Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар  2022/ШЦТ/281

 

 

                                     2022/ШЦТ/281

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: Г.Ё

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Гын Ёт холбогдох 2212000000309 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Ч сумын Х багийн .. гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Г овогт Гын Ё /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Ё нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Архангай аймгийн Чулуут сумын зарын нэгдсэн группт тавьсан аарц авна гэсэн зарын дагуу 89760337 дугаарын утсаар 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Э.Бг Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод багийн төвд гэртээ байхад нь холбогдож автомашин эвдэрчихлээ, аарц зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж 300.000 төгрөгийг “Хаан” банк дахь 5031951169 тоот дансанд шилжүүлэн авч залилсан, Архангай аймгийн Чулуут сумын зарын нэгдсэн группт тавьсан ямаа авна гэсэн зарын дагуу 89760337 дугаарын утсаар 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр О.Отай холбогдож 5 ямаа зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, 400.000 төгрөгийг “Хаан” банк дахь 5447318962 тоот дансанд шилжүүлэн авч залилсан, мөн цахим орчинд бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, С.Дийн Архангай аймгийн Чулуут сумын нэгдсэн группт тавьсан 2 тооны үхэр авна гэсэн зарын дагуу 89760337 дугаарын утсаар 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр холбогдож 2 үхэр зарна гэж хуурч 1.300.000 төгрөгийг “Хаан” банк дахь 5133046709 тоот дансанд шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000309 дугаартай эрүүгийн хэргээс:

 

* Хохирогч С.Дийн мэдүүлсэн: ...Би 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Чулуултын толь” гэсэн нэртэй фейсбүүк групп дээр өөрийн “С Д” гэсэн нэртэй фейсбүүк хаягаас сарлагийн шүдлэн гунж авна гэсэн зар байршуулсан юм. Тэгээд зар байршуулснаас хойш 2-3 хоногийн дараа 89760337 гэсэн дугаараас би Э гэдэг хүн байна, Чулуутын Ар тээл гэх газар нутагладаг бөгөөд манай охин нөхөрт гарч хурим хийх болоод мөнгөний хэрэг болоод байна, иймээс хоёр гунжны мөнгө шилжүүлнэ үү гэж гуйсан. Би тухайн үед Э гэх хүнийг танихгүй, зүс царайг нь хараагүй учраас өөрийн таньдаг хүн болох Чулуут суманд байдаг Б.Д, Ж.М нараас Э гэх хүний талаар асуусан юм. Тэд Э гэх хүн манай нутагт байдаг, тэдний охин нөхөрт гарч хурим хийх гэж байгаа нь үнэн, Э бол худлаа хэлэхгүй, хүн хуурахгүй хүн, өөрөө мал сүрэг сайтай, чамд хоёр гунж өгчих чадвартай гэж хэлсэн. Ингээд 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Э над руу дахин утасдаж манай эхнэрийн хамаатны хүүхэд аймгийн төв дээр зах дээр явж байгаа, хуримын юм аа авах гэж байна, хэлсэн данс руу нь мөнгийг нь шилжүүлээч ээ гэж гуйсан. Би М, Д нарыг худлаа хэлэхгүй гэж итгэсэн учраас Эы хэлсэн 5133046709 тоот А.Б гэсэн нэртэй данс руу 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд мөнгө шилжүүлсний дараагаар Э утасдаж баярлалаа хө, мөнгөө авлаа, ирээд нэмж хоёр гунж авч болно шүү гэж хэлсэн. Ингээд би 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Эы сайн танил гэх Ж.Мыг дагуулан гэрт нь очиход Э өөрөө гэртээ байж байсан. Тэгээд учир байдлаа тайлбарлахад Э би хүнээс мөнгө аваагүй, хүнтэй утсаар яриагүй, энэ утасны дугаарыг би мэдэхгүй юм байна, Б гэх хүнийг ч би танихгүй, миний нэрийг барьж хэн нэгэн өөрөөс чинь мөнгө авчээ гэж хэлсэн. Тэгээд би хажуу талын айлын Б гэх хүнээс эднийх хурим хийсэн талаар асуухад хурим хийсэн бөгөөд өөрсдөө 20 гаруй үхэр гаргаж мөнгөө бэлдсэн байсан, хүнээс мөнгө авах айл биш гэж хэлсэн. Ж.Мтай танилцаад 6-7 жил орчим болж байна, сайн танил хүмүүс байгаа юм. Нэг нэгэндээ итгэж болохуйц дүү хүү байгаа юм. Б.Дтэй жирийн сайн танил хүмүүс бөгөөд илүү сайн хариуцлагатай хүн гэж боддог. Би хоёр гурван хүнээс асуусан бөгөөд танихгүй, мэдэхгүй байна лээ. Би гомдолтой байна. Миний хохирлыг барагдуулж өгнө үү...гэх мэдүүлэг /1х-ийн 11-12 хуу/

 

