Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2019/104

 

2019          0*******            02                                       10*******/ШШ2019/0010*******


 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүгч П.Туяа, Т.Эрдэнэтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, Хөдөө хэсэгт оршин суух, Боржигон овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар  хороо, ******* дугаар байрны *******0 тоотод  оршин суух, Багш нар овогт холбогдох эрүүл мэнд болон эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол *******.016.075 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2018 îíû 11 дүгээр  ñàðûí  22-íы өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., иргэдийн төлөөлөгч Р., нарийн бичгийн дарга Ц.Амарбилэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээМиний бие 2018 оны 08 дугаар сарын 25-ны орой Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хавцал гэх газар очиж адуу малаа эргэчихээд ******* дүүргийн ******* дугаар хорооны Талын толгой хэсгийн хатуу хучилттай зам дээр өөрийн эзэмшлийн “Саниа” маркын мотоцикльтой явж байтал “Тоёото Субару” маркын суудлын авто машины жолооч урд явж байсан машинаа гүйцэд түрүүлж нэг чиглэлд явж байсан намайг мөргөсөн. Хурд хэтрүүлж явсан нь тогтоогдсон. Түүний буруутай үйлдлийн улмаас нүүрэндээ ******* оёдол тавиулж хамрын хянган ясны хугаралтай, хамрын таславч мурийсан. Дух болон баруун нүдний эргэн тойрон, хацар хэсэг хавантай байсан тул толгой хэсгийн зургийг “medtrauma эмнэлэг авч хаван буусан хойно хамрын нарийвчилсан зураг, сэрвээ хүзүү хэсгийн зургийг дараа авахуулахыг гэмтлийн эмч нар зөвлөсөн.  эхний өдөр хамт явж гэмтлийн эмч нарын зөвлөмжийг сонссон. Хагалгаанд оруулах зардал, цаашид гарах эмчилгээний зардал,  мотоцикльд гарсан эвдрэл гэмтлийг нөхөн барагдуулж өгнө гэж тохиролцсон боловч одоог хүртэл ирдэггүй, холбоо барихгүй байна. ******* миний бие осолд орсноос хойш хэвийн бус байгаа. хэлэхдээ таныг хагалгаанд чинь оруулахаар эмчтэй ярьчихсан гэхээр нь хүлээсээр 2 сар гаруй хугацаа өнгөрчихсөн байна. Хамар битүүрч нойронд муу болсон, эрүүл мэндээр хохироод зогсохгүй санхүүгээр ч гэсэн хохирч байна. Малчид бидний хэдэн малаа онд оруулах өвс тэжээл авах хороогоо янзлах ажил 8 дугаар сарын 20-ноос эхлэн 10 дугаар сарын *******0-ны хооронд өрнөдөг. Урьд жилүүдэд хүмүүстэй хамт хадланд гарч өвөл, хаврын өвсөө авдаг байсан болохоор эдийн засагт хэмнэлттэй байдаг байсан. Энэ жил яг хадлангийн үед осолд орчихсон, г хагалгаанд оруулж өгөхийг хүлээсээр өвс хадлангаа авч чадсангүй. Арга ядаад малчны зээл авч өвс худалдаж авсан. 