Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/301

 

 

                                     2022/ШЦТ/301

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Б.Сүхбаатар

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн

Шүүгдэгч: Л.Б, Н.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ховогт Нгийн Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Лгийн Б нарт холбогдох 2212000000352 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 44 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, “Болор” тавилгын дэлгүүрт мужаан ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Ц сумын .. хороолол гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ховогт Нгийн Э /РД: ../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Т суманд төрсөн, 45 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Б” тавилгын дэлгүүрт мужаан ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт У хотын Сдүүргийн .. дүгээр хорооны .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ц овогт Лгийн Б /РД: ../

 

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л.Б, Н.Э нар нь бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан А аймгийн Ц сумын А багийн нутаг дэвсгэр Х гэх газар 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Мал хулгайлсан” гэх шалтгаанаар М.Нг зодож, тархи доргилт, баруун зовхи, нүүрний зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, хацарт зулгаралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000352 дугаартай эрүүгийн хэргээс

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Нгийн мэдүүлсэн: ...2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг Хустын тохой гэх газар үхэртээ явж байтал үхэр дутуу байхаар нь айлд орж асуучихаад гараад иртэл дээрээс нэг цагаан өнгийн суудлын машин явж байхаар нь үхрээ асуух гээд зогсоотол Х, Д ах хоёр явж байсан. Тэгээд үхрээ асуутал наашаа суу гэхээр нь би үхрээ олоогүй байна, суухгүй гэтэл Д ах миний морины хазаарыг мулт татаад авчихаар нь би мориноосоо буугаад машинд нь суусан. Тэгтэл Д ах наадахаа зодож байгаад үхэр авсныг нь хүлээлгэ гээд Х ах нь намайг зодсон. Тэгээд сумын төв рүү явж байснаа замаарх айлуудаар зогсож танай нутгийн том хулгайчийг барьчихлаа гээд намайг тэр айлын хүмүүст мөргө гээд мөргүүлээд толгой дээр гишгээд чиний толгой бяцарсан байсан ч яадаг юм гээд гишгээд байсан. Тэгээд машиндаа суулгаад явж байтал С ахтай таарсан чинь бас л танай нутгийн том хулгайчийг барьчихлаа гээд намайг зодоод шалавч дээр нь цус болчихсон байсан чинь наадахаа долоо гээд долоолгуулсан. Тэгээд цаашаа явахдаа Вийг чинь замаасаа олж аваад та хоёрыг алж өгнө гээд байсан. Би замдаа нэг хэсэг ухаангүй болчихсон байсан. Нэг сэрсэн чинь намайг Д ах буу пизда минь чамайг Халзан цагдаад өгнө гэтэл цагдаа байхгүй байсан чинь сумын Засаг даргын тамгын газарт дагуулж ороод нэг өрөөнд оруултал хурал болж байсан чинь Д ах танай цагдаагийн барьж чадаагүй том хулгайчийг би барьчихлаа, чи миний үхрийг авсан биз дээ гээд над руу дайраад байсан. Тэгтэл үхрээс илүү хүний амь гэж юу байдаг юм бэ, чи цагдаад өгөөд учрыг нь олуул гэж Б дарга хэлж байсан. Тэгээд би гол руу ороод нүүрээ угаачихъя гэтэл би чамд томоо харуулна, эмнэлэг дээр цусыг чинь цэвэрлүүлнэ гээд сумын эмнэлэг рүү оруулж өгчихөөд яваад өгсөн. Тэгээд би ухаан алдаад нэг мэдсэн чинь аймгийн эмнэлэгт сэрсэн. Х ах миний толгой руу гараараа нүүр, нүдгүй цохиж зодсон. Хэдэн удаа цохисныг би санахгүй байна. Харин Д ах зод гэж Х ахыг турхираад байсан. Миний толгой дээр гишгэснээс өөрөөр зодож, цохиогүй. Машин дотор зодсон болохоор хүн хараагүй. Харин зодсоныхоо дараа Ар булгийн У, Т, Д гэх айлуудын гадаа очоод Д ах, У эгч хоёрын урд намайг мөргө гээд мөргүүлсэн. Тэгээд машинд суух гэж байтал У эгч хулгай хийх ёсгүй хүүхэд гэж хэлж байсан. С ахтай таарахад намайг машинаас буулгаж зодсон. Тэгэхэд С ах, О ах, Т гурав харсан. Тэгээд Т хүний хүүхэд болиоч гэхэд чамд ямар хамаатай юм, буугаад ир гэсэн чинь мотоциклио асаагаад яваад өгсөн. Д ах нь хүмүүсээс худалдаж авсан 60 гаруй үнээ байгаа гэсэн. Тэрнээс нэг тугалтай үнээ нь алга болсон гээд намайг авсан гээд гүтгээд хүлээлгэнэ гээд зодоод байсан. Одоо толгой л өвдөж байна. Би тухайн өдрөөс хойш эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. 2 нүдний хөхрөлт сайн арилаагүй байгаа. Баруун талын нүд жаахан хорсоод өвдөөд байгаа. Тэр 2 ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Намайг машинд нь суухад Х ах нь суудлыг нь налуулаад унтаж байсан. Хоёулаа нилээн согтуу байсан. Варены шилтэй архинаас намайг уу гээд хүчээр нэг балгуулсан. Би бас архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгэхдээ ухаан санаагаа алдтал уугаагүй байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгоно. Би гомдолтой байна. Нэр төрөө сэргээлгэмээр байна. Би эмчилгээний мөнгөө гаргуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө.Сын мэдүүлсэн: ...Н, Э нар нь манай нутгийн залуус байгаа юм. Би тэр өдөр 15 цаг өнгөрч байхад Огэх хүнтэй ногоон тэжээл хураахаар явж байсан чинь машин саатсан зогсож байхад араас машинтай Э, Б, Н нар нь ирсэн бөгөөд ирэх үед нь Н нь зодуулсан ирсэн. Нүүр, ам нь цус болсон байсан. Ирээд Б нь энэ хулгайч үнээг гаргаж өгсөн байна, цагдаад хүргэж өгөх гэж байна гэж байсан. Э нь дахин Нг зодох гээд байхаар нь Обид 2 салгаад Эыг Оавч яваад харин би Б, Н нартай сумын төв рүү хамт орж ирсэн. Суманд ирээд Б нь тамгын газрын дарга дээр орно гээд Нг дагуулаад орсон. Харин би машин дотроо сууж байсан. Удалгүй гарч ирээд Нг сумын эмнэлэгт хүргэж өгөөд явсан. Өөр зүйл болоогүй. Би нүдээрээ хараагүй болохоор хэн нь зодсон талаар нь сайн мэдэхүй байна. Дараа нь Э Нг шилүүн хүзүүн дээр нь 1 удаа гараараа цохихоор нь бид нар салгаад 2 тийш нь салгаад аваад явсан. Өөр зодоон, цохион болоогүй. Тэр нар бүгд согтуу, халамцуу байсан. Тэд нарын ярьж байснаас сонсоход Н нь Бийн үнээг хулгай хийсэн юм шиг байна гэж би ойлгосон. Тэгээд зодуулсан байх. Тамгын дарга дээр яг ямар ажлаар орсныг нь би мэдээгүй. Тухайн үед Н нь нүүр амныхаа цусаа угаагаагүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Оийн мэдүүлсэн: ...Тэр өдөр би Стай ногоон тэжээл татах гээд явж байхад машин эвдрээд зогссон чинь араас Б, Э, Н нар машинтай ирсэн. Б нь Н рүү заагаад энэ миний үхрийг хулгай хийсэн байна, нөгөө хүнтэй нүүрэлдүүлэх санаатай явж байна гэж байсан. Тэгсэн чинь Э нь Нг зодох гээд байсан. Б нь надад хандан та Эыг аваад явчих, тэгэхгүй бол наадах чинь энийг зодох гээд байна гэхээр нь би Эыг машиндаа суулгаад харин Н, С нарыг Б машиндаа суулгаад аваад явсан. Тэгээд би юу болсон талаар мэдэхгүй байна. Зодоон, цохион хийж байхыг нь би хараагүй. Нгийн уруулын тэр хавьд нь цус болсон байсан. Би машин янзлаад машин доор байсан учир сайн анзаараагүй. Б, Э нар нь согтуу юм уу гэмээр харагдаж байсан. Нг бол би сайн анзаараагүй. Дараа нь Нг Э нь мөр хэсэгт нь цохиж байхыг нь би харсан бөгөөд харин Б нь болиулаад хориглоод зодуулахгүй гээд байх шиг байсан. Тэгээд би машин доогуур машин засч байсан учир сайн юм анзаараагүй. Би ямар шалтгаанаар хэрүүл хийж зодож цохилцсон талаар нь сайн мэдээгүй. Б нь энэ манай үхрийг хулгай хийсэн гэж Н рүү хэлсэн. Харин Эрдэн-Уул нь Нг зодох гээд байсан. Б болиулаад Эыг манай машинд суулгаад өөрөө явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Дгийн мэдүүлсэн: ...Би танина, нутгийн хүмүүс байгаа юм. Тэр өдөр би гэртээ байж байхад Э, Б нар нь дээшээ айлд хүн хүргэж өгөх гэж явж байна гээд манайханд ирээд удалгүй явсан. Тэгээд 20-30 минут орчим болоод Э, Б нар нь Нг машиндаа суулгаад манай гадаа ирээд Б нь өө муу хулгайчаа буугаад ир гээд орилсон. Би ямар юмаа тэгж байгаа юм бол гээд бодоод байж байхад машин дотроос нь Э, Н нар бууж ирсэн. Н нь машинаас бууж ирэх үедээ хамраас нь цус гарсан, нүүр, ам нь бага зэрэг цус гарсан байсан. Тэгээд Б нь Нгийн бөгс рүү нь нэг удаа өшиглөсөн. Н нь сөхөрч суусан. Э нь Нд хандан чи У эгч бид хоёрт хулгай хийдэг гэдгээ хэл гэхэд Н нь гараараа хамраа барьсан толгой дохиж байсан. Тэгээд Б нь Нг дахин өшиглөх гэхээр нь би дундуур нь ороод салгасан. У эгч бид 2 та нар битгий хамаагүй хүн зод гэсэн. Тэгээд Б, Этай Нг аваад явсан. Тэгээд юу болсон талаар нь би мэдэхгүй байна. Манай гадаа ирээд зогсох үед нь Нгийн хамраас нь цус гарсан, нүүр ам нь цустай байсан. Манай гадаа ирээд намайг харж байхад Б нь Нгийн бөгс рүү нь нэг удаа өшиглөсөн. Дараа нь дахин өшиглөх гээд байхаар нь би дундуур нь ороод салгасан. Нг хулгай хийсэн гэж зодсон байх гэж би ойлгосон. Э, Б нар нь халамцуу байсан. Харин Нг би сайн анзаараагүй. Б, Э нар нь ямар нэгэн цохиулсан гэх ул мөр харагдахгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Уийн мэдүүлсэн: ...Тухайн үед манайх Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Дээд ар булаг гэх газар намаржиж байсан юм. Тухайн үед манай гадна Б, Э, Н 3 цагаан өнгийн машинтай ирсэн бөгөөд манай гадна ирж зогсоод Б нь малын хулгайг барилаа, цагдаад өгөх гэж явна гээд Нг машинаасаа буулгасан. Тэр үед намайг харахад Нгийн хамраас цус гарсан байдалтай байсан. Б, Э хоёр архи уучихсан согтуу байгаа бололтой байсан. Тэгээд Нг машиндаа суулгаад Цэнхэр сумын зүг рүү явсан. Н зодуулсан бололтой хамраас нь цус гарсан байсан. Манай гадна зодож, цохихыг хараагүй. Машинаасаа буулгаад буцаагаад суулгаж байсан. Машины шалавч долоолгосон эсэхийг би хараагүй. Д, Т, бид нар байсан. Гэхдээ Т болсон үйл явдлыг хараагүй бөгөөд гэрийн цаана, гэрийн мод будаж байсан юм. Тэр гурав манайд орж ирээгүй, гадна зогсоод явцгаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 91-93 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Бийн мэдүүлсэн: ...