* Хохирогч С.Дийн дахин мэдүүлсэн: ...Би 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн төвд явж байхдаа Чулуутын толь гэсэн фейсбүүк группт сарлагийн шүдлэн гунж худалдаж авна гэсэн зар оруулахад 89760337 дугаарын утсаар залгаж 2 гунж зарна гэж хэлэхээр нь би 1.300.000 төгрөг өгсөн данс руу нь шилжүүлсэн. Би тухайн үед зар оруулж байсан гар утсаа гээчихсэн юм. Миний оруулсан зар устчихсан байна лээ. Би Ё.Ё гэх залуугаас 2 ширхэг сарлагийн эр шүдлэн үхэр авсан. Тиймээс надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 54-55 хуу/

 

* Гэрч Б.Эы мэдүүлсэн: ...2022 оны 08 дугаар сарын сүүлээр манай сумын Наваг гэдэг хүний хүү болох Мөнхөө гээд залуу манайд нэг танихгүй хүнтэй ирээд хоёр үхрээ авъя гэхээр нь би гайхаад юун хоёр үхэр билээ гээд асуутал чи Э мөн биз дээ гэхээр нь мөн байна гэж хэлсэн юм. Тэгсэн чинь тэр хоёр хүн тэгвэл таны нэрийг бариад хоёр үхрийн мөнгө авсан байна гээд байсан юм. Тэр хоёр хүн ярихдаа Э гэдэг хүн байна, дөрвөн үхэр зармаар байна, хурим найрын ажилтай байна, 2 үхрийнх нь мөнгө, төгрөгийг одоо шилжүүлчих, дөрвөн үхэр авахдаа хоёр үхрийнх нь мөнгийг авна гэж утсаар ярьсан гэж хэлсэн юм. Би 2022 оны 06 дугаар сарын сүүлээр есөн тооны үхэр гурван тооны адуу Улаанбаатар хот руу бичиг баримтыг нь бүрдүүлээд авч явж зарсан юм. Харин 2022 оны 08 дугаар сард би бусдад мал зараагүй юм. Тэр хоёр залуу надаас хоёр гунжин насны үхэр авна гээд ирсэн юм. Би Наваг овогтой Мөнхөөг нэг сум, багийнх болохоор нь танина. Харин хамт ирсэн хүнийг нь танихгүй юм билээ. Би тэр хоёр хүнтэй садан төрлийн холбоо байхгүй. Би өмнө нь цахим орчинд үхэр болон бусад төрлийн мал зарахаар зар байршуулж байгаагүй юм...гэх мэдүүлэг /1хх-ийн 36-37 хуу/

 

* Гэрч Б.Дгийн мэдүүлсэн: ...2022 оны 08 дугаар сарын эхээр шиг санагдаж байна, хугацааг нь нарийн хэлж мэдэхгүй байна, мал авдаг С.Д гэх хүн утсаар яриад танай нутгийн Э гэх хүнийг таних уу, ямаршуу хүн бэ, хэр итгэлтэй хүн бэ, 2 гунжны мөнгө зээлээч гээд гуйгаад байна, охиныхоо хурим найрыг хийх гээд мөнгөний хэрэг болоод байна гээд утсаар яриад байна, гайгүй хүн үү гэж асуусан. Тухайн үед Чулуутын толь фейсбүүк группт гунж авна гээд зар оруулсан чинь өөрийгөө Э гэж танилцуулсан хүн залгаад байна гэж асуусан. Би нутгийн хүн учир Э гэх хүнийг танина. Нутгийн бид нар С гэж дууддаг бөгөөд амьдрал ахуй боломжийн итгэлтэй хүн. Тухайн үед охин нь хурим хийх гэж байгааг нь мэдэж байсан учир үнэнээ хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Э буюу Сгийн гэрт нь очоод 2 гунжаа авах гэсэн чинь юу яриад байна аа, манайх хүнээс гунжны мөнгө авсан зүйл байхгүй гэж хэлж байна, хүнд хулхидуулчихлаа гэж утсаар хэлсэн. Цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн гэж хэлж байсан. Тухайн үед С.Д нь нутгийн хүн намайг хүмүүсээ сайн таньдаг болохоор надаас Эыг асуухаар нь итгэлтэй хүн гээд хэлсэн чинь миний үгэнд итгээд мөнгөө шилжүүлсэн байсан. Уг нь Э буюу С нь итгэлтэй, нас тогтсон хүн байгаа юм. Дундаас нь хүн хурим найрыг нь далимдуулж худлаа хэлж мөнгө зээлсэн байсан. С.Д нь Этай уулзаагүй гэсэн. Тухайн үед 2 гунжны мөнгө болох 1.300.000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн. Ямар дансанд шилжүүлснийг асуугаагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 61-62 хуу/

 

