Шүүх | Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 160/2022/0292/Э |
Дугаар | 2022/ШЦТ/315 |
Огноо | 2022-12-12 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/315
2022/ШЦТ/315
/ |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: А.Амарсанаа
Шүүгдэгч: С.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сын Бөд холбогдох 2212000000296 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Хсуманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Ааймгийн Нийгмийн даатгалын хэлтэст инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Ааймгийн Э сумын .. дугаар багийн Цын .. тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас салбарын тэргүүний ажилтнаар шагнагдаж байсан Б овогт Сын Б /РД: ../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан А аймгийн Эн сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадаа 2022 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө иргэн З.Мтой согтуурсан үедээ маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2212000000296 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч З.Мын мэдүүлсэн: ...Би 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн орой 22 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Арвис” баар руу хамт ажилладаг залуу Тын хамт орсон. Тэгээд бааранд үйлчлүүлж байгаад 00 цагийн үед би Тыг баарнаас гаргаж өгсөн. Удалгүй би хэсэг бааранд байж байгаад тамхи татахаар баарны гадна үүд рүү гарсан. Тэгээд нэг мэдэхэд би газар уначихсан, эргэн тойронд танихгүй хүмүүс байсан. Тэгээд би босох гэтэл босч чадахгүй байсан. Тухайн үед манай хүргэн ах М, холбоонд ажилладаг Д хоёр ирээд намайг босгосон. Тэгээд Д намайг машиндаа суулгаад гэрт хүргэж өгөөд гэрийн хаалганы үүдэнд хүргэж өгөөд явсан. Тэгээд би гэртээ орох гэсэн чинь босч явж чадахгүй байсан. Тэгээд би эхнэрээ дуудаад манай эхнэр намайг өргөж гэрт оруулаад тэр шөнөө унтаж амарсан. Маргааш өглөө нь босоод явах гэтэл зүүн талын ташаагаар өвдөж, хатгуулаад огт явж болохгүй байсан. Тэгээд би ажлынхаа ах Вийг дуудаад эхнэрийн хамт явж аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлээд рентгенд харуулахад миний зүүн талын сүүжний яс цуурсан байна, гэртээ хөДий дэглэм бариад гэрээрээ эмчлүүл гэж хэлсэн. Миний зүүн талын сүүжний яс цуурсан хөдөлж болохгүй байгаа. Гар болон дух бага зэрэг зулгарч халцарсан байсан. Одоогоор надад санаж байгаа зүйл байхгүй байна. Тухайн үед нэг мэдэхэд л газар унасан байсан. Маргааш нь би тухайн үед яг юу болсон талаар сайн санахгүй байсан. Дараа нь өөрийгөө хүмүүсээс аймгийн Нийгмийн даатгалд ажилладаг Б гэдэг залууд зодуулсан байж магадгүй гэж сонссон. Мөн сүүлд нь хоёр хоногийн дараа Нийгмийн даатгалын Б манай гэрт ирж надтай уулзаад чи бид хоёр хоорондоо муудалцаад хоёр тийшээ ойчсон байна, одоо яахуу, эмнэлгээр явах уу гэж асууж ирсэн. “Арвис” бааранд ажилладаг Д гэдэг залуу тэгж хэлсэн байсан. Бааранд орохоос өмнө нь гадаа 2 найзтайгаа 2.5 литртэй пиво хоёрыг хувааж уусан. Бааранд ороод мөн хоёр 0.5 литртэй архи авч уусан. Тийм болохоор зарим зүйлээ сайн санахгүй байгаа. Би гомдолтой байна. Намайг зодсон хүнээс эмчилгээний зардал, холбогдох зардлуудаа гаргуулж эрүүл, саруул болмоор байна...гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч З.Мын дахин мэдүүлсэн: ...Миний өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нийгмийн даатгалын IТ инженер Б гэх залууд намайг зодуулснаас хойш хоёр хоногийн дараа манай гэрт өөрөө ирж уулзсан. Чи бид хоёр зодолдож байгаад ийм юм болчихжээ, ах нь эмчилгээний зардлыг даая, хэдэн төгрөг болох вэ, хэрэгтэй зүйл байвал хэлээрэй гэж хэлчихээд явсан. Дараа нь дөрөв, тав хоногийн дараа дахиж манай гэрт ирээд бие чинь яаж байна, дугтуйтай мөнгө өгөх гэхээр нь би аваагүй, дараа нь нэг мөсөн эмчилгээний зардлаа гаргуулна гэж хэлтэл за за гэж хэлээд гараад явсан. Би дугтуйтай мөнгийг нь аваагүй. Б гэх залуу Арвисын коридорт хүнтэй юм яриад зогсож байхад нь би хажуугаар нь мөрлөөд гарсан гэсэн. Тэгээд араас гарч ирээд надтай маргалдаад намайг дүүгэрдэж шидсэн. Мөн газар унасан байхад хойноос нэг өшиглөсөн. Өөр юм болоогүй. Би Б гэх залууд шидүүлснийхээ дараа босч чадахгүй байсан. Хүнээр түшүүлээд машинд суугаад гэртээ хүргүүлсэн. Би өмнө нь хүнтэй маргалдаж зодоон, цохион хийгээгүй байсан. Би ер нь нилээн хэрэглэж муудсан байсан. Б гэх залуутай явж байсан залуус хамт байсан гэсэн. Өөр хүн харсан эсэхийг би мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Бийн мэдүүлсэн: ...Намайг 2022 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Цагаан даваа хороололд шөнө гэртээ унтаж байхад шөнийн 01 цагийн үед манай нөхөр М утсаар залгаад гэрийн гадаа ирчихлээ гэж хэлсэн. Тэгээд би хаалгаа онгойлгосон чинь гэрийн гадаа М сууж байсан. Тэгэхээр нь гэртээ ор гэсэн чинь миний бие өвдөөд, хөл мэдээгүй болчихоод явж чадахгүй байна гээд босч явж чадахгүй байсан. Тэгээд би үүрээд гэртээ оруулж амраасан. Маргааш өглөө нь 06 цагийн үед М орноосоо босох гээд босч чадалгүй газар унаад миний бие өвдөөд, хөл мэдээгүй болчихоод байна гэж хэлсэн. Тэгээд би хамаатны ахыгаа дуудаад аймгийн Нэгдсэн эмнэлэг орж Мыг үзүүлсэн чинь аарцагных нь яс хугарсан байна гэж хэлсэн. Би урьд шөнө яг юу болсон талаар Моос асуусан чинь шөнө 00 цагийн үед “Арвис” баарны гадаа тамхилаад зогсож байхад нь араас нь хүн өшиглөсөн. Тэр хүнээ хараагүй, хэн гэдгийг нь мэдээгүй гэж хэлсэн. Тэгээд би найзуудаас нь асуухаар мэдэхгүй, хараагүй гээд байгаа. Хүмүүсийн дам яриа сонсоход Нийгмийн даатгалд ажилладаг Б гэдэг залуу байж магадгүй гэж сонссон. Манай нөхрийн аарцагных нь яс хугарсан, мөн духан дээр нь зулгарсан, тохой нь мөн зулгарч, халцарсан гэмтлүүд учирсан. Одоо явж чадахгүй гэртээ хэвтрийн байдалтай байгаа. Өөрөө хэнд зодуулсан гэдгээ мэдэхгүй байгаа. Баарны үүдэнд гадаа зогсож байхад нь хүн өшиглөсөн гэж надад хэлсэн. Тухайн шөнө бааранд орсон болохоор бага зэрэг уусан байх гэж бодож байна. Гэртээ ирэхдээ эрүүл юм шиг ирсэн. Тэр талаар би сайн мэдэхгүй байна. Өөрөө сайн мэдэж байгаа байх. Би гомдолтой байна. Одоо явж ч чадахгүй, гэртээ хэвтэрт байгаа. Тийм болохоор би нөхрөө эрүүл болгож авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бын мэдүүлсэн: ...Тухайн орой хамт ажилладаг байсан Б, Н нартай хамт “Арвис” бааранд байж байхад М гэх залуу хүмүүстэй маргалдаад муудалцах гээд байсан. Бийн хажуугаар гараад явахдаа мөрлөөд гараад явсан юм. 00 цагийн үед баар хаагаад гарах үед Бийн урдаас М хүрч ирээд зууралдаад хоёр гараас нь бариад авсан чинь Б, Мыг хоёр гараас нь бариад доош угзарсан чинь цемент дээр унасан. Яг аль хэсгээр унасныг нь хараагүй. Тэгээд баарны гадна байсан хүмүүс тойрч зогсож байгаад тарсан. Би Н ахтай хамт алхаж байгаад такси бариад харьсан. Тухайн газар Б, М нар үлдсэн байх. Нэг нэгнийгээ цохисон зүйл байхгүй. Б, Мыг газар татаж унагаасан асуудал болсон. Б бид хоёр нэг их согтоогүй байсан. Харин М согтсон зүйл анзаарагдаж байсан. Миний таних