1 боодол өвс 6000 төгрөг тул *******.000.000 төгрөгөнд 500 боодол өвс худалдаж авсан. Манайх ******* дүгээр хорооны Рашаантын 5б гудамжны ******* тоотод хашаандаа бага насны 10-20 толгой адууг  тэжээж хавар 5, 6 саруудад төвийн болон говийн аймгуудад зарж өрхийн амьжиргаандаа нэмэр болдог. Уг адуунууд нь хурдны чиглэлээр үржүүлэгддэг учир энгийн адууг бодвол арай өндөр үнээр зах зээлд нийлүүлэгддэг. Тийм болохоор өвс бол манай өрхийн хувьд зайлшгүй хэрэгцээт зүйл мөн. Манайх 6 хүүхэдтэй, 2 нь оюутан эхнэрийн маань олсон мөнгө зөвхөн өрхийн хэрэгцээнд зарцуулагддаг тул би өөрийн чадах зүйлд тулгуурлан ийм бизнес эрхэлдэг малчин хүн . г хүлээсээр хагалгаанд ч орж чадахгүй өдийг хүрлээ. байцаалтын үедээ зөв сэтгэлтэй залуу шиг л харагдаж байсан нь хуурмаг зан гаргаж байсан юм байна. Хэрэг хаагдсан үеэс хойш сураг тасарсан. Хадланд гарч чадахгүй, өвс худалдаж авсан бодит зардлынхаа 50 хувийг нь эмчилгээ болон мотоциклийн үнэлгээн дээр нэмж гаргуулах хүсэлтэй байна . Иймд *******.016.075 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. шүүх  хуралдаанд өгсөн тайлбартаа: Тухайн үед болсон хэргийн талаар нэхэмжлэлд тодорхой байгаа. Өнөөдрийн байдлаар толгойн зураг авахуулсан мөнгө 120.000, 1-р эмнэлгийн үзлэгийн төлбөр 16.200, эм авсан  97800, Сонгдо эмнэлэгээс авсан эмний үнэ  *******160, ЭМЖЖ эмнэлэгт үзүүлсэн төлбөр 25000, 2018.8.27-нд хотоос буцах зардал *******5.000, 2018.9.*******-нд  хот явсан бензин 20.000, 2018.10.25-нд  хот явсан бензин 20.000, чих хамар хоолойн төрөлжсөн ЭМЖЖ эмнэлэгт орох мэс заслын төлбөр 2.059.755 төгрөг, 5 хоногийн ор хоногийн төлбөр 150.000 төгрөг,  хагалгаа хийхийн өмнө өгөх шинжилгээний  төлбөр 85.000 төгрөг, эмчилгээний зардал 200.000 төгрөг, КТГ-ын төлбөр 1*******0.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг нийт *******.958.915 төгрөгний зардал гарсан бөгөөд үүнээс  толгойн зураг авахуулсан  120.000 төгрөгийг өгсөн учраас хасаж тооцож *******.8*******8.915 төгрөгийг нэхэмжилж байна. Өнөөдөр нэхэмжилж байгаа зардал төлбөрүүд бол өмнө өгсөн мөнгөнд ороогүй ийм зардлууд байгаа юм.

