Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/319

 

 

                           2022/ШЦТ/319

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Б.Нямжав

Шүүгдэгч: Ч.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Товогт Чы Бд холбогдох 2212000000360 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр А аймгийн Э суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Э сумын Х багийн ......... гэх газарт оршин суух, урьд А аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 117 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 1231-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг Эрүүгийн хуулийн 40-р зүйлийн 1.2-т заасныг журамлан 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Товогт Чы Б /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр А аймгийн Э сумын Тбагийн М гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 1.5 см урттай, 92 ширхэг мод бэлтгэхдээ 5 ширхэг босоо мод унагаж, 32 ширхэг хуурай шинэс төрлийн модыг бэлтгэж, 50-66 УНБ улсын дугаартай, Hyundai Porter-2 маркийн автомашинаар тээвэрлэж, ойн санд 263.424 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000360 дугаартай эрүүгийн хэргээс:

 

            Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Д.Эгийн мэдүүлсэн: ...Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэн Ч.Б нь Тээл багийн Манхан гэх газраас мод бэлтгэж, тээвэрлэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учирсан хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Хуулийн дагуу дүгнэлтүүд гарсан байна гэж бодож байна. Санал, хүсэлт байхгүй. Байгаль орчинд учирсан хохирлыг хуульд заасан орон нутгийн дансанд тушааж хохирол барагдуулчихвал ямар нэгэн санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Огийн мэдүүлсэн: ...Би 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн орой 22 цагийн үед сумын төвөөр эргүүл хяналт шалгалт хийж явахад Хануйн гүүрний урдаас мод ачсан машин орж ирэхэд нь зогсоож шалгахад Ч овогтой Б гэх залуу ганцаараа 50-66 УНБ улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй галын түлээ ачсан явж байсан. Иргэн Ч.Бас мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэхийг асуухад Дийн Ч гэх хүний нэр дээр авсан мод бэлтгэх эрхийн бичиг үзүүлсэн. Тухайн эрхийн бичиг нь Алаг-Уул багийн Уртын даваа гэх газраас мод бэлтгэх байсан. Ч.Бас хаанаас мод бэлтгэсэн гэж асуухад Тээл багийн Баянгол гэх газраас бэлтгэсэн гэж тайлбар хэлж байсан учир зөвшөөрсөн газраас галын түлээ бэлтгээгүй байсан тул саатуулсан юм. Ч.Бд Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн байгаль хамгаалагч Л.Ло мод бэлтгэх эрхийн бичиг хийж өгсөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Бын мэдүүлсэн: ...Улс, аймаг, сум орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээлэл, тогтоол, шийдвэр нь сумын газрын даамал бид хоёр дээр байдаг болохоор би сайн мэднэ. Сум орон нутгийн тусгай хамгаалалттай газарт Идэр-Улаан багийн Хүннү голын Ай сав газарт байгаа Хүн Чы хөшөө дурсгалын газрууд, Хан-Өндөр уул, Зост хайрхан орно. Аймгийн тусгай хамгаалалттай газарт Алаг-Уул, Хан-Өндөр, Эрдэнэ-Уул багийн нутагт байх 65 ширхэг Буган Ч хөшөөнүүд тус тус ордог юм. Улсын тусгай хамгаалалттай газарт Хануй голын сав газарт байх Хар хул хааны балгас, түүний ойролцоох хүн Чы хөшөөнүүд орно. Тээл багийн Манхан гэх газар ямар нэгэн тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаггүй. Иргэн ойд мод бэлтгэхдээ ойд огтлолт хийж босоо мод унагаахгүй цэвэрлэгээний ажлаар гишүү, унаанги модноос бэлтгэнэ. Байгаль хамгаалагч иргэнд эрхийн бичиг бичиж өгөхдөө бэлтгэх, тээвэрлэх хугацааг газар нутгийн хол, ойр, бартаа саад, тухайн иргэний чадвар зэргээс шалтгаалан дээд тал нь 6 хоногоор бичиж болно гэсэн БОАЖ газрын зааварчилгаа байдаг юм. Тухайн иргэн нөхцөл байдлаа танилцуулсан тохиолдолд эрхийн бичгийг 5, 5 хоногоор бичиж болно...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Лын мэдүүлсэн: ... Д.Ч гэх хүн надаас галын түлээний эрхийн бичиг авсан. 2022 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр бичүүлж авсан. Иргэнд галын түлээний эрхийн бичиг бичиж өгөхдөө бэлтгэх газар нутгийн хол ойр, явах хугацаанаас нь хамаарч 3-5 хоногийн хугацаатай бичиж өгдөг юм. Иргэнд эрхийн бичиг бичиж өгөхдөө газар нутгийн хол, ойр, газрын бартаа саадыг харгалзан хугацааг бичиж өгдөг юм. Д.Ч гэх хүн бие муутай настай хүн байдаг юм. Намайг галын түлээний эрхийн бичиг бичиж өгөхөд хоног хугацааг нь ахиухан бичээд өгөөрэй, би мод бэлтгэх хүн, машин тэрэг олж байж модондоо явуулна шүү гэхээр нь би энэ байдлыг нь харгалзан бэлтгэх, тээвэрлэх хугацааг нь 5, 5 хоногоор бичиг өгсөн юм. Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Ч.Б гэх хүн Д.Ч гэх хүний төрсөн хүү нь байгаа юм. Болно гэж бодож байна. Манай Хан-Өндөр, Эрдэнэ-Уул багт цэвэрлэгээний зориулалтаар талбай тусгаарласан газар байхгүй учир талбай тусгаарласан бусад багаас мод бэлтгэх эрхийн бичиг бичиг өгдөг юм. Иргэн мод бэлтгэхдээ эрхийн бичигт заасан газраас өөр газарт, өөр зориулалтаар мод бэлтгэж болохгүй. Иргэн ойд галын түлээний мод бэлтгэхдээ босоо мод унагаахгүй цэвэрлэгээний ажлаар гишүү, унаанги модноос бэлтгэнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.Бын мэдүүлсэн: ...Тогтоолтой уншиж танилцлаа. Ямар нэгэн тайлбар байхгүй. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-04 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-07, 11, 33, 38-43 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-10, 20-21, 30-32, 35-37 хуу/

