Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/312

 

 

2022/ШЦТ/312

 

 

 

/


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Н.Б

Өсвөр насны шүүгдэгч: Н.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Нгийн Ст холбогдох 2212000000290 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр А аймгийн Э суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт А аймгийн Э сумын .. багийн .. хорооллын .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, У овогт Нгийн С /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Н.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” баарны гадна 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр шалтгаангүйгээр Г.Өтэй маргалдаж, улмаар нүүр, хамар хэсэгт нь мөргөж, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Бид нарын хувьд хохирогчийн талаасаа уучлалт гуйсан. Хохирлын хувьд чадлаараа төлж барагдуулна гэв.

Мөрдөн байцаалтын шатанд 2212000000290 дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Өн мэдүүлсэн: ...2022 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвис” бааранд орсон. Тэнд байж байгаад би шөнийн 01 цагийн орчим би харихаар ганцаараа гарсан. Тэгсэн чинь баарны гадаа байж байхад С гэдэг залуу над дээр ирээд үзэх үү ах гэхээр нь би өө үгүй гэсэн чинь ямар овоо пизда вэ гээд миний хамар хэсэг рүү мөргөсөн чинь миний хамраас цус гарсан. Тэгэхээр нь би Сийг барьж аваад хамар сонин болгочихлоо гэсэн чинь миний өөдөөс өшиглөсөн. Тэгэхээр нь би барьж аваад тэвэрсэн чинь хамт явсан хоёр залуу нь найз яаж байна гээд хажуугаас цохиод байсан. Тэгээд салцгаасан. С намайг мөргөж хамар гэмтээсэн. Мөн цээж рүү өшиглөсөн. Хамт явсан хоёр залуу нь нуруу, цээж рүү өшиглөөд байсан. Би огт цохиж, зодоогүй. С намайг мөргөж хамар гэмтээсэн. Мөн цээж рүү өшиглөсөн. Миний эрүүл мэндэд учирсан хамрын таславчийн мурийлт гэмтлийг С учруулсан. Харин баруун нүдний дээд зовхи, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүдийг С, М, Знар учруулсан. Баримтуудыг шүүх хурал дээр нэг бүрчлэн гаргаж өгнө. Хагалгаанд орсны дараа нэг мөр баримтыг гаргаж өгнө. Надад гомдол, санал гээд байхаар зүйл байхгүй. Харин миний эрүүл мэндэд учирсан хохирлыг төлж барагдуулах, мөн хуулийн арга хэмжээ авахуулах саналтай...гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Зийн мэдүүлсэн: ...2022 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвис” бааранд орсон. Тэнд байж байгаад шөнийн 01 цагийн орчим би харихаар гарсан. Тэгсэн чинь үүдэнд манай найз дүү С нэг залуутай маргалдаад байж байхаар нь Сийг боль гээд байж байхад Стэй маргалдаж байсан залуу нь хоёулаа үзэх үү гээд байсан. Тэгсэн чинь С нөгөө залуу хоёр бие биеэ цохихоор нь салгасан. Түүнээс өөр зүйл огт болоогүй. Ер нь бол миний мэдэх зүйл энэ. Би бол огт гар хүрээгүй. Харин С Ө гэх хүнийг цохиж, зодсон. Харин М гар хүрээгүй. С Өн нүүр хэсэг рүү нь баруун гараараа санагдаж байна, 1 удаа цохисон. Өөр цохиж, зодсон асуудал байхгүй. Мөн адил нүүр хэсэг рүү гараараа цохиж байх шиг харагдсан. Өөр хүмүүстэй хэрэлдэж, маргалдсан асуудал байхгүй. Хоорондоо хэрэлдэж маргалдаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Б.Мн мэдүүлсэн: ...2022 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвис” бааранд орсон. Тэнд байж байгаад би ганцаараа шөнийн 01 цагийн орчим харихаар гарсан. Тэгсэн чинь баарны гадаа Ө, С нар маргалдаад байж байсан. Тэгсэн чинь Ө Сийн нүүр хэсэг рүү гараараа цохиод авсан. Тэгээд нөгөө хоёр бие биеэсээ уучлалт гуйгаад салаад явсан. С, З, бид нар харих гээд явж байхад бид нарын араас цагдаагийн машинтай хүмүүс ирээд бид гурвыг аваад явсан. Ер нь бол ийм л зүйл болсон. Намайг баарнаас гарч ирэхэд С, Ө нар хоорондоо маргалдсан байсан. Сүүлд Сээс асуухад Өг нэг удаа нүүр хэсэг рүү нь мөргөсөн гэж хэлсэн. Түүнээс би Өг С мөргөж байх үеийг хараагүй, намайг баарнаас гарч ирэхээс өмнө нь болсон юм шиг байна лээ. Намайг баарнаас гарч ирэхэд Сийн нүүр хэсэг рүү Ө нэг удаа цохиж байгаа харагдсан. Өөр цохиж, зодсон ямар нэгэн асуудал байхгүй. Би цохиж, зодож байх үеийг хараагүй. Харин С надад хэлэхдээ нүүр хэсэг рүү нэг удаа мөргөсөн гэж хэлсэн. Өөр хүмүүстэй хэрэлдэж, маргалдсан асуудал байхгүй. Хоорондоо хэрэлдэж, маргалдаад салцгаасан. Бүлэглэж зодсон асуудал байхгүй. Бид хоёр огт гар хүрээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд өсвөр насны яллагдагч Б.Бийн мэдүүлсэн: ...Тогтоолтой холбоотой санал, хүсэлт байхгүй. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 322 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Н.Сийн биед зүүн нүдний доод зовхины ирмэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4.5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 29-30 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 323 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Г.Өн биед хамрын таславчийн муруйлт, баруун нүдний дээд зовхи, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Хамрын таславчийн муруйлт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний дээд зовхи, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тус бүр нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 44-45 хуу/