Манайх  6 хүүхэдтэй, үүнээс 2 нас хүрээгүй нэг хүүхэд, сургуулийн насны 2 хүүхэд, гурван хүүхэд оюутан бөгөөд нэг нь төлбөрийн чадваргүй гээд түр чөлөөтэй байна. Миний цалингийн *******70.000 төгрөгөөр 6 ам бүл амьдарч, 2 хүүхдийн сургалтын зардал төлж байна. Өнөөдөр мөнгөгүйгээсээ болж хүн үхэж болохоор цаг үе байхад хагалгаанд зайлшгүй орох ёстой байж өнөөдрийг хүртэл орохгүй яваад байгаа нь ямар учиртай гээд байгааг ойлгохгүй байна. Мөнгөгүй болохоороо, санхүүгийн боломжгүй болохоороо орж чадахгүй байна шүү дээ. өөрөө хагалгаанд оруулна гэсэн болохоор эхний 2 сар хүлээсэн, тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргаад сая одоо хагалгаа нь төлөвлөгдчихөөд байна.  Би нөхрийнхөө нүүрний сорвийг янзлуулья гэж мөнгө нэхээгүй, миний нөхөр эмчилгээ хийлгэхгүй удаад байвал 6 хүүхдээ орхиод гэр бүлээ үлдээгээд явчихвал яах юм бэ, хэн хариуцах юм бэ. Хүний эрүүл мэндийн асуудал яригдаж байна шүү дээ. Би энэ осолд нөхрөө буруутай гэж бодохгүй байна, яагаад шүүх хуралд орж болсон явдлыг үнэн зөвөөр хэлэхгүй байгаа юм бэ.  ЭМЖЖ  эмнэлэг цагаан сарын үеэр амардаг учраас ******* дугаар сарын дундуур хагалгаанд оруулъя гэж байсан. Одоо тэгээд хагалгаандаа ор гээд утасдаад байгаа. Ер нь бол шинжээчийн дүгнэлтийг бидэнд өгөөгүй, хөнгөн зэргийн гэмтэл гарсан л гэж хэлсэн. Тухайн үедээ хуулийн мэдлэггүйгээс болоод  гомдол гаргаж чадаагүй. Энэ мотоциклийг нөхөр бид хоёр худалдаж авсан, худалдаж авсан гэрээ нь надад байна, тээврийн хэрэгслийн гэрчилгээ аваагүй.  Осол болох үед гэрэлгүй явж байсан гэдгийг зөвшөөрөхгүй байна, хариуцагч талаас худлаа ярьж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн үед хариуцагчийн шүүхэд өгсөн хоёр удаагийн тайлбар байна. Осол болох үед мотоцикль гэрэлгүй явсан тул надаас гадна  мотоциклийн  жолоочид гэм буруу байгаа учраас би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Ослын материалтай танилцахад гийн тээврийн хэрэгсэлд хамт зорчиж явсан бусад хүмүүс мөн адил мотоцикль гэрэлгүй явж байсныг гэрчилдэг. Яагаад үүнийг тайлбарлаад байна вэ? гэхээр энэ ослын талаар ярихаар зөвхөн л 100 хувь  буруутай юм шиг хандаад байна. хууль зүйн мэдлэггүй учраас тухайн үед техникийн шинжээч томилуулаагүй. Мотоцикль гэрэлгүй явж байсан гэдгийг тодорхойлуулж чадаагүй. Хэт нэг талыг баримтлахгүйгээр буюу нэхэмжлэгчийг айхтар  гэмтчихээд  байхад нь хариуцагч тоогоогүй юм шиг ярьж болохгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь нэгдүгээрт осол болоход талуудын гэм буруугийн асуудал яригдана. Тухайн үед нэхэмжлэгчийг хамгаалах малгай өмсөөгүй гэм буруутай, гийн хувьд гэрлийн гялбаанд орсон боловч хурдаа хасаагүй гэм буруутай гээд хоёулаа захиргааны арга хэмжээ авахуулсан байдаг. Хоёрдугаарт шүүхэд нэхэмжлэл ирсний дараа шинжээч томилуулсан. Уг шинжээчийн дүгнэлтээр хамгаалалтын малгай өмссөн бол ийм гэмтэл гарахгүй байсан гэсэн агуулгатай дүгнэлт гарсан байна. Гуравдугаарт мотоцикль эвдэрсэн гэж хохирол нэхэмжилсэн  боловч  нэхэмжлэгчийн өмчлөлийн мотоцикль гэсэн нотлох баримт байхгүй. Зөвхөн эд хөрөнгийн үнэлгээнд ******* эзэмшилд байгаа гэсэн хэсэг л байгаа. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй.  Тийм учраас мотоцикльд учирсан хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй. Өмгөөллийн хөлсний 500.000 төгрөгийг төлөхгүй. Хагалгааны зардлыг төлөхгүй гэж байгаа үндэслэл нь өмнөх шалтгаануудтай уялдаатай бөгөөд дээр нь нэмж хэлэхэд мэс засал заавал хийлгэх шаардлагатай гэсэн эмнэлгийн дүгнэлт байхгүй байна. 2019 оны 1 дүгээр сард мэс засал хийлгэнэ гэж байсан боловч мэс засалд орсон баримт байхгүй, зүгээр нэг эмнэлгийн нэхэмжлэл байна. Одоог хүртэл хагалгаанд ороогүй байгаа болон мэс засалд орох шаардлагатай гэсэн эмнэлгийн бичиг байхгүй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед унаж явсан  тээврийн хэрэгсэл нь хариуцагч гийн нэр дээр биш өөр хүний нэр дээр байгаа бөгөөд уг машиныг худалдаж авсан,  тал мөнгийг нь өгөөгүй учир гэрчилгээгээ шилжүүлээгүй. Гэхдээ нэгэнт өөрөө худалдаж авсан учир энэ асуудал дээр манай талаас маргахгүй. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг зохигч талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                    ҮНДЭСЛЭХ нь :

