Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/306

 

 

                                     2022/ШЦТ/306

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Б.Мээпам

Шүүгдэгч: А.Э, А.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Аын Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Агийн Г нарт холбогдох 2212000000315 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Ааймгийн Х суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Х сумын Н багийн .. гэх газарт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, А овогт Аын Э /РД: ../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, А аймгийн Х сумын Н багийн .. гэх газарт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Х овогт Агийн Г /РД: ../

 

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан А аймгийн Х сумын Н багийн Ггэх газар 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэн А.Гтай хүүхэд зодлоо гэх шалтгаанаар маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч А.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан А аймгийн Хсумын Нбагийн Ггэх газар 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэн А.Этай адуу хөөсөн гэх шалтгаанаар маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд А.Гын хохирогчоор мэдүүлсэн: Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанд А.Эын хохирогчоор мэдүүлсэн: Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000315 дугаартай эрүүгийн хэргээс

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Гын мэдүүлсэн: ...Би 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орой 21 цагийн үед Архангай аймгийн Хангай сумын Ноён хангай багийн Гүнгийн мухрын аманд өөрийн адуугаа туугаад явж байтал Э.Эирээд миний тууж бэлчээрт хүргэсэн адууг эргүүлчихээд буцаад миний хажууд ирээд танай адуунд манай нэг даага байна, адууг чинь тууж очоод даагаа бариад авмаар байна гэхээр нь би бэлчээрт байгаа адуугаа явуулмааргүй байна, маргааш чи бэлчээрээр нь ав, чи өмнө нь манай адууг хөөсөн байсан шүү гэтэл Эби танай адууг хөөгөөгүй гээд над руу дайраад миний дээлийн энгэрээс барихаар нь гарыг нь цохиод тавиулах гэтэл тавихгүй болохоор нь түлхээд хацар хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон чинь З.Эминий дээлийн энгэрээс тавихаар нь би морин дээрээ мордоод явах гэтэл миний унаж явсан морины цулбуур хэсгээс Эбариад явуулахгүй, манай аав, ээж хоёр ирж байна гэхээр нь би Ээд ах нь малдаа явмаар байна гэтэл чи юундаа айгаад байгаа юм гээд явуулахгүй байж байтал Э эхнэрийн хамт ирээд миний унаж явсан мориноос намайг татаж буулгаад Э миний дээлийн энгэрээс барьж аваад хоолой боогоод цээж хэсэг рүү гараараа цохиод Э.Эминий араас хөлөөрөө өшиглөж аваад эхнэр нь /нэрийг нь мэдэхгүй байна/ малгайгаараа намайг цохиж аваад газар унагаасан байсан чинь миний утас дуугарахаар нь авсан чинь манай төрсөн ах А.Гбайхаар нь би хүнд зодуулаад байна гэсэн чинь наанаа байж бай, одоо цагдаад хэлээд байя гэсэн. Тэгэхээр нь би Эд сүүлд хоёулаа уулзъя, малын хажууд хүн байхгүй байна гэж хэлээд морин дээрээ мордоод явсан юм. Би гар хэсэгт нь гараараа нэг удаа, мөн хацар хэсэгт нь нэг удаа цохиж авсан юм. Э.Эминий нуруу хэсэг рүү 2-3 удаа хөлөөр өшиглөж байсан. Э нь миний хоолойг боож шүд хэсэг рүү цохиж хөдөлгөсөн юм. Миний хоолойг боож унагахаар нь салгах гээд А.Эын шүд хэсэг рүү гараараа нэг удаа цохиж авсан юм. Миний шанаа халцарч шүд хөдөлсөн. Хоолой улайсан, бөөр нуруугаар өвдөж, мөн толгой өвдөж байна. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгоно...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Эын мэдүүлсэн: ...Би 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орой 21 цагийн үед Архангай аймгийн Хангай сумын Ноён хангай багийн Гүнгийн мухрын аманд хүү Э.Эийг даагаа аваад ир гээд А.Гын тууж явсан адууны ард явж байхаар нь хүү Э.Эийг явуулаад араас нь дурангаар хартал манай хүүхдийг А.Г нь мотоциклиос нь буулгасан зодож байхаар нь би эхнэр Б.Эд хэлээд өөрийн мотоциклийг асааж унаад А.Г, Э.Эхоёрын байсан газар яваад очтол манай хүү Э.Эийг морин дээрээсээ дээлийнх нь энгэрээс бариад зогсож байхаар нь би юу болсон талаар асуутал танай шээс чинь манай адууг хөөгөөд байна гээд миний уруул хэсэг рүү цохиод авахаар нь би мориноос нь дээлийнх нь энгэрээс татаж буулгаад А.Гын цээж хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиж аваад хүүхдээсээ юу болсон талаар асуутал А.Г намайг зодоод байна гэсэн. Тэгээд А.Г бид хоёр ноцолдож байгаад хоёулаа газар унасан чинь А.Г болъё гээд босч ирээд А.Г хонь эзэнгүй явлаа гэхээр нь би нутгийн хүмүүс байж манай хүү Э.Этанай адууг юу гэж хөөдөг юм гээд салаад явсан юм. Өөр зүйл болоогүй. А.Г миний шүд рүү гараараа нэг удаа цохиж аваад шүдийг хөдөлгөсөн. Би цээж хэсэгт нь гараараа нэг удаа цохиж авсан, шүд хэсэгт нь цохиогүй, харин А.Г надтай ноцолдож байгаад миний гарын тохой руу шүдээрээ цохисон байж магадгүй. Миний биед гэмтэл үүсч шүд хөдөлсөн байгаа. Би өөрийн шүдээ янзлуулах мөнгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 88-90 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Эын мэдүүлсэн: ...Би 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орой 21 цагийн үед Архангай аймгийн Хангай сумын Ноён хангай багийн Гүнгийн мухрын аманд гэртээ байхад манай нөхөр А.Э нь манай хүүхэд Э.Эийг А.Г хөдөө хээр мотоциклиос нь буулгасан зодоод байна гээд надад хэлээд намайг манай нөхөр А Э аваад өөрийн мотоциклийг асааж унаад А.Г, Э.Эхоёрын байсан газар яваад очтол манай хүү Э.Эийг морин дээрээсээ дээлийнх нь энгэрээс хоёр гараараа бариад зогсож байхаар нь би юу болсон талаар манай нөхөр А.Э асуутал танай шээс чинь манай адууг хөөгөөд байна гээд А.Эын уруул хэсэг рүү цохиод авахаар нь А.Э мориноос нь дээлийнх нь энгэрээс татаж буулгаад хүүхдээсээ юу болсон талаар асуутал А.Г ах намайг зодоод байна гэсэн чинь А.Г хонь эзэнгүй явлаа гэсэн чинь манай нөхөр А.Э нутгийн хүмүүс манай хүү Э.Этанай адууг яах гэж хөөдөг юм гэж хэлээд салаад явсан юм. Би А.Гыг зодож, цохиогүй. А.Г зодож, цохиогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/

 

 Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Э.Эийн мэдүүлсэн: ...Би 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орой адуугаа хурааж иртэл манай адуунаас 1 тооны даага байхгүй байсан. Тэгээд би гэрийнхээ гадаа даагаа дурандаад байж байтал А.Г нь манай гэрийн хажуугаар адуугаа тууж явтал миний хайж байсан даага А.Гын адууны ар талд нь дагаад явж байхаар нь би очоод даагаа туугаад явах гэтэл явахгүй болохоор нь А.Г гэдэг хүний хажууд очоод манай даага танай адууг дагаад явахгүй байна, би танай адууг тууж гэрийнхээ гадна очоод өөрийн даагаа бариад авмаар байна гэтэл чи хүний адуу хөөдөг, чамайг энд зусч байгаа хүмүүс адуу хөөгөөд байна гэж ярьж байна гээд миний гар болон толгой хэсэг рүү гараараа цохиод цээжин тус газар хөлөөрөө өшиглөөд тэгснээ Эын зулбасга чамайг хаана ч байсан ална гээд байхаар нь А.Г гэдэг хүнд би танай адууг хөөгөөгүй, та хөөсөн гээд байгаа хүнээсээ асуу, мөн энэ жалганд зусч байгаа хүмүүсээс асуугаарай гэж хэлсэн чинь А.Г морин дээрээ мордоод дахиж чамайг адуу хөөх юм бол ална шүү гээд дахин миний дээлийн энгэр хэсгээс барьж аваад хөлөөрөө миний цээж хэсэг рүү өшиглөөд байсан. Тэгсэн чинь манай аав А.Э ээж Б. Э хоёр мотоцикльтой ирээд А.Г ахыг манай аав А.Э чи яаж байгаа юм бэ, хүүхэд зодоод гэсэн чинь манай аав Эыг А.Г эрүү хэсэг рүү нь морин дээрээс цохиод авсан чинь А.Гыг манай аав А.Э мориноос нь татаж буулгаад надаас манай аав юу болсон юм гээд асуухаар нь би даагаа авах гэтэл А.Г зодоод байна гэсэн чинь А.Г манай аав А.Э нэг доор байдаг саахалт айлын хүмүүс муухай юм боллоо гээд явсан юм. Дээд талын уруул хэсгийн дотор тал нь язарч уруул хавдсан, мөн үүдэн шүд хөдөлсөн, толгой болон нуруу хэсгээр өвдөж байгаа. Өөр хүн байхгүй байсан. Харин манай аав, ээж хоёр гэрийнхээ гаднаас намайг зодож байхыг хараад ирсэн юм. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно. А.Г гэх залууд би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 72-74 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч А.Эын мэдүүлсэн: ...Би тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй. Би сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргах зүйлгүй. Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд маргах зүйлгүй. Би А.Гд хохирол, төлбөр барагдуулаагүй. Харилцан зодоон хийж бие биедээ гэмтэл учруулсан. Мөнгө, төгрөг нэхэмжлээгүй. Би ч мөнгө, төгрөг нэхэмжлэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 117-118 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч А.Гын мэдүүлсэн: ...Би тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй. Би сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргах зүйлгүй. Би 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орой саахалт айл болох А.Этай адуу хөөлөө гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар зодоон хийсэн. Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд маргах зүйлгүй. Би А.Эд хохирол, төлбөр барагдуулаагүй. Харилцан зодоон хийж бие, биедээ гэмтэл учруулсан болохоор мөнгө нэхэмжлээгүй. Бид 2 учир зүйгээ ололцсон. Би уучлалт гуйсан...гэх мэдүүлэг /хх-ийн 128-129 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 343 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. А.Гын биед зүүн доод үүдэн 2 дугаар шүд унасан, хүзүүний урд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Зүүн доод үүдэн 2-р шүд унасан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын Дөрөв. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтох хүснэгтийн Арван нэгийн 51-1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% тогтонги алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. -Хүзүүний зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 38-39 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 349 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. А.Эын биед зүүн дээд үүдэн 1-р шүд унасан, уруулын зүүн дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Зүүн дээд үүдэн 1-р шүд унасан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын Дөрөв. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтох хүснэгтийн Арван нэгийн 51-1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% тогтонги алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. - Уруулын зүүн дээд хэсгийн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 48-49 хуу/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 139-140 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 150-151, 156-157 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар А аймгийн Хсумын Н багийн Гүгэх газар 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр А.Г нь бусдад зодуулж эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, Архангай аймгийн Хсумын Н хангай багийн Г гэх газар 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр А.Э нь бусдад зодуулж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Э нь А аймгийн Х сумын Н багийн Г гэх газар 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэн А.Гтай хүүхэд зодлоо гэх шалтгаанаар маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч А.Г нь А аймгийн Х сумын Н багийн Ггэх газар 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэн А.Этай адуу хөөсөн гэх шалтгаанаар маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

