Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 175

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

Улсын яллагч М.Гантулга,

Шүүгдэгч Ө.Бат-Ирээдүй, түүний өмгөөлөгч Б.Дашдорж /ҮД: 0747/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогтой Өлзийбаатарын Бат-Ирээдүйд холбогдох эрүүгийн 201625021183 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол Улсын харъяат, 1994 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нарийн боовчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр Ж.Анхцэцэг болон 1 нас 10 сартай хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 25 дугаар хороо, Хайрхан 13 дугаар гудамж 56 дугаар тоотод оршин суух хаягтай боловч Сүхбаагар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 1-144 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүхийн 1204 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогтой Өлзийбаатарын Бат-Ирээдүй, РД:УК94042412,

 

   Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 Шүүгдэгч Ө.Бат-Ирээдүй нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1204 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй 1 жил тэнсэн харгалзах ялаар шийтгэгдсэн байхдаа бусдын орон байранд нэвтрэн орж 2016 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуулийн оюутны дотуур байрны 105 тоотын цонхоор орж хохирогч З.Оюундэлгэрийн “Тошиба” маркийн 500.000 төгрөгийн Нөүтбүүк 1 ширхэг, 50.000 төгрөгний 14 инчийн зурагт 1 ширхэг, 200.000 төгрөгийн Самсунг Галакси Эс-3 маркийн гар утас, 100.000 төгрөгийн Скай Вива маркийн гар утас 1 ширхэг, F-100 маркийн 60.000 төгрөгний гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмт хэргийг үйлдсэн байхдаа мөн давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Монгол Улсын Боловсролын Их сургуулийн оюутны байрны 119 тоот өрөөний цонхоор нэвтрэн орж хохирогч Э.Ганбаярын “Аcer” маркийн 500.000 төгрөгийн үнэтэй зөөврийн компьютерийг хулгайлан авч бусдад нийт 1.410.000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмт хэргийг үйлдэж мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байхдаа 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 18-ны хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтаас зориуд санаатай зайлсхийсэн, оргон зайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ө.Бат-Ирээдүй нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр найз Баяраагийн төрсөн өдөрт ороод буцаад гэр рүүгээ харих замд айлын цонх онгорхой байхаар нь хартал зурагт байсан. Тэгэхээр нь зурагтыг нь өргөж аваад гарах гэтэл цаана нь утас харагдсан. Тэгэхээр нь зурагтыг нь түр тавиад утсыг нь аваад гарах гэтэл нөүтбүүк харагдахаар нь тэрийг нь бас аваад гарах гэтэл хүн орилохоор нь сандраад гүйгээд гарсан. Би цонхоор нь орсон. Цонх нь онгорхой байсан. 3 утас 1 нөүтбүүк авсан. Би 4 дүгээр сарын 28-ны хоёр дахь үйлдлээ үнэхээр санахгүй байгаа. Тэр хэрэгт байсан зурагнуудыг харахад ерөөсөө миний мэдэхгүй газар байсан. Тэр газраас нь миний гарын мөрний дардас таарсан гэхээр нь би хүлээн зөвшөөрсөн. Би байцаалтаа мэдэхгүй гэдгээрээ өгсөн. Би гэрч болох ээж Болормаагийн мэдүүлгийг түтгэлзүүлмээр байна. Яагаад би цагдаагаас зугтаасан бэ гэвэл намайг мөрдөн байцаагч хүн амьтан зодсон гээд мэдэхгүй хэрэг тохох гээд байсан болохоор нь дахиад тэгэх юм болов уу гэж айгаад би зугтаасан. Би хохирлоо бага багаар төлнө. Би хүнээс мөнгө авах ёстой тэрийгээ ээжээрээ авахуулаад хүний мөнгийг төлнө дөө. Цагдаа нар намайг хайж байхдаа анх манай эмээ дээр ирээд миний хар зургийг гаргаж үзүүлээд намайг утас, нөүтбүүк авсан, дэлгүүр ухсан, хүн зодсон, зөндөө олон хулгай хийсэн гэж хэлсэн байсан. Тэгээд миний хийгээгүй хэргийг тохох гээд байсан болохоор нь би зугтаагаад байсан юм…” гэв.

