Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 48

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Б.Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй Б.Гэрэлчимэгт холбогдох 4.350.000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Гэрэлмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Б.Гэрэлчимэг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээгээр 2.500.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлсэн.

Гэрээний дагуу үндсэн зээл 2.500.000 төгрөг, хүү 600.000 төгрөг мөн гэрээний 2.4-т заасны дагуу алдангид 1.250.000 төгрөгийн хамт нийт 4.350.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр бодсон болно! гэжээ.

Хариуцагч Б.Гэрэлчимэг нь шүүхэд гаргасан тайлбартаа:

... Миний бие нэхэмжлэгч Б.Гэрэлмаагийн нэхэмжилсэн 4.350.000 төгрөгийн нэхэмжлэлийн дагуу төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд татгалзах зүйлгүй.

Дээрх төлбөрийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна. Улсын тэмдэгтийн хураамж 42.275 төгрөг төлөхийг ойлголоо! гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Гэрэлмаа нь Б.Гэрэлчимэгт холбогдуулан 4.350.000 төгрөг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нь 4.350.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Энэхүү хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй хуулинд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84.550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 84.550 төгрөгний тал хувь болох 42.275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 42.275 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Гэрэлмаад олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаарБ.Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй Б.Гэрэлчимэгт холбогдох 4.350.000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84.550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 84.550 төгрөгний тал хувь болох 42.275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 42.275 төгрөгийг Сүхбаатар сумын төрийн сангийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Б.Гэрэлмаад тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаарнэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗУЛ