Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/991

 

 

 

 

 

 

  2022         12          19                                  2022/ШЦТ/991

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Н.Энхболд, шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Х.Мандах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхэр ирүүлсэн Г.Мд холбогдох эрүүгийн “2202 00178 0230” дугаартай, 186/2022/0959/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч,  2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, хххххх тоотод оршин суух хаягтай,

         - урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 681 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Г,

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Г.М нь Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг "Төрийн жинхэнэ албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ"-ийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” 37.1.2-т заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх”, 37.1.3-т заасан “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах”, 37.1.13-т заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго", 37.1.16-т заасан "Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх" 36 дугаар зүйлд заасан “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээр өргөсөн тангараг”, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан "албаны эрх мэдлээ хэтрүүлэх", 39.1.4-т "албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах”, гэснийг Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл "Хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд хориглох зүйл"-ийн 7.1 дэх хэсгийн 7.1.3 дахь хэсэгт заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-т заасан "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан хэтрүүлэх", 7.1.7-т заасан "албан тушаалын байдлаа ашиглан эд хөренгө олж авах, давж эрх эдлэх" гэснийг Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.1-д заасан “хууль топгоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлэн ашигласан болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх”, 2.3.6-д заасан “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт егөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, бусдын емч хөрөнгийг хувийн болон албаны ажилд ашиглахгүй байх”, 2.4.2-т заасан “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэснийг Албан тушаалын тодорхойлолт”-ын Албан тушаалын зорилгод заасан “1. Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах”, Албан тушаалын зорилтод заасан “1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд биечлэн хариуцах, хуулиар харьяалуулсан зөрчил шалган шийдвэрлэх. 3. Хууль тогтоомж, дүрэм, журмаар хүлээлгэсэн ажлын байрны зорилгод нийцсэн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх”, 1 дүгээр зорилтын хүрээнд заасан “1.1. Хууль тогтоомж, дүрэм журам, тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд хариуцан ажиллах, биелэлт, үр дүнг тооцож танилцуулах” 1.2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэх..., 1.9. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг шалгах”, 3 дугаар зорилтын хүрээнд ”3.1 Улсын Их Хурал. Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам..., -наас гаргасан хууль тогтоомж..., тушаал шийдвэр..., -ийг тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулан хэрэгжүүлж, биелэлт, үр дүнг тооцох, тайлагнах, 3.5. “Авлига, хүнд суртлаас ангид байж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, шударга ёсыг эрхэмлэх..” гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Цэгмидийн Авиддарийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны едөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр зуслангийн замд “Landrover discovery” маркийн 8184 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно" гэх Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.4 дэх заалтыг зөрчиж хурд хэтрүүлсэн зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 14.7 дүгээр зүйлийн 32 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж, хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байхад шийтгэлээс зайлсхийх боломж нөхцөлийг зориуд бүрдүүлж дээрх хуулиар олгогдсон үүргийг зориуд хэрэгжүүлэхгүй байж 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн байранд буюу ажлын газарт Ц.Авиддарьд давуу байдал бий болгож, жолоодох эрхийг нь хасахгүй, түүний өмнөөс ЮД91041005 регистрийн дугаартай С.Верагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 32 дахь хэсэгт заасны дагуу 6 сарын хугацаагаар хасаж, тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, мөн Хууль сахиулагчаар ажиллаж байхдаа Ц.Авиддарьд давуу байдал бий болгож жолоодох эрхийг хасахгүй, түүний өмнөөс ЮД91041005 регистрийн дугаартай С.Верагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 32 дах хэсэгт заасны дагуу 6 сарын хугацаагаар хасаж, тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахдаа бүртгэлийн Ж-138/139 дугаартай зөрчлийн материалыг шалгахдаа зөрчлийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий 2, 3 дугаар хуудас дахь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл”, 6 дугаар хуудас дахь “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”, 9 дүгээр хуудас дахь “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай”, 10 дугаар хуудас дахь “Баримт бичгийг хураан авах тухай тогтоол”, 11 дүгээр хуудас дахь “Баримт бичгийг буцаан олгосон тухай тэмдэглэл”, 12 дугаар хуудас дахь “Мэдэгдэх хуудас” зэрэг хуудас дахь “Сергеевна овогтой “Вера” гэсний урд бичигдсэн 6 ширхэг гарын үсэг 3 дугаартай  хуудасны “Холбогдогч” гэсний ард бичигдсэн “Вера” гэх гарын үсгийг өөрөө хуурамчаар зурж нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