* Гэрч Ж.Мын мэдүүлсэн: ...Тиймээ, тухайн үед С.Д ах над руу залгаад чи Э гэх хүнийг таних уу, надаас мөнгө зээлэх гээд байна, итгэж болох хүн мөн үү гэж асуухаар нь би Э гэдэг хүн нас тогтсон, мал ахуй сайтай, итгэлтэй хүн байдаг гэж хэлж байсан. Дээрх асуудлаас 10 гаруй хоногийн дараа С.Д ах манайд ирээд Эд зээлүүлсэн мөнгөнийхөө оронд үхэр авахаар надтай хамт тэднийд очиж байсан. Би тэрнээс өмнө Этай уулзаагүй байсан. Би нарийн сайн мэдэхгүй байна. 2 тооны шүдлэн үхрийн мөнгө шилжүүлэх талаар ярьж байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 65-66 хуу/

 

* Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 04-05, 16-20, 25-28 хуу/

 

* Хохирогч О.Оын дахин мэдүүлсэн: ...Би 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод багийн Дунд жаргалант гэх гэртээ байхдаа эр ямаа авна гэсэн зар фейсбүүк группт оруулахад 89760337 дугаараас Б ах нь байна, аавын бие муу байна, 5 ямаа зарна, мөнгийг нь яаралтай шилжүүлээч гэж утсаар ярьсан. Тэгэхээр нь явуулсан данс руу эхний ээлжинд 400.000 төгрөг шилжүүлсэн. Хэд хоногийн дараа үлдэгдэл мөнгийг нь шилжүүлээд ямаагаа авна гэсэн чинь нөгөө Б ах юу яриад байгаа юм, манайх ямаа зараагүй, зарах гээд ч ямаа байхгүй гэж хэлсэн. Тэгээд нөгөө ярьсан дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан учир бусдад залилуулсан гэдгээ мэдсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тухайн үедээ миний оруулсан зар устчихсан байгаа. Надаас мөнгө залилсан залуу миний дансанд 400.000 төгрөгөө хийсэн. Тиймээс надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 133-134 хуу/

 

* Гэрч П.Бийн мэдүүлсэн: ...2022 оны 09 дүгээр сарын 03, 04-ний үед О.О гээд залуу над руу утсаар залгаад таны ямааны үлдэгдэл мөнгийг хийх гэсэн юм гээд ярихаар нь юу яриад байна гэсэн чинь та хэд хоногийн өмнө надаас таван ямааны мөнгө авсан биз дээ, үлдэгдэл ямааны мөнгийг нь хийх гэсэн юм гээд ярьсан юм. Тэгээд би тэр О.О гээд залууд таван ямааны мөнгө, төгрөг аваагүй талаараа хэлсэн юм. Би О.О гэх хүнийг танина. О манай аавын дүүгийн хүргэн нь байгаа юм. Садан төрлийн холбоо байхгүй. Би О.О гэх хүнд ямаа зарахаар 89760337 дугаарын утсаар холбогдож Хаан банкны 5447318962 дугаарын дансаар 400.000 төгрөг шилжүүлж авсан асуудал байхгүй. Би Хаан банкны 5447318962 дугаарын данс болон юнителийн 89760337 дугаарыг эзэмшиж ашиглаж байгаагүй. Би Хаан банкны 5447318962 дугаарын данс болон Юнителийн 89760337 дугаарыг эзэмшиж ашигладаг хүний талаар огт мэдэхгүй юм байна. Би ямаа болон бусад төрлийн мал малладаг. Харин ямаа зарахаар цахим орчинд зар байршуулж байсан асуудал байхгүй. Надад гомдол8 санал алга. Нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 89-90 хуу/

 

* Гэрч П.Лгийн мэдүүлсэн: ...Би 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүрэг Сансар 32 дэлгүүрийн замын эсрэг талын автобусны буудал дээр найзыгаа хүлээгээд бага зэрэг архи уусан байдалтай байж байхад хоёр залуу ирээд танд банкны карт байвал бид хоёрт хэрэглүүлээч, бид хоёр хөдөөнөөс ирээд замын зардалгүй болоод баларч байна, хөдөөнөөс ах маань мөнгө явуулах ёстой юм гэхээр нь би өөрийнхөө Хаан банкны 5447318962 дугаарын данстай картаа өгөөд та хоёр мөнгөө авчихаад ир гээд өөрийн дансны дугаараа хэлж өгсөн юм. Тэр хоёр залуу мөнгөө авчих юм бол надад нэг шил архи авч өгнө гээд явсан бөгөөд би 1 цаг орчим хүлээгээд байтал тэр хоёр ирээгүй юм. Тэгээд би явсан юм. Би маргааш өглөө нь өөрийнхөө интернэт банкны дансаа харахад миний дансаар 400.000 төгрөг ороод эргэж тухайн өдрөө АТМ-с гарсан гэсэн мэдээлэл байхаар нь би өөрийн дансаа хаалгасан юм. Би тэр хоёр залууг харвал танина. Г.Ё, О.Л гэх энэ хоёр хүн надаас картыг минь авч явсан залуучууд мөн байна. Би тэднийг хараад таньж байна. Яг ийм хоёр туранхай залуу байсан. Би тухайн мөнгөнөөс ашигласан зүйл байхгүй. Би Юнителийн 89760337 дугаарын утасны талаар мэдэх зүйл байхгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 96-97 хуу/

