Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 696

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Москвагийн гудамж, 40/1 тоотод байрлах Дашваанжил ХХК /РД:2025191/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Цээсүрэнг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Дашваанжил ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Уг хуралд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би биечлэн оролцох боломжгүй байгаа тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Дашваанжил ХХК нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Цээсүрэнг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хүсэлт гаргагч Дашваанжил ХХК нь Б.Цээсүрэнтэй Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан тул түүний оршин суугаа газрыг олж тогтоон, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргана гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

 

  Б.Цээсүрэн нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь Дашваанжил ХХК, Б.Цээсүрэн нарын хооронд 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ-гээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба хүсэлт гаргагч Дашваанжил ХХК нь хариуцагчийн гэх Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 3-32 тоот хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаягтаа оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШЗ2019/01038 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

 

Иймд Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Цээсүрэнгийн оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хүсэлт гаргагч Дашваанжил ХХК-ийн Баярсайханы Цээсүрэн /РД:ЧР77122216/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Дашваанжил ХХК-ийн хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Баярсайханы Цээсүрэн /РД:ЧР77122216/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Баярсайханы Цээсүрэн /РД:ЧР77122216/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА