Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/02

 

                2023/ШЦТ/02

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

            Улсын яллагч: Ж.Ундармаа

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал

Шүүгдэгч: Ц.Л

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

            Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цын Лд холбогдох 2212000090206 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер, эдийн засагч мэргэжилтэй, одоо тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “Архангайд үйлдвэрлэв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. дугаар багийн .. тоотод оршин суух, урьд нь Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Цын Л /РД: ../

 

                                    Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Архангайд үйлдвэрлэв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байхдаа “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн 2 давхрын 52.35 м2 талбайг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд иргэн Т.Дд түрээсийн гэрээгүйгээр түрээслүүлж, түрээсийн төлбөрийг өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч Ц.Хд шилжүүлж, түүнд давуу байдал бий болгон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт 2.780.820 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000090206 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Тийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Хотонт сумын 10 жилийн дунд сургуулийг 1994 онд төгссөн бөгөөд 1995-2017 оны хооронд Цагдаагийн байгууллагад ажилласан. Би 1995 онд Дорнод аймгийн Цагдаагийн газарт хороо хариуцсан цагдаагаар томилогдон 1996 он хүртэл ажиллаад Архангай аймгийн Цагдаагийн хэлтэст хэв журмын цагдаагаар 2008 он хүртэл ажилласан. 2008 онд тус цагдаагийн газарт хэрэг бүртгэгчээр томилогдож цагдаагийн дэслэгч цолтой болсон. 2009-2011 оны хооронд тус газрын мөрдөн байцаагч, 2011-2015 оны хооронд ахлах мөрдөн байцаагч, 2015-2017 оны хооронд Тариат сум дундын Цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байгаад 2017 оны 11 сард цагдаагийн хошууч цолтой цэргийн байнгын тэтгэвэрт гарсан. Улмаар 2021 оны 01 сарын 07-ны өдөр Архангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны хууль эрх зүйн ажилтнаар ороод одоо тус албаны хууль, эрх зүй, хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргаар одоог хүртэл ажиллаж байна. Би тогтоолтой танилцлаа. “Архангайд үйлдвэрлэв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмч байгаа юм. Би энэ хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Би “Архангайд үйлдвэрлэв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Ц.Лг танихгүй. Харин тус газрын захирал гэдгээр нь зүс мэднэ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлттэй байна. Хэрэв энэ хохирол бүрэн төлөгдсөн бол надад нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй. Хохирол төлөгдсөн бол би шүүх хуралд оролцох шаардлагагүй гэж бодож байна...гэх мэдүүлэг /2хх-ийн 129 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Дын мэдүүлсэн: ...Би 2018 оноос хойш Архангай аймгийн Эрдэнэбулган суманд гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. “Архангайд үйлдвэрлэв" худалдааны төв нь 2019 онд ашиглалтад орсон бөгөөд тэрнээс хойш би “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн захирал Ц.Л гэх хүнд удаа дараа хүсэлт тавьсан боловч шийдвэрлэгдэхгүй байсан юм. Тухайн үед би Ц.Л гэх хүнд “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн 2 давхрын хойд талын пистулыг байгалийн гэрлийг алдагдуулахгүй шилэн хийцээр хаалт хийгээд салон байгуулж ажиллах чиглэлээр анх хүсэлт тавьсан юм. Тэгээд миний хүсэлт тухайн үед шийдэгдэхгүй байсан бөгөөд би удаа дараа ирж уулзахад шилэн хаалт хийх хөрөнгө мөнгө шийдэгдээгүй байна гэх шалтгаанаар намайг удаа дараа буцаасан юм. 2019 оны сүүлээр би Ц.Л гэх хүнтэй дахин ирж уулзаад би өөрийн хөрөнгөөр шилэн хаалт хийгээд үйл ажиллагаа явуулъя гэхэд тийм зүйл байхгүй, худалдааны төвийн зүгээс шилэн хаалтыг хийх талаар тайлбар өгсөн. Тэгээд миний хүсэлт шийдэгдэхгүй явсаар 2020 оны 01 дүгээр сарын дундуур Ц.Л гэх хүнтэй ирж уулзахад таны сонирхож байсан талбайг Т.Г гэх хүн түрээсэлж авсан, гэхдээ уг талбай дээрээ үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа болохоор тэр хүний утсыг өгье, та тэр хүнтэй өөрөө холбогдоод асуудлаа шийдээрэй гэж надад зуучилж өгсөн. Тэгээд би Т.Гтай утсаар холбогдож та наад талбайдаа гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол надаас тоног төхөөрөмж худалдаж авах уу гэхэд Т.Г нь үгүй би энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагүй болохоор зөвхөн талбайгаа түрээслүүлнэ гэж хэлэхээр нь би Т.Ггаас уг талбайг түрээсэлье гэж хэлээд уулзахаар болсон юм. Тэгээд би тэр үед Т.Гтай уулзтал Т.Г нь өөрийн найз Ц.Х гэх хүний хамт ирсэн бөгөөд би Т.Гтай талбай түрээслэх талаар 06 сарын хугацаатай гэрээ хийж уг талбайд орохоор болсон. Мөн тэр үед Т.Г нь уг талбайд түрүүлж орсон бөгөөд талбайн ашиг гэж сар бүр 300.000 төгрөг нэмж авна гэж хэлсэн. Тэр үед би Т.Ггийн тавьсан саналыг зөвшөөрч үйлдвэрлэл үйлчилгээ явуулах байрны түрээсийн иргэд хоорондын гэрээг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 06 сарын хугацаатай хийсэн юм. Тухайн үед үндсэн түрээсэнд нэмж 300.000 төгрөг төлөхөөр Т.Гтай тохиролцож гэрээ байгуулсан юм. Би 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн 2 давхарт байх өөрийн түрээсийн талбайдаа үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тэгээд тэрнээс хойш уг талбайд 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулсан. Гэтэл би ажлын байр сууриа олох зорилгоор 2 сарын түрээсийн мөнгийг гэрээнд заасан хугацаанаас хоцроож Т.Гд тушаасан бөгөөд тухайн үед гэрээнд зааснаар алданги тооцож Т.Гд түрээсийн мөнгө төлсөн юм. Гэтэл уг асуудалд Т.Г уурлаж намайг уг талбайгаас гарах шаардлага тавьсан. Тухайн үед би гэрээний хугацаа дуусаагүй тул уг талбайгаас гарах боломжгүй гэсэн хариу өгсөн юм. Тэгээд Т.Г бид хоёрын маргаан шийдэгдэхгүй явсаар “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн захирал Ц.Лд маргаанаа шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргахад Ц.Л нь үндсэн түрээслэгч болох Т.Гтай гэрээ цуцалсан тул та уг талбайг чөлөөлөх ёстой гэсэн шаардлага тавьсан юм. Тэгээд уг “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвөөс намайг 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүчээр гаргасан юм. Миний хувьд Ц.Л нь өөрийн албан тушаалаа ашиглаж өөрийн эгч Ц.Хгийн талбайг найз Ц.Ггийн талбай мэтээр надад ойлгуулж түрээслүүлэн надаас ашиг олж байсанд гомдолтой байна. Би түрээсийн мөнгөө сар бүрийн 25-ны өдрөөс дараа сарын эхний өдрийн хооронд иргэн Т.Ггийн 5135342286 дугаартай дансанд түрээсийн мөнгөн дээр нэмээд талбайн ашиг 300.000 төгрөгийг тушаадаг байсан юм. Гэхдээ уг 300.000 төгрөгийг сүүлд нь Т.Г надад тайлбарлахдаа миний түрээсэлж байсан талбайн вакум хаалтыг хувийн хөрөнгөөр хийсэн бөгөөд тэрийгээ авч байгаа талаар надад тайлбар хэлсэн юм. Эхлээд “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн захирал Т.Ггийн талбай гэж надад зуучилж би Т.Гтай гэрээ байгуулан түрээсэлж байсан юм. Гэтэл сүүлд нь би Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаар шалгуулахад миний түрээсэлж байсан талбай нь Ц.Хгийн талбай гэж надад аудитор Б гэх хүн хэлсэн юм. Би иргэд хоорондын гэрээгээр Т.Гтай гэрээ байгуулсан тул Т.Ггийн дансанд түрээсийн мөнгийг тушаадаг байсан юм. Санхүүгийн хяналт аудитын албаар шалгуулахад Т.Г нь түрээсийн мөнгийг тухайн үед тушааж байгаагүй бөгөөд сүүлд нь Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн актаар нөхөн төлүүлсэн байсан. Миний хувьд гомдолтой байна. Би сэтгэл санаагаар хохирсон. Мөн миний доор ажилладаг бөгөөд би ажлын байраар хангаж байсан 5 хүн гэнэт ажлын байргүй болсон. Санхүүгийн хувьд хүнд байдалд орсон. Мөн уг худалдааны төвд миний түрээсэлж байсан талбайд ашиглахаар бэлтгэсэн тоног төхөөрөмж одоо ашиглагдахгүй болсон зэргээр би гомдолтой байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 16-18 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Хгийн мэдүүлсэн: ...Би 2021 оны 03 дугаар сард шиг санагдаж байна, өдрийг нь санахгүй байна, “Архангайд үйлдвэрлэв” ОНӨААТҮГ-ын захирал Ц.Л, нягтлан бодогч Б нартай ярилцаж байгаад “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн 2 давхрын хойд талын 52.35 метр квадрат талбайг өөрийн хөрөнгөөр ханан хаалт, шилэн хаалт, вакум хаалт зэргийг хийж тохижуулан ашиглахаар болсон юм. Тэгээд 2021 оны 03 дугаар сард дээрх талбайг тохижуулан ашиглахад бэлэн болгосон юм. Тэгээд дээрх талбайг тохижуулсны дараа Т.Д гэх хүн над руу залгаж уг талбайг түрээсэлж тоног төхөөрөмжөө байрлуулъя гэж удаа дараа ярих болсон. Тухайн үед миний бие үсчний салон ажиллуулах гэсэн боловч тоног, төхөөрөмж байхгүй байсан тул Т.Д гэх хүнд тоног төхөөрөмж, бүх зүйл бэлэн байсан тул хоорондоо ярилцаж тохиролцоод Т.Дтай хувь хүн хоорондын түрээсийн гэрээ байгуулж оруулсан юм. Тэгээд тухайн үед Т.Д нь эхний 2 сарын түрээсийн мөнгөө хугацаа алдаж цувуулж надад өгч байсан юм. Мөн тэр үед “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвөөс уг талбайд 2 хүн давхар байж болохгүй, хэн нэгэн хүн нь манайхтай гэрээ байгуулах шаардлагатай байна гэсэн шаардлага тавьсан юм. Тэр үед миний бие шилэн хаалт хийсэн мөнгөө гаргаж авч чадаагүй байсан бөгөөд Т.Дд уг талбайг нэг хүн ашиглах шаардлагатай юм байна, чи уг талбайгаас гарах шаардлагатай байна гэсэн шаардлагыг удаа дараа тавьсан боловч Т.Д нь гараагүй бөгөөд намайг хэл амаар доромжилж эхэлсэн юм. Тэгээд тухайн үед би шилэн хаалтны мөнгөө гаргаж авсан тохиолдолд уг талбайгаас гаръя гэж бодсон боловч Т.Д болон “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвтэй ойлголцоогүй юм. Тэгээд 2021 оны 06 дугаар сараас 2021 оны 08 дугаар сарын хооронд Т.Д нь “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвтэй өдрөөр гэрээ хийж ажиллуулж байгаад 2021 оны 08 дугаар сард Т.