 

* Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 80-81 хуу/

                                                                                                                                                                         

 * Хохирогч Э.Бгийн мэдүүлсэн: ...Архангай аймгийн Чулуут сумын төвд гэртээ байхад 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 89760337 дугаарын утсаар Чулуут сумын Халуун-Ус багийн голын урд нутагтай Ч.Ц гэдэг хүн утсаар залгаад эхнэр Дгийн хамт Өндөр-Улаан суманд машин эвдэрсэн байна, мөнгө зээлээч гэсэн. Тэгээд 5031951169 дугаарын дансанд 300.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд хэд хоногийн дараа 89760337 утасны дугаар руу нь залгахад холбогдохгүй байсан юм. Тэгээд сүүлд нь Ц гэдэг хүнтэй уулзсан чинь надаас мөнгө аваагүй гэж байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан юм. Би Архангай аймгийн Чулуут сумын иргэн Ц, Г.Д гэх хүмүүсийг өмнө нь сайн танихгүй. Хамаатан садны холбоо байхгүй. Би гэрээрээ аарц авч ааруул хийдэг юм. Тэгээд өмнө нь Ц, Д гээд хүмүүсээс аарц авч байсан юм. Тухайн үед буюу 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 89760337 дугаарын утсаар Чулуут сумын Халуун-Ус багийн голын урд нутагтай Ч.Ц гээд хүн утсаар ярьсан юм. Ч.Ц гээд хүн Д гээд хүний нөхөр нь байсан юм. Би Архангай аймгийн Чулуут сумын иргэн Ц, Г.Д гэх хүмүүс 89760337 дугаарын утас эзэмшиж, ашиглаж байсан талаар мэдэхгүй. Би Хаан банкны 5031951169 дугаарын дансны эзэмшигчийг танихгүй. Ц, Г.Д гэх хүмүүсийн дансны дугаарыг би мэдэхгүй. Намайг мөнгө шилжүүлэхэд Ц, Г.Д гэх хүмүүсийн нэр гарч ирэхгүй8 Дгэх хүний нэр гарч байсан юм. Би өмнө нь цагаан идээ худалдан авахаар цахим орчинд зар байршуулж байгаагүй юм. Надад одоогоор сэжиглэж байгаа хүн байхгүй. Харин тэр мөнгө шилжүүлсэн дансны дугаарын эзэмшигчийг л авсан гэж бодож байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 147-149 хуу/

 

* Хохирогч Э.Бгийн дахин мэдүүлсэн: ...Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод багийн эмийн санд ажил дээрээ байхдаа шилжүүлсэн юм. Хохирол мөнгөө барагдуулж аваагүй. Мөнгө төгрөгөө хурдан л авч юм бол гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 196-197 хуу/

 

* Гэрч Ч.Цийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн Ар тээлийн ам Сайрын эрэг гэх газарт гэртээ байхад сумын төвөөс Оэмч над руу утсаар залгаад та аарц өгнө гээд манай дүү болох Бгээс 300.000 төгрөг авсан байна гэхээр нь гайхаад би мөнгө төгрөг аваагүй шүү дээ гээд сумын төвд ирээд Оэмчтэй уулзсан чинь миний нэрийг ашиглаад Огийн дүү болох Бгээс хүн 300.000 төгрөг 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 89760337 дугаарын утсаар Чулуут сумын Халуун-Ус багийн Ч.Ц гэдэг хүн утсаар залгаад эхнэр Дгийн хамт Өндөр-Улаан суманд машин эвдэрсэн байна, мөнгө зээлээч гээд 5031951169 дугаарын дансанд 300.000 төгрөг миний нэрийг ашиглаад шилжүүлж авсан байгаа юм. Тэгээд хэд хоногийн дараа Б нь 89760337 утасны дугаар руу нь залгахад холбогдохгүй байсан гэсэн. Тэгээд Б Цагдаагийн байгууллагад хандсан. Би Архангай аймгийн Чулуут сумын иргэн Б гэх хүнийг өмнө нь сайн танихгүй. Хамаатан садны холбоо байхгүй. Би сумын төвд эмийн сангаар үйлчлүүлж эм авахдаа л харж байсан юм. Оэмчийн л дүү нь юм билээ. Би 89760337 дугаарын утсаар Б гэх хүнтэй утсаар ярьж цагаан идээ зарахаар холбогдож 300.000 төгрөг шилжүүлж авсан асуудал байхгүй. Би Хаан банкны 5031951169 дугаарын данс болон юнителийн 89760337 дугаарыг эзэмшиж, ашиглаж байгаагүй юм. Би Хаан банкны 5031951169 дугаарын данс болон юнителийн 89760337 дугаарыг эзэмшиж, ашигладаг хүний талаар мэдэхгүй. Би өмнө нь цагаан идээ зарахаар цахим орчинд зар байршуулж байгаагүй юм. Надад одоогоор гомдол, санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 152-153 хуу/

