Шүүх | Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 160/2022/0291/Э |
Дугаар | 2022/ШЦТ/313 |
Огноо | 2022-12-09 |
Зүйл хэсэг | 17.12.1., |
Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/313
2022/ШЦТ/313
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал
Шүүгдэгч: М.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Мн Гд холбогдох 2212000000334 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн И суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт А аймгийн И сумын Т багийн .. хорооллын .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, Б овогт Мн Г /РД: ../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч М.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Ааймгийн И сумын Тбагийн Б хороолол гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн үед Д.Бгийн 1 тооны үхрийг хулгайлж, хохирогчид 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2212000000334 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Бгийн мэдүүлсэн: ...Манайх сумын төвийн хойд хороололд хүргэн Гынхтай хамт 1 хашаанд байдаг юм. Манай хүргэн, охин, бид гурав мал маллаж амьдардаг. Тухайн үед манай охин Ш Улаанбаатар хотод ажил хийх гээд явсан бөгөөд би хүргэн Гтай байсан чинь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны орчимд манай үхрээс 1 үхэр алга болсон. Тэгээд би хүргэндээ хэлсэн боловч манай хүргэн ч нэг их эрж хайж чадаагүй юм. Тэгсэн чинь 2022 оны 07 дугаар сард шиг санагдаж байна, нэг өглөө манай охин манайд орж ирээд нөгөө танай алга болсон үхэр ирчихсэн байна гэхээр нь би гараад харсан чинь яг мөн байсан. Тэгээд за байж байг гэж бодоод үхэртээ нийлүүлээд орхисон чинь тэр шөнөө эргээд алга болчихсон байсан. Би охиноосоо алга болсон үхрийг хаанаас ирсэн талаар нь асуусан чинь манай хашааны урд байдаг ой ангийн хашааны баруун талаар тойроод гарч ирсэн гэж хэлсэн. Тэрнээс хойш хэд хоногийн дарааг нь санахгүй байна, манай хүргэн Гын нэг бяруу нь үхрээсээ салаад самуураад явчихсан бөгөөд тэрийгээ хүргэн, охин 2 хайж явж байгаад Тээг гэдэг газарт Мгэдэг айлын үхрээр ороод үзсэн чинь миний 2022 оны 01 дүгээр сард алга болсон үхэр байж байхаар нь манай охин нөхөртөө ээжийн алга болсон үхэр энд байна гэж хэлээд буугаад үхрийн эзэн Мтай уулзаад манай ээжийн 2022 оны 01 дүгээр сард алга болсон үхэр энэ байна, хэзээ, хаанаас, яаж ирсэн юм бэ гэсэн чинь Мнь яг аль үхэр юм бэ, аль нь юм бэ гээд байсан гэсэн. Тэгэхээр нь манай охин үхэрт нь ойртож очоод энэ үхэр гэж заагаад Маас энэ үхэр хэзээ хаанаас ирсэн юм бэ, хэн гэдэг хүнээс авсан юм бэ гэсэн чинь хүнээс авсан гээд авсан хүнээ хэлэхгүй байсан гэсэн. Тэгээд манай охин гэртээ ирээд надад таны 2022 оны 01 дүгээр сард алга болсон үхэр чинь Мгэдэг айлын үхэрт байна, хэнээс авсан юм бэ гэсэн чинь хүнээс авсан гээд авсан хүнээ хэлэхгүй байна гэхээр нь би өөрөө очиж Мтай уулзах гэсэн чинь Мбайхгүй, эхнэр нь үнээгээ сааж байсан. Мын эхнэрийн нэрийг нь мэдэхгүй. Тэгээд эхнэрээс нь миний алдсан үхэр танай үхэрт байна, хэн гэдэг хүнээс авсан юм бэ гэсэн чинь манай тугал үхэр, манай охины үхэр байгаа юм энэ тэр гэж яриад байсан. Тэгсэн чинь энэ үхрийн асуудал танд хамаа байхгүй, манайх таниас үхэр аваагүй, танай хүргэн Гас чинь авсан, та өөрөө цагдаагаараа яваад учраа ол гэж хэлээд байж байсан чинь Ммотоцикльтой ирэхээр нь би алдсан үхрийнхээ талаар явж байна гэсэн чинь энэ үхрийг танай хүргэн Г манайд зарсан, та хүргэнтэйгээ учраа ол, цагдаагаараа шалгуул гэж хэлсэн. Тэгээд би ирсэн машин дээрээ очоод явах гэж байсан чинь миний араас Мгэдэг залуу, эхнэртэйгээ ирээд надад 800.000 төгрөг өгөөд үхрээ ав гэхээр нь яаж байгаа юм бэ гэсэн чинь эхнэр нь танай хүргэн Г надаас цувуулж авсаар байгаад 500.000 төгрөг авсан гэж хэлсэн. Тэгсэн чинь Мнь наад үхрийг чинь 2022 оны 02 дугаар сараас эхэлж зөндөө тэжээсэн хоргоож тогтоох гэж зөндөө ажил болсон бөгөөд тэрний 300.000 нэмж авна, нийт 800.000 төгрөг өг, тэгээд аваад яв гэхээр нь би өөрийнхөө үхрийг алдчихаад дээр нь мөнгө өгч өөрийнхөө үхрийг буцааж авна гэж юу байх вэ гэж бодоод нэг их юм яриагүй яваад өгсөн. Тэгээд нэлээн хэдэн сар хараад уулзаж учрахгүй болохоор нь цагдаад хандаж байгаа юм. Намайг Мгэдэг хүнтэй уулзаад хэд хоносны дараа манай хүргэн Г манайд нэлээн согтуу орж ирээд би таны үхрийг хулгай хийгээд Мт зарчихсан юм, намайг уучлаарай, би сая уулзаад учраа олчихоод ирлээ, Мүхрээ ав гэж байна гэж хэлэхээр нь би юм яриагүй, чимээгүй л байсан. Тэгээд байж байгаад гараад явсан. Миний 2022 оны 01 дүгээр сард алдсан үхэр охин шүдлэн үхэр байсан. Одоо бухын хөлд гарч байгаа бөгөөд 2023 оны хавар тугаллах юм байгаа юм. Монголын улаан зүстэй, охин шүдлэн байсан. Зөв талын чих буюу саадаг талын чихийг нь цоолоод шар торго зүүсэн байсан. Буруу талын чих нь голоосоо цуулбар имтэй, эвэртэй, 2 жилийн өмнө санагдаж байна, би хүн гуйж цэнхэр будгаар эвэр дээр нь будуулж тэмдэг хийж байсан. Тэр будагных нь үлдэгдэл одоо байна лээ. Би ирэхээр нь барьж аваад үзэж байсан. Миний алдсан үхэр манай тугал үхэр бөгөөд би өөрөө маллаж байгаа хүн учраас малаа танилгүй яах вэ. Би 2 жилийн өмнө нь хүн гуйж эвэрт нь цэнхэр будгаар нь тэмдэг хийж байсан бөгөөд чихэнд нь цоолж шар торго уяж байсан нүх нь хүртэл байсан. Буруу талын чих нь голоосоо цуулбар имтэй, Мхудалдаж аваад зөв талын чихэнд нь байсан торгыг авч хаяад чихнийх нь үзүүрээс хөндлөн тайрч им хийсэн байсан. Манай хүргэн Г миний малаас захиран зарцуулах эрх байхгүй. Би гомдолтой байна. Өөрийнхөө алдсан үхрийг Мгэдэг хүнээс авмаар байна, манай хүргэн Г, Мхоёр яаж учраа олно, өөрсдөө учраа олог. Хүргэн Гдаа гомдож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Шийн мэдүүлсэн: ...Би 2021 оны 12 дугаар сард Улаанбаатар хот руу явж ажил хийж байгаад 2022 оны 02 дугаар сард цагаан сарын дараа гэртээ ирсэн чинь манай ээж, манай хоёрын адилхан шүдлэн үхрийн нэг нь 2022 оны 01 дүгээр сарын 20-дын үеэр алга болчихсон, би явж чадахгүй юм, Гыг яваадах гэсэн чинь явахгүй юм гэж байсан. Тэгээд одоо ч олдохоосоо өнгөрсөн байлгүй гэж бодоод байж байсан чинь 2022 оны 07 дугаар сард гэнэтхэн ээжийн алга болсон үхэр нь нэг өглөө хүрээд ирсэн бөгөөд бүр гайхаад энэ хаанаас хүрээд ирдэг юм бол гэж гайхаад уяж байгаад үзсэн чинь ээжийн үхэр мөн байсан бөгөөд догол имтэй чихнийх нь доголыг хайчлаад тэгшилсэн байсан. Чихнийх нь цоорхой хэвээрээ, шар даавууг нь авч хаяад буруу талын чихэнд нь ягаан хуванцар ээмэг хийсэн байсан. Тэгээд үхэртээ нийлүүлээд тавьсан чинь маргааш өглөө нь бас алга болсон байсан. Тэгээд хэд хоногийн дараа манай 1 сарлагийн бяруу үхрээсээ салаад алга болчихсон байхаар нь би нөхөр Гын хамт хайгаад Тээг гэдэг газар явж байсан чинь Мгэдэг айлын үхэрт ээжийн 2022 оны 01 дүгээр сард алга болсон үхэр нь яг зүсээрээ байж байхаар нь би ээжийн алга болсон үхэр нь энэ байна ш дээ гэж нөхөртөө хэлээд үхэр рүү нь очсон чинь Мүхрийнхээ хажууд, эхнэр нь үхрээ саагаад байж байхаар нь очоод энэ манай ээжийн алдсан үхэр байна, яахаараа энд байдаг юм бэ гэсэн чинь чи сайн таньж байгаа юм уу гэхээр нь би өөрөө малладаг хүн танилгүй яах вэ гэж хэлээд хэн авч ирж өгсөн юм бэ, яаж ирсэн юм бэ гэсэн чинь хүнээс авсан юм гээд байсан. Өөр зүйл хэлээгүй. Тэгээд өнгөрсөн бөгөөд ирээд би ээжид таны алга болсон үхэр чинь Мгэдэг айлын үхэрт байна, хэнээс авснаа хэлэхгүй байна гэж хэлээд хэд хоногийн дараа ээж, бид 2 хамт Мгэдэг айлд очсон чинь нөхөр нь байхгүй Мын эхнэр Гооцэцэг гэдэг хүн гэртээ байхаар нь уулзсан чинь танай нөхөр Г чинь өөрөө манайд зарчихаад яагаад асуудал үүсгээд байгаа юм бэ гэхээр нь ээжийн үхрийг хулгай хийсэн хүнийг нь мэдсэн. Тэгээд би гэртээ ирээд нөхөр Гдаа Мынхаас ээжийн үхрийг авах гээд очсон чинь Мын эхнэр чамайг үхэр зарсан гэж байна, ээж ч бас мэдсэн гэсэн чинь надад нэг их юм яриагүй тэгс гээд өнгөрсөн. Сүүлд нь Улаанбаатар хотоос ирсэн амьтан, ах дүүсийн ярьж байгаагаар манай нөхөр Г архи уучихсан согтуу орж ирээд би үхрийг чинь зарчихсан юм, уучлаарай гэж ээжид хэлсэн гэнэ гэж ярьцгааж байсан. 2022 оны ногооны шүдлэн бухын хөлд гараад 2023 оны хавар тугаллах үхэр байсан. Эвэртэй улаан зүсмийн монголын шүдлэн үхэр байсан. Имийг нь сайн мэдэхгүй байна, нэг талын чих нь цуулбар, нөгөө чих нь урдаасаа догол имтэй санагдаж байна, баруун тал буюу саадаг талын чихийг нь цоолоод шар торго зүүсэн байсан. Ээж 2 жилийн өмнө байх өөрийнхөө үхрийн эвэрт хүн гуйж цэнхэр будгаар тэмдэг хийж байсан бөгөөд тэр будагных нь үлдэгдэл эвэрт нь байна лээ. Би гэртээ байхдаа өөрийнхөө болон ээжийн үхрийг сааж өгдөг байсан болохоор би сайн таньж байгаа юм. Өөрийнхөө бярууг хайж байгаад Мын гадаа очиж үзэхдээ зүсээр нь таньсан. Тэрнээс өмнө ирэхэд нь барьж авч үзэхдээ чихнийх нь догол имийг тэгшилж хайчилсан, эврийнх нь цэнхэр будагны үлдэгдэл байсан, даавуу сүвлэсэн нүх зэрэг нь байсан учраас тэрүүгээр нь бүр сайн таньсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Мын мэдүүлсэн: ...2022 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр шиг санаж байна, би малд явж байсан чинь Д.Б гэдэг хүний хүргэн М.Г надтай уулзаад монголын охин бяруу, ногооны шүдлэн авах уу гэхээр нь ямар үнэ ханштай юм бэ, би бол 500.000 төгрөгөнд авна гэсэн чинь Г тэг, тэг гээд тэрнээс хойш хэд хоногийн дараа Г намайг малд явсан хойгуур үхрээ бүгдийг нь тууж ирээд манай хашаанд монголын охин бяруу уячихаад яваад өгсөн байсан. Маргааш нь Г өөрөө ирэхээр нь би эхлээд 200.000 төгрөг бэлэн өгсөн, цагаан сарын дараахан санагдаж байна, үлдэгдэл 300.000 төгрөгийг нь өгсөн. Тэгээд байж байтал 2022 оны 07 дугаар сарын хэдэн гэдгийг нь санахгүй байна, нэг өглөө үхрээ саагаад зэлэн дээрээ байж байсан чинь М.Г, эхнэр Шийн хамт мотоцикльтой явж байгаад манай үхрийн зэлний хажууд хүрч ирээд эхнэр Ш нь манай ээжийн алдсан монголын шүдлэн үхэр энэ байна, энэ үхэр хэзээ, хаанаас ирсэн юм бэ гэсэн чинь Г эхнэрийнхээ араар орчихоод над руу нүд ирмээд байхаар нь би манай охины үхэр байгаа юм гэж хэлээд нэлээн байж байгаад би наад үхрийг чинь хүнээс худалдаж авсан юм, би ямар туугаад ирсэн биш, надад зарсан хүн нь байгаа гэж хэлсэн чинь Г, Ш 2 яваад өгсөн. Тэрнээс хойш 4-5 хоногийн дараа шиг санагдаж байна, Гын хадам ээж Б гэдэг настай хүн манайд ирээд надтай уулзахаар нь би танай хүргэн Г надад 500.000 төгрөгөөр зарсан гэдгийг нь үнэнийг нь хэлсэн чинь Б гэдэг хүн би үхрээ авмаар байна гэхээр нь би одоо шүдлэн үхэр 800.000 төгрөг гэж байгаа, та 800.000 төгрөг өгөөд ав гэж хэлсэн чинь эргэж уулзана гэж хэлээд яваад өгсөн бөгөөд дахиж надтай уулзаагүй. Тэрнээс хойш нэлээн хэд хоногийн дараа Г өөрийнхөө охинтой ирээд хадам ээжид үхрийг нь буцаагаад өгчихмөөр байна, би чамд ирэх хавар тугаллах сарлагийн үнээ өгье гэхээр нь би одоо авахгүй, тэр үхэр чинь манай үхэрт тогтохгүй тугаллахаар нь авъя гэж ярьсан. Тэрнээс хойш надтай дахиж уулзаагүй. Монголын охин бяруу, ногооны шүдлэн үхэр байсан. Монголын улаан шүдлэн үхэр байсан. Би чихнийх нь имийг ажиглаагүй. Буруу талын чихэндээ шар даавуутай байсан бөгөөд би даавууг нь авч хаяад зөв талын чихэндээ би өөрийнхөө имийг хийгээд улаан өнгөтэй өөрийнхөө үхэрт хийсэн ээмгийг хийсэн. Би Гас үхрийг нь 500.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд мөнгийг нь 2 хувааж өгсөн. Г надад 2023 оны хавар тугалтай сарлагийн үхэр өгнө гэж хэлсэн. Надад гомдол, санал байхгүй. Гын зарсан үхэр манайд байгаа. Б гуай ирээд үхрээ авна гэвэл би үхрийг нь өгнө...гэх мэдүүлэг/хх-ийн 20-22 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Т.Мын мэдүүлсэн: ...Би 500.000 төгрөгөөр худалдаж авсан юм. 2022 оны 01 дүгээр сарын 20-ны үе шиг санаж байна, 200.000 төгрөг бэлнээр өгсөн, дараа нь 300.000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сард буюу цагаан сарын дараа бэлнээр өгсөн юм. Өөрийнхөө үхэр сүргээ явган тууж ирээд манай хашаанд оруулаад улаан зүсмийн ногооны шүдлэн буюу охин бярууг өөрөө бариад хашаанд уяж өгөөд явсан юм. Тухайн үед манайд би ганцаараа байсан бөгөөд манай эхнэр Улаанбаатар хот руу эмчилгээнд явчихсан байсан юм. Тийм зүйл хэлээгүй, өөрийнхөө үхэр гэж хэлээд өгсөн юм. Би өгчихсөн байгаа, гэхдээ одоо манай үхэр сүрэгт байгаа. Хэзээ ирж авахаа өөрсдөө мэд гэж хэлсэн. Би хохирогч Д.Бд үхрийг нь өгчихсөн тул М.Гас адил насны үхэр нэхэмжилнэ...гэх мэдүүлэг/хх-ийн 71-72 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Гын дахин мэдүүлсэн: ...Манай хадам ээж манай хоёрын үхэр сүрэг нэг хотонд байдаг юм. Би 2022 оны 01 дүгээр сарын дунд үе шиг санаж байна, Мгэх хүнд хадам ээжийнхээ улаан зүсмийн охин бярууг зарсан юм. Би өмнө нь Мгэх хүнд үхэр худалдаж авах уу гэж асуухад авна гэж байсан юм. Тэгээд би мөнгөний хэрэг гараад хадам ээжид хэлэлгүй, түүний охин бярууг нь өөрийнхөө үхэртэй хамт тууж Мын гадна очоод хашаанд нь оруулж уяж өгөөд буцаад үхрээ туугаад явсан юм. Мманай гэр хоёрын хооронд 2-3 км зайтай байх. Би 500.000 төгрөгөөр зарсан бөгөөд мөнгөө бэлнээр 2 хувааж 200.000, 300.000 төгрөг авсан юм. Би өөрийнхөө мотоцикль засах гэсэн чинь мөнгөний хэрэг гараад зарчихсан юм. Би өөрийнхөө үхэр гэж хэлээд зарсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 хуу/
