Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/314

 

 

                                     2022/ШЦТ/314

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: М.Алтанчимэг

Шүүгдэгч: Б.Г, Т.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бын Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Тын О нарт холбогдох 2212000000381 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 28 настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн И сумын Б багийн .. гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Бын Г /РД: ../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт А аймгийн И сумын Б багийн .. гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, С овогт Тын О /РД: ../

 

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г, Т.О нар нь бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Гурван мандал” дэлгүүр орчмоос С.Мын гээгдүүлсэн “Хас” банкны 5004889126 дугаартай картыг тус аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Малчин” зочид буудалд байрлах АТМ-д уншуулж, Л.Сийн 2.600.000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000381 дугаартай эрүүгийн хэргээс

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Сийн мэдүүлсэн: ...Миний эзэмшлийн “Хас” банкны картыг манай хүүхэд С.М нь 2022 оны 04 дүгээр сарын үед хэрэглэж байгаад сургууль дээрээ хаясан гэж надад хэлж байсан юм. Тэрнээс хойш би тухайн “Хас” банкны картаар гүйлгээ хийхээ больж зөвхөн хадгалах мөнгөө байршуулдаг болсон юм. Мөнгө авах болвол өөрийн биеэр “Хас” банкан дээр очиж авдаг байсан юм. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр миний “Хас” банкны картнаас 2.600.000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан. Энэ зарлагын мэдээлэл тухайн үед миний утсанд ирээгүй. Тэгсэн чинь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 15 цаг 20 минутын үед 2.800 төгрөгийн зарлага гарлаа гэсэн мэдээлэл ирсэн. Тэгсэн чинь үлдэгдэл нь 10.780 төгрөг гэж байсан. Миний дансанд 2.614.280 төгрөг байсан юм. Тэгээд би гайхаад юу болчихов гэж бодоод “Хас” банкан дээр очиж шалгуулж үзтэл 2.600.000, 2.800 төгрөгөөр тус бүр хоёр удаа гүйлгээ гарсан байсан. Тэгээд цагдаад шалгуулж байна. Манай хүү өдөр тутмын хэрэглээний мөнгөө хийж ашигладаг байсан. Миний виза картны кодыг мэддэг байсан юм. Манай хүү тухайн үед 1 дүгээр сургуульд 9 дүгээр ангид сурдаг байсан. Би карт алга болсноос хойш нууц үгээ солиогүй юм. Би тэрийг сайн мэдэхгүй байна. Миний мэдсэнээр сая л 2.600.000 төгрөгөөр их хэмжээгээр зарлага гарсан байсан. Надад сэжиглэж байгаа хүн алга. Миний мөнгийг олж өгч тусална уу...гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Цийн дахин мэдүүлсэн: ...Миний өмнө нь өгсөн мэдүүлэг худал байсан. Тухайн картыг манай хүүхэд Жанлавцогзол нь өвөө болох Бтой хамт явж байгаад хашаан дотроосоо цэнхэр өнгийн “Хас” банкны карт олсон гээд манай хүүхэд надад өгсөн юм. Тухайн картан дээр ягаан өнгийн балаар код гээд тоогоор бичсэн байсан. Тэгээд би 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 12:00 цагийн орчимд Хадатын баруун талд байх “Соёмбо” дэлгүүр рүү орж 2.800 төгрөгөөр Пипси гэх нэртэй том ундаа авсан. Тэгээд цааш явж 12 дугаар дэлгүүрийн “Хаан” банкны АТМ-с тухайн картыг уншуулж 10.000 төгрөгийг авч хүүхдэдээ өгсөн юм. Би дэлгүүр орж карт уншуулсан өдөр олсон. Цагаан давааны 30-26 тоот хашаан дотор байсан гэсэн. Уг 2.600.000 төгрөгийн зарлагыг би мэдэхгүй юм байна...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Гы мэдүүлсэн: ...Би өдрийг нь санахгүй байна, 2022 оны 10 дугаар сард шиг санагдаж байна, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаан давааны 31 дүгээр гудамж манай гэр болох 31-20 тоотоос дээш 5, 6 хашаа явж байхад ногоон өнгийн виза карт олсон. Тухайн картыг олоод шууд гэртээ хариад эгч От өгсөн. Тэгээд тухайн виза картанд мөнгө байна уу, үгүй юу гэж үзэхээр О эгч, Г ах нартай хамт “Малчин” буудлын АТМ орсон. АТМ-д уншуулахад виза картан дээр пин кодыг нь бичсэн байсан бөгөөд тэрийг нь хийсэн чинь болж байсан. Тэгээд тухайн картан дотор мөнгө байсан. Тухайн картнаас О, Г нар мөнгө авсан. Тэгээд гэртээ харьцгаасан. Би тухайн үед ганцаараа явж байсан. Би яг хэдэн төгрөг авсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан мөнгө бол авсан. Надад мөнгө өгөөгүй. Надад тэр талаар мэдэх зүйл байхгүй. Би яасныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 66-68 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч С.Мын мэдүүлсэн: ...Би тухайн картыг 2022 оны 03 дугаар сараас анх ашиглаж эхэлсэн. Ашиглах болсон шалтгаан нь намайг ээж бэлэн мөнгөгүй үедээ карт уншуулж хоол унд авч идээрэй гэсэн болохоор би тухайн картыг ашигласан юм. Би тухайн виза картыг 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр сургуулиас гэр рүүгээ ирж очих замдаа хаячихсан байна лээ. Яг хэдний өдөр хаясныг сайн санахгүй байна. Гэртээ харих замдаа виза картаа үзсэн чинь байхгүй байсан. Тэгээд хайгаад олоогүй. Тэгсэн чинь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тухайн виза картаас 2.800 төгрөгийн зарлага гарсан гэж ээж надад хэлсэн. Тэгээд ээж “Хас” банкан дээр очиж шалгуулахад дансанд байсан 2.614.000 төгрөг байхгүй байсан. Тэгээд ээж цагдаагийн байгууллагад хандсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Т.Оийн мэдүүлсэн: ...Тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Учир нь болсон хэргийн талаар өмнө нь мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Мөн дээрх гэмт хэргийг үйлдсэндээ маш их харамсаж байгаа гэм буруу дээрээ ямар нэгэн маргаан байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн 2.600.000 төгрөгийг нөхөр Г бид хоёр хоёулаа хэрэгцээндээ зарцуулсан нь үнэн...гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Гы мэдүүлсэн: ...Тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Болсон хэргийн талаар өмнө нь мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Мөн дээрх гэмт хэргийг үйлдсэндээ маш их харамсаж байгаа, гэм буруу дээрээ ямар нэгэн маргаан байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн 2.600.000 төгрөгийг эхнэр Т.О бид хоёр хоёулаа хэрэгцээндээ зарцуулсан нь үнэн. Хохирогчид учруулсан 2.600.000 төгрөгийг бүгдийг төлж барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 хуу/

