Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/285

 

 

                                     2022/ШЦТ/285

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Б.Нямжав

Шүүгдэгч: Х.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Новогт Хын Хт холбогдох 2212000000374 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Ааймгийн Ж суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эцгийн хамт А аймгийн Ж сумын Абагийн Д гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэгдэж байгаагүй, Новогт Хын Х /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Х.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13 цагийн үед А аймгийн Өнсумын А багийн Ш гэх газарт хохирогч Б.Уг толгойн тус газар нь цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000374 дугаартай эрүүгийн хэргээс

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Угийн мэдүүлсэн: ...Би 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13 цагийн үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн Шаргачины Найман мод гэх газарт хониныхоо хажууд сууж байхад Х морьтой ирээд мориноосоо бууж ирснээ шууд миний зүүн гуя руу хөлөөрөө зөөлөн өшиглөөд байсан. Би тухайн үед Хыг тоглоод байна гэж бодсон. Тэгсэн чинь Х пизда гэж хараагаад намайг заамдаж аваад хойш нь дарж унагаагаад миний нүүр рүү гараараа 3-4 удаа цохисон. Би яаж байгаа юм гээд урдаас нь заамдалцсан. Х надаас чи гэрийн хаалга авна гэж худлаа яриад авсангүй, би хүртэл хүнд худлаа ярьсан боллоо гээд байсан Тэгээд Х яваад өгсөн. Би сумын төв рүү утсаар залгаад цагдаад мэдэгдсэн. Х миний зүүн гуя руу 2-3 удаа зөөлөн өшиглөөд, намайг заамдаж авч хойш нь унагаад миний баруун нүд хэсэг рүү 3-4 удаа гараараа цохисон. Би Хт жилийн өмнө гэрийн хаалга авна шүү, хийдэг хүн байвал хийлгэчихээрэй гэсэн. Х удалгүй хүнээр гэрийн хаалга хийлгүүлчихлээ, хаалгаа аваарай гэж байсан. Тухайн үед мөнгө байхгүй байсан болохоор хаалга авахаа больё гээд хаалга аваагүй. Тэрнээс болж намайг цохиж, зодсон. Өөр бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. Хыг миний дээрээс дарсан байхад нь би хөлөөрөө баруун шанаа руу нь нэг удаа өшиглөсөн. Өөр цохиж, зодоогүй. Бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Бид хоёроос өөр хүн байгаагүй. Миний баруун нүдний зовхи шалбараад хөхөрсөн, үүдэн нэг шүд хөдлөөд хөндүүр байна. Өөр ямар нэгэн гэмтэл шарх байхгүй. Миний толгой өвдөж байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би гомдолтой байна. Би шүдээ янзлуулмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Оийн мэдүүлсэн: ...Манайх Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн Найман мод гэх газарт байдаг. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр манай нөхөр У малдаа яваад 13 цагийн үед Хт зодуулчихлаа гэсээр баруун нүд хэсэг нь хөхөрсөн байдалтай ирсэн. Тэгээд бид хоёр цагдаад мэдэгдсэн. Би Уг зодуулах үед хажууд нь байгаагүй болохоор өөр зүйл сайн мэдэхгүй байна. Манай нөхөр Х гэрийн хаалга хийдэг хүн байвал хийлгээд өгөөрэй гэсэн байсан. Х гэрийн хаалга хийлгэчихээд хаалгаа ав гээд тухайн үед нөхөр, бид хоёр хаалга авах боломж байхгүй байсан болохоор хаалга авч чадаагүй. Тэрнээс болж л маргаан үүссэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Х.Хын мэдүүлсэн: ...Тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Учир нь болсон хэргийн талаар өмнө нь мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Мөн дээрх гэмт хэргийг үйлдсэндээ маш их харамсаж байгаа. Гэм буруу дээрээ ямар нэгэн маргаан байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учир хуульд заасны дагуу мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 417 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Б.Угийн биед баруун зовхинд зөөлөн эдийн няцрал, зовхины гадна буланд зулгаралт, баруун дээд үүдэн 1-р шүд хөдөлсөн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Баруун зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн 1-р шүд хөдөлсөн гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 16-17 хуу/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 51 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13 цагийн үед А аймгийн Ө сумын А багийн Ш гэх газарт хохирогч Б.У нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Х.Х нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13 цагийн үед А аймгийн Ө сумын А багийн Ш гэх газарт хохирогч Б.Уг толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч Б.Угийн мэдүүлсэн “Би 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13 цагийн үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн Шаргачины Найман мод гэх газарт хониныхоо хажууд сууж байхад Х морьтой ирээд мориноосоо бууж ирснээ шууд миний зүүн гуя руу хөлөөрөө зөөлөн өшиглөөд байсан. Би тухайн үед Хыг тоглоод байна гэж бодсон. Тэгсэн чинь Х пизда гэж хараагаад намайг заамдаж аваад хойш нь дарж унагаагаад миний нүүр рүү гараараа 3-4 удаа цохисон. Би яаж байгаа юм гээд урдаас нь заамдалцсан. Х миний зүүн гуя руу 2-3 удаа зөөлөн өшиглөөд, намайг заамдаж авч хойш нь унагаад миний баруун нүд хэсэг рүү 3-4 удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07/,

гэрч Э.Оийн мэдүүлсэн “2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр манай нөхөр У малдаа яваад 13 цагийн үед Хт зодуулчихлаа гэсээр баруун нүд хэсэг нь хөхөрсөн байдалтай ирсэн. Тэгээд бид хоёр цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,  

 

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Х.Хын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 43-45/,

 

хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 417 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Х.Х нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Х.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Х.Х нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Х.Х нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13 цагийн үед А аймгийн Ө сумын Абагийн Ш гэх газарт хохирогч Б.Уг санаатай зодож гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Х.Х нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

           Шүүгдэгч Х.Хт холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 124 тоот тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг Х.Х нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Х.Х нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

 

Хохирогч Б.У нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ хохирол төлбөрөө авсан, гомдол, саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Х.Хыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

           Шүүгдэгч Х.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.   

 

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Новогт Хын Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Хт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Х.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Хын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