     1.1.Шүүгдэгч Г.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

         2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад  гэрч Д.Гантулгын: 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр манай эхнэр ЮД91041005 регистрийн дугаартай Цыреновагийн Вера 2020 оны 01 дүгээр сард төрсөн гэртээ нялх биетэй байсан. Тэр үед манай эхнэрийн эгч Ц.Светланагийн нөхөр Баттулга нэг танил лагерийн зам дээр хурд хэтрүүлээд эрхээ хасуулахаар болсон байна. Танай эхнэр гэртээ машин барихгүй байгаа юм чинь манай найзын өмнөөс эрхээ хасуулчих гэсэн. Тэр хүн нь эхнэр бид хоёрт 500,000 төгрөг өгөх санал тавьсан гэж Баттулга хэлсэн. Тэгээд 2020 оны 02 дугаар сард Чингэлтэй дүүргийн Замыг цагдаагийн хэлтэс дээр эхнэр Ц.Вера бид хоёр хамт очоод Баттулгын найзын өмнөөс эрхээ хасуулсан. Тэгээд найз нь манай эхнэрийн дансанд мөнгийг нь шилжүүлсэн. 2020 оны 8, 9 дүгээр сарын орчим Бүртгэл хяналтын төвөөс Билгүүн гэж хүн над руу утсаар яриад манай төвийн ихэнх албан хаагчид солигдсон. Тэгээд бүртгэгч нарын “TPS” программд хандах тохиргоог нь хийгээд өгөөч гэж санал тавьсан. Тэгээд Билгүүн нь надад “Anydesk” гэж интернэтээр компьютер хооронд хандалт хийдэг программын Ай Ди паспортыг нь надад өгсөн. Тэрний дагуу би холбогдоод шаардлагатай эрхийг өөрийн ажлын буюу дотоод хэргийн их сургуулийн компьютероос хандаад тохиргоог нь хийж өгч байсан. Энэ программаар “TPS” программд хандахад Билгүүний хяналтан дор 1 өдөр хандсан. Орой нь уг программыг нээж үзэхэд холболт нь салаагүй байсан. Тэгэхээр нь би эхнэр Ц.Верагийн эрх хасагдсан хугацаа нь дууссан байна уу, үгүй юу гэж “TPS” программд хандаж үзсэн. Тэгээд эрх хасуулсан хугацаа нь дууссан байхаар нь эрх хасагдаагүй төлөвт шилжүүлсэн. Тэгээд үүнээс хойш би тэр баазад нь хандаагүй гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 31-32 дугаар тал,/

          2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад  гэрч С.Верагийн:...2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай хүргэн ах Ч.Баттулга надруу залгаад мөнгө хэрэгтэй юу гэж асуусан. Чи гэртээ угаасаа хүүхдээ хараад сууж байгаа юм чинь 500,000 төгрөг аваад хүний өмнөөс жолоодох эрхээ хасуулах уу гэж асуусан.  Би угаасаа гэртээ сууж байгаа юм чинь тэгье тэгье гэж хэлсэн. Дахиад хэд хоногийн дараа хүргэн ах Ч.Баттулга надруу яриад чамайг удахгүй эрхээ хасуулах хүний жолооч нь очиж аваад Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн газар дээр чиний эрхийг хасуулчихаад буцаагаад гэрт чинь хүргээд өгнө гэсэн. Тэр үед 2020 оны 3 дугаар сарын сүүл хавьцаа байсан. Орой 19 цагийн орчим жолооч нь гээд хүн манай гэрийн гадаа ирээд надруу залгасан. Тэгэхээр нь би нөхөр Д.Гантулгыг дагуулж явсан. Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн газар дээр очоод цагдааг нь нэлээн удаан хүлээж байгаад Мөнх-Эрдэнэ гэж хүнтэй уулзсан. Тэгтэл надад нэг цаас өгөөд болсон асуудлаа бичээд ир гээд камераар машины зураг авсан, зөрчлийн талаарх мэдээллийг үзүүлээд энийг хараад бичээд ир гэсэн. Би нөхөр Д.Гантулгаар хэлсэн тодорхойлолтыг нь бичүүлээд өөрөө гарын үсэг зурж цагдаа Мөнх-Эрдэнэд жолооны үнэмлэхийн хамт өгсөн. Тэгээд нөхөр бид хоёр гэртээ хүргүүлсэн. Харих гээд явж байхад жолооч нь миний Хаан банкны 5076411508 тоот дансны дугаарыг аваад 500.000 төгрөг шилжүүлсэн. Надаас мэдүүлэг аваагүй. Зөвхөн миний иргэний үнэмлэхийг аваад хараад бичиж авч байснаа зарим нэг мэргэжил, ам бүл, утасны дугаар зэргийг компьютер дээрээ бичиж авсан. Тэрнээс яг албан ёсоор мэдүүлэг аваагүй. Энэ мэдүүлэг дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байна. Би болсон асуудлын талаар мэдэхгүй учраас тэр цагдаа өөрөө бичсэн байх. “Тодорхойлолт”-ыг нөхөр Д.Гантулгаар бичүүлж би гарын үсэг зурсан учраас тодорхойлолт дээрх гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Бусад “Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл”, “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”,“хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай”, “баримт бичгийг хураан авах тухай тогтоол”, “баримт бичгийг буцаан олгосон тухай тэмдэглэл”, “мэдэгдэх хуудас” гэсэн баримтууд дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байна. Би Лувсандандарын Хангай гэж хүнийг огт танихгүй, хараагүй, уулзаж байгаагүй. Зөвхөн жолооч нь гэж хүн нөхөр бид хоёрыг Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн газар дээр хүргэж өгөөд, буцаагаад гэрт хүргэж өгч байсан. Л.Хангай гэж хүнтэй ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 34-35 дугаар тал/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад  гэрч Ц.Авиддарийн:...Миний өмнө өгсөн мэдүүлэг дээр залруулах зүйл байгаа. Авлигатай тэмцэх газраас дуудахад замын зөрчилтэй холбоотой асуудлыг яагаад шалгаад байгаа учрыг ойлгоогүй. Өмнө мэдүүлэг өгч үзээгүй анх удаа хуулийн байгууллагад мэдүүлэг өгсөн учир айж сандраад тухай үед машин барьж яваад хурд хэтрүүлсэн асуудлаа манай дүү нар барьж яваад зөрчил гаргасан гээд хэлчихсэн. Уг нь бол тухайн өдөр “Landrover discovery” маркийн 81-84УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр зуслангийн замд барьж яваад хурд хэтрүүлсэн зөрчил гаргасан. Тэгээд айж сандарсандаа гадагшаа явсан дүү нарыгаа машин барьж явсан гэж хэлсэн. Мөн нөхөр болон нөхрийн ажлын газрын жолоочид тэгээд хэлчихсэн. Тэрнээс болоод манай нөхөр, жолооч хоёр мэдүүлгээ миний хэлснээр өгсөн байна. Тэр хоёр хүн бол машин хэн барьж явсан талаар огг мэдэхгүй хүмүүс. Тухайн үед фейсбүүкээр зар тавьж байгаад танихгүй хүнээр дамжуулж олсон. Яг ямар хүнээр дамжиж олсон тухайгаа хэлж мэдэхгүй байна гэх мэдүүлэг. дугаар хавтас, 75 дугаар тал/,

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад  гэрч И.Шагдарсүрэнгийн:.. 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Зуслангийн замд хурд хэтрүүлсэн зөрчлийг илрүүлэх, арга хэмжээ тооцох зорилгоор нэг ширхэг камер хойноос урагшаа чиглэлд тавигдсан байдаг. Тухайн зөрчил гарсан даруйд цуглуулж байгаад дунджаар 5-10 хоногийн зайтай зөрчлүүдийг жагсаалтаар ирүүлдэг. Ирсэн даруйд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд тойргийн журмаар цохолтоор өгч шалгуулдаг. Тэр үед цохолтоор орж ирсэн зөрчил байх. Зохицуулагч Г.М нь Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан мөн тул цохолтоор уг зөрчлийг шалгуулахаар өгсөн. Г.М нь цагдаагийн сургууль төгссөн, эрх зүйч, эрх бүхий албан тушаалтан. Зөрчлийг шалгаж, шийдвэрлэх ёстой. Тийм учраас цохолтоор шалгуулахаар өгсөн. Уг зөрчил илрүүлэгч камер нь зөвхөн тээврийн хэрэгслийн дугаарыг таньдаг ба дотор нь сууж байгаа жолооч болон зорчигч нарыг таньдаггүй. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс “Зөрчлийн талаарх мэдээлэл” нь манайд ирэхдээ Л.Хангай гэж хүн жолоодсон гэж ирдэггүй, зөвхөн тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрээр ирдэг. Зөрчил шалган шийдвэрлэж байгаа эрх бүхий албан тушаалтан тухайн зөрчил гаргасан этгээдийг тогтоох ёстой. Тухайн эрх бүхий албан тушаалтан цохогдсон материалыг зөвхөн өөрөө шийдвэрлэнэ. Би уг зөрчлийн материалыг шалган шийдвэрлэхдээ хуурамч нотлох баримт бүрдүүлсэн талаар мэдэхгүй. Миний зүгээс гомдол, мэдээллийг хүлээн аваад бүртгэлд оруулж дугаар авсан, дугаар авснаас хойш ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэж байгаа эсэхэд хяналт тавьдаг гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 218-219 дүгээр тал/,