хүн гэвэл Н, Б хоёр байсан. Өөр танихгүй хүмүүс байсан. М тухайн үед унасны дараа зүгээр босч байгаа харагдсан. Гэхдээ намайг хүн зодчихлоо гээд яваад байсан. Тэгсний дараа над дээр нэг хүн дагуулж ирээд чи зодсон уу гээд Мод харуулсан бөгөөд намайг хараад биш байна гэж хэлээд явсан. Тухайн үед Онцгой байдлын газар ажилладаг хүмүүс “Арвис” бааран дотор харагдаж байсан. Гэхдээ нэрийг нь мэдэхгүй, баарны гадна байсан үгүйг мэдэхгүй байна. Тийм зүйл анзаарагдаагүй. Зүгээр явж байсан. Согтуу, хүмүүстэй муудалцах гээд л байсан. Сүүлд Бтэй маргалдаж газар унасны дараа намайг хүнд зодлоо гээд яваад байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 48-49 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч С.Бийн мэдүүлсэн: ...2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн орой ажлынхантайгаа “Арвис” бааранд орсон юм. Тухайн орой 00 цаг болж байхад найз Б, Н нартай хамт гэртээ харих гээд гарч ирсэн чинь М гэх залуу миний өөдөөс ирээд ална шүү гээд миний хоёр гарын бугалгаас бариад авахаар нь өөдөөс нь бас барьж аваад татаад угзраад унагаасан чинь М гэх залуу газар унасан бөгөөд би ч бас унасан. Тэгээд босоод ирсэн чинь баарнаас гарч ирсэн баахан хүмүүс салгасан. Тэгээд би орхиод гэр рүүгээ явсан. Тухайн үед манай 2 найз Б, Н нар байсан. Би сүүлд хүмүүс тараад явж байхад нь буцаад ирсэн чинь М би зүгээрээ ах санаа зоволтгүй гэж хэлсэн. Тэгээд би гэртээ харьсан. Бид хоёр маргалдсан зүйл болоогүй. Намайг баарнаас гараад ирэхэд миний өөдөөс ална шүү гээд дайрсан. Тэгээд би биеэ хамгаалаад татаж газар унагаасан юм. Б, Н 2 найз байсан. М хэнтэй явсныг би мэдэхгүй байна. Зөндөө хүмүүс байсан бөгөөд баар хаагаад хүмүүс гарч байсан үе байх. Би хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ санаатай зүйл болоогүй. Над руу дайраад ирэхээр нь л би газар угзарч унагаасан М бөгсөн хэсгээрээ цемент дээр унасан юм. Мын гарт ямар нэгэн зүйл байгаагүй. Зүгээр л согтуу дайраад ирсэн юм. Тухайн асуудал болсны дараа буюу 2022 оны 08 дугаар сарын 20, 21, 22-ны өдрүүдэд Мын гэрт очиж уулзаад би эм тариа авч өгөх үү, хэдэн төгрөг болсон талаар асуухад Ноовоо, Барагшуун гэх эм ууж байна гэж хэлсэн тэгээд би эмнэлгээр явж үзүүлэх үү гэхэд би зодуулсан өдрөө үзүүлчихсэн, одоо үзүүлэх шаардлага байхгүй. Эм тариа авахгүй гэж хэлсэн. Тэгээд 10 гаруй хоногийн дараа би алхаж байна, хоёулаа эр хүн шиг тохиръё, 4 сая төгрөг өгчих гэж хэлэхээр нь би надад тийм мөнгө байхгүй, би эм тарианы чинь мөнгийг л өгч чадна гэж хэлсэн чинь тэгвэл хоёулаа цагдаагаар шийдүүлье гэж хэлсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 346 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. З.Мын биед зүүн сүүжний дэлбээ ясанд цууралт гэмтэл тогтоогдлоо. 2. Мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт/хх-ийн 25 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 хуу/
Шүүх хуралдаанд шинээр өгсөн хохирогчийн хүсэлт 1 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” баарны гадаа 2022 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө иргэн З.М нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Б нь А аймгийн Эсумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” баарны гадаа 2022 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө иргэн З.Мтой согтуурсан үедээ маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
