Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 24

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй З.Отгонбаярт холбогдох 30.000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... З.Отгонбаяр нь манай компанитай 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 1115678 тоот Төхөөрөмж зээлээр худалдах, худалдах авах гэрээ байгуулан 240.000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа төлбөргүйгээр 12 сарын хугацаанд сар бүр 20.000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан.

З.Отгонбаяр нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 20.000 төгрөгний үлдэгдэл төлбөртэй байгаа болно.

Иймд З.Отгонбаяраас Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 20.000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 1348 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн 0.3 хувийн алданги 10.000 төгрөг буюу нийт 30.000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа:

... Жи мобайл ХХК-ний нэхэмжлэлтэй З.Отгонбаярт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох 30.000 төгрөгийг З.Отгонбаяр нь төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү! гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Жи мобайл ХХК нь З.Отгонбаярт холбогдуулан 30.000 төгрөг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч З.Отгонбаяр нь Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 30.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь төлбөр төлсөн баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Энэхүү хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй хуулинд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 4.550 төгрөгний тал хувь болох 2.275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 2.275 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Жи мобайл ХХК-д тус тус олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаарЖи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй З.Отгонбаярт холбогдох 30.000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 4.550 төгрөгний тал хувь болох 2.275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 2.275 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Жи мобайл ХХК-д тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаарнэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                            Б.МӨНХЗУЛ