Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/317

 

 

2022/ШЦТ/317

 

 

 

/


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: А.Амарсанаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Шүүгдэгч: Л.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Лгийн Дд холбогдох 2212000000344 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Ааймгийн Ц суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. багийн .. тоотод оршин суух, урьд 2002 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 100 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр мөн шүүхийн 185 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, З овогт Лгийн Д /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ А аймгийн Ц сумын Б багийн Дгэх газарт 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Ө.Гтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт язарсан шарх, 2 нүдний зовхинд цус хуралт, өвчүүний доод хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 2212000000344 дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ө.Гийн мэдүүлсэн: ...2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Цэнхэр сумын Буйлан багийн Дэлэнт гэх газарт М гэх айлд унтаж байтал Г, Б гэх 2 залуу орж ирээд Г намайг чи яахаараа намайг хулгайд гүтгэдэг юм, одоо бариад өг гээд байхаар нь за тэгж болдоггүй юм шүү гэсэн чинь чи тэгдэг банди юм уу, яахаараа намайг дандаа цагдаад өгдөг юм гэж байгаад гараад явсан. Тэгээд би харих гээд Мгийн гэрээс гараад морин дээрээ мордох гээд байж байтал Г хажууд ирснээ чи муу банди минь ингээд цагдаад өгөөрэй гээд зүүн талын нүд рүү цохичихоор нь би газар унасан чинь цээж рүү өшиглөөд энд тэндгүй нилээн өшиглөж цохисон. Тэгээд би босч ирээд уурандаа урдаас нь нэг удаа цохих гэтэл намайг дахиад цохиод унагаачихсан. Тэгээд Мгийн эхнэр О, цуг явсан Б 2 салгаад би тэндээ хэвтээд үлдсэн. Харин Г, Б 2 мотоциклио асаагаад яваад өгсөн. Тэгээд манай хүү Батнасан ирж намайг аймгийн эмнэлэгт хүргэсэн. Нүүрэн хэсэгт гараараа ямар ч байсан 3 удаа цохисон. Газар унасан байхад цээж рүү өшиглөсөн. Янз бүрийн юмаар бол цохиогүй. Г архи согтууруулах ундаа хэрэглэсэн, нилээн согтуу байсан. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгэхдээ би Мгийнд унтаад миний архи гарчихсан байсан. Г, Б, О гэх хүмүүс байсан. Өөр хүн байгаагүй. Тухайн асуудал болсноос хойш толгой байнга өвдөж байгаа. Мөн зүүн нүдний дээд хэсэгт оёоны сорив, 2 нүдний доод талын хөхрөлт арилаагүй байгаа. Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Тухайн үед эмнэлгээр явахаар Г эм тариа авч өгсөн. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ө.Гийн дахин мэдүүлсэн: ...Одоогоор ямар ч хохирол барагдуулсан зүйл байхгүй байгаа. Ганц нэг эм тариа авч өгөөд дараа нь бэлэн 80.000 төгрөг өгсөн. Өөр зүйл өгөөгүй байгаа. Б гэж дууддаг залуу байсан. Мөн Дтой хамт явж байсан юм. Тэр залуу салгасан. Одоо надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Д намайг Улаанбаатар хот руу авч явж эмнэлэгт үзүүлнэ гэж хэлсэн байгаа. Хохирлын талаар ямар нэгэн баримт байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Оийн мэдүүлсэн: ...Тухайн өдөр Г нь манайд өдөр ирсэн бөгөөд цагийг нь сайн санахгүй байна, согтуу ирэхээр нь жоохон монгол архи өгөөд байж байтал Д нэг залуутай хамт ирсэн. Тэгээд Д, Г 2 ах дүү болоод байж байснаа нэг нь хулгайч гээд маргалдаад байж байгаад гараад явцгаасан. Тэгээд би гэртээ байж байгаад иртэл Гийн хамраас нь цус гарчихсан Д нөгөө залуутайгаа хажууд нь зогсож байсан. Тэгэхээр нь би гэр рүү ороод утсаар Дгийн ээжийг дуудаад байж байтал удалгүй Дгийн эхнэртэй хамт ээж нь ирэхээр нь гэрээсээ гартал Дгийн ээж нь намайг шанагатай ус аваад ир гээд Г дээр очихоор нь ус аваачиж өгөхөд Д нөгөө залуутайгаа яваад өгсөн байсан. Тэгээд би гэртээ орсон бөгөөд тэр хэд ч яваад өгсөн. Манай гэрт зодоон хийгээгүй, маргалдаад л гарсан. Нэг нэгнээ цохиж байхыг нь хараагүй. Хамраас нь цус гарчихсан харагдаж байсан. Нэг их тулж хараагүй. Би гэртээ ганцаараа байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Тын мэдүүлсэн: ...Намайг манай нутгийнхан болон ах, дүү найз, нөхөд Б гэж хочилж дууддаг юм. Миний бүтэн нэрийг Т гэдэг юм. Тухайн өдөр манай найз жижиг Ггийн хүүхдийн үсний найр Цэнхэр сумын Буйлан багийн нутаг Дэлэнт гэх газар болсон юм. Би тухайн найр дээр очсон. Манай найз Ггийн төрсөн ах Д ирчихсэн байсан. Хүмүүс найрлаж дуусаад явцгаасан. Тэгтэл Г ах согтуу ирсэн чинь Д Г ахад хандаж чи намайг олон жилийн өмнө малын хулгайд хардсан гээд маргалдаж эхэлсэн. Тэгээд Оийн гэрийн гадна хоорондоо маргалдаж зодолдсон. Би ах дүү хүмүүс байж больцгоо гэж хэлээд салгах гээд очсон боловч согтуу байсан болохоор салгаж чадаагүй. Би найранд архи уугаад их согтсон байсан. Архи гараад нэг сэрсэн чинь би найр болсон айл болох Г найзынд унтаж байсан. Г, О гэх 2 айл хоорондоо 100 гаруй метр зайтай байдаг юм. Сүүлд хүмүүсээс сонсоход Дгийн эхнэр болон ээж нь ирсэн сураг байсан. Д нь урьд өмнө нь малын хулгайд хардсан гэж маргалдаад зодсон юм. Г Дг цохисон зүйл байхгүй. Нүүрэнд нь хэд хэдэн удаа гараараа цохисон. Би бага байхын мэднэ. Хүнтэй нэг их муудалцаад байдаггүй, төлөв даруухан томоотой ах байгаа юм. Хүнд тусархаг, хар ажил сайн хийдэг, үнэнч шударгадуу зантай, хааяа нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, тамхи татдаг зуршилтай. Архангай аймгийн төвд эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд эхнэр нь хаана, ямар ажил хийдэг талаар мэдэхгүй байна. Д эрхэлсэн тодорхой ажилгүй хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Аийн мэдүүлсэн: ...Л.Д нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 07 дугаар багийн нутагт эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Халамжийн хэлтэст манаач хийж байгаад ажлаасаа гарчихсан, одоогоор ажилгүй байгаа. Цэнхэр суманд төрж өссөн ах байгаа юм. Зан байдлын хувьд төлөв томоотой, хүнд тусархаг, хүүхдүүдээ асардаг гэр бүлдээ халамжтай, гэрийн ажил болон хар ажилд сайн, үнэнчээр сэтгэлээсээ ажилд ханддаг, хааяа нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, тамхи татдаг, хүнтэй нэг их хэрүүл, маргаан хийгээд байдаггүй хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Л.Дгийн мэдүүлсэн: ...Би өмгөөлөгчөө прокурорын шатанд авахаар болсон байгаа. Одоо мэдүүлэгтээ өмгөөлөгч оролцуулахгүй. Өөрийн эрхийн дагуу мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Гтай сайн дураараа эвлэрсэн, санал, гомдолгүй болсон байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 76 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 384 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Ө.Гийн биед зүүн хөмсөгт язарсан шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт, өвчүүний доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Зүүн хөмсөгт язарсан шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Өвчүүний доод хэсгийн цус хуралт нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт/хх-ийн 21-22 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 35 хуу/