Мод бэлтгэх эрхийг бичиг /хх-ийн 19 хуу/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 34 хуу/

2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн экологи эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 52-54 хуу/

 “Дамно” ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн АЦ-22-121 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 66-70 хуу/

“Дамно” ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн АА-22-77 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71-76 хуу/

“Дамно” ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн АЦ-22-134 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71-76 хуу/

Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 141 дугаартай албан бичиг /хх-ийн 80 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 139 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 88 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 110-111 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 87 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 115-116 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр А аймгийн Эсумын Т багийн Мгэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 1.5 см урттай, 92 ширхэг мод бэлтгэхдээ 5 ширхэг босоо мод унагаж, 32 ширхэг хуурай шинэс төрлийн модыг бэлтгэж, 50-66 УНБ улсын дугаартай, Hyundai Porter-2 маркийн автомашинаар тээвэрлэж, ойн санд 263.424 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр А аймгийн Эсумын Т багийн М гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 1.5 см урттай, 92 ширхэг мод бэлтгэхдээ 5 ширхэг босоо мод унагаж, 32 ширхэг хуурай шинэс төрлийн модыг бэлтгэж, 50-66 УНБ улсын дугаартай, Hyundai Porter-2 маркийн автомашинаар тээвэрлэж, ойн санд 263.424 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

            иргэний нэхэмжлэгч Д.Эгийн мэдүүлсэн “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэн Ч.Б нь Тээл багийн Манхан гэх газраас мод бэлтгэж, тээвэрлэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учирсан хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/,

гэрч Б.Огийн мэдүүлсэн “Би 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн орой 22 цагийн үед сумын төвөөр эргүүл хяналт шалгалт хийж явахад Хануйн гүүрний урдаас мод ачсан машин орж ирэхэд нь зогсоож шалгахад Ч овогтой Б гэх залуу ганцаараа 50-66 УНБ улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй галын түлээ ачсан явж байсан. Иргэн Ч.Бас мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэхийг асуухад Дийн Ч гэх хүний нэр дээр авсан мод бэлтгэх эрхийн бичиг үзүүлсэн. Тухайн эрхийн бичиг нь Алаг-Уул багийн Уртын даваа гэх газраас мод бэлтгэх байсан. Ч.Бас хаанаас мод бэлтгэсэн гэж асуухад Тээл багийн Баянгол гэх газраас бэлтгэсэн гэж тайлбар хэлж байсан учир зөвшөөрсөн газраас галын түлээ бэлтгээгүй байсан тул саатуулсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/