  Íýõýìæëýã÷ Ж.******* íü хариуцагч С. холбогдуулан эрүүл мэнд болон эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол *******.016.075 төгрөг ãàðãóóëàõ тухай нэхэмжлэлийн шаардлагыг  ø¿¿õýä ãàðãàæýý.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь  *******.1.075 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлсэн. /ХХ-65/

Шүүх хуралдаанд *******.8*******8.915 төгрөгийг нэхэмжилж 287.160 төгрөгөөр нэхэмжлэлийн  шаардлагаа багасгасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мотоцикль Ж.******* өмчлөлийнх гэдэг нь тогтоогдохгүй үндэслэлээр эд хөрөнгөнд учруулсан хохирол 59*******.000 төгрөгийг, замын зардал болон бензин авсан баримт огноо зөрүүтэй үндэслэлээр 75.000 төгрөгийг / зардлын *******5.000 төгрөг, бензин  20.000 төгрөгөөр 2 удаа авсан *******0.000 төгрөг/ хамрын хагалгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай нь тогтоогдохгүй үндэслэлээр хагалгааны төлбөрийг зөвшөөрөхгүй,  осол гарахад 2 тал буруутай учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй    гэж маргаж байна.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

                Õàðèóöàã÷ С. нь 2018.08.-ны шөнө өөрийн эзэмшлийн Субару простер маркын УНЛ -0******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад  ******* дүүргийн *******-р хороо Хөдөө  хэсэг Хэрлэнгийн гүүр явах замын чулуун карерийн дэргэд  Замын хөдөлгөөний дүрмийн  15 дахь заалт  “ Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх”, 15.1 дэх хэсэг “хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр  хурдаа хасах буюу зогсоно” гэх заалтыг зөрчин Ж.******* жолоодон явсан улсын дугааргүй  мотоциклийг мөргөн зам тээврийн осол гаргаж нэхэмжлэгчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Замын цагдаагийн ахмад Б. гаргасан дүгнэлт, осол болсон үед нэхэмжлэгчид эмнэлгийн тусламж үзүүлэх үед авахуулсан гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

                 Түүнчлэн Замын цагдаагийн ахмад Б. гаргасан дүгнэлтэнд “хариуцагч нь ЗХД-ийн 15, 15.1 дэх заалтуудыг зөрчсөн гэж дүгнэсэн бол нэхэмжлэгч ******* нь ЗХД-ийн 2.******* дахь хэсэгт заасан ”жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ, мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж дүгнэлтэндээ тусгажээ. /хх-*******6/

              Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч ******* биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан бөгөөд хөнгөн зэргийн гэмтэл учирсан талаар талууд маргаагүй, уг гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн  дүгнэлтийг зохигчид шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй хэдий ч 2019.01.*******1-ний өдрийн 05 дугаартай тогтоолоор шинжээчийн дүгнэлт гаргахад нэхэмжлэгч *******т учирсан гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт шаардлагатай гэсний дагуу  шүүхээс ******* дүүргийн Шинжилгээний албанаас дүгнэлтийг эх хувиар нь гаргуулж Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнд хүргүүлсэн болно.