Шүүгдэгч Ө.Бат-Ирээдүй нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө үүрээр би найз нараасаа салаад ганцаараа Монгол Улсын Их Сургуулийн оюутны байр орчим нь явж байтал оюутны байрны нэг давхарын цонх онгорхой байсан. Тэгээд авираад цонхоор нь хартал компьютерийн дэлгэц шиг зүйл цонхны тавцан дээр байхаар нь цонхоор нь гараа оруулж аваад гадаа гаргаад байрны буланд дэлгүүрийн буланд аваачиж тавиад буцаад нөгөе цонхон дээр очоод ажиглаад цонхоор нь толгойгоо оруулаад хартал хүмүүс нь сэрэхгүй байхаар нь цонхоор нь ороод хартал ширээн дээр нэг гар утас байхаар нь аваад халаасандаа хийсэн. Тэгээд орны хажууд байсан хар өнгийн нөүтбүүк, хажууд нь гар утас байхаар нь аваад тэгээд цонхоор гарах гээд явтал нэг хүн сэрээд хөөе гээд орилхоор нь цонхоор зугтаж гараад гүйсэн. Тэгээд 100 айл хүртэл гүйгээд такси бариад Монелд байх ээжийндээ очиж хоносон. Тэгээд нөгөө авсан 2 ширхэг гар утсыг халаасандаа хийгээд нөүтбүүкийг нь амбаарт юманд ороогоод тавьсан. Тэгээд өглөө босоод нөүтбүүкээ авч интернэтээр ороод нэг хүүхдэд 150.000 төгрөгөөр 13 дугаар хорооллын автобусны буудал дээр уулзаад зарчихсан. 1 ширхэг гар утсыг найзуудтайгаа Арслантай гүүрний орчимд байх нэг буудалд орж хонохдоо төлбөрт нь өгчихсөн. Бас нэг утсыг нь маргааш нь бааранд ороод согтуу явж байгаад хаячихсан байна лээ. /хх-20/ ...тухайн үед би айгаад мөн шүүхээс тэнсэн харгалзах ялаар шийтгэгдсэн байсан болохоор цагдаагийн байгууллагын дуудсан цагт очоогүй. Би 2016 оны 5 дугаар сарын 13-наас 2016 оны 10 дугаар сарын 18-ныг хүртэлх 5 сар 5 хоногийн хугацаанд нисэх зүүн салаанд байсан. Над дээр цагдаа нар ирсэн ч намайг олоогүй. Би гараад зугтаачихсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

          Хохирогч З.Оюундэлгэр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би 2016 оны 4 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө унтаж байтал манай эгч гэнэт хашгирсан. Тэгээд би хартал манай байрны цонхоор нэг хүний хөл гарч байгаа харагдсан. Тэгээд босч ирээд хартал манай жижиг телевиз байхгүй болохоор нь шууд гараад жижүүрт хэлсэн. Тэгээд буцаж ирээд хартал миний нөүтбүүк, 3 ширхэг гар утас зэрэг эд зүйл байхгүй болсон байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Дараа нь камерийн бичлэгийг шүүгээд үзэж байтал манай байрны цонхоор орсон залуу 3-4 удаа орсон харагдаж байсан. Тэр орой унтахдаа бид хэд цонхныхоо дээд талынхаа жижиг цонхыг онгойлгоод унтсан тэр цонхоор орсон байсан. Нөүтбүүк орны хажуу талын тавиур дээр байсан юм. Гар утаснууд мөн өрөөнд ширээн дээр байсан. Манай дээрхи эд зүйлсийг тэр хүн харж байгаад манайд орсон байх гэж бодож байна. Тэр залуу маш хурдан цонхоор орж байсан харагдаж байна. Миний алдсан Нөүтбүүкэнд миний докторын ажил орчуулгын ном гэх зэрэг олон жилийн ажил байсан болохоор их харамсалтай байна...” гэсэн мэдүүлэг /хх 17-18 дугаар хуудас/,

 

Хохирогч Э.Ганбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Миний бие эхнэр О.Батчимэгийн хамт Монгол Улсын Багшийн Их Сургуулийн 4 дүгээр байрны 119 тоотод амьдардаг.   2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 21 цагийн орчим би өөрийн эхнэр О.Батчимэгийн хамт өргөө-2 кино театрт кино үзэхээр гарч явсан. Тэгээд кино үзэхээ болиод эргээд ороод ирэхэд манай өрөөний цонхны хаалт төмрийг хөшиж эвдээд өрөөн дотор ширээн дээр байсан миний улаан өнгийн “Acer” маркийн зөөврийн компьютер алга болсон байсан. Тэр нөүтбүүк бол минийх. Би завгүй хичээлтэй болохоор өөрийн эхнэрийг өргөдөл өгөөд шалгуулчих гэсэн юм. Одоо энэ хэрэгт би өөрөө хохирогчоор оролцоно. Би нөүтбүүкээ хүний ачаа зөөж өгөөд 700.000 төгрөгийн хөлсөнд авч байсан. Би нөүтбүүкээ 500.000 төгрөгөөр үнэлж байна…” гэсэн мэдүүлэг /хх 83 дугаар хуудас/,

            Гэрч З.Оюунаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2016 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө би дүү болох З.Оюундэлгэрийнд хонож байсан. Тэгээд унтаж байгаад үүрээр сэртэл миний орны хажууд малгайтай эрэгтэй хүн цаашаа хараад зогсож байсан. Тэгээд би хүн зогсож байхаар нь гайхаад хүүеээ гээд орилтол тэр эрэгтэй хүн ороор дамжаад цонхоор гараад зугтаачихсан. Тэгээд бүгдээрээ босоод жижүүрт мэдэгдээд юмаа шалгаад үзтэл З.Оюундэлгэрийн нөүтбүүк, гар утаснууд зурагт зэрэг эд зүйлс байхгүй байсан. Хар бараан өнгийн саравчтай малгайтай, бараан өнгийн хувцастай 20 орчим насны залуу байсан. Их л хөнгөн шингэн маш хурдан цонхоор гараад зугтаасан. Гэрт харанхуй байсан болохоор сайн харж амжаагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

            Гэрч Ж.Анхцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би Ө.Бат-Ирээдүйтэй танилцаад 2 жил болж байна. Бид хоёр 7 сартай нэг хүүтэй. Ө.Бат-Ирээдүй нь 2016 оны 07 дугаар сарын дундуур манай гэрт ирээд байж байгаад гадаа цагдаа ирээд асуухаар яах ийхийн зуургүй гараад зугтаачихсан.           Надад Ө.Бат-Ирээдүй нь баригдахгүй зугтаагаад байсан. Би юу хийсэн талаар нь асуухад надад ярьдаггүй байсан гэсэн мэдүүлэг /хх 58 дугаар хуудас/,

 

 Гэрч Д.Болормаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ”…Надад цагдаагийн байгууллагаас 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр миний хүү Ө.Бат-Ирээдүйг надад цагдаагийн байгууллагаас батлан даалтанд өгсөн. Надаас өөр хүн Бат-Ирээдүйг батлан дааж авахгүй, авах ч хүн байхгүй. ..Тэгээд Ө.Бат-Ирээдүй нь цагдаагаас гараад явахдаа хүүхэд дээрээ хадмындаа очлоо гээд зүтгээд явсан. Надтай дахин холбогдоогүй. Тэгээд надаас болон цагдаагаас зугтаагаад нилээд удсан гэсэн мэдүүлэг /хх 61 дүгээр хуудас/,

 

          Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №03/240 дугаартай дүгнэлт

     1. Шинжилгээнд ирүүлсэн №1, №2 гэж дугаарласан гарын мөрүүд инжилгээнд тэнцэнэ. Харин №3 гэж дугаарласан гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй.

    2. Шинжилгээнд тэнцэж байгаа №1 дугаартай гарын мөр нь санд ¹000610022210 гэсэн дугаараар бүртгэгдсэн Өлзийбаатарын Бат-Ирээдүйн зүүн гарын алганы дардастай тохирч байна гэжээ /хх-ийн 86 хуудас/,

 

          Шүүх сэтгэц, эмгэг судлалын үндэсний төвийн шинжээчийн №1106 дугаартай дүгнэлт

 

1. Ө.Бат-Ирээдүй нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдаж чадаж байсан байна.

            2. Ө.Бат-Ирээдүй нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Өөрийнхөө үйлдлийг зөв ойлгон мэдэн, удирдаж чадаж байсан байна

            3. Ө.Бат-Ирээдүй нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ө.Бат-Ирээдүй нь өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна.

            4. Ө.Бат-Ирээдүйд эмнэлгийн чанартай албадлагийн арга хэмжээ авах шаардлагагүй байна.

            5. Ө.Бат-Ирээдүй нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Болсон байдлыг тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна.

            6. Ө.Бат-Ирээдүй нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна гэжээ /хх 97-98 дугаар хуудас/

 

Эд зүйлийн үнэлгээ: “...

  • Хар өнгийн “Тошиба” маркийн нөүтбүүк – 500.000 төгрөг
  • Шар өнгийн самсунг галакси эс-3 маркийн гар утас /2 сим ордог/ – 200.000 төгрөг
  • Хар өнгийн “Скай вива” маркийн гар утас – 100.000 төгрөг
  • Хар өнгийн F 100 маркийн гар утас – 60.000 төгрөг
  • 14 инчийн зурагт - үнэлэх боломжгүй...” гэжээ. /хх 13-14 дүгээр хуудас/

 

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоолоор: “...”NUMBER” гэсэн бичвэртэй сиди 1 ширхэгийг эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргахаар тогтов...” гэжээ. /хх 17 дугаар хуудас/

