Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/276

 

                                2022/ШЦТ/276

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: С.Батсүх

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн

Шүүгдэгч: Б.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мовогт Бгийн Тд холбогдох 2212000000142 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Ааймгийн Б суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. дугаар багийн .. хорооллын .. тоотод оршин суух, урьд нь Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 04 сарын хугацаагаар баривчлах ялаар, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 дугаар сарын 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 жил 06 сарын хугацаагаар тус тус хянан харгалзаж шийдвэрлэсэн, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Мовогт Бгийн Т /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан А аймгийн Б сумын Т багийн нутаг дэвсгэр Х гэх газраас 2022 оны 03 дугаар сарын 29-ний шөнө хохирогч Э.Бийн 1 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тус гэмт хэргийг үйлдэхэд Э гэх хүн надтай цуг явсан. Эыг энэ хэрэгт холбогдуулан шалгуулах хүсэлттэй байна гэв.

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000142 дугаартай эрүүгийн хэргээс

 

 Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Бийн мэдүүлсэн: ...Би аймгийн төвд байж байгаад 2022 оны 03 дугаар сарын эхээр Архангай аймгийн Булган сумын Тамир багийн нутагт байх мал дээрээ очоод үхрээ бүртгэж үзтэл 1 тооны сарлагийн эр үхэр байхгүй байсан. Тэгээд үхрээ хайж байгаад Тамир багийн нутагт Архангай аймгаас Булган сум руу явдаг 137 дугаартай эрчим хүчний шонгийн ойролцоогоос 4 ширхэг хөлийг нь олсон. Миний алдсан үхэр нь сарлагийн хязаалан насны эр үхэр байсан. Духан дээрээ том цагаан сартай, сэрвээгээрээ саарал сортой, өвчүү цагаан, сүүлний үзүүр цагаан, 2 хөл нь жижиг цагаантай, зөв талын чих нь цуулбар имтэй хар өнгийн зүстэй үхэр байсан. Би хулгайд алдсан гэх сарлагийн хязаалан насны эр үхрээ 1.500.000 төгрөгөөр үнэлнэ. Би гомдолтой байна. Би танина, шинж тэмдэг, ерөнхий байдлыг нь танина...гэх мэдүүлэг /1хх-ийн 66-67 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Бийн дахин мэдүүлсэн: ...Шинжээчийн дүгнэлттэй санал, хүсэлт байхгүй. Би өөрийн сарлагийн хязаалан насны үхрийн үнэ болох 1.500.000 төгрөгийг бэлнээр авсан. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 172 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ргийн мэдүүлсэн: ...Манай нөхөр Б.Т нь 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн орой 19 цагийн үед над руу залгаад хөдөө явчихаад ирье гэж хэлсэн. Тэгээд би орой 19 цаг өнгөрч байхад ажлаа тараад Эрдэнэбулган сумын 02 дугаар багийн Арслан цохио хороололд өөрийн ах Эын гэрт очсон. Намайг тэдний гэрт очиход Э ах мөн байгаагүй. Би тэнд байж байгаад 23 цагийн үед Цагаан давааны “Мандах” дэлгүүрийн ойролцоох төв замаас өөрийн нөхөр Тыг амдаж суугаад захын чиглэлд уруудаж яваад “Малчин” буудлын ойролцоо явж байхад цагдаа зогсоосон. Тэгээд тэр цагдаа бид нарыг цагдаагийн газар авч ирсэн бөгөөд юу болсон талаар би сайн ойлгоогүй. Надтай утсаар ярихдаа хөдөө явчихаад ирье гэж л хэлсэн. Өөр юм хэлээгүй бөгөөд хаашаа, ямар ажлаар, хэнтэй явсныг би сайн мэдээгүй. Би огт мэдээгүй. Тэр хоёр надад хэлээгүй. Би энэ асуудлын талаар мэдэхгүй юм байна. Миний мэдэхийн үхэр өгөөгүй. Надад тэгж сонсогдоогүй. 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хөдөө явсан бөгөөд хаашаа, ямар ажлаар явсныг би сайн мэдэхгүй байна. Ер нь бол ихэнхдээ 7 хоногт 1 удаа хөдөө ямар нэгэн ажлаар явдаг. Ойрд мал мах зарж борлуулаагүй. Ер нь л миний мэдэхийн мал, мах зарж борлуулдаггүй. Надад Т хэлэхдээ таньдаг ахаасаа худалдаж авч байгаа гэж хэлсэн. Уг машинаа аваад нэг сар болох гэж байна. Хэнээс авсныг нь би сайн мэдэхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 10-11 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Эын мэдүүлсэн: ...2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед Т 94580548 дугаарын утаснаас залгаад би Булган сум руу явах гэж байна, та хамт явах уу гэж асуусан. Тэгээд би тэгье, хамт явъя гээд бид хоёр 16 цагийн үед “Портер-2” маркийн 21-05 УАВ улсын дугаартай автомашинтай Булган сум руу явсан. Тэгээд 17 цагийн үед Булган суманд очоод би Булган сумын төвд ээж Оыд би үлдээд Т мах аваад ирье гээд ах Бгийнх руу явсан. Тэгээд 19 цаг өнгөрөөд Т мах авчихлаа гээд ирсэн. Тэгээд бид 2 Архангай аймаг руу яваад 22 цагт аймгийн төвд ирээд “Малчин” буудлын зүүн талын уулзвар дээр цагдаад саатуулагдсан. Т нь миний төрсөн дүүгийн нөхөр байгаа юм. Би ээжийндээ очих гээд харин Т гэртээ махгүй болчихсон, өчигдөр шүдлэн үхэр гаргаад үлдээсэн байгаа гээд тэрнийхээ махыг авах гэж явсан. Би сайн мэдэхгүй байна. Надад хэлэхдээ ахынхаасаа үхрийн мах авна гэж хэлсэн. Т надад хэлэхдээ ахынхаасаа гэж хэлсэн. Өөр хэлээгүй. Т надад хэлэхдээ 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гаргасан гэж хэлсэн. Тын ачиж ирсэн махны шир, толгой нь байгаагүй. Цагаан өнгийн 4 ширхэг шуудайтай мах байсан. Т надад юм хэлээгүй. Би Булган сумын төвд ээж Оыд очсон, өөр айлд очоогүй. Тыг айлд очсон үгүйг мэдэхгүй байна. Т надад хэлэхдээ ахындаа очно гэж явсан. Миний бодож байгаагаар Цохио гэх газар руу явсан байх. Т надад тэр талаараа хэлээгүй. Би хэнтэй хамт явсныг нь мэдэхгүй байна. Тын ачиж ирсэн мах цус нь гоожсон, шинэ нялцгай мах байсан. Т уг машиныг худалдаж авна гэж байсан бөгөөд худалдаад авчирсан байх...гэх мэдүүлэг /1хх-ийн 14-16 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Хгийн мэдүүлсэн: ...2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр болон 29-ний өдөр Б.Т ирээгүй. Сүүлд 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хойш ирээгүй. Оын өвөлжөө манай гэрээс 300 орчим метр зайтай. Хоорондоо ойрхон болохоор ил харагддаг юм. Манайх Оын өвөлжөөний хажуугаар байнга нааш, цааш малдаа явдаг. Мөн манай гэрээс тэдний өвөлжөө харагддаг, мөн үхэр мал нядлахад дайвар бүтээгдэхүүнээс нохой болон шувуу овоорох ёстой бөгөөд Оын өвөлжөөн дээр мал нядлаагүй. Оын өвөлжөөн дээр 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн орой автомашин ирээгүй. Үхрийн толгой, шир байгаагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 25-28 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Хгийн дахин мэдүүлсэн: ...2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Т манайхаар ирээгүй. Тийм болохоор Ма хүргэж өгөөгүй. 2022 оны 03 дугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Ма Архангай аймгийн Булган сумын Зуун мод багийн Цохионы шонт гэх газарт гэртээ байсан. 2022 оны 03 дугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Ма гэрээсээ хол яваагүй. Гэрийнхээ ойролцоо малдаа явсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 207-209 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Оийн мэдүүлсэн: ...Би 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Ттай хамт Булган сумын Цохио гэх газар руу хамт яваагүй. Би Ттай 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр уулзсан. Түүнээс хойш таараагүй. Би Тд хүнсэндээ хэрэглэх үхэр аваарай гэж хэлээгүй, одоо мал туранхай байгаа. Би Тыг хүргэж өгөөгүй. Би 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс хойш Ттай таараагүй. Би 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн орой өвөлжөөн дээрээ байж байгаад 22 цаг өнгөрөөгөөд сумын төвд ирсэн. Тэр хугацаанд Т ирээгүй. Манайх энэ жил өвөлжөөн дээрээ мал нядлаагүй. Т манай өвөлжөөнд мал нядлаагүй. Манай өвөлжөөн дээр малын толгой, шир болон мал нядлахад үлддэг дайвар зүйлс байгаагүй. Т, Э нар манайхаас үхэр аваагүй. Манайх үхрээ өнөөдөр бүртгэж үзлээ. Бүрэн байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 31-33 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Уын мэдүүлсэн: ...Би 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн орой Олон нийтийн цагдаа Оын хамт 22 цаг өнгөрч байхад эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн “Малчин” буудлын зүүн талын “МТ” шатахуун түгээх станцын уулзвар дээр 21-05 УАВ улсын дугаартай Портер маркийн автомашиныг зогсоож шалгахад жолооч Б.Т нь гарал үүсэлгүй мал мах тээвэрлэж явсныг шалгаж саатуулсан. Машин дотор нь өөрөөс нь гадна эрэгтэй, эмэгтэй 2 хүн хамт явж байсан. Тэвшин дээрээ 4 ширхэг шуудайтай махыг юмаар бүтээж хучиж байсан. Б.Т надад хэлэхдээ Булган сумын Тамир багийн Гурвын даваа гэх газраас явж байна, гэртээ хоолны махгүй болчихоод өөрийнхөө малаас гаргаад явж байна, өөрийн мал болохоор гарал үүслийн бичиг аваагүй гэж хэлсэн. Надад хэлэхдээ үхрийн мах гэж хэлсэн. Малын толгой, арьс нь байгаагүй, хөдөө орхисон гэж хэлж байсан. Мах нь хөлдүү байсан эсэхийг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 52-55 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оын мэдүүлсэн: ...Би 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн оройны 22 цаг өнгөрөөгөөд дэд ахлагч Б.Уын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн “МТ” шатахуун түгээх станцын уулзвар дээр 21-05 УАВ улсын дугаартай цагаан өнгийн “Портер” маркийн автомашиныг зогсоож шалгаад уг автомашин гарал үүслийн бичиггүй мах тээвэрлэж явж байсан. Уг автомашин дотор 2 эрэгтэй 1 эмэгтэй нийт 3 хүн явж байсан. Гарал үүслийн бичиггүй, тээвэрлэж явсан мах нь 4 ширхэг шуудай мах байсан. Малынх нь толгой, арьс байгаагүй. Би жолооч Б.