              2019.0*******.01-ний өдрийн 2*******0 дугаартай шинжээчийн дүгнэлтийн удиртгал хэсэгт” нэхэмжлэгч Ж.******* биед гэмтлийн зэргийг тогтоосон 2018.09.0*******-ны өдрийн *******17 дугаартай дүгнэлтийг үзэхэд :  ” Духны өмнөд дунд хэсэгт ********2 см, мэс заслын 1 ширхэг оёдолтой шарх, хамрын баруун нурууны баруун дунд хэсэгт ********0,2 см мэс заслын 1 ширхэг оёдолтой шарх, баруун талын чамархайн хэсэг 2*1 см мэс заслын 1 ширхэг оёдолтой шарх, баруун хөмсөгний дээд хэсэгт 10******** см, Баруун гарын сарвууны ар хэсэг 5******** см улаан ягаан өнгийн тав тогтсон зулгаралттай, зүүн хөлийн шилбэний ар хэсэгт улаан ягаан өнгийн цус хуралттай. 2018.08.27-ны Толгойн КТГ-ийн шинжилгээнд: Хамрын хянга болон 2 хажуу ханын урд хэсгээр зөрөө бүхий хугаралтай. Хамрын таславч урд хэсгээр зүүн тийш мурийлттай. Хоёр талын хамрын доод самалдаг хавагнаж зузаарсан. Дух хамар болон баруун нүдний эргэн тойрон, хацар орчим хавантай. Баруун дух орчмын зөөлөн эдэд 0,******* см хэмжээтэй өндөр нягттай гадны биет тодорхойлогдоно. Дүгнэлт бичсэн эмч: П., 2018.09.0*******-ны Мэс заслын  эмчийн үзлэг онош: Тархины доргилт оноштой 2018.08.29-ний өдрөөс  2018.09.0*******-нийг хүртэл хэвтэн эмчлүүлж эмнэлгээс гарав гэсэн бичилт хийгдсэн байв. .Ж.******* биед тархины доргилт, хамар ясны хугарал, дух хамрын нуруу, баруун чамархайн хэсэгт оёдол бүхий шарх, баруун хөмсөг, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо,  Үүссэн гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шинэ гэмтэл,  дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,  цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэж тусгагджээ.

Нэхэмжлэгч талаас осол гарсны дараа хамар байнга битүүрч унтаж амрахад хүндрэлтэй болсон, цаашид зайлшгүй хагалгаа хийлгэх шаардлагатай боловч санхүүгийн боломжгүйгээс хагалгааны зардлыг урьдчилан нэхэмжилж байна гэжээ.

            Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.******* дэх хэсэгт “хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг  урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй”, 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт “гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ”, *******99 дугаар зүйлийн *******99.1 дэх хэсэгт” зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс эвдэрч, устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж  тус тус заажээ.

            Хариуцагч Ж.гийн болгоомжгүй үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирч эрүүл мэндээр хохирсон, гэм буруу учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн *******99 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй байна.

            Шүүхээс нэхэмжлэгч Ж.******* Замын хөдөлгөөний дүрмийн 1 заалт,  хариуцагч С. нь 2 заалт тус тус зөрчиж Захиргааны арга хэмжээ авагдсан болон 2019.0*******.01-ний өдрийн 2*******0 дугаартай шинжээчийн “Ж.******* биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь хамгаалах малгай өмсөлгүй мотоцикль жолоодож яваад гэмтсэн тохиолдолд илүү үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт зэргийг харгалзан Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт заасныг үндэслэн учирсан гэм хорын хохирлыг  нэхэмжлэгч *******0 хувиар, хариуцагч 70 хувиар хариуцах нь зүйтэй гэж үзлээ. /хх-87/

            ЭМЖЖ эмнэлгийн 2019.01.21-ний өдрийн “Ж.******* хамрын таславч мурий, самалдаг хөөсөн, хамрын яс хугаралттай, хамрын хугарал засах, таславчийн мурийлт засах мэс заслын заалттай”, хүний их эмч Н.” гэсэн  амбулоторийн түр картыг үндэслэж хагалгаа хийлгэх зайлшгүй шаардлага үүссэн байна гэж дүгнэв.  / хх-6*******/

           Нэхэмжлэгчийн 2.669.915 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэргийн 8, 10, 11, 12, 6******* дүгээр хуудсанд авагдсан үзлэг хийлгэсэн, эм худалдан авсан, КТГ-ийн төлбөр төлсөн баримтууд болон  ЭМЖЖ эмнэлгийн хагалгаа хийлгэхэд гарах зардлын баримтуудаар тус тус тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч талаас ЭМЖЖ эмнэлэгт хагалгаанд ороход гарах нийт зардал 2.6**************.755 төгрөгийг нотолж  тухайн эмнэлгээс хагалгаанд ороход зайлшгүй шаардлагатай зардлын талаарх баримт болгож  “нэхэмжлэх”-ийг шүүхэд гаргаж өгсөн болно.

