| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2018/00378/И |
| Дугаар | 103/ШШ2019/00113 |
| Огноо | 2019-04-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2019/00113
2019 4 4 103/ШШ2019/00113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг Бага тойрууд байрлах ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Д.Нацагдоржийн гудамжид байрлах Багануур дүүргийн ******* ******* төвд холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2.640.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Амарбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Багануур дүүргийн ******* ******* төв нь манай компанитай 20******* оны 5 дугаар сарын 11-ний өдөр ХАГ-0310/******* тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулан 16.888.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг маркын гар утсыг 10 сарын хугацаатай худалдан авсан. Дээрх гэрээний дагуу төлөх төлбөрөөс 15.128.000 төгрөгийг төлж, үлдэх 1.760.000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Багануур дүүргийн ******* ******* төвөөс үндсэн төлбөр 1.760.000 төгрөг, алдангийг гэрээнд зааснаар 0.3 хувиар тооцож 880.000 төгрөг нийт 2.640.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 20******* оны 5 дугаар сарын 11-ний өдөр Багануур дүүргийн ******* ******* төвтэй зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулаад одоогоор үндсэн төлбөр 1.760.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа үүнээс гэрээ байгуулахдаа төлбөрөө хугацаандаа төлөөүй тохиолдолд алданги бодно гэж заасны дагуу 880.000 төгрөгийн алданги тооцож нийт 2.640.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч байгууллага нь утасны төлбөрийг хүлээн зөвшөөрсөн, алдангийн хувьд бид нар хувь хүнтэй гэрээ байгуулаагүй байгууллагатай гэрээ байгуулсан. Хариуцагч байгууллагын төлөөлөгч гэрээ байгуулахад би байлцсан гэдгээ хэлж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хувь хүнтэй хийсэн гэрээ гэж тайлбарлаж байна гэтэл гэрээний оршил хэсгийг уншаад үзвэл нэг талаас ******* ******* ХХК цаашид худалдагч, нөгөө талаас Багануур дүүргийн ******* ******* төв цаашид худалдан авагч гэнэ гээд байгууллагууд тохиролцон энэхүү гэрээг байгуулав гэсэн байгаа. Хоёр байгууллагын хооронд байгуулсан гэрээ учраас бид нар танай байгууллагаас шаардаж байна. Төлөлтийн хугацаа нь гэрээний хавсралтын хоёр дахь хуудсанд байна. Үүн дээр танай байгууллагыг төлөөлөөд Д.******* гэдэг хүн гарын үсэг зурсан. Нэгэнт төлөлтийн хуваарь байхад танай байгууллагаас нэхэмжлэх ирээгүй гэдэг асуудал яригдахгүй байх гэж бодож байна. Энэ бол нэг гэрээ буюу үндсэн төлбөрүүдийг төлөөд 1.760.000 төгрөг үлдсэн. Үлдэгдэл төлбөрөөс гэрээний 3.3 дахь хэсэгт заасны дагуу 880.000 төгрөгийн алданги тооцсон. Түүнээс хүн тус бүр дээр алданги тооцох боломжгүй. Танай байгууллагад 29 утас өгсөн, танай байгууллага цааш нь хэдэн хүнд яаж утас өгснийг манай байгууллага мэдэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Багануур дүүргийн ******* ******* төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 20******* оны 5 дугаар сард ******* ******* ХХК манай байгууллагад ирээд бүтээгдэхүүн борлуулсан. Тухайн үед би ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан. Гэрээ байгуулах процесст би оролцсон. Ажилчдад утсаа зарчихаад бүх ажилчдын цалингаас суутгаж авна гэж гэрээ хийсэн. Эхлэж байгууллагатай гэрээ байгуулчихаад ажилчдад бүтээгдэхүүнээ борлуулаагүй, ажилчдаас зөвшөөрүүлж гарын үсэг зуруулахдаа эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхгүй бол цалингаас суутгуулна гэж гэрээ байгуулсан буюу иргэд өөрсдөө төлнө гэж гэрээ байгуулсан. Шүүхэд