Таас асуухад үхрийн мах гэж хэлсэн. Миний өөрийн үхэр, Булган сумаас явж байна гэж хэлсэн. Би уг махны шуудайг нээж үзээгүй. Гаднаас нь харахад цус гойжсон, тэс хөлдүү биш харагдаж байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 58-61 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Бийн мэдүүлсэн: ...Бийн үхэр алдсан талаар би мэднэ. Б ахын үхэр манай үхэртэй хамт байдаг. Б ахын хулгайд алдсан 1 тооны үхэр нь зөв талын чих нь цуулбар имтэй, духан дундаа сартай, сэрвээн дээрээ буурал сортой тарлан, өвчүү цагаан, сүүл нь үзүүр хэсгээрээ цагаан, хөл нь бүдэг цагаантай хязаалан насны сарлагийн эр үхэр байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Би хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, Б ах 2022 оны 03 дугаар сарын эхээр аймгийн төвөөс ирээд үхрээ бүртгэж үзсэн бөгөөд 1 тооны үхэр байхгүй байсан. Тэгээд ах бид 2 алга болсон үхрээ хайж явж байгаад Архангай аймгаас Булган сум руу явах зам буюу төв эрчим хүчний 137 дугаартай шон, Булган сумын Тамир багийн Тамирын гол гэх газраас хулгайд алдсан 1 үхрийнхээ 4 хөлийг хөлийг олсон. Уг үхрийнхээ 4 хөлийг олсон. Уг үхрийг 137 дугаартай шонгийн модны хажууд нядлаад аваад явсан байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 84-87 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Сийн мэдүүлсэн: ...2022 оны 03 дугаар сарын эхээр манай хадам ах Б аймгийн төвөөс ирээд үхрээ бүртгэж үзээд 1 тооны үхэр дутуу байна гээд манай нөхөр Б, Б ах 2 алга болсон үхрээ хайж явж байгаад 4 хөлийг нь олсон гэсэн. Б ахын гэр аймгийн төвд, мал нь манай малтай хамт байдаг юм. Би мэднэ. Зөв талын чих нь цуулбар, тарлан хязгаалан насны сарлагийн эр үхэр байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 90-92 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Оы мэдүүлсэн: ...Би хэдний өдөр байсныг мэдэхгүй байна, ямар ч байсан хэд хоногийн өмнө нь нэг орой 17 цаг өнгөрч байхад ганцаараа ирээд явсан. Миний одоо амьдарч байгаа байшинг шинээр барьж өгөх гээд танд түр хугацаанд амьдрах монгол гэр олдох уу гэж байсан. Өөр зүйл яриагүй, гэнэт явлаа гээд яваад өгсөн. Миний харснаар Э явган ганцаараа ирчихээд явсан. Э хэнтэй хамт ирснээ хэлээгүй. Э 17 цаг өнгөрч байхад ирээд 19 өнгөрч байхад явлаа гээд гараад явсан. Э манайд байх хугацаанд утас нь дуугараагүй. Би ганцаараа байсан. Өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 95-96 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Бийн мэдүүлсэн: ...2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Ц.А нь манай байгууллагаас 6.300.000 төгрөгийг 01 сарын 2.9 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар ЗГ1006200096 дугаартай зээлийн гэрээ байгуулан зээл авсан ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 21-05 УАВ “Хюндай Портер” маркийн автомашиныг манай компанийн өмчлөлд, мөн өдрийн ЗБ1006200096 дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан шилжүүлсэн. Тус гэрээний 2.2.13-т федуцийн зээлийг ашиглаж байх хугацаанд гуравдагч этгээдийн учруулсан гэм хорыг хариуцах, мөн гэрээний 2.2.3-т федуцийн зүйлийг эзэмших, ашиглах, хадгалахтай холбогдуулан үүсэх бүхий л эрсдэлийг хариуцна гэж заасны дагуу өмчлөх эрх нь манай компанид харин эзэмших эрх Ц.Ад байсан. Зээлдэгчийн зээлийн гэрээний хугацаа 2022 оны 07 дугаар сард дуусах бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 1.429.738 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд компанийн зүгээс тээврийн хэрэгслийг улсын орлого болгох болон бусад гуравдагч этгээдэд шилжүүлсэн тохиолдолд буруутай этгээдээс зээлийн гэрээний үлдэгдлийг тухайн үеийн байдлаар гаргуулан авч хохирлоо барагдуулан авах хүсэлттэй байна. 1.429.738 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Зээлийн гэрээний үлдэгдлээ нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 181-182 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Мын мэдүүлсэн: ...Би Т гэх хүнийг хүргэж өгөөгүй. Учир нь Т ах тэр өдөр манайд очоогүй. Би 2022 оны 03 дугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Булган сумын Зуунмод багийн Цохионы шонт гэх газар байх гэртээ байсан. Би тухайн өдрүүдэд гэрээсээ хол яваагүй. Мал төллөж байсан учир гэрийнхээ ойролцоо малаа хариулж, малдаа явж байсан. Би тухайн өдрүүдэд аав, ээж, найз охин нарын хамт гэртээ байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 212-213 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Дгийн мэдүүлсэн: ...Би 2019 оны 09 дүгээр сарын эхээр Улаанбаатар хотоос авч байсан. Тэгээд Архангай аймагт унаж байгаад 2019 оны 10 дугаар сард Архангай аймгийн нэг залууд зарж байсан. Би анх Улаанбаатар хотоос 2.000.000 төгрөгөөр авч байсан. Зарахдаа 2.400.000 төгрөгөөр зарж байсан. Би тухайн үед зарсан хүндээ нэр шилжүүлэх гэсэн боловч тухайн залуу маань эрхийн үнэмлэхгүй шилжүүлж авч чадахгүй байна гэж хэлээд шилжүүлээгүй. Миний зарсан гэх залуугаас Т гэх залуу худалдан авсан байсан. Тэгэхээр нь би Ттай уулзаад нэр шилжүүлье гэхэд санхүүгийн боломж муу байна, дараа шилжүүлье гэж хэлээд шилжүүлж чадаагүй. Би танихгүй. Одоо нэрийг санахгүй байна. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /2хх-ийн 47-48 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оын мэдүүлсэн: ...Манай дүү нь 1983 онд Архангай аймгийн Булган суманд төрсөн. 7 хүүхэдтэй айлын хамгийн бага хүүхэд бөгөөд бага насаа хөдөө маллаж амьдарч байгаад сургуульд ороод сураагүй 1 дүгээр анги билүү 2 дугаар ангиасаа гарсан. Тэгээд 2002-2003 оны үед Улаанбаатар хотод цэргийн алба хаасан. Цэргээс ирээд 2005 онд гэр бүл болж 3 хүүхэдтэй болсон. Хөдөө мал маллаж байгаад 2015 онд Архангай аймгийн төвд шилжиж ирээд тэрнээс хойш Архангай аймагт амьдарч байгаа юм. Ар гэрийн ажилд их сайн, ер нь амьдралын төлөө зүтгэдэг ажилсаг архи дарс нэг их хэрэглээд байдаггүй, хааяа л уусан байж харагдаж надтай ууссан үедээ уулзахгүй зугтаадаг. Миний бодлоор уншиж, бичиж чадахгүй. Миний нүдэнд ном сонин гарчиглаж байсныг би хараагүй. Манайхан бүгд Булган суманд мал маллан амьдарч байна...гэх мэдүүлэг /2хх-ийн 51-52 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Бийн мэдүүлсэн: ...Т нь их төлөв даруу зантай, хүний үгнээс гарахгүй, архи дарс нэг уугаад байхгүй, ажилсаг, гэрийн ажил болон хар ажилд сайн, бага наснаасаа Архангай аймгийн Булган суманд мал маллаж өнгөрөөсөн, 7 хүүхэдтэй айлын бага хүүхэд нь байгаа юм. Сургуульд сурч байгаад 1 дүгээр ангид ороод сургуулиас гарсан гэсэн. Цэргийн албыг Улаанбаатар хотод хаасан. Цэргийн албыг хааж ирээд сумандаа мал маллаж байгаад Ртай гэр бүл болоод 3 хүүхэдтэй болсон. Тэгээд 2015-2016 оны үед гэр бүл нь шүүхээр орж салсан гэсэн. Одоо 3 хүүхдийн тэтгэмж төлдөг. Ттай танилцаад 2020 онд хүүтэй болсон бөгөөд хүү гарсны дараа Т өөр хүнтэй болоод бид 2 салсан. Одоо гэхдээ байнгын холбоотой байдаг. Т нь 4 ах, 2 эгчтэй. Ээж нь гээд хүн Архангай аймгийн Булган суманд мал маллан амьдардаг. Ах, эгч нар нь ч гэсэн Булган сумандаа мал маллан амьдардаг. Би ямар гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгааг мэдэхгүй байна. Надад тэгээд ч болсон зүйлийнхээ талаар яриад байдаггүй. Барилгын блокон хашаа хийж байгаа. Ер нь голдуу хувиараа юм хийдэг...гэх мэдүүлэг /2хх-ийн 63-65 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ч.Мы мэдүүлсэн: ...Би 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр Архангай аймгийн төвөөс 1.500.000 төгрөгөөр бэлнээр худалдан авч байсан. Тухайн үед манай нөхөр намайг жолоонд суугаад төгссөн байсан болохоор машин авъя гэж хэлж байсан. Тэгээд энд ийм хямдхан машин байна гэхээр нь 02 дугаар сургуулийн хажууд үзээд Т гэх залуугаас шууд худалдан авч байсан. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би уг машиныг цалингийн зээлээр худалдан авч байсан юм. Би тухайн үед нэг их шилжүүлж авъя гэж бодоогүй юм. Д гэх залуу надтай ирж уулзаж байсан. Тухайн үед яагаад ч юм шилжүүлээгүй юм. Тэрнээс хойш Булган сумын ойгоор явж байгаад бичиг баримтыг нь цагдаад хураалгасан. Одоо авч амжаагүй байгаа юм. Би гомдолтой байна. Үнэлгээгээр гарсан 1.618.009 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /2хх-ийн 56-57 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Тын мэдүүлсэн: ...Тогтоолтой холбоотой санал, хүсэлт байхгүй. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Учир нь би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад ногдуулах шийтгэлийг хөнгөлж өгнө үү...гэх мэдүүлэг /1хх-ийн 120-121 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Тын дахин мэдүүлсэн: ...Би тухайн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвөөс Булган сум руу Марк-2 маркийн 10-80 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр 17 цагийн үед яваад Булган сумын төв рүү ороод орой 23 цаг өнгөрч байхад Архангай аймгийн төв рүү явж байхад Хамрын гол гэх газар үхрүүд байхаар нь нилээн ажиглаж суугаад хүн ирэхгүй болохоор нь нэг сарлагийн эр үхрийг барьж аваад тэр газраа төхөөрөөд махыг нь ачаад буцаад айлын амбаарт аваачиж тавьчихаад Архангай аймгийн төв рүү явсан. Тэгээд 2-3 хоногийн дараа “Портер” маркийн тээврийн хэрэгслээр очиж аваад замдаа цагдаад баригдсан. Би ганцаараа явсан, ямар нэгэн хүн байгаагүй. Тухайн үед миний өөрийн эзэмшлийнх байсан. Харин удалгүй Жанцка гэж дууддаг найздаа 1.500.000 төгрөгөөр зарсан юм. Одоо Архангай аймгийн төвд Арслан цохионд байгаа. Би тухайн үед завгүй байсан болохоор шилжүүлж аваагүй. Уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Д гэх хүний нэр дээр байдаг...гэх мэдүүлэг /2хх-ийн 28-29 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 36-39, 42-44, 46-49 хуу/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 34-35, 68-70 хуу/