Дыг “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвөөс гаргасан байсан. Би тухайн үед “Архангайд үйлдвэрлэв” ОНӨААТҮГ-ын захирал Ц.Л, нягтлан бодогч Д.Б нартай ярилцаж байгаад уг талбайг байгууллагын зүгээс шилэн хаалт хийх санхүүжилт байхгүй гэхээр нь би өөрийн хөрөнгөөр уг талбайд шилэн хаалт хийж тохижуулъя гэж тохироод тохижилт хийсний дараа худалдааны төвтэй гэрээ байгуулахаар тохирсон юм. Тэр үед тохижилтоо хийж дуусаагүй байхад Т.Д нь хоног хугацаа алдмааргүй байна гэж хэлээд тоног төхөөрөмжөө оруулж тавьсан байсан. Тэр үед би тохижилтоо бүрэн хийсний дараа гэрээгээ байгуулъя гэж бодож байсан юм. Би “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн 1 давхарт жижиг лангуу түрээсэлж байсан бөгөөд давхар гэрээ хийж болохгүй байх гэж бодоод өөрийн найз Ц.Гг гуйж гарын үсэг зуруулж Т.Дтай гэрээг байгуулсан юм. Тэр үед худалдааны төвд түрээс төлж байгаагүй бөгөөд би өөрийн хувийн мөнгөөр хийсэн шилэн хаалтны өртгийг гаргаж авах үүднээс Т.Даас түрээсийн мөнгийг нь авдаг байсан юм. Уг мөнгийг би төлж барагдуулсан бөгөөд одоо “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвтэй надад тооцоо байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 55-57  хуу/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Ггийн мэдүүлсэн: ...Би “Архангайд үйлдвэрлэв” ОНӨААТҮ газрын хоёр давхрын хойд талын 52.35 метр квадрат талбайг түрээсэлж байгаагүй. 2020 оны 04 дүгээр сарын эхээр санагдаж байна, би Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасагт Архивын тасгийн дарга ажилтай бөгөөд орой ажлаа тараад явж байтал манай найз Ц.Х 99652799 дугаарын утсаар над руу залгаж нэг гэрээн дээр гарын үсэг зураад өгөөч гэхээр нь би ямар учиртай гэрээ билээ гэж тодруулж асуухад “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвд талбай түрээслүүлэх гэрээ юм, би өөрийн нэрээр гэрээ байгуулж болохгүй байна гэж хэлэхээр нь зөвшөөрч тэр үед Ц.Х намайг ирж аваад бид 2 “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн 2 давхрын хойд талын шилэн хаалттай талбайд очиход уг талбайг түрээслэх гэж байгаа гэх нэг эмэгтэй уг талбайд нэг ор оруулж тавьсан байсан бөгөөд Улаанбаатар хот руу тоног төхөөрөмжөө захисан талаар ярьж байсан юм. Тэгээд би тэр үед найз Ц.Хгийн гуйснаар талбай түрээслүүлэх гэрээнд гарын үсгээ зурсан бөгөөд уг гэрээг уншиж үзэхэд Т.Д гэх хүнд “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн 2 давхрын хойд талын шилэн хаалттай талбайг түрээслүүлэх гэрээ байсан юм. Тэрнээс хойш Т.Д гэх хүнээс талбайн түрээсийн мөнгө 4 удаа миний эзэмшлийн “Хаан” банкны 5135342286 дугаарын данс руу орж ирснийг би тухайн үед нь Ц.Хгийн эзэмшлийн Хаан банкны 5045491998 дугаарын данс руу шилжүүлсэн юм. Дээрх “Хаан” банкны 5135342286 дугаарын данс бол миний эзэмшлийн данс юм. Би дээрх дансыг анх нээлгэсэн он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Гэхдээ уг дансыг би олон жил ашиглаж байна. Тэр талаар би сайн мэдэхгүй байна. Манай найз Ц.Х надаас гуйхаар нь би уг гэрээнд гарын үсэг зурсан юм. Т.Даас над руу явуулсан талбай түрээсэлсэн түрээсийн мөнгийг би хувьдаа авсан асуудал байхгүй. Тухай бүрд нь Ц.Хгийн “Хаан” банкны 5045491998 дугаарын данс руу явуулсан юм. Энэ талаар миний дансны хуулганаас тодорхой харагдана. Тэр талаар би мэдэхгүй. Би тэр талаар нь сайн мэдэхгүй. Энэ талаар Ц.Хгээс тодруулсан нь дээр байх. Т.Дын түрээсэлж байсан талбайг би түрээслүүлээгүй. Ц.Х нь Т.Дд түрээслүүлж байсан тул би Т.Даас шилжүүлсэн түрээсийн мөнгийг Ц.Хгийн дансанд шилжүүлдэг байсан юм. Би зөвхөн найз Ц.Хгийн гуйснаар талбай түрээслүүлэх түрээсийн гэрээнд гарын үсэг л зурсан юм. Өөр зүйл байхгүй. Би тэр талаар мэдэхгүй байна. Тийм асуудал байхгүй. Т.Даас 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр талбайн түрээсийн мөнгө 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг миний данс руу шилжүүлснийг тэр өдрөө Ц.Хгийн Хаан банкны 5045491998 дугаартай данс руу түрээс гэсэн утгатай шилжүүлсэн. Мөн үүний дараа нь 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 35.000 /гучин таван мянга/ төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 65.000 /жаран таван мянга/ төгрөг тус тус Т.Даас түрээсийн мөнгө над руу шилжүүлснийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Ц.Хгийн Хаан банкны 5045491998 дугаартай данс руу 95.000 /ерэн таван мянга/ төгрөг шилжүүлсэн юм. Ц.Х нь өмнө нь надаас 5000 /таван мянга/ төгрөг зээлж аваад өгөөгүй байсныг би сүүлд нь суутгаад өөрийн 5000 /таван мянга/ төгрөгөө аваад 95.000 /ерэн таван мянга/ төгрөгийг Ц.Хгийн дансанд шилжүүлсэн юм. Мөн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Т.Даас түрээсийн мөнгө 670.000 /зургаан зуун далан мянга/ төгрөг миний данс руу шилжүүлснийг би 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Ц.Хгийн дансанд шилжүүлсэн юм. Дээрх гүйлгээ нь миний эзэмшлийн Хаан банкны 5135342286 дугаарын дансны хуулганаас тодорхой харагдана. Дээрх 80892799 дугаар нь Ц.Хгийн дугаар юм. Тийм зүйл байхгүй. Ц.Л нь Т.Дд Т.