Тухайн өдөр би өрөөндөө сууж байхад үдээс хойш 17 цагийн үед Б орж ирээд цагдаа чинь хаана байна гэхээр нь би хэсгийн төлөөлөгчийн дугаар өгсөн чинь би хулгайг барьчихлаа гэж хэлээд хэсгийн төлөөлөгчтэй утсаар ярьсаар гараад явсан. Удалгүй Н гэх залууг дагуулж орж ирсэн бөгөөд Н хүнд зодуулсан бололтой нүүр нь шалбарсан байсан. Тэгээд би юу болсон талаар асуусан чинь Б ах зодсон гэж хэлсэн чинь Б чанга дуугаар би чамайг зодсон юм уу гэсэн чинь Н үгүй гэж хэлсэн. Б хэлэхдээ миний малыг хулгайлсан, би чамд сануулсан биз дээ гэж байсан. Тэгээд манай өрөөнөөс гараад явсан. Э гэх хүн манай өрөөнд орж ирээгүй. Би энэ талаар мэдэхгүй байна. Би бодохдоо Бийг архи уучихсан байна гэж бодоод өнгөрсөн. Надад архи үнэртэж юм мэдэгдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 100-102 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Эын мэдүүлсэн: ...Би 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг Тэлээ гэх газар айлд Б бид хоёр монгол архи ууж байгаад сумын төв рүү явж байтал замд “Дээд ар булаг” гэх газар Н гэх залуу айлуудын ойролцоо зам дээр таарсан юм. Тэгсэн чинь Б хажууд нь очоод машиндаа суулгаад унаж явсан мориных нь хазаарыг мултлаад орхисон. Тэгээд машин дотор сууж байгаад Нд хандаж яах гэж хулгай хийгээд байгаа юм, чи миний тугалтай үнээг хулгай хийж хүнд гаргаж өгсөн байна гэж хэлэхээр нь би архины халуунд чи яах гэж хулгай хийдэг юм гэж хэлээд Нгийн цээж хэсэг рүү тохойгоороо нэг удаа цохисон. Мөн машинаас буулгаж байгаад нүүрэнд нь гараараа 2 удаа цохисон чинь хамраас нь цус гарсан. Тэгээд Б машинаа жолоодож яваад Доод ар булаг гэх газар гүн жалганы хажууд зогсож байгаад барианы шилтэй архи гаргаж ирээд Нд өгч уулгасан. Н анх машинд суухдаа согтуу архи уучихсан байсан юм. Б Нг архи уу гэж шахсан, машинд хүч хэрэглэж суулгасан. Машинд сууж байхад нь би цохиж, зодсон зүйл байхгүй. Харин намайг Доод ар булаг гэх газар зогсож байхад О ирээд тэдний машинд сууж байхад Б Нг машиндаа суулгаад толгой дээр гишгэсэн бөгөөд шал долоо гэж хэлсэн байсан. Манай найз Бийн үхэр хулгай хийсэн гэхээр нь уур хүрээд зодсон юм. Яг хулгай хийсэн талаар нь би мэдэхгүй байна. Б мориноос нь буулгаад машиндаа хүчээр суулгасан. Тэгээд би зодож цохисон. Намайг машинаас буусны дараа Б толгой дээр нь гишгэсэн гэж байсан. Би эмчилгээ хийлгэсэн бодит зардал гаргаж өгөх юм бол би төлж барагдуулах болно...гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Л.Бийн мэдүүлсэн: ...Би 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр найз Эын хамт Алтан-Овоо багийн нутаг Тэлээ гэх газар айл руу яваад тухайн айлдаа монгол архи уугаад тэр айлаасаа варенийн шилтэй архи аваад сумын төв рүү явж байхад Дээд ар булаг Хустын тохой гэх газар явж байтал Н гэх залуу морьтой явж байсан бөгөөд зам дээр зогсоогоод мориноос нь буулгаад хазаарыг нь мултлаад машиндаа суулгасан юм. Тэгээд би Н гэх залууд хандаж чи миний үхрийг хулгай хийж хүнд гаргаж өгсөн байна гэж уурласан чинь Э чи яагаад хулгай хийдэг юм гэж хэлээд цээж рүү нь болон толгой, нүүр хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд бид хоёр Нг машиндаа суулгаж яваад Д гэх айлын гадна очиж зогсоод хулгай хийсэн хүн авч явна гэх зүйл яриад явсан. Доод ар булаг гэх газар Гүн жалгын ойролцоо О, С гэх хүмүүс машин нь эвдэрсэн гээд зогсож байхаар нь тэр хүмүүстэй уулзаад Э Огийн машинд ороод суусан. Би Нг цусаа арч гэж хэлээд толгой дээр нь гишгэсэн юм. Миний үхрийг хулгайлсан гэж хардаж зодсон юм. Өөр зүйл байхгүй. Би барагдуулаагүй байгаа. Надад эмчилгээ хийлгэсэн баримтаа гаргаж өгөх юм бол хохирлыг нь барагдуулах болно...гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 382 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. М.Нгийн биед тархи доргилт, баруун зовхи, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, хацарт зулгаралт, зүүн чихний дэлбээнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 30-32 хуу/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78-79 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 80-82 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 84-85 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Ааймгийн Ц сумын А багийн нутаг дэвсгэр Хгэх газар 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Мал хулгайлсан” гэх шалтгаанаар М.Н нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Л.Б, Н.Э нар нь бүлэглэн А аймгийн Ц сумын А багийн нутаг дэвсгэр Х гэх газар 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Мал хулгайлсан” гэх шалтгаанаар М.Нг зодож, тархи доргилт, баруун зовхи, нүүрний зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, хацарт зулгаралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч М.Нгийн мэдүүлсэн “Тэгтэл Д ах наадахаа зодож байгаад үхэр авсныг нь хүлээлгэ гээд Х ах нь намайг зодсон. Тэгээд сумын төв рүү явж байснаа замаарх айлуудаар зогсож танай нутгийн том хулгайчийг барьчихлаа гээд намайг тэр айлын хүмүүст мөргө гээд мөргүүлээд толгой дээр гишгээд чиний толгой бяцарсан байсан ч яадаг юм гээд гишгээд байсан. Тэгээд машиндаа суулгаад явж байтал С ахтай таарсан чинь бас л танай нутгийн том хулгайчийг барьчихлаа гээд намайг зодоод шалавч дээр нь цус болчихсон байсан чинь наадахаа долоо гээд долоолгуулсан. Би замдаа нэг хэсэг ухаангүй болчихсон байсан. Нэг сэрсэн чинь намайг Д ах буу пизда минь чамайг Халзан цагдаад өгнө гэтэл цагдаа байхгүй байсан чинь сумын Засаг даргын тамгын газарт дагуулж ороод нэг өрөөнд оруултал хурал болж байсан чинь Д ах танай цагдаагийн барьж чадаагүй том хулгайчийг би барьчихлаа, чи миний үхрийг авсан биз дээ гээд над руу дайраад байсан. Х ах миний толгой руу гараараа нүүр, нүдгүй цохиж зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08/,