 

* Гэрч Ц.Өы мэдүүлсэн: ...2022 оны 08дугаар сарын сүүлээр Оэмч манайх руу утсаар залгаад танайх аарцаа өгөхгүй юм уу гээд утсаар залгасан байсан. Тэгээд бид нар юун аарц билээ гээд асуутал танайх аарц өгнө гээд манай дүү болох Бгээс 300.000 төгрөг авсан байна гэхээр нь гайхаад манай нөхөр болох Ц мөнгө төгрөг аваагүй шүү дээ гээд сумын төвд очоод Оэмчтэй уулзсан чинь манай нөхөр бид хоёрын нэрийг хүн ашиглаад Огийн дүү болох Бгээс 300.000 төгрөг 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 89760337 дугаарын утсаар 5031951169 дугаарын дансанд 300.000 төгрөг бид нарын нэрийг ашиглаад шилжүүлж авсан байгаа юм. Би Б гэх хүнийг өмнө нь сайн танихгүй. Бид нар сумын төвд эмийн сангаар үйлчлүүлж эм авахдаа л Б гэх хүнийг харж байсан юм. Оэмчийн л дүү нь юм билээ. Бид нар 89760337 дугаарын утсаар Б гэх хүнтэй утсаар ярьж цагаан идээ зарахаар холбогдож 300.000 төгрөг шилжүүлж авсан асуудал байхгүй. Би Хаан банкны 5031951169 дугаарын данс болон юнителийн 89760337 дугаарыг эзэмшиж, ашиглаж байгаагүй юм. Би Хаан банкны 5031951169 дугаарын данс болон юнителийн 89760337 дугаарыг эзэмшиж, ашигладаг хүний талаар мэдэхгүй. Би өмнө нь цагаан идээ зарахаар цахим орчинд зар байршуулж байгаагүй юм. Миний нэрийг Ц овогтой Ө гэдэг юм. Бичиг баримт дээрээ энэ нэрээрээ байдаг юм. Харин манай сумын бусад хүмүүс намайг дуудахдаа Д гэж дууддаг юм...гэх мэдүүлэг /1хх-ийн 156-157 хуу/

 

* Гэрч О.Лгийн мэдүүлсэн: ...Би Улаанбаатар хотод 2022 оны 04 дүгээр сард вагон буулгаж байгаад танилцсан ба түүнээс хойш хамт ажил хийх болсон. Дандаа хаа хамаагүй газар ажил хийж өдөрт 20.000-75.000 төгрөг олдог байсан. Энэ манай найз охины данс юм. Би найз охин Б.Дтой 2022 оны 01 дүгээр сард танилцан үерхэж байгаа. Би найз охиныхоо дансыг 2022 оны 06 дугаар сараас ашиглаж картыг нь биедээ авч байсан юм. Тэр үед Г.Ёт өмнөх өдөр нь цагийн ажил хийх үү гээд маргааш нь ажил хийсэн. /яг ямар ажил хийснээ санахгүй байна, ихэвчлэн вагоноос ачаа буулгана, төмс ачна гэх мэт янз бүрийн ажил хийлгэж байсны нэг л байсан байх/. Ингээд тэр өдрөө дээрх дансанд 300.000 төгрөг хийсэн ба асуухад ажлын чинь хөлс гэж хэлсэн. Тэр мөнгийг тэнцүү хувааж авсан. Э.Б гэх хүнийг би танихгүй. Г.Ё л дансаа өг гээд авсан. Би ч юм саналгүй өгсөн. Манай найз Б.Днь 86290326 гэсэн дугаартай Улаанбаатар хотод Дарь-Эхийн шинэ эцэст амьдарч байгаа...гэх мэдүүлэг /1хх-ийн 165-166 хуу/

 