 

 “Хас” банкны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 14/647 дугаартай албан бичиг /хх-ийн 16 хуу/

СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-24 хуу/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 29-30 хуу/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 35-36 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78-79 хуу/

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 84 хуу/

Мөрдөгчийн тогтоол /хх-ийн 87 хуу/

Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 88, 89 хуу/

Мал тооллогын маягт /хх-ийн 90 хуу/

“Хас” банкны дансны хуулга /хх-ийн 91 хуу/

Хохирогчийн хүсэлт /хх-ийн 104 хуу/

Б.Г, Т.О нарын хүсэлт /хх-ийн 105 хуу/

Шүүх хуралдаанд шинээр өгсөн хохирогчийн хүсэлт 2 хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, “И” баримт 1 ширхэг, Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн засаг даргын тодорхойлолт 1 хуудас, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч картын хуулбар 3 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Гурван мандал” дэлгүүр орчмоос С.Мын гээгдүүлсэн “Хас” банкны 5004889126 дугаартай картыг тус аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Малчин” зочид буудалд байрлах АТМ-д уншуулж, Л.Сийн 2.600.000 төгрөгийг завшсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г, Т.О нар нь бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Гурван мандал” дэлгүүр орчмоос С.Мын гээгдүүлсэн “Хас” банкны 5004889126 дугаартай картыг тус аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Малчин” зочид буудалд байрлах АТМ-д уншуулж, Л.Сийн 2.600.000 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч Л.Сийн мэдүүлсэн “2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр миний “Хас” банкны картнаас 2.600.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан. Энэ зарлагын мэдээлэл тухайн үед миний утсанд ирээгүй. Тэгсэн чинь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 15 цаг 20 минутын үед 2.800 төгрөгийн зарлага гарлаа гэсэн мэдээлэл ирсэн. Тэгсэн чинь үлдэгдэл нь 10.780 төгрөг гэж байсан. Миний дансанд 2.614.280 төгрөг байсан юм. Тэгээд би гайхаад юу болчихов гэж бодоод “Хас” банкан дээр очиж шалгуулж үзтэл 2.600.000, 2.800 төгрөгөөр тус бүр хоёр удаа гүйлгээ гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/,