А.Гын хохирогчоор мэдүүлсэн “Би 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орой 21 цагийн үед Архангай аймгийн Хангай сумын Ноён хангай багийн Гүнгийн мухрын аманд өөрийн адуугаа туугаад явж байтал Э.Эирээд миний тууж бэлчээрт хүргэсэн адууг эргүүлчихээд буцаад миний хажууд ирээд танай адуунд манай нэг даага байна, адууг чинь тууж очоод даагаа бариад авмаар байна гэхээр нь би бэлчээрт байгаа адуугаа явуулмааргүй байна, маргааш чи бэлчээрээр нь ав, чи өмнө нь манай адууг хөөсөн байсан шүү гэтэл Эби танай адууг хөөгөөгүй гээд над руу дайраад миний дээлийн энгэрээс барихаар нь гарыг нь цохиод тавиулах гэтэл тавихгүй болохоор нь түлхээд хацар хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон чинь З.Эминий дээлийн энгэрээс тавихаар нь би морин дээрээ мордоод явах гэтэл миний унаж явсан морины цулбуур хэсгээс Эбариад явуулахгүй, манай аав, ээж хоёр ирж байна гэхээр нь би Ээд ах нь малдаа явмаар байна гэтэл чи юундаа айгаад байгаа юм гээд явуулахгүй байж байтал Э эхнэрийн хамт ирээд миний унаж явсан мориноос намайг татаж буулгаад Э миний дээлийн энгэрээс барьж аваад хоолой боогоод цээж хэсэг рүү гараараа цохиод Э.Эминий араас хөлөөрөө өшиглөж аваад эхнэр нь /нэрийг нь мэдэхгүй байна/ малгайгаараа намайг цохиж аваад газар унагаасан байсан чинь миний утас дуугарахаар нь авсан чинь манай төрсөн ах А.Гбайхаар нь би хүнд зодуулаад байна гэсэн чинь наанаа байж бай, одоо цагдаад хэлье гэсэн. Би гар хэсэгт нь гараараа нэг удаа, мөн хацар хэсэгт нь нэг удаа цохиж авсан юм. Э.Эминий нуруу хэсэг рүү 2-3 удаа хөлөөр өшиглөж байсан. Э нь миний хоолойг боож шүд хэсэг рүү цохиж хөдөлгөсөн юм. Миний хоолойг боож унагахаар нь салгах гээд А.Эын шүд хэсэг рүү гараараа нэг удаа цохиж авсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/,

 

А.Эын хохирогчоор мэдүүлсэн “Би 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орой 21 цагийн үед Архангай аймгийн Хангай сумын Ноён хангай багийн Гүнгийн мухрын аманд хүү Э.Эийг даагаа аваад ир гээд А.Гын тууж явсан адууны ард явж байхаар нь хүү Э.Эийг явуулаад араас нь дурангаар хартал манай хүүхдийг А.Г нь мотоциклиос нь буулгасан зодож байхаар нь би эхнэр Б.Эд хэлээд өөрийн мотоциклийг асааж унаад А.Г, Э.Эхоёрын байсан газар яваад очтол манай хүү Э.Эийг морин дээрээсээ дээлийнх нь энгэрээс бариад зогсож байхаар нь би юу болсон талаар асуутал танай шээс чинь манай адууг хөөгөөд байна гээд миний уруул хэсэг рүү цохиод авахаар нь би мориноос нь дээлийнх нь энгэрээс татаж буулгаад А.Гын цээж хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиж аваад хүүхдээсээ юу болсон талаар асуутал А.Г намайг зодоод байна гэсэн. Би цээж хэсэгт нь гараараа нэг удаа цохиж авсан, шүд хэсэгт нь цохиогүй, харин А.Г надтай ноцолдож байгаад миний гарын тохой руу шүдээрээ цохисон байж магадгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 88-90/,

 

гэрч Б.Эын мэдүүлсэн: ...Би 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орой 21 цагийн үед Архангай аймгийн Хангай сумын Ноён хангай багийн Гүнгийн мухрын аманд гэртээ байхад манай нөхөр А.Э нь манай хүүхэд Э.Эийг А.Г хөдөө хээр мотоциклиос нь буулгасан зодоод байна гэж надад хэлээд намайг манай нөхөр А Э аваад өөрийн мотоциклийг асааж унаад А.Г, Э.Эхоёрын байсан газар яваад очтол манай хүү Э.Эийг морин дээрээсээ дээлийнх нь энгэрээс хоёр гараараа бариад зогсож байхаар нь юу болсон талаар манай нөхөр А.Э асуутал танай шээс чинь манай адууг хөөгөөд байна гээд А.Эын уруул хэсэг рүү цохиод авахаар нь А.Э мориноос нь дээлийнх нь энгэрээс татаж буулгаад хүүхдээсээ юу болсон талаар асуутал А.Г ах намайг зодоод байна гэсэн чинь А.Г хонь эзэнгүй явлаа гэсэн чинь манай нөхөр А.Э нутгийн хүмүүс манай хүү Э.Этанай адууг яах гэж хөөдөг юм гэж хэлээд салаад явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,

 

 насанд хүрээгүй гэрч Э.Эийн мэдүүлсэн “Тэгсэн чинь манай аав А.Э ээж Б. Э хоёр мотоцикльтой ирээд А.Г ахыг манай аав А.Э чи яаж байгаа юм бэ, хүүхэд зодоод гэсэн чинь манай аав А. Эыг А.Г эрүү хэсэг рүү нь морин дээрээс цохиод авсан чинь А.Гыг манай аав А.Э мориноос нь татаж буулгаад надаас манай аав юу болсон юм гээд асуухаар нь би даагаа авах гэтэл А.Г зодоод байна гэсэн чинь А.Г манай аав А.Эас нэг доор байдаг саахалт айлын хүмүүс муухай юм боллоо гээд явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 72-74/,

 

өөрсдийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд А.Э, А.Г нарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 117-118, 128-129/,

 

хохирогч А.Гын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 343 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-39/,

 

хохирогч А.Эын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 349 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч А.Э, А.Г нар нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч А.Э, А.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч А.Э, А.Г нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч А.Э нь А аймгийн Х сумын Нбагийн Ггэх газар 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэн А.Гтай хүүхэд зодлоо гэх шалтгаанаар маргалдаж улмаар санаатай зодож гэмтэл учруулсан, шүүгдэгч А.Г нь А аймгийн Хсумын Н багийн Ггэх газар 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэн А.Этай адуу хөөсөн гэх шалтгаанаар маргалдаж улмаар санаатай зодож гэмтэл учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч А.Э, А.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

           Шүүгдэгч А.Э, А.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 121 тоот тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор тэдгээрт оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг А.Э, А.Г нар нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг тус тус оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт тус тус төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч А.Э, А.Г нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч А.Э, А.Г нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, бие биедээ гомдолгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч А.Э, А.Г нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

           Шүүгдэгч А.Э, А.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.   

 

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч А овогт Аын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Х овогт Агийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч А.Гыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Эд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр, шүүгдэгч А.Гд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тус тус тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э, А.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч А.Э, А.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Э, А.Г нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Э, А.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