2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 79 хуу/

2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 109 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 174 хуу/

“Дамно” ХХК-ны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн АА-22-65 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 36-41 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 72 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /2хх-ийн 59-60 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар А аймгийн Б сумын Тбагийн нутаг дэвсгэр Х гэх газраас 2022 оны 03 дугаар сарын 29-ний шөнө хохирогч Э.Бийн 1 тооны үхэр хулгайд алдагдаж, түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Т нь А аймгийн Бсумын Тбагийн нутаг дэвсгэр Х гэх газраас 2022 оны 03 дугаар сарын 29-ний шөнө хохирогч Э.Бийн 1 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

 хохирогч Э.Бийн мэдүүлсэн “Би аймгийн төвд байж байгаад 2022 оны 03 дугаар сарын эхээр Архангай аймгийн Булган сумын Тамир багийн нутагт байх мал дээрээ очоод үхрээ бүртгэж үзтэл 1 тооны сарлагийн эр үхэр байхгүй байсан. Тэгээд үхрээ хайж байгаад Тамир багийн нутагт Архангай аймгаас Булган сум руу явдаг 137 дугаартай эрчим хүчний шонгийн ойролцоогоос 4 ширхэг хөлийг нь олсон. Миний алдсан үхэр нь сарлагийн хязаалан насны эр үхэр байсан. Би хулгайд алдсан гэх сарлагийн хязаалан насны эр үхрээ 1.500.000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг /1хх-ийн 66-67, 172/,

 