хохирогч З.Мын мэдүүлсэн “Тэгээд нэг мэдэхэд би газар уначихсан, эргэн тойронд танихгүй хүмүүс байсан. Тэгээд би босох гэтэл босч чадахгүй байсан. Тухайн үед манай хүргэн ах М, холбоонд ажилладаг Д хоёр ирээд намайг босгосон. Тэгээд Д намайг машиндаа суулгаад гэрт хүргэж өгөөд гэрийн хаалганы үүдэнд хүргэж өгөөд явсан. Тэгээд би гэртээ орох гэсэн чинь босч явж чадахгүй байсан. Тэгээд би ажлынхаа ах Вийг дуудаад эхнэрийн хамт явж аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлээд рентгенд харуулахад миний зүүн талын сүүжний яс цуурсан байна, гэртээ хөДий дэглэм бариад гэрээрээ эмчлүүл гэж хэлсэн. Миний зүүн талын сүүжний яс цуурсан хөдөлж болохгүй байгаа. Гар болон дух бага зэрэг зулгарч халцарсан байсан”, “Нийгмийн даатгалын IТ инженер Б гэх залууд намайг зодуулснаас хойш хоёр хоногийн дараа манай гэрт өөрөө ирж уулзсан. Чи бид хоёр зодолдож байгаад ийм юм болчихжээ, ах нь эмчилгээний зардлыг даая, хэдэн төгрөг болох вэ, хэрэгтэй зүйл байвал хэлээрэй гэж хэлчихээд явсан. Дараа нь дөрөв, тав хоногийн дараа дахиж манай гэрт ирээд бие чинь яаж байна гээд дугтуйтай мөнгө өгөх гэхээр нь би аваагүй, дараа нь нэг мөсөн эмчилгээний зардлаа гаргуулна гэж хэлтэл за за гэж хэлээд гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
гэрч Э.Бийн мэдүүлсэн “Тэгэхээр нь гэртээ ор гэсэн чинь миний бие өвдөөд, хөл мэдээгүй болчихоод явж чадахгүй байна гээд босч явж чадахгүй байсан. Тэгээд би үүрээд гэртээ оруулж амраасан. Маргааш өглөө нь 06 цагийн үед М орноосоо босох гээд босч чадалгүй газар унаад миний бие өвдөөд, хөл мэдээгүй болчихоод байна гэж хэлсэн. Тэгээд би хамаатны ахыгаа дуудаад аймгийн Нэгдсэн эмнэлэг орж Мыг үзүүлсэн чинь аарцагных нь яс хугарсан байна гэж хэлсэн. Би урьд шөнө яг юу болсон талаар Моос асуусан чинь шөнө 00 цагийн үед “Арвис” баарны гадаа тамхилаад зогсож байхад нь араас нь хүн өшиглөсөн гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/,
гэрч Б.Бын мэдүүлсэн “00 цагийн үед баар хаагаад гарах үед Бийн урдаас М хүрч ирээд зууралдаад хоёр гараас нь бариад авсан чинь Б, Мыг хоёр гараас нь бариад доош угзарсан чинь цемент дээр унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/
өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд С.Бийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/,
хохирогч З.Мын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 346 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч С.Б нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Б нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч С.Б нь Ааймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” баарны гадаа 2022 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө З.Мыг зодсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч С.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:
Хохирогч З.М нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 2.000.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч С.Б нь хохирогчид 1.500.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч С.Бийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч З.М нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Бийг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох боломжтой талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн байх тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 ,2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Сын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Бөд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч З.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