Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 29

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Тэнгэр даатгал ХХК-ний нэхэмжлэлтэй Б.Батцоожид холбогдох Даатгалын нөхөн төлбөр 500.000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Тэнгэр даатгал ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Тус компани нь даатгуулагч Сойл Трейд ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 199С1500733 дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, 63-30 УНР улсын дугаартай Nissan UD маркийн тээврийн хэрэгслийг даатгасан болно.

Даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд буюу 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр иргэн Б.Батцоож нь даатгуулагчийн 63-30 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоолд байх үед чулуу шидэж урд салхины шилийг нь хагалсан байна.

Даатгалын зүйлд хохирол үүссэн болох нь Б.Цэрэндуламын тайлбар, Сойл трейд ХХК-ний А/078 дугаартай хүсэлт, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Буянбаатарын тодорхойлолт, даатгалын тохиолдлын үеийн гэрэл зураг зэргээр тогтоогдсон болно.

Даатгалын зүйл болох 63-30 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд иргэн Б.Батцоожийн буруутай үйлдлийн улмаас хохирол үүссэн болох нь иргэн Б.Батцоожийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хохирлыг барагдуулах тухай бичгээр гаргасан баталгаагаар бүрэн тогтоогддог.

Өөрөөр хэлбэл иргэн Б.Батцоож нь тухайн үед өөрийн буруутай үйлдлээ ухамсарлан бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлоо барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн байна.

Тухайн даатгалын тохиолдлын улмаас даатгалын зүйл болох 63-30 УНР улсын дугаартай Nissan UD маркийн тээврийн хэрэгсэлд үүссэн хохирлыг Харх авто шил худалдааны газраас үнийн санал авч 500.000 төгөрг гэж даатгагчийн зүгээс тогтоосон. Мөн энэхүү хохирлын хэмжээг даатгалын тохиолдолд буруутай этгээд болох Б.Батцоож нь хүлээн зөвшөөрч 500.000 төгрөгийн хохирлыг төлөхийг зөвшөөрч бичгээр баталгаа гаргасан байдаг.

 

Иргэн Б.Батцоож нь өөрийн буруутай үйлдлийн улмаас даатгуулагчийн эд хөрөнгөд /даатгалын зүйлд/ учруулсан хохирлоо Иргэний хуулийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйгэж, 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасны дагуу хариуцан арилгах үүрэгтэй.

Бидний зүгээс 199С1500733 дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэн даатгуулагч Сойл Трейд ХХК-д 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дугаар АН/1997 тоот тушаалаар 500.000 төгрөгийн нөхөн төлбөр олгосон, ингэснээр Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дах хэсэг, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дах хэсэг болон даатгалын гэрээний 9.5 дах хэсгийн 15-д тус тус заасны дагуу буруутай этгээдээс олгосон нөхөн төлбөрөө буцаан шаардах эрх Тэнгэр даатгал ХХК-д шилжсэн.

Буруутай этгээд болох Б.Батцоож нь 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр бичгээр гаргасан баталгаандаа 2015 оны 05 дугаар сарын 21-ний дотор салхины шилний хохирол болох 500.000 төгрөг төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн боловч тухай өр төлбөрийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна.

Иймд иргэн Б.Батцоож нь өөрийн буруутай үйлдлийн улмаас Тэнгэр даатгал ХХК-ийн даатгуулагч Сойл Трейд ХХК-ийн даатгуулсан эд хөрөнгөд хохирол учруулсан, тус хохирлыг даатгалын гэрээний дагуу даатгагч барагдуулсан, ингэснээр Иргэний хуулийн 443.7 дах хэсэг, Даатгалын тухай хуулийн 8.7 дах хэсэг, даатгалын гэрээний 9.5 дах хэсгийн 15 дах заалтад заасны дагуу АН/1997 тушаалаар олгосон нөхөн төлбөрийг Иргэний хуулийн 497.1 дэх хэсэг, 510.1 дэх хэсгийн үндэслэн буруутай этгээдээс буцаан шаардах хууль зүйн үндэслэлтэй байх тул манай компанийн даатгалын нөхөн төлбөрт олгосон 500.000 төгрөгийг даатгалын тохиолдолд буруутай этгээд болох иргэн Б.Батцоожоос гаргуулан бидэнд олгож өгнө үү! гэжээ.

 

Хариуцагч Б.Батцоож нь шүүхэд гаргасан тайлбартаа:

... Миний бие Б.Батцоож нь Тэнгэр даатгал ХХК-ний нэхэмжилсэн даатгалын төлбөр 500.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Улсын тэмдэгтийн хураамж 7.825 төгрөгийг төлөхийг ойлголоо! гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Тэнгэр даатгал ХХК-ний Б.Батцоожид холбогдуулан Даатгалын нөхөн төлбөр 500.000 гаргуулах-аарэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нь 500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Энэхүү хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй хуулинд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15.650 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 15.650 төгрөгний тал хувь болох 7.825 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 7.825 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Тэнгэр даатгал ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаарТэнгэр даатгал ХХК-ний нэхэмжлэлтэй Б.Батцоожид холбогдох Даатгалын нөхөн төлбөр 500.000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15.650 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 15.650 төгрөгний тал хувь болох 7.825 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 7.825 төгрөгийг Сүхбаатар сумын төрийн сангийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Тэнгэр даатгал ХХК-д тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаарнэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                            Б.МӨНХЗУЛ