2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 107 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27 хуу/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 31-33 хуу/
Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 73 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 52 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар А аймгийн И сумын Т багийн Б хороолол гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн үед Д.Бгийн 1 тооны үхэр хулгайд алдагдаж, түүнд 500.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Г нь Ааймгийн И сумын Тбагийн Б хороолол гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн үед Д.Бгийн 1 тооны үхрийг хулгайлж, хохирогчид 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
хохирогч Д.Бгийн мэдүүлсэн “Тухайн үед манай охин Ш Улаанбаатар хотод ажил хийх гээд явсан бөгөөд би хүргэн Гтай байсан чинь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны орчимд манай үхрээс 1 үхэр алга болсон. Тэгээд би хүргэндээ хэлсэн боловч манай хүргэн ч нэг их эрж хайж чадаагүй юм. Тэгсэн чинь 2022 оны 07 дугаар сард шиг санагдаж байна, нэг өглөө манай охин манайд орж ирээд нөгөө танай алга болсон үхэр ирчихсэн байна гэхээр нь би гараад харсан чинь яг мөн байсан. Тэгээд за байж байг гэж бодоод үхэртээ нийлүүлээд орхисон чинь тэр шөнөө эргээд алга болчихсон байсан. Энэ үхрийн асуудал танд хамаа байхгүй, манайх таниас үхэр аваагүй, танай хүргэн Гас чинь авсан, та өөрөө цагдаагаараа яваад учраа ол гэж хэлээд байж байсан чинь Ммотоцикльтой ирэхээр нь би алдсан үхрийнхээ талаар явж байна гэсэн чинь энэ үхрийг танай хүргэн Г манайд зарсан, та хүргэнтэйгээ учраа ол, цагдаагаараа шалгуул гэж хэлсэн. Намайг Мгэдэг хүнтэй уулзаад хэд хоносны дараа манай хүргэн Г манайд нэлээн согтуу орж ирээд би таны үхрийг хулгай хийгээд Мт зарчихсан юм, намайг уучлаарай, би сая уулзаад учраа олчихоод ирлээ, Мүхрээ ав гэж байна гэж хэлэхээр нь би юм яриагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07/,
гэрч З.Шийн мэдүүлсэн “2022 оны 07 дугаар сард гэнэтхэн ээжийн алга болсон үхэр нь нэг өглөө хүрээд ирсэн бөгөөд бүр гайхаад энэ хаанаас хүрээд ирдэг юм бол гэж гайхаад уяж байгаад үзсэн чинь ээжийн үхэр мөн байсан. Тэгээд хэд хоногийн дараа манай 1 сарлагийн бяруу үхрээсээ салаад алга болчихсон байхаар нь би нөхөр Гын хамт хайгаад Тээг гэдэг газар явж байсан чинь Мгэдэг айлын үхэрт ээжийн 2022 оны 01 дүгээр сард алга болсон үхэр нь яг зүсээрээ байж байхаар нь би ээжийн алга болсон үхэр нь энэ байна ш дээ гэж нөхөртөө хэлээд үхэр рүү нь очсон чинь Мүхрийнхээ хажууд, эхнэр нь үхрээ саагаад байж байхаар нь очоод энэ манай ээжийн алдсан үхэр байна, яахаараа энд байдаг юм бэ гэсэн чинь чи сайн таньж байгаа юм уу гэхээр нь би өөрөө малладаг хүн танилгүй яах вэ гэж хэлээд хэн авч ирж өгсөн юм бэ, яаж ирсэн юм бэ гэсэн чинь хүнээс авсан юм гээд байсан. Тэгээд өнгөрсөн бөгөөд ирээд би ээжид таны алга болсон үхэр чинь Мгэдэг айлын үхэрт байна, хэнээс авснаа хэлэхгүй байна гэж хэлээд хэд хоногийн дараа ээж, бид 2 хамт Мгэдэг айлд очсон чинь нөхөр нь байхгүй, Мын эхнэр Гооцэцэг гэдэг хүн гэртээ байхаар нь уулзсан чинь танай нөхөр Г чинь өөрөө манайд зарчихаад яагаад асуудал үүсгээд байгаа юм бэ гэхээр нь ээжийн үхрийг хулгай хийсэн хүнийг нь мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/,