Ггийн утас гэж хэлээд Ц.Хгийн 80892799 дугаарын утсыг өгсөн байж магадгүй гэж таамаглаж байна. Энэ талаар нарийн асуудлыг би сайн мэдэхгүй байна. 2020 оны 05 дугаар сард санагдаж байна, би Ц.Хтэй хамт Т.Д дээр түрээсийн мөнгө авахаар очиход Т.Д нь түрээсийн мөнгө гээд надад бэлэн мөнгө өгч байсан юм. Би уг мөнгийг Ц.Хд шууд өгсөн бөгөөд Ц.Х уг мөнгийг тоолоод авсан юм. Яг хэдэн төгрөг байсныг би сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 80-83 хуу/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Эы мэдүүлсэн: ...Ц.Л нь “Архангайд үйлдвэрлэв” ОНӨААТҮ газрын захирал бөгөөд миний ажилладаг байгууллагын захирал нь юм. Ц.Хг зүс таних бөгөөд сүүлд нь манай байгууллагын захирал Ц.Лгийн эгч гэдгийг нь “Архангайд үйлдвэрлэв” ОНӨААТҮ газрын талбай түрээслэгч хүмүүсээс сонсож байсан. Т.Д гэх хүнийг зүс таних бөгөөд “Архангайд үйлдвэрлэв” ОНӨААТҮ газарт үсчний салон ажиллуулж талбай түрээсэлж байсан гэдгээр нь таньдаг юм. Т.Г гэх хүнийг танихгүй. Дээрх хүмүүстэй төрөл, садны холбоо байхгүй. Ц.Лтай ажил хэргийн шугамаар холбоотой. Т.Д гэх хүнтэй ажил хэргийн шугамаар холбоотой байсан. Ц.Х, Т.Г нартай ямар нэгэн холбоо байхгүй. Дээрх талбайг өмнө нь Т.Д гэх хүн түрээсэлж байгаад гарсан бөгөөд одоо С.Б гэх хүн түрээсэлж үйл ажиллагаа явуулж байгаа юм. Т.Дтай гэрээ байгуулсан эсэхийг нь би мэдэхгүй байна. С.Бтэй манай байгууллага түрээсийн гэрээ байгуулан С.Б нь дээрх талбайд үйл ажиллагаа явуулж байгаа юм. 2022 оноос хойш түрээсийн гэрээг миний бие хариуцаж байгаа юм. 2022 оноос өмнө нь түрээсийн гэрээг манай байгууллагын нягтлан бодогч Д.Б хариуцаж байсан болохоор Т.Дтай манай байгууллага түрээсийн гэрээ байгуулсан эсэхийг нь би сайн мэдэхгүй байна. 2020 оны 06 дугаар сард шиг санагдаж байна, би “Архангайд үйлдвэрлэв” ОНӨААТҮ газар ажил дээрээ байж байтал Ц.Х над дээр ирээд Т.Д гэх хүнээс шилэн хаалт хийсэн үлдэгдэл мөнгөө авах гэсэн юм, чи үлдэгдэл мөнгийг аваад өгөөч гэхээр нь би Т.Д гэх хүнээс 6 удаа санагдаж байна, түрээсийн мөнгө болон тог, усны мөнгө бэлнээр авч Ц.Х гэх хүнд бэлнээр нь өгч байсан юм. Тухайн үед би хэдэн төгрөг Т.Даас авч Ц.Хд өгсөн талаараа сайн санахгүй байна. Энэ талаар мөнгө хураасан баримт нь Т.Д болон Ц.Х нарт байгаа тул тэндээс хэдэн төгрөг Т.Даас авч Ц.Хд өгсөн нь тодорхой харагдах юм. Хэргийн материалд байгаа баримтаас харахад би нийт 767.060 төгрөгийг Т.Даас авч Ц.Хд өгсөн байна. Ц.Х нь 2020 оны 06 дугаар сард надтай ирж уулзахдаа Т.Даас түрээсийн болон тог, усны мөнгийг аваад өгөөч, би шилэн хаалтынхаа үлдэгдэл мөнгийг авах гэж байгаа юм гэхээр нь би Т.Даас дээрх мөнгийг бэлнээр нь авч баримт бичиж Ц.Хд хүлээлгэн өгсөн юм. Тухайн үед би Т.Дыг “Архангайд үйлдвэрлэв” ОНӨААТҮ газартай гэрээ хийсэн эсэхийг нь мэдээгүй бөгөөд Ц.Хг шилэн хаалтынхаа үлдэгдэл мөнгийг авах гэж байгаа юм гэхээр нь тэгэх ёстой юм байна гэж бодоод Т.Даас нийт 767.060 төгрөгийг баримт бичин авч Ц.Хд хүлээлгэн өгсөн юм. Тийм зүйл байхгүй. Би тухайн үед Т.Даас түрээсийн болон тог, усны мөнгийг бэлнээр авч баримт бичиж  Ц.Хд өгч байгаа талаар байгууллагын захирал Ц.Л, нягтлан бодогч Д.Б нарт мэдэгдэж байгаагүй юм. Дээрх үйлдэлд би ажилдаа хайхрамжгүй хандсан байна. Тийм асуудал байхгүй. Би Т.Даас авсан мөнгийг бүгдийг нь Ц.Хд баримттай нь өгсөн юм. Тэр талаар би мэдэхгүй байна. Манай байгууллагын захирал Ц.Л, нягтлан бодогч Д.Б нар мэдэх байх. Би энэ талаар мэдэхгүй байна. 2022 оноос өмнө нь түрээсийн гэрээг манай байгууллагын нягтлан бодогч Д.Б байгуулдаг байсан болохоор би мэдэхгүй байна. Би Т.Даас түрээсийн болон тог, усны мөнгийг бэлнээр авч баримт бичиж Ц.Хд өгсөн юм. Миний мөнгө хураасан баримт Т.Д болон Ц.Х нарт байгаа...гэх мэдүүлэг /1хх-ийн 114-116 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бгийн дахин мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Цэнхэр сумын 10 жилийн сургуулийг 2007 онд төгссөн бөгөөд 2007-2011 оны хооронд Архангай аймгийн Математик, мэдээлэл зүйн дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн, 2011-2014 оны хооронд Архангай аймгийн Сувд сувиллын газарт нягтлан бодогч, 2014-2019 оны хооронд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд гэр бүлийн хамт амьдарч байгаад 2019 онд Архангай аймагт ирсэн. Би 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн нягтлан бодогчоор захирал Ц.Лгийн тушаалаар томилогдоод одоог хүртэл ажиллаж байгаа юм. Би тус газрын ерөнхий нягтлан бодогчоор явдаг 2 дугаар гарын үсэг зурж зарлага гаргадаг. Харин захирал Ц.Л 1 дүгээр гарын үсэг зурдаг бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 01-нээс хойш одоог хүртэл бид байгууллагаас зарлага гарах баримтад гарын үсэг зурж байна. “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн талбайнуудад гэрчилгээ байхгүй бөгөөд шууд түрээслэгч нартай гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулдаг. Тус худалдааны төвийн 1 мкв талбай нь сарын 15.000 төгрөг, харин зуны цагт халаалтгүй үед 12.000 төгрөгийн үнэтэй байдаг бөгөөд одоо ч энэ тарифаараа байгаа юм. Т.