 

Н.Сийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 70-71 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 73 хуу/

Шүүх хуралдаанд шинээр өгсөн тодорхойлолт 1 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “А” баарны гадна 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Г.Өсөх- Ирээдүй нь бусдад нүүр, хамар хэсэгтээ цохиулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Н.С нь Ааймгийн Эсумын .. дугаар багийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “А” баарны гадна 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр шалтгаангүйгээр Г.Өтэй маргалдаж, улмаар нүүр, хамар хэсэгт нь мөргөж, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

хохирогч Г.Өн мэдүүлсэн “Баарны гадаа байж байхад С гэдэг залуу над дээр ирээд үзэх үү ах гэхээр нь би өө үгүй гэсэн чинь ямар овоо пизда вэ гээд миний хамар хэсэг рүү мөргөсөн чинь миний хамраас цус гарсан. Тэгэхээр нь би Сийг барьж аваад хамар сонин болгочихлоо гэсэн чинь миний өөдөөс өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08/,

гэрч Б.Зийн мэдүүлсэн “Тэнд байж байгаад шөнийн 01 цагийн орчим би харихаар гарсан. Тэгсэн чинь үүдэнд манай найз дүү С нэг залуутай маргалдаад байж байхаар нь Сийг боль гээд байж байхад Стэй маргалдаж байсан залуу нь хоёулаа үзэх үү гээд байсан. Тэгсэн чинь С нөгөө залуу хоёр бие, биеэ цохихоор нь салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

насанд хүрээгүй гэрч Б.Мн мэдүүлсэн “Баарны гадаа Ө, С нар маргалдаад байж байсан. Ө Сийн нүүр хэсэг рүү гараараа цохиод авсан. Тэгээд нөгөө хоёр бие биеэсээ уучлалт гуйгаад салаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/,

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд өсвөр насны яллагдагч Н.Сийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 66-67/,

хохирогч Г.Өн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 323 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-45/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв

Дээрх гэмт хэрэгт өсвөр насны шүүгдэгч Н.С нь гэм буруутай байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Н.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

өсвөр насны шүүгдэгч Н.С болон түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба өсвөр насны шүүгдэгч Н.С нь А аймгийн Эсумын .. дугаар багийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “А” баарны гадна 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр шалтгаангүйгээр Г.Өсөх- Ирээдүйтэй маргалдаж, улмаар нүүр, хамар хэсэгт нь мөргөж зодсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Өсвөр насны шүүгдэгч Н.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өсвөр насны шүүгдэгч Н.С нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон шийтгэх тогтоол гарах үед 18 насанд хүрээгүй болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч Н.С нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн түүний хувийн байдал, одоо Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Ст ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Ст авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгаж шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч Н.Ст ял оногдуулахыг тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

 

Хохирогч Г.Ө нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул өсвөр насны шүүгдэгч Н.Сийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Г.Ө нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

        Өсвөр насны шүүгдэгч Н.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.   

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.3 дугаар зүйлийн 1.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон        

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч У овогт Нгийн Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Н.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Сийн тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Ст оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт, энэ хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эх Н.Бт тус тус  даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар, өсвөр насны шүүгдэгч Н.С нь хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Өсвөр насны шүүгдэгч Н.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч Г.Ө нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд өсвөр насны шүүгдэгч Н.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Р.АЛТАНЦЭЦЭГ