* Гэрч Б.Дын мэдүүлсэн: ...Би Бг танихгүй. О.Л бол манай найз залуу Г.Ё нь манай найз залуу. Оийн Лтэй 2022 оны 04 дүгээр сараас 2022 оны 07 дугаар сарын хооронд хамт цагийн ажил хийгээд зарын сайтаас хайж олоод цагийн ажил, угаагч янз бүрийн ажил хийдэг байсан. Би тус Хаан банкны дансыг 2016 оноос хойш ашиглаж байна. Би одоог хүртэл ашиглаж байгаа. 2022 оны 07 дугаар сараас хойш өнөөг хүртэл манай найз залуу О.Лгийн хамтаар би ашиглаж байгаа. Манай найз залуу Л өөрийн гэсэн карт байхгүй учраас хамт ашиглаад байдаг юм. 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр миний Хаан банкны 5031951169 дугаарын дансанд 300.000 төгрөгийн интернэт банкны мэдэгдэл ирсэн юм. Би тэгээд найз залуу Лгээс асуухад энэ бидний цалин юмаа гэж хэлээд интернэт банкаар 5003405475 З гэсэн 22.500 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн. Тэгээд би 13:57 минутад шилжүүлсэн. Миний карт миний найз залууд байсан болохоор 14:36 минутад АТМ-с манай найз залуу 270.000 төгрөгийг авсан. Зарцуулаагүй, уг гүйлгээг найз залуугаас дахин асуухад би 270.000 төгрөгийг Ёт өгсөн гэж хэлсэн. Би уг мөнгөн дүнг тэр хоёр тэнцүү хувааж хэрэглэсэн үү, эсхүл Ё ганцаараа үрсэн үү сайн мэдэхгүй байна. Манай найз залуу хэлэхдээ цалин юм гэж хэлээд Ё авсан гэж хэлсэн. Би сайн мэдэхгүй байна. 4 сарын хугацаанд тэр хамтран ашиглаж байсан болохоор сайн анзаараагүй. Хамгийн дээд тал нь 300.000 төгрөг орж ирсэн санагдаж байна. Би Ёг сайн мэдэхгүй байна. Манай найз залуу бол 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө Хэнтий аймгийн Биндэр сум руу самарт явлаа гэж хэлээд машинд суугаад яваад өгсөн...гэх мэдүүлэг /1хх-ийн 172-174 хуу/

 

* Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 159-160 хуу/

* Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 199 хуу/

 

* Яллагдагч Г.Ёийн мэдүүлсэн: ...Би тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй. Би сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргах зүйлгүй. Би Улаанбаатар хотод 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр архи уучихсан согтуу явж байгаад нутгийн фейсбүүк зарын группт аарц авна гэсэн зар байхаар нь аарц зарна гэж хүний нэр барьж худлаа хэлж Дгэх хүний дансаар дамжуулж 300.000 төгрөг шилжүүлж авсан. Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд маргах зүйлгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Би Э.Б гэх хүнд хохирол, төлбөр барагдуулна. Одоогоор уулзалдаагүй байна. Тухайн үед согтуу байсан бөгөөд Дгэх хүний дансаар дамжуулан авсан. Би тухайн үед архи уучихсан байсан бөгөөд архины мөнгөгүй болоод бусдаас худлаа ярьж 300.000 төгрөг авсан. Миний буруу. Дахиж ийм зүйл хийхгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй учраас надад хуулийн хөнгөн хариуцлага оногдуулж өгөхийг хүсэж байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 189-190 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Чулуут сумын зарын нэгдсэн группт тавьсан аарц авна гэсэн зарын дагуу 89760337 дугаарын утсаар 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Э.Бг Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод багийн төвд гэртээ байхад нь холбогдож автомашин эвдэрчихлээ, аарц зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж 300.000 төгрөгийг “Хаан” банк дахь 5031951169 тоот дансанд шилжүүлэн авч залилсан, Архангай аймгийн Чулуут сумын зарын нэгдсэн группт тавьсан ямаа авна гэсэн зарын дагуу 89760337 дугаарын утсаар 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр О.Отай холбогдож 5 ямаа зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, 400.000 төгрөгийг “Хаан” банк дахь 5447318962 тоот дансанд шилжүүлэн авч залилсан, мөн фейсбүүк цахим орчинд бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, С.Дийн Архангай аймгийн Чулуут сумын нэгдсэн группт тавьсан 2 тооны үхэр авна гэсэн зарын дагуу 89760337 дугаарын утсаар 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр холбогдож 2 үхэр зарна гэж хуурч 1.300.000 төгрөгийг “Хаан” банк дахь 5133046709 тоот дансанд шилжүүлэн авч залилсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

 Шүүгдэгч Г.Ё нь:

 Архангай аймгийн Чулуут сумын зарын нэгдсэн группт тавьсан аарц авна гэсэн зарын дагуу 89760337 дугаарын утсаар 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Э.Бг Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод багийн төвд гэртээ байхад нь холбогдож автомашин эвдэрчихлээ, аарц зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж 300.000 төгрөгийг “Хаан” банк дахь 5031951169 тоот дансанд шилжүүлэн авч залилан авсан болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч Э.Бгийн мэдүүлсэн “...Архангай аймгийн Чулуут сумын төвд гэртээ байхад 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 89760337 дугаарын утсаар Чулуут сумын Халуун-Ус багийн голын урд нутагтай Ч.Ц гэдэг хүн утсаар залгаад эхнэр Дгийн хамт Өндөр-Улаан суманд машин эвдэрсэн байна, мөнгө зээлээч гэсэн. Тэгээд 5031951169 дугаарын дансанд 300.000 төгрөг шилжүүлсэн юм. Сүүлд нь Ч.Ц гэдэг хүнтэй уулзсан чинь надаас мөнгө аваагүй гэж байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан юм” гэх мэдүүлэг, гэрч Ч.Цийн мэдүүлсэн “...Би Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн Ар тээлийн ам Сайрын эрэг гэх газарт гэртээ байхад сумын төвөөс Оэмч над руу утсаар залгаад та аарц өгнө гээд манай дүү болох Э.Бгээс 300.000 төгрөг авсан байна гэхээр нь гайхаад би мөнгө төгрөг аваагүй шүү дээ гээд сумын төвд ирээд Оэмчтэй уулзсан чинь миний нэрийг ашиглаад Огийн дүү болох Э.Бгээс хүн 300.000 төгрөг 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 89760337 дугаарын утсаар Чулуут сумын Халуун-Ус багийн Ч.Ц гэдэг хүн утсаар залгаад эхнэр Дгийн хамт Өндөр-Улаан суманд машин эвдэрсэн байна, мөнгө зээлээч гээд 5031951169 дугаарын дансанд 300.000 төгрөг миний нэрийг ашиглаад шилжүүлж авсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Өы мэдүүлсэн “...2022 оны 08 дугаар сарын сүүлээр Оэмч манайх руу утсаар залгаад танайх аарцаа өгөхгүй юм уу гээд утсаар залгасан байсан. Тэгээд бид нар юун аарц билээ гээд асуутал танайх аарц өгнө гээд манай дүү болох Э.Бгээс 300.000 төгрөг авсан байна гэхээр нь гайхаад манай нөхөр болох Ч.Ц мөнгө төгрөг аваагүй шүү дээ гээд сумын төвд очоод Оэмчтэй уулзсан чинь манай нөхөр бид хоёрын нэрийг хүн ашиглаад Огийн дүү болох Э.Бгээс 300.000 төгрөг бид нарын нэрийг ашиглаад шилжүүлж авсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч О.Лгийн мэдүүлсэн “...Энэ манай найз охины данс юм, би найз охин Б.Дтой 2022 оны 01 дүгээр сард танилцан үерхэж байгаа. Би найз охиныхоо дансыг 2022 оны 06 дугаар сараас ашиглаж картыг нь биедээ авч байсан юм. Ингээд тэр өдрөө дээрх дансанд 300.000 төгрөг хийсэн ба асуухад ажлын чинь хөлс гэж хэлсэн. Г.Ё л дансаа өг гээд авсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Г.Ёийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар,

 

Архангай аймгийн Чулуут сумын зарын нэгдсэн группт тавьсан ямаа авна гэсэн зарын дагуу 89760337 дугаарын утсаар 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр О.Отай холбогдож 5 ямаа зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, 400.000 төгрөгийг “Хаан” банк дахь 5447318962 тоот дансанд шилжүүлэн авч залилсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч О.Оын дахин мэдүүлсэн “...Би 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод багийн Дунд жаргалант гэх газарт гэртээ байхдаа эр ямаа авна гэсэн зар фейсбүүк группт оруулахад 89760337 дугаараас П.Б ах нь байна, аавын бие муу байна, 5 ямаа зарна, мөнгийг нь яаралтай шилжүүлээч гэж утсаар ярьсан. Тэгэхээр нь явуулсан данс руу эхний ээлжинд 400.000 төгрөг шилжүүлсэн. Хэд хоногийн дараа үлдэгдэл мөнгийг нь шилжүүлээд ямаагаа авна гэсэн чинь нөгөө П.Б ах юу яриад байгаа юм, манайх ямаа зараагүй, зарах гээд ч ямаа байхгүй гэж хэлсэн. Тэгээд нөгөө ярьсан дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан учир бусдад залилуулсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг, гэрч П.Бийн мэдүүлсэн “...2022 оны 09 дүгээр сарын 03, 04-ний үед О.О гээд залуу над руу утсаар залгаад таны ямааны үлдэгдэл мөнгийг хийх гэсэн юм гээд ярихаар нь юу яриад байна гэсэн чинь та хэд хонгийн өмнө надаас таван ямааны мөнгө авсан биз дээ, үлдэгдэл ямааны мөнгийг нь хийх гэсэн юм гээд ярьсан юм. Тэгээд би тэр О.О гээд залууд таван ямааны мөнгө, төгрөг аваагүй талаараа хэлсэн юм...” гэх мэдүүлэг, гэрч П.Лгийн мэдүүлсэн “...Би 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүрэг Сансар 32 дэлгүүрийн замын эсрэг талын автобусны буудал дээр найзыгаа хүлээгээд бага зэрэг архи уусан байдалтай байж байхад хоёр залуу ирээд танд банкны карт байвал бид хоёрт хэрэглүүлээч, бид хоёр хөдөөнөөс ирээд замын зардалгүй болоод баларч байна, хөдөөнөөс ах маань мөнгө явуулах ёстой юм гэхээр нь би өөрийнхөө Хаан банкны 5447318962 дугаарын данстай картаа өгөөд та хоёр мөнгөө авчихаад ир гээд өөрийн дансны дугаараа хэлж өгсөн юм. Би маргааш өглөө нь өөрийнхөө интернэт банкны дансаа харахад миний дансаар 400.000 төгрөг ороод эргэж тухайн өдрөө АТМ-с гарсан гэсэн мэдээлэл байсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Г.Ёийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар,