гэрч Т.Мын мэдүүлсэн “2022 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр шиг санаж байна, би малд явж байсан чинь Д.Б гэдэг хүний хүргэн М.Г надтай уулзаад монголын охин бяруу, ногооны шүдлэн авах уу гэхээр нь ямар үнэ ханштай юм бэ, би бол 500.000 төгрөгөнд авна гэсэн чинь Г тэг, тэг гээд тэрнээс хойш хэд хоногийн дараа Г намайг малд явсан хойгуур үхрээ бүгдийг нь тууж ирээд манай хашаанд монголын охин бяруу уячихаад яваад өгсөн байсан. Тэгээд байж байтал 2022 оны 07 дугаар сарын хэдэн гэдгийг нь санахгүй байна, нэг өглөө үхрээ саагаад зэлэн дээрээ байж байсан чинь М.Г, эхнэр Шийн хамт мотоцикльтой явж байгаад манай үхрийн зэлний хажууд хүрч ирээд эхнэр Ш нь манай ээжийн алдсан монголын шүдлэн үхэр энэ байна, энэ үхэр хэзээ, хаанаас ирсэн юм бэ гэсэн чинь Г эхнэрийнхээ араар орчихоод над руу нүд ирмээд байхаар нь би манай охины үхэр байгаа юм гэж хэлээд нэлээн байж байгаад би наад үхрийг чинь хүнээс худалдаж авсан юм, би ямар туугаад ирсэн биш, надад зарсан хүн нь байгаа юм гэж хэлсэн чинь Г, Ш 2 яваад өгсөн. Тэрнээс хойш 4-5 хоногийн дараа шиг санагдаж байна, Гын хадам ээж Б гэдэг настай хүн манайд ирээд надтай уулзахаар нь би танай хүргэн Г надад 500.000 төгрөгөөр зарсан гэдгийг нь үнэнийг нь хэлсэн чинь Б гэдэг хүн би үхрээ авмаар байна гэхээр нь би одоо шүдлэн үхэр 800.000 төгрөг гэж байгаа, та 800.000 төгрөг өгөөд ав гэж хэлсэн чинь эргэж уулзана гэж хэлээд яваад өгсөн бөгөөд дахиж надтай уулзаагүй” гэх мэдүүлэг/хх-ийн 20-22/,
өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Д.Гын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 76-77/,
2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 107 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 31-33/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч М.Г нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч М.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч М.Г болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Мал хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч М.Г нь А аймгийн И сумын Т багийн Бгэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн үед Д.Бгийн 1 тооны үхрийг хулгайлсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч М.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч М.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Гд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч М.Г нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогчид төлж барагдуулсан байна.
Харин тэрээр иргэний нэхэмжлэгч Т.Мт учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гас 500.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багт оршин суух Зовогт Тийн М/РД:АГ76011338/-т олгож, иргэний нэхэмжлэгч Т.Мнь бусад учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.3 дугаар зүйлийн 1.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Мн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Ихтамир нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймгийн дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гас 500.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багт оршин суух Зовогт Тийн М/РД:АГ76011338/-т олгосугай.
7. Шүүгдэгч М.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