гэрч Г.Цийн дахин мэдүүлсэн “тухайн картыг манай хүүхэд Жанлавцогзол нь өвөө болох Бтой хамт явж байгаад хашаан дотроосоо цэнхэр өнгийн “Хас” банкны карт олсон гээд манай хүүхэд надад өгсөн юм. Тухайн картан дээр ягаан өнгийн балаар код гээд тоогоор бичсэн байсан. Тэгээд би 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 12:00 цагийн орчимд Хадатын баруун талд байх “Соёмбо” дэлгүүр рүү орж 2.800 төгрөгөөр Пипси гэх нэртэй том ундаа авсан. Тэгээд цааш явж 12 дугаар дэлгүүрийн “Хаан” банкны АТМ-с тухайн картыг уншуулж 10.000 төгрөгийг авч хүүхдэдээ өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,  

гэрч Г.Гы мэдүүлсэн “Би өдрийг нь санахгүй байна, 2022 оны 10 дугаар сард шиг санагдаж байна, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаан давааны 31 дүгээр гудамж манай гэр болох 31-20 тоотоос дээш 5, 6 хашаа явж байхад ногоон өнгийн виза карт олсон. Тухайн картыг олоод шууд гэртээ хариад эгч От өгсөн. Тэгээд тухайн виза картанд мөнгө байна уу, үгүй юу гэж үзэхээр О эгч, Г ах нартай хамт “Малчин” буудлын АТМ орсон. АТМ-д уншуулахад виза картан дээр пин кодыг нь бичсэн байсан бөгөөд тэрийг нь хийсэн чинь болж байсан. Тэгээд тухайн картан дотор мөнгө байсан. Тухайн картнаас О, Г нар мөнгө авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 66-68/,

 

насанд хүрээгүй гэрч С.Мын мэдүүлсэн “Би тухайн виза картыг 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр сургуулиас гэр рүүгээ ирж очих замдаа хаячихсан байна лээ. Тэгсэн чинь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тухайн виза картнаас 2.800 төгрөгийн зарлага гарсан гэж ээж надад хэлсэн. Тэгээд ээж “Хас” банкан дээр очиж шалгуулахад дансанд байсан 2.614.000 төгрөг байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72/,  

 

өөрсдийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Т.О, Б.Г нарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 44-46, 53-55/,  

 

 “Хас” банкны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 14/647 дугаартай албан бичиг /хх-ийн 16/, СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-24/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Т.О, Б.Г нар нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Б овогт Бын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С овогт Тын Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Т.О, Б.Г нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Б.Г, Т.О нар нь бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Гурван мандал” дэлгүүр орчмоос С.Мын гээгдүүлсэн “Хас” банкны 5004889126 дугаартай картыг тус аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Малчин” зочид буудалд байрлах АТМ-д уншуулж, Л.Сийн 2.600.000 төгрөгийг завшсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Т.О, Б.Г нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

           Шүүгдэгч Т.О, Б.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 136 тоот тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор тэдгээрт оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг Т.О, Б.Г нар нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг тус тус оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тус тус тогтоож шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Т.О, Б.Г нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

 

Хохирогч Л.С нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 2.600.000 төгрөгөөс 20.000 төгрөг дутуу өгсөн, мөн таксины мөнгө 30.000 төгрөг, Булган сум руу явсан бензиний үнэ 50.000 төгрөг, карт захиалсан 10.000 төгрөг, нийт 110.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад төлж барагдуулсан байх бөгөөд хохирогч тухайн мөнгөний хүү 230.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул шүүгдэгч Т.О, Б.Г нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Л.С нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

        Шүүгдэгч Т.О, Б.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.   

 

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Б овогт Бын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С овогт Тын Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Т.Оийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр, шүүгдэгч Т.От оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тус тус тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Т.О нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

             

            6. Шүүгдэгч Б.Г, Т.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч Л.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Г, Т.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