            Хариуцагч талаас ” хагалгаа хийгдсэний дараа өгдөг баримт шаардлага хангахгүй” үндэслэлээр  уг нотлох баримтыг няцааж  байгаа хэдий ч албан ёсны  санхүүгийн тамга тэмдэгтэй уг баримт нь хагалгаанд ороход гарах зардлыг бодитой гаргаж ирүүлсэн гэж шүүх дүгнэв.

            Түүнчлэн 2018.8.27-нд хотоос буцахад гаргасан замын зардал *******5.000 төгрөгийн баримт болон  2018.9.2*******-нд авсан 20.000 төгрөгийн бензиний баримтын огноо зөрүүтэй, 2018.1.25-нд авсан 20.000 төгрөгний  бензины баримт бичвэр уншигдах боломжгүй, Ж.******* унаж явсан мотоцикль нь түүний өмчлөлийнх болох нь нотлогдохгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, энэ талаар баримтаа гаргаж өгөөгүй, өөрийн өмчлөл, эзэмшлийнх гэдгээ нотолж чадаагүй байх тул мотоцикль засуулах 59*******.000 төгрөг,  сайн дураар өмгөөлөгч авсан гэсэн үндэслэлээр өмгөөлөгчийн 500.000 төгрөг нийт 1.169.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Дээрх үндэслэлүүдээр баримтаар тогтоогдсон 2.669.915 төгрөгийн 70 хувь 1.868.9*******0 төгрөгийг хариуцагч С. гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас 1.969.975 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй  байна.

            Хариуцагч С.гийн унаж явсан Субару простер маркын УНЛ -0******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Лхагвацэрэнгийн Мөнхтөр бүртгэгдсэн байгаа хэдий ч хариуцагч талаас уг машиныг худалдаж аваад тал үнээ өгөөгүй учраас тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж аваагүй байсан талаар тайлбарласан, Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт “ хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно” гэж зааснаар уг тээврийн хэрэгслийг өмчлөх эрх  С. шилжсэн, гэм хорын хохирлыг  хариуцах  үндэслэлтэй байна.

              Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчийн   улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 8*******.757 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд **************.85******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан баримтууд õýðãèéí áîäèò áàéäëûã òîãòîîõîä à÷ õîëáîãäîëòîé, õàðèëöàí õàìààðàëòàé  áà  õóóëüä òàâèãäñàí íîòëîõ áàðèìò ãàðãàõ, öóãëóóëàõ øààðäëàãûã õàíãàñàí байх тул   ¿íýí çºâ áàðèìòóóä ãýæ ä¿ãíýëýý.

 

Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.2.2, 116, 118 äóãààð  ç¿éë¿¿äýä çààñíûã óäèðäëàãà áîëãîí 

ÒÎÃÒÎÎÕ íü :

          1. Èðãýíèé õóóëèéí  *******99 дүгээр зүйлийн *******99.1, 228 дугаар зүйлийн 228.2, 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар Багш нар овогт  гэм хорын хохирол 1.868.9*******0  òºãðºãèéã ãàðãóóëæ íýõýìæëýãч Боржигон овогт ******* *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.969.975 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  8*******.757 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж , хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд **************.85******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

          *******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

        *******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

                    ÄÀÐÃÀËÀÃ× ШҮҮГЧ                                           П.ЦЭЦЭГДУЛАМ.

                                     د¯Ã×ИД                                       П.ТУЯА

      Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