гэрч Б.Ргийн мэдүүлсэн “Манай нөхөр Б.Т нь 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн орой 19 цагийн үед над руу залгаад хөдөө явчихаад ирье гэж хэлсэн. Тэгээд би орой 19 цаг өнгөрч байхад ажлаа тараад Эрдэнэбулган сумын 02 дугаар багийн Арслан цохио хороололд өөрийн ах Эын гэрт очсон. Намайг тэдний гэрт очиход Э ах мөн байгаагүй. Би тэнд байж байгаад 23 цагийн үед Цагаан давааны “Мандах” дэлгүүрийн ойролцоох төв замаас өөрийн нөхөр Тыг амдаж суугаад захын чиглэлд уруудаж яваад “Малчин” буудлын ойролцоо явж байхад цагдаа зогсоосон. Тэгээд тэр цагдаа бид нарыг цагдаагийн газар авч ирсэн бөгөөд юу болсон талаар би сайн ойлгоогүй. Надтай утсаар ярихдаа хөдөө явчихаад ирье гэж л хэлсэн. Ер нь л миний мэдэхийн мал, мах зарж борлуулдаггүй. Надад Т хэлэхдээ таньдаг ахаасаа худалдаж авч байгаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 10-11/,  

 

гэрч Б.Эын мэдүүлсэн “2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед Т 94580548 дугаарын утаснаас залгаад би Булган сум руу явах гэж байна, та хамт явах уу гэж асуусан. Тэгээд би тэгье, хамт явъя гээд бид хоёр 16 цагийн үед “Портер-2” маркийн 21-05 УАВ улсын дугаартай автомашинтай Булган сум руу явсан. Тэгээд 17 цагийн үед Булган суманд очоод би Булган сумын төвд ээж Оыд би үлдээд Т мах аваад ирье гээд ах Бгийнх руу явсан. Тэгээд 19 цаг өнгөрөөд Т мах авчихлаа гээд ирсэн. Тэгээд бид 2 Архангай аймаг руу яваад 22 цагт аймгийн төвд ирээд “Малчин” буудлын зүүн талын уулзвар дээр цагдаад саатуулагдсан. Би ээжийндээ очих гээд харин Т гэртээ махгүй болчихсон, өчигдөр шүдлэн үхэр гаргаад үлдээсэн байгаа гээд тэрнийхээ махыг авах гэж явсан. Надад хэлэхдээ ахынхаасаа үхрийн мах авна гэж хэлсэн. Тын ачиж ирсэн махны шир, толгой нь байгаагүй. Цагаан өнгийн 4 ширхэг шуудайтай мах байсан. Тын ачиж ирсэн мах цус нь гоожсон, шинэ нялцгай мах байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 14-16/,  

 

гэрч Б.Хгийн мэдүүлсэн “2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр болон 29-ний өдөр Б.Т ирээгүй. Сүүлд 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хойш ирээгүй. Оын өвөлжөө манай гэрээс 300 орчим метр зайтай. Хоорондоо ойрхон болохоор ил харагддаг юм. Манайх Оын өвөлжөөний хажуугаар байнга нааш, цааш малдаа явдаг. Мөн манай гэрээс тэдний өвөлжөө харагддаг, мөн үхэр мал нядлахад дайвар бүтээгдэхүүнээс нохой болон шувуу овоорох ёстой бөгөөд Оын өвөлжөөн дээр мал нядлаагүй. Оын өвөлжөөн дээр 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн орой автомашин ирээгүй”, “2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Т манайхаар ирээгүй. Тийм болохоор Ма хүргэж өгөөгүй. 2022 оны 03 дугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Ма Архангай аймгийн Булган сумын Зуун мод багийн Цохионы шонт гэх газар гэртээ байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 25-28, 207-209/,  

 

гэрч Г.Оийн мэдүүлсэн “Би 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Ттай хамт Булган сумын Цохио гэх газар руу хамт яваагүй. Би Ттай 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр уулзсан. Түүнээс хойш таараагүй. Би Тд хүнсэндээ хэрэглэх үхэр аваарай гэж хэлээгүй, одоо мал туранхай байгаа. Би Тыг хүргэж өгөөгүй. Би 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн орой өвөлжөөн дээрээ байж байгаад 22 цаг өнгөрөөгөөд сумын төвд ирсэн. Тэр хугацаанд Т ирээгүй. Манайх энэ жил өвөлжөөн дээрээ мал нядлаагүй. Т манай өвөлжөөнд мал нядлаагүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 31-33/,  

 

