггийн мод бэлтгэсэн Архангай аймгийн Их тамир сумын Тайхар багийн Элстэй, Гол мод гэх газар энэ онд болон өмнөх онд талбай тусгаарласан зүйл байхгүй. Иргэн Г нь мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй, талбай тусгаарлаагүй талбайд мод бэлтгэсэн нь хууль бусаар мод бэлтгэх болон хууль зөрчсөн үйлдэл болно...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,  

гэрч И.Бийн мэдүүлсэн “Манай ах Г нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн өглөө манайд ирээд ахдаа мод хийхэд туслалцаадахаач гэхээр нь би уг модыг цуг хийлцэж Архангай аймгийн төв рүү орж ирээд Бор толгойн 50 дугаар гудамжинд явтал цагдаа зогсоон шалгаад мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэх талаар асууж лавлаж байхгүй гэснээр ах, бид хоёрын унаж явсан тээврийн хэрэгсэл болон ачиж явсан модыг тээврийн хэрэгсэл саатуулах байранд авчирч саатуулсан. Ах Г бид хоёр 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг Гол мод гэх газраас тухайн модоо бэлтгэсэн. Ах Н.Г, бид хоёр модоо бэлтгэхдээ Хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө болон ах Ггийн эзэмшлийн “Портер” маркийн 62-82 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж бэлтгэж, тээвэрлэсэн. Ах ярихдаа ах нь хашааныхаа шонг солих гэж байгаа гээд шургааг мод хоёр метр тавин санжметрын урттай тайрч бэлтгэж, тээвэрлэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/,  

гэрч Б.Цийн мэдүүлсэн “Н.Г нь манай “Андууд Финанс” ББСБ ХХК-наас 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 62-82 УАМ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг үүргийн гүйцэтгэл хангуулахаар манай байгууллагын нэр дээр шилжүүлж, 10.850.000 төгрөгөөр зээлийн гэрээ байгуулж авсан. Дээрх автомашин манай байгууллагын нэр дээр байдаг бөгөөд зээл одоогоор хэвийн төлөлттэй, зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийг ноцтой зөрчсөн үйл баримт байхгүй, гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110/,  

шинжээч Э.Аийн мэдүүлсэн “Би экологийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Чийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолын дагуу 62-82 УАМ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт орших тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд хэргийн холбогдогч Н.Ггийн хамтаар очиж тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн. Уг тээврийн хэрэгсэл нь 2002 онд үйлдвэрлэгдэж 2021 онд Монгол улсад орж ирсэн цагаан өнгийн “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тухайн автомашины үнэлгээг гаргахдаа 3-5 автомашин борлуулдаг цэгүүдээс үнийн судалгаа авч түүний үнийн дунджаар болон ашигласан хугацааны элэгдэл хорогдлыг тооцож зах зээлийн үнийн дунджаар үнэлгээ тогтоосон” гэх мэдүүлэг /хх-ийн 124-125/,  

шинжээч Т.Мийн мэдүүлсэн “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн 325 тоот тушаал төлбөрийн муж тогтоох тухай тушаалуудыг үндэслэн гаргасан. Тухайн мод нь 2.5 метр урттай, нийт 39 ширхэг шинэс төрлийн хуурай хэрэглээний мод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 131-132/,  

өөрийн гэм бурууг хүлээж Н.Ггийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 77-78/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-16/,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-19, 25-27, 141/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-24, 140/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 12/,

2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 17 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33/,

“Дамно” ХХК-ний 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн АА-22-20 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 58-63/,

“Дамно” ХХК-ний 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн АА-22-22 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 64-65/

2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 114 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Н.Г нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Н.Ггийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Г болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Н.Г нь 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр А аймгийн Исумын Т багийн Г гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1.8 метр куб хэмжээтэй 39 ширхэг хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, тээвэрлэсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Н.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

           Шүүгдэгч Н.Ггийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Н.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.

                                                                                                                                                                                           Шүүгдэгч Н.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Хохирол хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

            Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 664.985 төгрөгийн хохирол учирсан болох нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 17 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

            Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /664.985*3=1.994.955 /нэг сая есөн зуун ерэн дөрвөн мянга есөн зуун тавин тав/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 1.994.955 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулах үндэслэлтэй байна.  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж хуульчилсан байна.

            Шүүгдэгч Н.Ггийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 62-82 УАМ улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгсэл нь “Андууд финанс” банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл байх тул тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч “Андууд финанс” банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанид буцаан олгож, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 62-82 УАМ улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 114 дугаартай дахин гарсан шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 8.100.000 төгрөгөөр тооцож, шүүгдэгч Н.Гэс гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж, түүнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 1.994.955 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, зөрүү 6.105.045 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэв.  

            Шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Н.Ггийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Нын Ггийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ггийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Гд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гэс 1.994.955 /нэг сая есөн зуун ерэн дөрвөн мянга есөн зуун тавин тав/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 50 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Ггийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 8.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий 62-82 УАМ улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн автомашиныг эзэмшигч “Андууд финанс” банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанид буцаан олгож, түүний үнэ 8.100.000 /найман сая нэг зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан үүнээс 1.994.955 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж Байгаль орчин уур амьсгалын санд, зөрүү 6.105.045 /зургаан сая нэг зуун таван мянга дөчин тав/ төгрөг, 324.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1.8 метр куб 39 ширхэг мод, 144.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулсугай.

     

              7. Шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

                                                                                                                                                                         

              8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нарт шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