Дын хувьд 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн 2 давхарт чанх хойд талд 52.35 мкв талбайг ашиглаж үсчин, гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулсан. Энэ хугацаанд Т.Д нь манай байгууллагатай огт гэрээ байгуулаагүй бөгөөд түүнийг анх манай талбайд үйл ажиллагаа явуулж эхлэх үед нь буюу 2020 оны 04 дүгээр сард захирал Ц.Лд би энэ хүний гэрээг нь байгуулъя гэж хэлэхэд энэ хүнийг түр харж байгаад гэрээгээ байгуулна гээд хойшлуулсан юм. 2020 оны 06 дугаар сард байх, Т.Дыг гаргах талаар захирал Ц.Л ярьж байсан, яг ямар шалтгаанаар гаргана гэж ярьж байсныг нь мэдэхгүй байна. Улмаар ингэж маргаж явсаар 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Т.Д нь манай талбайг чөлөөлж өгсөн. Энэ хугацааны түрээсийн төлбөр нь 2.523.270 төгрөг, ус цахилгааны төлбөр нь 257.550 төгрөг болсон бөгөөд үүнийг Т.Д манай байгууллагад төлөөгүй байсан. Би өөрөө шаардаж авах гэхээр захирал Ц.Л түр байж бай гэсэн болохоор аваагүй юм, үүнээс гадна тэр хүнтэй гэрээ байгуулаагүй байсан юм. Түүнээс биш би өөрөө бусад түрээслэгч нараас мөнгөө шаардаж авдаг бөгөөд төлсөн эсэхийг нь дансаараа шалгадаг юм. Т.Дын түрээсэлж байсан тус 52.35 мкв талбайг 2021 оны 11 дүгээр сараас эхлэн Б гэх хүнд түрээслүүлэн одоог хүртэл түрээсийн төлбөр, ус цахилгааны төлбөрөө аваад явж байгаа юм. Метр квадратын тариф нь өөрчлөгдөөгүй сард 15.000 төгрөг, халаалтгүй үед 12.000 төгрөг хэвээрээ байгаа. Энэ хүн гэрээ байгуулсан учраас төлбөр мөнгө нь яг байгууллагын дансанд ороод явж байгаа. “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн дээрх 52.35 мкв талбайд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын “НТМ” компаниас 1.470.480 төгрөгөөр шилэн хаалт авчирсан бөгөөд үүнийг А.Б гэж хүн суурилуулсан. А.Б нь Ц.Лгийн хүргэн ах нь гэсэн. Би тэр үед мэдэхгүй байсан. Одоо энэ асуудал шалгагдаад мэдсэн юм. Тухайн үед авчирсан шилэн хаалт дээр 274.000 төгрөгөөр шилэн хаалга нэмж төсвийн хөрөнгөөр авсан. Үүн дээр А.Б нь өөрөө бусад материал, барааг гаргаж шилэн хаалтыг бүрэн хийж дуусгасан юм. А.Б нь 2020 онд дээрх шилэн хаалтыг хийх үедээ өөрөө тооцоолол гаргаж өгсөн байсан бөгөөд үүнийх нь дагуу 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр түүний гаргасан бараа, материалын төлбөр 1.958.500 төгрөг шилжүүлсэн. Энэ шилэн хаалт нь одоо хүртэл хэвээрээ байгаа бөгөөд миний мэдэхээр зах зээлийн ханшаар хийж гүйцэтгэсэн. Ц.Л, А.Б нар нь гэрээ байгуулаагүй, нэхэмжлэхээ өгөөд үүний дагуу мөнгийг нь шилжүүлсэн. А.Б нь ажлаа дуусгаад мөнгөө надаас нэхдэг байсан бөгөөд төсөв мөнгө болохгүй байсан. Манай байгууллага орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар бөгөөд 100 хувь өөрийн олсон орлогоор буюу түрээслэгч нарын төлсөн орлогыг захиран зарцуулдаг. Үүнээс ус, цахилгааны төлбөр, татвар, цалин хөлс, бусад зардалд зарцуулдаг юм. 2021 оны 03 дугаар сард Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанаас манай байгууллагад шалгалт ирээд дээрх зөрчлийг илрүүлээд дээрх төлбөрийг төлүүлэхээр акт тогтоосон. Үүний дагуу Ц.Лгийн эгч Ц.Х нь дээрх төлбөрийг төлсөн. Ц.Х нь манай байгууллагын талбайг өөрийн мэтээр Т.Дд ойлгуулж түрээсийг байгууллагын өмнөөс авсан болж таарсан. Тэгээд үүнийгээ хүлээн зөвшөөрсөн учраас актыг төлсөн...гэх мэдүүлэг /2хх-ийн 76-77 хуу/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Бийн дахин мэдүүлсэн: ...”Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд иргэн Т.Д нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн 2 давхрын хойд талын 52.35 мкв талбайг эзэмшиж ашигласан нөхцөл байдал тогтоогдсон. Ингээд хэрхэн ашигласан талаар шалгахад Г гэдэг хүнтэй Т.Д нь гэрээ байгуулаад сар бүр түүн рүү түрээсийн төлбөрийг шилжүүлж болон бэлнээр өгсөн байсан. Мөн ус, цахилгааны зардлыг тус байгууллагын нярав Эд бэлнээр өгснийг Э Ц.Хд өгсөн байсан. Энэ талаараа эдгээр хүмүүс манай албанд тайлбар бичиж өгсөн. Шалгалтаар Т.Д нь дээрх хугацаанд үйл ажиллагаа явуулсан түрээсийн төлбөр, ашиглалтын төлбөрийг байгууллагын дансанд төлөөгүй, дундаас нь хувь хүн авсан нөхцөл байдал тогтоогдсон. Дээрх хугацааны түрээсийн төлбөр 2.523.270 төгрөг, ашиглалтын зардал 257.550 төгрөг болсон бөгөөд үүнийг буюу нийт 2.780.820 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоосон юм. Үүнийг байгууллагад учирсан хохирол гэж үзэж болно. Харин актаар тогтоогдсон 2.837.060 төгрөг нь Т.Дын Г, Э нараар дамжуулж Ц.Хд өгөөд байгаа мөнгөн дүн юм. Актаар тогтоосон төлбөрийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлсөн. Тухайн үед лангууг тоолж явахад 2 давхарт шилэн хана хийчихсэн үйл ажиллагаа явуулаагүй хоосон байсан. Ц.Х нь нийт авсан мөнгөө шилэн хаалт хийхэд зарцуулсан мөнгөө авсан гэж надад тайлбарласан. Дээрх 2020 онд зарцуулсан 1.470.480 төгрөг, 274.000 төгрөгийг 3 давхрын өөр шилэн хаалт хийхэд зарцуулсан гэж хэлж байсан. Харин 2021 онд шалгаж байх үед 1.958.900 төгрөгийг Бд шилжүүлсэн зүйл байхгүй байсан бөгөөд шалгалтын дараах асуудал байх...гэх мэдүүлэг /2хх-ийн 79 хуу/

            Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ц.Лгийн мэдүүлсэн “Прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг өөрийн эгч Ц.Хд давуу байдал бий болгосон байна гэсэн байна. Би эгчдээ давуу байдал бий болгосон зүйл байхгүй. Энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ удаад би яллагдагчийн эрхэд заасны дагуу мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Тогтоолтой холбоотой санал хүсэлт, тайлбарыг би хяналтын прокурорт гаргах болно” гэх мэдүүлэг /2хх-ийн 133/

Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 17/02/17/04/19 дугаартай улсын ахлах байцаагчийн акт, хавсралт /1хх-ийн 99-101 хуу/

Ц.Хгээс төлбөр төлсөн баримт /1хх-ийн 102 хуу/

Бичиг, баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 152-154 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 155-162 хуу/

Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/17 дугаартай “Ц.Лг ажилд томилох тухай” захирамж /1хх-ийн 163 хуу/

Ажлын байрны тодорхойлолт /1хх-ийн 165-167 хуу/

Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаартай “”Архангайд үйлдвэрлэв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах тухай” тэргүүлэгчдийн тогтоол, дүрэм” /1хх-ийн 170-174 хуу/

“Хаан” банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 210, 215, 242, 246 хуу

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /2хх-ийн 72 хуу/

Ц.Лгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-ийн 111-118 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /2хх-ийн 138 хуу/

Шүүх хуралдаанд шинээр өгсөн Ц.Лгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт 1 хуудас, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа 1 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Л нь “Архангайд-үйлдвэрлэв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байхдаа “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн 2 давхрын 52.35 м2 талбайг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд иргэн Т.Дд түрээсийн гэрээгүйгээр түрээслүүлж, түрээсийн төлбөрийг өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч Ц.Хд шилжүүлж, түүнд давуу байдал бий болгон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 2.780.820 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

шүүгдэгч Ц.Л нь “Архангайд-үйлдвэрлэв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байхдаа “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн 2 давхрын 52.35 м2 талбайг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд иргэн Т.Дд түрээсийн гэрээгүйгээр түрээслүүлж, түрээсийн төлбөрийг өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч Ц.Хд шилжүүлж, түүнд давуу байдал бий болгон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 2.780.820 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Тийн мэдүүлсэн “Би тогтоолтой танилцлаа. “Архангайд үйлдвэрлэв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмч байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлттэй байна. Хэрэв энэ хохирол бүрэн төлөгдсөн бол надад нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 129 хуу/

гэрч Т.Дын мэдүүлсэн “2019 оны сүүлээр би Ц.Л гэх хүнтэй дахин ирж уулзаад би өөрийн хөрөнгөөр шилэн хаалт хийгээд үйл ажиллагаа явуулъя гэхэд тийм зүйл байхгүй, худалдааны төвийн зүгээс шилэн хаалтыг хийх талаар тайлбар өгсөн. Тэгээд миний хүсэлт шийдэгдэхгүй явсаар 2020 оны 01 дүгээр сарын дундуур Ц.Л гэх хүнтэй ирж уулзахад таны сонирхож байсан талбайг Т.Г гэх хүн түрээсэлж авсан. Гэхдээ уг талбай дээрээ үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа болохоор тэр хүний утсыг өгье, та тэр хүнтэй өөрөө холбогдоод асуудлаа шийдээрэй гэж надад зуучилж өгсөн. Тэгээд би Т.Гтай утсаар холбогдож та наад талбайдаа гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол надаас тоног төхөөрөмж худалдаж авах уу гэхэд Т.Г нь үгүй би энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагүй болохоор зөвхөн талбайгаа түрээслүүлнэ гэж хэлэхээр нь би Т.Ггаас уг талбайг түрээсэлье гэж хэлээд уулзахаар болсон юм. Тэгээд би тэр үед Т.Гтай уулзтал Т.Г нь өөрийн найз Ц.Х гэх хүний хамт ирсэн бөгөөд би Т.Гтай талбай түрээслэх талаар 06 сарын хугацаатай гэрээ хийж уг талбайд орохоор болсон. Мөн тэр үед Т.Г нь уг талбайд түрүүлж орсон бөгөөд талбайн ашиг гэж сар бүр 300.000 төгрөг нэмж авна гэж хэлсэн. Тэр үед би Т.Ггийн тавьсан саналыг зөвшөөрч үйлдвэрлэл үйлчилгээ явуулах байрны түрээсийн иргэд хоорондын гэрээг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 06 сарын хугацаатай хийсэн юм. Тухайн үед үндсэн түрээсэнд нэмж 300.000 төгрөг төлөхөөр Т.Гтай тохиролцож гэрээ байгуулсан юм. Би 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн 2 давхарт байх өөрийн түрээсийн талбайдаа үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тэгээд тэрнээс хойш уг талбайд 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулсан. Гэтэл би ажлын байр сууриа олох зорилгоор 2 сарын түрээсийн мөнгийг гэрээнд заасан хугацаанаас хоцроож Т.Гд тушаасан бөгөөд тухайн үед гэрээнд зааснаар алданги тооцож Т.Гд түрээсийн мөнгө төлсөн юм. Гэтэл уг асуудалд Т.Г уурлаж намайг уг талбайгаас гарах шаардлага тавьсан. Тухайн үед би гэрээний хугацаа дуусаагүй тул уг талбайгаас гарах боломжгүй гэсэн хариу өгсөн юм. Тэгээд Т.Г бид хоёрын маргаан шийдэгдэхгүй явсаар “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн захирал Ц.Лд маргаанаа шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргахад Ц.Л нь үндсэн түрээслэгч болох Т.Гтай гэрээ цуцалсан тул та уг талбайг чөлөөлөх ёстой гэсэн шаардлага тавьсан юм. Тэгээд уг “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвөөс намайг 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүчээр гаргасан юм. Миний хувьд Ц.Л нь өөрийн албан тушаалаа ашиглаж өөрийн эгч Ц.Хгийн талбайг найз Ц.Ггийн талбай мэтээр надад ойлгуулж түрээслүүлэн надаас ашиг олж байсанд гомдолтой байна. Би түрээсийн мөнгөө сар бүрийн 25-ны өдрөөс дараа сарын эхний өдрийн хооронд иргэн Т.Ггийн 5135342286 дугаартай дансанд түрээсийн мөнгөн дээр нэмээд талбайн ашиг 300.000 төгрөгийг нэмээд тушаадаг байсан юм. Гэхдээ уг 300.000 төгрөгийг сүүлд нь Т.Г надад тайлбарлахдаа миний түрээсэлж байсан талбайн вакум хаалтыг хувийн хөрөнгөөр хийсэн бөгөөд тэрийгээ авч байгаа талаар надад тайлбар хэлсэн юм. Эхлээд “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн захирал Т.Ггийн талбай гэж надад зуучилж би Т.Гтай гэрээ байгуулан түрээсэлж байсан юм. Гэтэл сүүлд нь би Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаар шалгуулахад миний түрээсэлж байсан талбай нь Ц.Хгийн талбай гэж надад аудитор Б гэх хүн хэлсэн юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 16-18/,

гэрч Ц.Хгийн мэдүүлсэн “Би 2021 оны 03 дугаар сард шиг санагдаж байна, өдрийг нь санахгүй байна, “Архангайд үйлдвэрлэв” ОНӨААТҮГ-ын захирал Ц.Л, нягтлан бодогч Б нартай ярилцаж байгаад “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн 2 давхрын хойд талын 52.35 метр квадрат талбайг өөрийн хөрөнгөөр ханан хаалт, шилэн хаалт, вакум хаалт зэргийг хийж тохижуулан ашиглахаар болсон юм. Тэгээд 2021 оны 03 дугаар сард дээрх талбайг тохижуулан ашиглахад бэлэн болгосон юм. Тэгээд дээрх талбайг тохижуулсны дараа Т.Д гэх хүн над руу залгаж уг талбайг түрээсэлж тоног төхөөрөмжөө байрлуулъя гэж удаа дараа ярих болсон. Тухайн үед миний бие үсчний салон ажиллуулах гэсэн боловч тоног, төхөөрөмж байхгүй байсан тул Т.Д гэх хүнд тоног төхөөрөмж, бүх зүйл бэлэн байсан тул хоорондоо ярилцаж тохиролцоод Т.Дтай хувь хүн хоорондын түрээсийн гэрээ байгуулж оруулсан юм. Тэгээд тухайн үед Т.Д нь эхний 2 сарын түрээсийн мөнгөө хугацаа алдаж цувуулж надад өгч байсан юм. Мөн тэр үед “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвөөс уг талбайд 2 хүн давхар байж болохгүй, хэн нэгэн хүн нь манайхтай гэрээ байгуулах шаардлагатай байна гэсэн шаардлага тавьсан юм. Тэр үед миний бие шилэн хаалт хийсэн мөнгөө гаргаж авч чадаагүй байсан бөгөөд Т.Дд уг талбайг нэг хүн ашиглах шаардлагатай юм байна, чи уг талбайгаас гарах шаардлагатай байна гэсэн шаардлагыг удаа дараа тавьсан боловч Т.Д нь гараагүй бөгөөд намайг хэл амаар доромжилж эхэлсэн юм. Тэгээд тухайн үед би шилэн хаалтны мөнгөө гаргаж авсан тохиолдолд уг талбайгаас гаръя гэж бодсон боловч Т.Д болон “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвтэй ойлголцоогүй юм. Тэгээд 2021 оны 06 дугаар сараас 2021 оны 08 дугаар сарын хооронд Т.Д нь “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвтэй өдрөөр гэрээ хийж ажиллуулж байгаад 2021 оны 08 дугаар сард Т.Дыг “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвөөс гаргасан байсан. Би тухайн үед “Архангайд үйлдвэрлэв” ОНӨААТҮГ-ын захирал Ц.Л, нягтлан бодогч Д.Б нартай ярилцаж байгаад уг талбайг байгууллагын зүгээс шилэн хаалт хийх санхүүжилт байхгүй гэхээр нь би өөрийн хөрөнгөөр уг талбайд шилэн хаалт хийж тохижуулъя гэж тохироод тохижилт хийсний дараа худалдааны төвтэй гэрээ байгуулахаар тохирсон юм. Тэр үед тохижилтоо хийж дуусаагүй байхад Т.Д нь хоног хугацаа алдмааргүй байна гэж хэлээд тоног төхөөрөмжөө оруулж тавьсан байсан. Тэр үед би тохижилтоо бүрэн хийсний дараа гэрээгээ байгуулъя гэж бодож байсан юм. Би “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн 1 давхарт жижиг лангуу түрээсэлж байсан бөгөөд давхар гэрээ хийж болохгүй байх гэж бодоод өөрийн найз Ц.Гг гуйж гарын үсэг зуруулж Т.Дтай гэрээг байгуулсан юм. Тэр үед худалдааны төвд түрээс төлж байгаагүй бөгөөд би өөрийн хувийн мөнгөөр хийсэн шилэн хаалтны өртгийг гаргаж авах үүднээс Т.Даас түрээсийн мөнгийг нь авдаг байсан юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 55-57/,

            гэрч Т.Ггийн мэдүүлсэн “Би “Архангайд үйлдвэрлэв” ОНӨААТҮ газрын хоёр давхрын хойд талын 52.35 метр квадрат талбайг түрээсэлж байгаагүй. 2020 оны 04 дүгээр сарын эхээр санагдаж байна, би Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасагт Архивын тасгийн дарга ажилтай бөгөөд орой ажлаа тараад явж байтал манай найз Ц.Х 99652799 дугаарын утсаар над руу залгаж нэг гэрээн дээр гарын үсэг зураад өгөөч гэхээр нь би ямар учиртай гэрээ билээ гэж тодруулж асуухад “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвд талбай түрээслүүлэх гэрээ юм, би өөрийн нэрээр гэрээ байгуулж болохгүй байна гэж хэлэхээр нь зөвшөөрч тэр үед Ц.Х намайг ирж аваад бид 2 “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн 2 давхрын хойд талын шилэн хаалттай талбайд очиход уг талбайг түрээслэх гэж байгаа гэх нэг эмэгтэй уг талбайд нэг ор оруулж тавьсан байсан бөгөөд Улаанбаатар хот руу тоног төхөөрөмжөө захисан талаар ярьж байсан юм. Тэгээд би тэр үед найз Ц.Хгийн гуйснаар талбай түрээслүүлэх гэрээнд гарын үсгээ зурсан бөгөөд уг гэрээг уншиж үзэхэд Т.Д гэх хүнд “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн 2 давхрын хойд талын шилэн хаалттай талбайг түрээслүүлэх гэрээ байсан юм. Тэрнээс хойш Т.Д гэх хүнээс талбайн түрээсийн мөнгө 4 удаа миний эзэмшлийн “Хаан” банкны 5135342286 дугаарын данс руу орж ирснийг би тухайн үед нь Ц.Хгийн эзэмшлийн Хаан банкны 5045491998 дугаарын данс руу шилжүүлсэн юм. Манай найз Ц.Х надаас гуйхаар нь би уг гэрээнд гарын үсэг зурсан юм. Т.Даас над руу явуулсан талбай түрээсэлсэн түрээсийн мөнгийг би хувьдаа авсан асуудал байхгүй. Тухай бүрд нь Ц.Хгийн “Хаан” банкны 5045491998 дугаарын данс руу явуулсан юм. Т.Дын түрээсэлж байсан талбайг би түрээслүүлээгүй. Ц.Х нь Т.Дд түрээслүүлж байсан тул би Т.Даас шилжүүлсэн түрээсийн мөнгийг Ц.Хгийн дансанд шилжүүлдэг байсан юм. Би зөвхөн найз Ц.Хгийн гуйснаар талбай түрээслүүлэх түрээсийн гэрээнд гарын үсэг л зурсан юм. Ц.Л нь Т.Дд Т.Ггийн утас гэж хэлээд Ц.Хгийн 80892799 дугаарын утсыг өгсөн байж магадгүй гэж таамаглаж байна. 2020 оны 05 дугаар сард санагдаж байна, би Ц.Хтэй хамт Т.Д дээр түрээсийн мөнгө авахаар очиход Т.Д нь түрээсийн мөнгө гээд надад бэлэн мөнгө өгч байсан юм. Би уг мөнгийг Ц.Хд шууд өгсөн бөгөөд Ц.Х уг мөнгийг тоолоод авсан юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 80-83/,

            гэрч Б.Эы мэдүүлсэн “Дээрх талбайг өмнө нь Т.Д гэх хүн түрээсэлж байгаад гарсан бөгөөд одоо С.Б гэх хүн түрээсэлж үйл ажиллагаа явуулж байгаа юм. 2020 оны 06 дугаар сард шиг санагдаж байна, би “Архангайд үйлдвэрлэв” ОНӨААТҮ газар ажил дээрээ байж байтал Ц.Х над дээр ирээд Т.Д гэх хүнээс шилэн хаалт хийсэн үлдэгдэл мөнгөө авах гэсэн юм, чи үлдэгдэл мөнгийг аваад өгөөч гэхээр нь би Т.Д гэх хүнээс 6 удаа санагдаж байна, түрээсийн мөнгө болон тог, усны мөнгө бэлнээр авч Ц.Х гэх хүнд бэлнээр нь өгч байсан юм. Хэргийн материалд байгаа баримтаас харахад би нийт 767.060 төгрөгийг Т.Даас авч Ц.Хд өгсөн байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 114-116/,

гэрч Д.Бгийн дахин мэдүүлсэн “Т.Дын хувьд 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн 2 давхарт чанх хойд талд 52.35 мкв талбайг ашиглаж үсчин, гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулсан. Энэ хугацаанд Т.Д нь манай байгууллагатай огт гэрээ байгуулаагүй бөгөөд түүнийг анх манай талбайд үйл ажиллагаа явуулж эхлэх үед нь буюу 2020 оны 04 дүгээр сард захирал Ц.Лд би энэ хүний гэрээг нь байгуулъя гэж хэлэхэд энэ хүнийг түр харж байгаад гэрээгээ байгуулна гээд хойшлуулсан юм. 2020 оны 06 дугаар сард байх, Т.Дыг гаргах талаар захирал Ц.Л ярьж байсан, яг ямар шалтгаанаар гаргана гэж ярьж байсныг нь мэдэхгүй байна. Улмаар ингэж маргаж явсаар 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Т.Д нь манай талбайг чөлөөлж өгсөн. Энэ хугацааны түрээсийн төлбөр нь 2.523.270 төгрөг, ус цахилгааны төлбөр нь 257.550 төгрөг болсон бөгөөд үүнийг Т.Д манай байгууллагад төлөөгүй байсан. Би өөрөө шаардаж авах гэхээр захирал Ц.Л түр байж бай гэсэн болохоор аваагүй юм, үүнээс гадна тэр хүнтэй гэрээ байгуулаагүй байсан юм. 2021 оны 03 дугаар сард Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанаас манай байгууллагад шалгалт ирээд дээрх зөрчлийг илрүүлээд дээрх төлбөрийг төлүүлэхээр акт тогтоосон. Үүний дагуу Ц.Лгийн эгч Ц.Х нь дээрх төлбөрийг төлсөн. Ц.Х нь манай байгууллагын талбайг өөрийн мэтээр Т.Дд ойлгуулж түрээсийг байгууллагын өмнөөс авсан болж таарсан. Тэгээд үүнийгээ хүлээн зөвшөөрсөн учраас актыг төлсөн” гэх мэдүүлэг /2хх-ийн 76-77/,

гэрч А.Бийн дахин мэдүүлсэн “”Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд иргэн Т.Д нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн 2 давхрын хойд талын 52.35 мкв талбайг эзэмшиж ашигласан нөхцөл байдал тогтоогдсон. Ингээд хэрхэн ашигласан талаар шалгахад Г гэдэг хүнтэй Т.Д нь гэрээ байгуулаад сар бүр түүн рүү түрээсийн төлбөрийг шилжүүлж болон бэлнээр өгсөн байсан. Мөн ус, цахилгааны зардлыг тус байгууллагын нярав Эд бэлнээр өгснийг Э Ц.Хд өгсөн байсан. Энэ талаараа эдгээр хүмүүс манай албанд тайлбар бичиж өгсөн. Шалгалтаар Т.Д нь дээрх хугацаанд үйл ажиллагаа явуулсан түрээсийн төлбөр, ашиглалтын төлбөрийг байгууллагын дансанд төлөөгүй, дундаас нь хувь хүн авсан нөхцөл байдал тогтоогдсон. Дээрх хугацааны түрээсийн төлбөр 2.523.270 төгрөг, ашиглалтын зардал 257.550 төгрөг болсон бөгөөд үүнийг буюу нийт 2.780.820 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоосон юм. Үүнийг байгууллагад учирсан хохирол гэж үзэж болно. Харин актаар тогтоогдсон 2.837.060 төгрөг нь Т.Дын Г, Э нараар дамжуулж Ц.Хд өгөөд байгаа мөнгөн дүн юм. Актаар тогтоосон төлбөрийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлсөн” гэх мэдүүлэг /2хх-ийн 79/,

Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 17/02/17/04/19 дугаартай улсын ахлах байцаагчийн акт, хавсралт /1хх-ийн 99-101/,

Ц.Хгээс төлбөр төлсөн баримт /1хх-ийн 102/,

бичиг, баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 152-154/,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 155-162/,

Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаартай “”Архангайд үйлдвэрлэв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах тухай” тэргүүлэгчдийн тогтоол, дүрэм” /1хх-ийн 170-174/,

 “Хаан” банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 210, 215, 242, 246/ зэрэг нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Л нь гэм буруутай, гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

Иймд шүүгдэгч Ц.Лг нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Л нь Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн б/17 дугаартай захирамжаар “Архангайд-үйлдвэрлэв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлаар 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс томилогдон ажиллаж байгаа нь ажилд томилсон захирамж, ажлын байрны тодорхойлолт зэргээр нотлогдож, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуульд заасан нийтийн албан тушаалтан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект болж байна.

 

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Ц.Л нь “Архангайд-үйлдвэрлэв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байхдаа “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн 2 давхрын 52.35 м2 талбайг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд иргэн Т.Дд түрээсийн гэрээгүйгээр түрээслүүлж, түрээсийн төлбөрийг өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч Ц.Хд шилжүүлж, түүнд давуу байдал бий болгосон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 Шүүгдэгч Ц.Л нь гэмт хэрэг үйлдсэний дараа төрд учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Лгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж, түүний хувийн байдлыг харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзаж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Лд торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас төрд 1.800.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Шүүгдэгч Ц.Л нь төрд учирсан хохирлыг Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 17/02/17/04/19 дугаартай актад тавигдсан үнийн дүнгээр төлсөн байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ц.Лд торгох ял оногдуулсан тул түүнд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтоов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Цын Лг нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лд оногдуулсан 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ц.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ц.Лгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч нарт шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             8.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Р.АЛТАНЦЭЦЭГ