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 17/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-6, 78-79/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11, 80-82/, хохирогч З.Оюундэлгэрээс авсан тайлбар /хх 8-9/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 30/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 42/, гэрч Б.Түмэнжаргалын мэдүүлэг /хх 61/ эрэн сурвалжилсан баримтууд /хх 103-117/, сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тогтоол /хх 124/, шүүгдэгч Ө.Бат-Ирээдүйгийн хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 31-33/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

             Шүүгдэгч Ө.Бат-Ирээдүй нь давтан үйлдлээр /урд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж тэнсэн хянан харгалзсан хугацаа дуусаагүй байхдаа/ 2016 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуулийн оюутны дотуур байрны 105 тоот өрөөний цонхоор нэвтэрч хохирогч З.Оюундэлгэрийн 500.000 төгрөгийн “Тошиба” маркийн Нөүтбүүк 1 ширхэг, 14 инчийн зурагт 1 ширхэг, 200.000 төгрөгийн “Самсунг Галакси Эс-3” маркийн гар утас 1 ширхэг, 100.000 төгрөгийн “Скай Вива” маркийн гар утас 1 ширхэг, 60.000 төгрөгийн F-100 маркийн гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлсны улмаас нийт 860.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

            давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Монгол Улсын Боловсролын Их сургуулийн оюутны байрны 119 тоот өрөөний цонхоор нэвтэрч хохирогч Э.Ганбаярын “Аcer” маркийн зөөврийн компьютерийг хулгайлсны улмаас 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж бусдад нийт 1.360.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ө.Бат-Ирээдүйн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч З.Оюундэлгэр, Э.Ганбаяр нарын мэдүүлэг,  гэрч З.Оюунаа нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №03/240 дугаартай дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ө.Бат-Ирээдүйг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ө.Бат-Ирээдүй нь хохирогч З.Оюундэлгэрийн 14 инчийн телевизор хулгайлсан үйл баримт тогтоогдсон хэдий ч эд зүйлийн үнэлгээний баримтаар үнэлгээ тогтоогдоогүй тул прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр 50.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэх боломжгүй байна.

Прокуророос шүүгдэгч Ө.Бат-Ирээдүйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ялласан хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Тодруулбал хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд мөрдөн байцаагч нь шүүгдэгч Ө.Бат-Ирээдүйд батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авахдаа батлан даагчаар зөвхөн иргэн Д.Болормаад хариуцуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт зааснаар “батлан даагч нь хоёроос доошгүй байна” гэсэн хуулийн заалтыг хангаагүй байна.

Энэ ажиллагааг мөрдөн байцаалтын ажиллагаагаар нөхөн гүйцэтгэх боломжгүйгээс гадна нэгэнт шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа    Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн байгаа нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхэд шүүх хууль зүйн дүгнэлт хийж болохгүй нөхцөл байдал үүссэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

Шүүгдэгч Ө.Бат-Ирээдүйд ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч түүний хувийн байдлыг харгалзан үзсэн болно.  

Шүүгдэгч Ө.Бат-Ирээдүй нь 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүхийн 1204 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд шинээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тул энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ө.Бат-Ирээдүй нь эрхэлсэн тодорхой ажилгүй, түүний нэр дээр ямар нэг хөрөнгө байгаа болох нь баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байна. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г уг хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, шүүгдэгч Ө.Бат-Ирээдүйгээс 1.360.000 төгрөгийн хохирлыг гаргуулж, хохирогч Д.Шүрэнцэцэгт 860.000 төгрөгийг, хохирогч Э.Ганбаярт 500.000 төгрөгийг олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Ө.Бат-Ирээдүйн цагдан хоригдсон 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх 56 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                         ТОГТООХ нь: 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогтой Өлзийбаатарын Бат-Ирээдүйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Боржигон овогтой Өлзийбаатарын Бат-Ирээдүйг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч Ө.Бат-Ирээдүйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 хоёр/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт  заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 2 хоёр/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял дээр 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүхийн 1204 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 /гурван/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ө.Бат-Ирээдүйн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Бат-Ирээдүйн цагдан хоригдсон 56 /тавин зургаан/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

            7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээсүгэй.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Бат-Ирээдүйгээс 1.360.000 /нэг сая гурван зуун жаран мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч З.Оюундэлгэр /РД: ХА69052009/-т 860.000 /найман зуун жаран мянган/ төгрөгийг, хохирогч Э.Ганбаяр /КИ94122713/-т 500.000 /таван зуун мянган/ төгрөгийг тус тус олгосугай.

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ө.Бат-Ирээдүйд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолсугай.

11. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

12. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Бат-Ирээдүйд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ДУЛАМСҮРЭН