гэрч Б.Уын мэдүүлсэн “Би 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн орой Олон нийтийн цагдаа Оын хамт 22 цаг өнгөрч байхад эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн “Малчин” буудлын зүүн талын “МТ” шатахуун түгээх станцын уулзвар дээр 21-05 УАВ улсын дугаартай “Портер” маркийн автомашиныг зогсоож шалгахад жолооч Б.Т нь гарал үүсэлгүй мал мах тээвэрлэж явсныг шалгаж саатуулсан. Машин дотор нь өөрөөс нь гадна эрэгтэй, эмэгтэй 2 хүн хамт явж байсан. Тэвшин дээрээ 4 ширхэг шуудайтай махыг юмаар бүтээж хучиж байсан. Б.Т надад хэлэхдээ Булган сумын Тамир багийн Гурвын даваа гэх газраас явж байна, гэртээ хоолны махгүй болчихоод өөрийнхөө малаас гаргаад явж байна, өөрийн мал болохоор гарал үүслийн бичиг аваагүй гэж хэлсэн. Надад хэлэхдээ үхрийн мах гэж хэлсэн. Малын толгой, арьс нь байгаагүй, хөдөө орхисон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 52-55/,

 

гэрч Б.Оын мэдүүлсэн “Би 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн оройны 22 цаг өнгөрөөгөөд дэд ахлагч Б.Уын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн “МТ” шатахуун түгээх станцын уулзвар дээр 21-05 УАВ улсын дугаартай цагаан өнгийн “Портер” маркийн автомашиныг зогсоож шалгаад уг автомашин гарал үүслийн бичиггүй мах тээвэрлэж явж байсан. Уг автомашин дотор 2 эрэгтэй, 1 эмэгтэй, нийт 3 хүн явж байсан. Гарал үүслийн бичиггүй, тээвэрлэж явсан мах нь 4 ширхэг шуудай мах байсан. Малынх нь толгой, арьс байгаагүй. Би жолооч Б.Таас асуухад үхрийн мах гэж хэлсэн. Миний өөрийн үхэр, Булган сумаас явж байна гэж хэлсэн. Гаднаас нь харахад цус гоожсон, тэс хөлдүү биш харагдаж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 58-61/,  

 

гэрч Э.Бийн мэдүүлсэн “Бийн үхэр алдсан талаар би мэднэ. Б ахын үхэр манай үхэртэй хамт байдаг. Б ахын хулгайд алдсан 1 тооны үхэр нь зөв талын чих нь цуулбар имтэй, духан дундаа сартай, сэрвээн дээрээ буурал сортой тарлан, өвчүү цагаан, сүүл нь үзүүр хэсгээрээ цагаан, хөл нь бүдэг цагаантай хязаалан насны сарлагийн эр үхэр байсан. Б ах 2022 оны 03 дугаар сарын эхээр аймгийн төвөөс ирээд үхрээ бүртгэж үзсэн бөгөөд 1 тооны үхэр байхгүй байсан. Тэгээд ах бид 2 алга болсон үхрээ хайж явж байгаад Архангай аймгаас Булган сум руу явах төв эрчим хүчний 137 дугаартай шон буюу Булган сумын Тамир багийн Тамирын гол гэх газраас хулгайд алдсан 1 үхрийнхээ 4 хөлийг хөлийг олсон. Уг үхрийнхээ 4 хөлийг олсон. Уг үхрийг 137 дугаартай шонгийн модны хажууд нядлаад аваад явсан байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 84-87/,  

 

гэрч О.Сийн мэдүүлсэн “2022 оны 03 дугаар сарын эхээр манай хадам ах Б аймгийн төвөөс ирээд үхрээ бүртгэж үзээд 1 тооны үхэр дутуу байна гээд манай нөхөр Б, Б ах 2 алга болсон үхрээ хайж явж байгаад 4 хөлийг нь олсон гэсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 90-92/,  

 

гэрч Э.Мын мэдүүлсэн “Би Т гэх хүнийг хүргэж өгөөгүй. Учир нь Т ах тэр өдөр манайд очоогүй. Би 2022 оны 03 дугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Булган сумын Зуунмод багийн Цохионы шонт гэх газар байх гэртээ байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 212-213/,  

 

гэрч Д.Дгийн мэдүүлсэн “Би 2019 оны 09 дүгээр сарын эхээр Улаанбаатар хотоос авч байсан. Тэгээд Архангай аймагт унаж байгаад 2019 оны 10 дугаар сард Архангай аймгийн нэг залууд зарж байсан. Би анх Улаанбаатар хотоос 2.000.000 төгрөгөөр авч байсан. Зарахдаа 2.400.000 төгрөгөөр зарж байсан. Би тухайн үед зарсан хүндээ нэр шилжүүлэх гэсэн боловч тухайн залуу маань эрхийн үнэмлэхгүй шилжүүлж авч чадахгүй байна гэж хэлээд шилжүүлээгүй. Миний зарсан гэх залуугаас Т гэх залуу худалдан авсан байсан. Тэгэхээр нь би Ттай уулзаад нэр шилжүүлье гэхэд санхүүгийн боломж муу байна, дараа шилжүүлье гэж хэлээд шилжүүлж чадаагүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 47-48/,  

 

иргэний нэхэмжлэгч Ч.Мы мэдүүлсэн “Би 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр Архангай аймгийн төвөөс 1.500.000 төгрөгөөр бэлнээр худалдан авч байсан. Тухайн үед манай нөхөр намайг жолоонд суугаад төгссөн байсан болохоор машин авъя гэж хэлж байсан. Тэгээд энд ийм хямдхан машин байна гэхээр нь 02 дугаар сургуулийн хажууд үзээд Т гэх залуугаас шууд худалдан авч байсан. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би уг машиныг цалингийн зээлээр худалдан авч байсан юм. Би тухайн үед нэг их шилжүүлж авъя гэж бодоогүй юм. Би гомдолтой байна. Үнэлгээгээр гарсан 1.618.009 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /2хх-ийн 51-52/,

 

өөрийн гэм бурууг хүлээж Б.Тын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн “Тогтоолтой холбоотой санал, хүсэлт байхгүй. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Учир нь би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад ногдуулах шийтгэлийг хөнгөлж өгнө үү”, “Би тухайн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвөөс Булган сум руу Марк-2 маркийн 10-80 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр 17 цагийн үед яваад Булган сумын төв рүү ороод орой 23 цаг өнгөрч байхад Архангай аймгийн төв рүү явж байхад Хамрын гол гэх газар үхрүүд байхаар нь нилээн ажиглаж суугаад хүн ирэхгүй болохоор нь нэг сарлагийн эр үхрийг барьж аваад тэр газраа төхөөрөөд махыг нь ачаад буцаад айлын амбаарт аваачиж тавьчихаад Архангай аймгийн төв рүү явсан. Тэгээд 2-3 хоногийн дараа “Портер” маркийн тээврийн хэрэгслээр очиж аваад замдаа цагдаад баригдсан. Тухайн үед миний өөрийн эзэмшлийнх байсан. Харин удалгүй Жанцка гэж дууддаг найздаа 1.500.000 төгрөгөөр зарсан юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 120-121, 2хх-ийн 28-29/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-ийн 36-39, 42-44, 46-49/,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 34-35, 68-70/,

2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 109/,

“Дамно” ХХК-ны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн АА-22-65 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 36-41/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Б.Т нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Мовогт Бгийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

Мал хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Б.Т нь Ааймгийн Б сумын Т багийн нутаг дэвсгэр Х гэх газраас 2022 оны 03 дугаар сарын 29-ний шөнө хохирогч Э.Бийн 1 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт “тус гэмт хэргийг үйлдэхэд Э гэх хүн надтай цуг явсан. Эыг энэ хэрэгт холбогдуулан шалгуулах хүсэлттэй байна” гэж мэдүүлж, түүний өмгөөлөгч С.Пүрэвсүрэн нь гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй боловч “шүүгдэгч Б.Тын шүүх хуралдаанд Э, Хосбаяр гэх хүмүүстэй бүлэглэж үйлдсэн талаар мэдүүлж байгаа нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү” гэсэн санал гаргасныг шүүх хангах шаардлагагүй гэж дүгнэв.

 

Учир нь: шүүгдэгч Б.Тын үйлдсэн Архангай аймгийн Булган сумын Тамир багийн нутаг дэвсгэр Хамрын гол гэх газраас 2022 оны 03 дугаар сарын 29-ний шөнө хохирогч Э.Бийн 1 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах ба өөр бусдыг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгуулахаар хэргийг буцаах эрх зүйн зохицуулалтгүй болно.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүгдэгч Б.Т нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

             Шүүгдэгч Б.Тд дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан доод хэмжээний хорих ялыг оногдуулж, шүүгдэгч Б.Тын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч Б.Тд хорих ял оногдуулсан тул түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

             Харин шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюул, хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжгүй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

 

Хохирогч Э.Б нь мөрдөн байцаалтын шатанд хохирлоо авсан, гомдол, саналгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Тыг хохирогч Э.Бөд төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Т нь хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ 10-80 АРА улсын дугаартай “Тоёота Марк-2” маркийн автомашин хэрэглэсэн байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн “Тоёота Марк-2” маркийн тээврийн хэрэгслийг “Дамно” ХХК-ны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн АА-22-65 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 1.618.009 төгрөгөөр үнэлсэн байх тул түүний гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн автомашиныг эзэмшигч Ч.Мд олгож, түүний үнэ 1.618.009 төгрөгийг шүүгдэгч Б.Таас гаргуулж улсын орлогод оруулж, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 72 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй болно.

 

Шүүгдэгч Б.Т нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Мовогт Бгийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, мөн өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Тын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 1.618.009 /нэг сая зургаан зуун арван найман мянга ес/ төгрөгийн үнэлгээ бүхий 10-80 АРА улсын дугаартай Тоёота Марк-2 маркийн автомашиныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ч.Мд буцаан олгож, түүний үнэ 1.618.009 төгрөгийг шүүгдэгч Б.Таас гаргуулж улсын орлогод оруулж, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 72 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд авсан дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                          Р.АЛТАНЦЭЦЭГ