гэрч Р.Бын мэдүүлсэн “Иргэн ойд мод бэлтгэхдээ ойд огтлолт хийж босоо мод унагаахгүй цэвэрлэгээний ажлаар гишүү, унанги модноос бэлтгэнэ. Байгаль хамгаалагч иргэнд эрхийн бичиг бичиж өгөхдөө бэлтгэх, тээвэрлэх хугацааг газар нутгийн хол, ойр, бартаа саад, тухайн иргэний чадвар зэргээс шалтгаалан дээд 6 хоногоор бичиж болно гэсэн БОАЖ газрын зааварчилгаа байдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/,  

гэрч Л.Лын мэдүүлсэн “Д.Ч гэх хүн надаас галын түлээний эрхийн бичиг авсан. 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр бичүүлж авсан. Иргэнд галын түлээний эрхийн бичиг бичиж өгөхдөө бэлтгэх газар нутгийн хол ойр, явах хугацаанаас нь хамаарч 3-5 хоногийн хугацаатай бичиж өгдөг юм. Намайг галын түлээний эрхийн бичиг бичиж өгөхөд хоног хугацааг нь ахиухан бичээд өгөөрэй би мод бэлтгэх хүн, машин тэрэг олж байж модондоо явуулна шүү гэхээр нь би энэ байдлыг нь харгалзан бэлтгэх, тээвэрлэх хугацааг нь 5, 5 хоногоор бичиг өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,  

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Ч.Бын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 92-93/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-04/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-07/, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн экологи эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 52-54/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Ч.Б нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.Б нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр А аймгийн Э сумын Тбагийн М гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 1.5 см урттай, 92 ширхэг мод бэлтгэхдээ 5 ширхэг босоо мод унагаж, 32 ширхэг хуурай шинэс төрлийн модыг бэлтгэж, тээвэрлэсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч Ч.Б нь “өндөр настай аав Д.Чы авсан эрхийн бичгийн дагуу заасан газраас модыг бэлтгэсэн” гэх мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн боловч иргэн ой мод бэлтгэхдээ 5 ширхэг босоо модыг унагаж бэлтгэсэн байгаа нь эрхийн бичгийн зориулалтыг зөрчсөн, мөн Алаг-Уул багийн Уртын даваа гэх газраас модыг бэлтгээгүй, Тээл багийн Баянгол гэх зөвшөөрөлд бичигдээгүй газраас модыг бэлтгэж, тээвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа болно.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Ч.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

           Шүүгдэгч Ч.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.

                                                                                                                                                                                           Шүүгдэгч Ч.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Хохирол хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

            Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 263.424 төгрөгийн хохирол учирсан болох нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн экологи эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 52-54/-ээр тогтоосон байна.

            Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /263.424х3=790.272 /долоон зуун ерэн мянга хоёр зуун далан хоёр/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 790.272 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулах үндэслэлтэй байна.  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 87, 88 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Бын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 3.150.801 төгрөгийн үнэлгээ бүхий 50-66 УНБ улсын дугаартай Hyundai Porter-2 маркийн автомашин буюу түүний үнэнээс 790.272 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулан Байгаль орчин уур амьсгалын санд зөрүү 2.360.529 төгрөг, 72.704 төгрөгийн үнэлгээ бүхий 92 ширхэг мод, 54.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг хураан шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.

            Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ч.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Ч.Быг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Товогт Чы Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бас 790.272 /долоон зуун ерэн мянга хоёр зуун далан хоёр/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 87, 88 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Бын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 3.150.801 төгрөгийн үнэлгээ бүхий 50-66 УНБ улсын дугаартай Hyundai Porter-2 маркийн автомашин буюу түүний үнэнээс 790.272 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулан Байгаль орчин уур амьсгалын санд зөрүү 2.360.529 төгрөг, 72.704 төгрөгийн үнэлгээ бүхий 92 ширхэг мод, 54.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг хураан улсын орлогод оруулсугай.

     

              7. Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

                                                                                                                                                                         

              8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нарт шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