нэхэмжлэл гарсны дараа би утас авсан ажилчидтай уулзсан. Тухайн үед төрийн сангийн үйл ажиллагааны журмаар ажилчдын цалингаас суутгал хийхийг хориглосон байсан. Ингээд хувь хүний харилцах дансанд цалин орсны дараа цалингаас нь суутгал хийж авдаг байсан. Хувь хүний данснаас хэдэн төгрөг гарсан тухай би хянаж чадахгүй байгууллагатай гэрээ байгуулаагүй байхад байгууллагаас мөнгө шаардаад байгаа нь байж болохгүй асуудал юм. Хувь хүний нууцтай холбоотойгоор ******* банк тухайн хүмүүсийн дансны хуулгыг манай байгууллагад өгөхгүй гэсэн учраас шүүхэд хүсэлт гаргаж дансны мэдээллийг гаргуулсан. Ингээд шалгахад үлдэгдэл төлбөр таарч байсан. Ажлаасаа гарсан хоёр хүний хувьд манай байгууллагад ажиллаж байхдаа ашиглаж байсан төлбөрийг би шалгаж чадаагүй. Дугаар руу нь залгахад дугаараа ашиглахаа больсон байсан. Алдангийг төлөхгүй гэдэг үндэслэл нь шүүхэд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэдэг хүнтэй би утсаар яриад хүн нэг бүрээр нь төлөлтийг нь гаргаад ирэх боломж байна уу? гэхэд за гэсэн боловч тухайн үед итгэмжлэгдсэн төлөөлөгч нь солигдоод шинэ итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тэрийг гаргаж өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Бизнесийн байгууллага хэдий ч үндсэн төлбөрийг нь өгөөд алданги төлөхгүй байж болох болов уу? гэсэн оролдлого хийж үзсэн. ******* ******* ХХК сар болгон над руу нэхэмжлэлээ майлээр явуулаад, би нэхэмжлэхийг нь ******* банкны Багануур салбарт хүргэж өгдөг байсан. Зарим сард нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлээ ирүүлээгүй болохоор тэр хүний данснаас суутгаж авч болохгүй шүү дээ. Нэг сар өнжөөд нэхэмжлэлээ явуулдаг байсан болохоор төлөөгүй нэг сард нь алданги тооцсон. Энэ нь нэхэмжлэгч байгууллагын буруу учраас энэхүү алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. *******шээ нь сая нэхэмжлэл гаргасны дараа манай нэг ажилтан өөрийн төлбөрийн үлдэгдлийн талаар шалгахад 59.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Би төлбөрөө төлөөд дууссан гэж бодтол төлбөрийн үлдэгдэл байна. Үүнийгээ ******* ******* ХХК суутгал хийгээд авахгүй яасан юм бэ? тухайн үедээ суутгал хийж аваагүй байж яагаад жилийн дараа алдангийн хамт нэхээд байгаа юм бэ? би алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар өгч байсан. Иймэрхүү байдлаас болоод алданги тооцохыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 2018 оны 3 дугаар сард гэрээний хугацаа дууссан. Хэрвээ танай байгууллага 2018 оны 5 дугаар сараас хойш манай байгууллагад ийм төлбөрийн үлдэгдэлтэй байна гээд нэхэмжлэл ирүүлж байсан бол бид нар 2018 ондоо багтаагаад төлбөрөө дуусгаж болох байсан. Иймээс 2018 оны 5 дугаар сараас хойш алданги тооцож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээнд Д.******* даргын гарын үсэг байхгүй гэдэг хүний гарын үсэг байгаа. Танай байгууллага 29 ширхэг утсыг надад хүлээлгэж өгөөгүй шууд хувь хүмүүстээ өгсөн. Би 29 ширхэг утас хүлээж аваад гарын үсэг зурсан зүйл байхгүй. Танай байгууллагын ажилтнууд хувь хүмүүст утсаа тарааж өгчихөөд ганцхан хуудас цаасанд дээр гарын үсэг зураад өгөөч гэж орж ирсэн. Манайх төрийн байгууллага хэзээ ч бизнесийн байгууллагын барааг ажилчдад тарааж өгөх ёс зүй байхгүй. Тухайн үед гээд танай ажилтан сар болгон би тань руу майлээр нэхэмжлэх явуулна та түүнийг банкинд хүргэж өгөхөд болно гэж хэлж байсан. Ажилчдын авсан гар утасны төлбөрийн үлдэгдэл 1.760.000 төгрөгт маргахгүй, зөвшөөрч байна, харин алданги 880.000 төгрөгийг төлөхгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Багануур дүүргийн ******* ******* төвд холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2.640.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Багануур дүүргийн ******* ******* төв нь үндсэн төлбөр 1.760.000 төгрөгийг төлнө, алдангийг хэрхэн, яаж тооцсон нь тодорхойгүй тул төлөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ХАГ-0310/******* дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулан ******* ******* төвийн нэр бүхий 29 ажилтан гар утас авсан болох нь зээл төлөх баталгааны жагсаалт, гар утас авсан хүмүүсийн нэрсийн жагсаалт, ******* банкны дансны хуулга, ******* ******* төвөөс ирүүлсэн **************ын үлдэгдэлийн төлбөр гэсэн баримт зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч байгууллага нь Багануур дүүргийн ******* ******* төвтэй 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ХАГ-0310/******* дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж нотлох баримтаар гэрээний хуулбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд гэрээнд худалдагчийг төлөөлж ******* ******* ХХК-ийн Хамтын ажиллагааны газрын захирал Ш., байгууллага хариуцсан менежер Б., М., Худалдан авагчийг төлөөлж Багануур дүүргийн ******* ******* төвийн дарга /Д.*******/-г төлөөлөн, Хүний нөөцийн албаны дарга Д., Ахлах нягтлан бодогч Б.******* нар гарын үсэг зурсан хэдий ч хариуцагч Багануур дүүргийн ******* ******* төвийн даргыг төлөөлж Д., Б.******* нар нь гарын үсэг зурах эрх бүхий этгээд мөн болох нь тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх,, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүйг/ хэлцэл гэнэ, 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 42 дугаар зүйлийн 42.1-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, 42.8-д Талууд гол нөхцлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлэн хэлцэл хийж болно, 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан бол хэлцэл хийсэн гэж үзнэ, 232 дугаар зүйлийн 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 56 дугаар зүйлийн 56.1.8-д .., хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж тус тус хуульчилсан.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас харахад талуудын хооронд хийгдсэн 20******* оны 5 сарын 11-ний өдрийн ******* дугаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн, хийгдсэн үеэс хүчин төгөлдөр бус гэрээ байх тул нэхэмжлэгч тал нь гэрээний дагуу хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхгүй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч ******* ******* төвийн нэр бүхий 29 ажилтан зээлээр худалдан авсан гар утсыг буцаан өгөх боломжгүй, 29 ажилтнаас 22 ажилтан нь төлбөрийг бүрэн төлсөн, нэр бүхий 7 ажилтны худалдан авсан утаны үлдэгдэл төлбөр 1.760.000 төгрөг болохыг зөвшөөрсөн.
Иймд хариуцагч ******* ******* төвөөс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар 1.760.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, шаардлагаас алданги 880.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 57.190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 1.760.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 42.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК, Багануур дүүргийн ******* ******* төвийн хийгдсэн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ХАГ-0310/******* дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээг хийсэн с хэлцэл байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар Багануур дүүргийн ******* ******* төвөөс 1.760.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгон, нэхэмжлэлээс үлдэх 880.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57.190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 42.150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