Өрхийн мэдээлэл /хх-ийн 36-37 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 79 хуу/

Шүүх хуралдаанд шинээр өгсөн Л.Дгийн хүсэлт 1 хуудас, тодорхойлолт 1 хуудас, “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 1 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар А аймгийн Цсумын Ббагийн Д гэх газарт 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Ө.Г нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Д нь Ааймгийн Ц сумын Б багийн Дгэх газарт 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Ө.Гтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт язарсан шарх, 2 нүдний зовхинд цус хуралт, өвчүүний доод хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

хохирогч Ө.Гийн мэдүүлсэн “2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Цэнхэр сумын Буйлан багийн Дэлэнт гэх газарт М гэх айлд унтаж байтал Г, Б гэх 2 залуу орж ирээд Г намайг чи яахаараа намайг хулгайд гүтгэдэг юм, одоо бариад өг гээд байхаар нь за тэгж болдоггүй юм шүү гэсэн чинь чи тэгдэг банди юм уу, яахаараа намайг дандаа цагдаад өгдөг юм гэж байгаад гараад явсан. Тэгээд би харих гээд Мгийн гэрээс гараад морин дээрээ мордох гээд байж байтал Г хажууд ирснээ чи муу банди минь ингээд цагдаад өгөөрэй гээд зүүн талын нүд рүү цохичихоор нь би газар унасан чинь цээж рүү өшиглөөд энд тэндгүй нилээн өшиглөж цохисон. Тэгээд би босч ирээд уурандаа урдаас нь нэг удаа цохих гэтэл намайг дахиад цохиод унагаачихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07/,

гэрч О.Оийн мэдүүлсэн “Тэгээд Д, Г 2 ах дүү болоод байж байснаа нэг нь хулгайч гээд маргалдаад байж байгаад гараад явцгаасан. Тэгээд би гэртээ байж байгаад иртэл Гийн хамраас нь цус гарчихсан Д нөгөө залуутайгаа хажууд нь зогсож байсан. Хамраас нь цус гарчихсан харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/

гэрч З.Тын мэдүүлсэн “Тэгтэл Г ах согтуу ирсэн чинь Д Г ахад хандаж чи намайг олон жилийн өмнө малын хулгайд хардсан гээд маргалдаж эхэлсэн. Тэгээд Оийн гэрийн гадна хоорондоо маргалдаж зодолдсон. Д нь урд өмнө нь малын хулгайд хардсан гэж маргалдаад зодсон юм. Нүүрэнд нь хэд хэдэн удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/,

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Л.Дгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 76/,

хохирогч Ө.Гийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 384 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Л.Д нь гэм буруутай байна.

Иймд шүүгдэгч Л.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.Д болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Л.Д нь А аймгийн Ц сумын Б багийн Д гэх газарт 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Ө.Гтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Л.Дгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний “Илч Архангай” хязгаарлагдмал хариуцлагатай компанид машинистаар ажиллаж байгаа зэргийг харгалзаж шүүгдэгч Л.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Д нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

 

Хохирогч Ө.Г нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул шүүгдэгч Л.Дг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Ө.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

         Шүүгдэгч Л.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.   

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2 ,3, 4, 36.3 дугаар зүйлийн 1.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон        

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Лгийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Дд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Л.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ө.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Р.АЛТАНЦЭЦЭГ