 

гэрч Ө.Сын мэдүүлсэн: Н нүүр, ам нь цус болсон байсан. Ирээд Б нь энэ хулгайч үнээг гаргаж өгсөн байна, цагдаад хүргэж өгөх гэж байна гэж байсан. Э нь дахин Нг зодох гээд байхаар нь Обид 2 салгаад Эыг Оавч яваад харин би Б, Н нартай сумын төв рүү хамт орж ирсэн. Дараа нь Э Нг шилүүн хүзүүн дээр нь 1 удаа гараараа цохихоор нь бид нар 2 тийш нь салгаад аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,  

 

гэрч Ж.Оийн мэдүүлсэн “Б нь Н рүү заагаад энэ миний үхрийг хулгай хийсэн байна, нөгөө хүнтэй нүүрэлдүүлэх санаатай явж байна гэж байсан. Тэгсэн чинь Э нь Нг зодох гээд байсан. Б нь надад хандан та Эыг аваад явчих, тэгэхгүй бол наадах чинь энийг зодох гээд байна гэхээр нь би Эыг машиндаа суулгаад харин Н, С нарыг Б машиндаа суулгаад аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,  

 

гэрч С.Дгийн мэдүүлсэн “20-30 минут орчим болоод Э, Б нар нь Нг машиндаа суулгаад манай гадаа ирээд Б нь өө муу хулгайчаа буугаад ир гээд орилсон. Би ямар юм аа тэгж байгаа юм бол гээд бодоод байж байхад машин дотроос нь Э, Н нар бууж ирсэн. Н нь машинаас бууж ирэх үедээ хамраас нь цус гарсан, нүүр, ам нь бага зэрэг цус гарсан байсан. Тэгээд Б нь Нгийн бөгс рүү нь нэг удаа өшиглөсөн. Н нь сөхөрч суусан. Э нь Нд хандан чи У эгч бид хоёрт хулгай хийдэг гэдгээ хэл гэхэд Н нь гараараа хамраа барьсан толгой дохиж байсан. Тэгээд Б нь Нг дахин өшиглөх гэхээр нь би дундуур нь ороод салгасан. У эгч бид 2 та нар битгий хамаагүй хүн зод гэсэн. Тэгээд Б, Этай Нг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/,

 

гэрч М.Уийн мэдүүлсэн “Тухайн үед манайх Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Дээд ар булаг гэх газар намаржиж байсан юм. Тухайн үед манай гадна Б, Э, Н 3 цагаан өнгийн машинтай ирсэн бөгөөд манай гадна ирж зогсоод Б нь малын хулгайг барилаа, цагдаад өгөх гэж явна гээд Нг машинаасаа буулгасан. Тэр үед намайг харахад Нгийн хамраас цус гарсан байдалтай байсан. Н зодуулсан бололтой хамраас нь цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 91-93/,  

 

гэрч Э.Бийн мэдүүлсэн “Тухайн өдөр би өрөөндөө сууж байхад үдээс хойш 17 цагийн үед Б орж ирээд цагдаа чинь хаана байна гэхээр нь би хэсгийн төлөөлөгчийн дугаар өгсөн чинь би хулгайг барьчихлаа гэж хэлээд хэсгийн төлөөлөгчтэй утсаар ярьсаар гараад явсан. Удалгүй Н гэх залууг дагуулж орж ирсэн бөгөөд Н хүнд зодуулсан бололтой нүүр нь шалбарсан байсан. Тэгээд би юу болсон талаар асуусан чинь Б ах зодсон гэж хэлсэн чинь Б чанга дуугаар би чамайг зодсон юм уу гэсэн чинь Н үгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 100-102/,  

 

өөрсдийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Н.Э, Л.Б нарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 64-65, 72-73/,

 

хохирогч М.Нгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 382 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-32/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Н.Э, Л.Б нар нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Н.Э, Л.Б нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Э, Л.Б нар болон тэдгээрийн өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Л.Б, Н.Э нар нь бүлэглэн Ааймгийн Ц сумын А багийн нутаг дэвсгэр Х гэх газар 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр М.Нг зодож гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Н.Э, Л.Б нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

           Шүүгдэгч Н.Э, Л.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 131 тоот тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг Н.Э, Л.Б нар нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг тус тус оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт тус тус төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Н.Э, Л.Б нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

 

Хохирогч М.Н нь хохирлоо авсан гомдол, саналгүй талаарх хүсэлтээ мөрдөн байцаалтын шатанд бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Н.Э, Л.Б нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

           Шүүгдэгч Н.Э, Л.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.   

 

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Ховогт Нгийн Э, шүүгдэгч Ц овогт Лгийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Эд оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт, шүүгдэгч Л.Бид оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт тус тус төлөхөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э, Л.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Н.Э, Л.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Э, Л.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