 

Хохирогч С.Дийн Архангай аймгийн Чулуут сумын нэгдсэн группт тавьсан 2 тооны үхэр авна гэсэн зарын дагуу 89760337 дугаарын утсаар 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр холбогдож 2 үхэр зарна гэж хуурч 1.300.000 төгрөгийг “Хаан” банк дахь 5133046709 тоот дансанд шилжүүлэн авч залилсан болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч С.Дийн мэдүүлсэн “...Би 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Чулуутын толь” гэсэн нэртэй фейсбүүк групп дээр өөрийн “С Д” гэсэн нэртэй фейсбүүк хаягаас сарлагийн шүдлэн гунж авна гэсэн зар байршуулсан юм. Тэгээд зар байршуулснаас хойш 2-3 хоногийн дараа 89760337 гэсэн дугаараас би Э гэдэг хүн байна, Чулуутын Ар тээл гэх газарт нутагладаг бөгөөд манай охин нөхөрт гарч хурим хийх болоод мөнгөний хэрэг болоод байна, иймээс хоёр гунжны мөнгө шилжүүлнэ үү гэж гуйсан. Би тухайн үед Б.Э гэх хүнийг танихгүй, зүс царайг нь хараагүй учраас өөрийн таньдаг хүн болох Чулуут суманд байдаг Б.Д, Ж.М нараас Б.Э гэх хүний талаар асуусан юм. Тэд Б.Э гэх хүн манай нутагт байдаг, тэдний охин нөхөрт гарч хурим хийх гэж байгаа нь үнэн, Б.Э бол худлаа хэлэхгүй, хүн хуурахгүй хүн, өөрөө мал сүрэг сайтай, чамд хоёр гунж өгчих чадвартай гэж хэлсэн. Би Ж.М, Б.Д нарыг худлаа хэлэхгүй гэж итгэсэн учраас Б.Эы хэлсэн 5133046709 тоот А.Б гэсэн нэртэй данс руу 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг шилжүүлсэн юм. Ингээд би 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Б.Эы сайн танил гэх Ж.Мыг дагуулан гэрт нь очиход Б.Э өөрөө гэртээ байж байсан. Тэгээд учир байдлаа тайлбарлахад Б.Э би хүнээс мөнгө аваагүй, хүнтэй утсаар яриагүй, энэ утасны дугаарыг би мэдэхгүй юм байна, А.Б гэх хүнийг ч би танихгүй, миний нэрийг барьж хэн нэгэн өөрөөс чинь мөнгө авчээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Эы мэдүүлсэн “...2022 оны 08 дугаар сарын сүүлээр манай сумын Наваг гэдэг хүний хүү болох Мөнхөө гээд залуу манайд ирээд нэг танихгүй хүнтэй ирээд хоёр үхрээ авъя гэхээр нь би гайхаад юун хоёр үхэр билээ гээд асуутал чи Б.Э мөн биз дээ гэхээр нь мөн байна гэж хэлсэн юм. Тэгсэн чинь тэр хоёр хүн тэгвэл таны нэрийг бариад хоёр үхрийн мөнгө авсан байна гээд байсан юм...” гэх мэдүүлэг, гэрч Б.Дгийн мэдүүлсэн “...2022 оны 08 дугаар сарын эхээр шиг санагдаж байна, хугацааг нь нарийн хэлж мэдэхгүй байна, мал авдаг С.Д гэх хүн утсаар яриад танай нутгийн Б.Э гэх хүнийг таних уу, ямаршуу хүн бэ, хэр итгэлтэй хүн бэ, 2 гунжны мөнгө зээлээч гээд гуйгаад байна, охиныхоо хурим найрыг хийх гээд мөнгөний хэрэг болоод байна гээд утсаар яриад байна, гайгүй хүн үү гэж асуусан. Тэгээд хэсэг хугацааны дараа Б.Э буюу Сгийн гэрт нь очоод 2 гунжаа авах гэсэн чинь юу яриад байна аа, манайх хүнээс гунжны мөнгө авсан зүйл байхгүй гэж хэлж байна, хүнд хулхидуулчихлаа гэж утсаар хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Мын мэдүүлсэн “...Тухайн үед С.Д ах над руу залгаад чи Б.Э гэх хүнийг таних уу, надаас мөнгө зээлэх гээд байна, итгэж болох хүн мөн үү гэж асуухаар нь би Б.Э гэдэг хүн нас тогтсон, мал хуй сайтай, итгэлтэй хүн байдаг гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн Г.Ёийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо. Залилах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Г.Ё нь цахим хэрэгсэл ашиглаж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Ёт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Г.Ёыг залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

           Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Г.Ёт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлснийг Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон, шүүгдэгч нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Г.Ё нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, уг  торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй байна. 

 

 Шүүгдэгч Г.Ё нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй  гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Ё нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

        Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Гын Ёийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглаж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ёийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ёт оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ё нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.Ё нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Ёт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         П.ГАНДОЛГОР