          2.5. Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн бүртгэлд: 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 21/2210 дугаартай албан бичиг “Сергеевнагийн Вераг Жолоочийн бүртгэлийн сан /TPS/- д хянахад Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст 2020 онд зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авагдсан бүртгэлгүй байна гэх тодорхойлолт /1 дүгээр хавтас, 221-222 дугаар тал/,

          2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг баримтын шинжилгээний лабораторийн эрхлэгч, шинжээч Х.Баярмаагийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 446 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

           1.Шинжилгээнд ирүүлсэн “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдсэн материал, гомдол, мэдээллийн бүртгэлийн дугаар: Ж-138/139” гэсэн хаягтай материалын 2, 3, 6, 9, 10, 11, 12 дугаартай хуудас “Сергеевна овогтой Вера” гэсний урд бичигдсэн байх 6 ширхэг гарын үсэг, 3 дугаартай хуудасны “холбогдогч” гэсний ард бичигдсэн “Вера" гэж уншигдах гар бичвэрүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн С.Верагийн гэх бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна.

          2. Дээрх гарын үсгүүд, гар бичвэр нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.Мөнх- Эрдэнийн гэх бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, Вера гэж бичүүлсэн бичгийн хэвийн туршилтын загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна.

          3. Харин С.Верагийн гэх гарын үсгийн чөлөет, харьцангуй чөлөөт загваруудыг ирүүлээгүй туршилтын загвар 3 хуудсыг ирүүлсэн нь адилтгалын шинжилгээний тоон болон чанарын шаардлагыг хангахгүй байх тул шинжилгээнд тэнцэхгүй. Иймд шинжилгээнд ирүүлсэн Зөрчлийн Ж-138/139 дугаартай материалын 5-р хуудаст байх “тодорхойлолт” гэсэн баримтын “Тодорхойлолт бичсэн С.Вера” гэсэн хэсэгт /хаалтад/ зурагдсан үл уншигдах бүтэцтэй гарын үсэгт адилтгалын шинжилгээ хийх боломжгүй байна.

          4.  Дээрх С.Верагийн гэх гарын үсэг нь үл уншигдах бүтэцтэй тул Г.Мөнх- Эрдэнийн гарын үсэг, бичгийн хэвийн загвартай харьцуулан шинжлэх боломжгүй. Шинжээч эмч Х.Баярмаа гэх дүгнэлт. /2 дугаар хавтас, 88-108 дугаар тал/,

          Гурав:Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

     3.1. Улсын яллагчаас: шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс хэрэг бүртгэлтийн 210900801 дугаартай хэрэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 5-8 дугаар тал/, С.Верагийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдсэн Ж-138-139 дугаартай материалын хуулбар /1хх-ийн 12-26 дугаар тал/, гэрч Д.Гантулгын мэдүүлэг /1хх-ийн 31-32 дугаар тал/, гэрч С.Вернагийн мэдүүлэг /1хх-ийн 34-35 дугаар тал/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 681 дугаартай шийтгэх тогтоол /1хх-ийн 62-66 дугаар тал/, Г.Мөнх-Эрдэний ажилд томилсон, халагдсан тушаал, хувийн хэргийн хуулбар /1хх-ийн 67-84 дүгээр тал/, гэрч Ц.Авиддарийн мэдүүлэг /3хх-ийн 75 дугаар тал/, гэрч И.Шагдарсүрэнгийн мэдүүлэг /1хх-ийн 218-219 дүгээр тал/, Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн 2021-12-03-ны өдрийн 21/2210 дугаартай албан бичиг /1 хх-ийн 221-222 дугаар тал/, Цагдаагийн Ерөнхий газар Бүртгэл хяналтын төвийн 2022 оны 3 дугаар сарын 21/688 дугаартай албан бичиг /1хх-ийн 228-239 дүгээр тал/, Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст дээрх хуулийн заалтын дагуу 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан материалын хуулбар /2хх-ийн 8-17 дугаар тал/, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Цэгмэдийн Авиддарийн Худалдаа хөгжлийн банк дахь 499208501 тоот дансны хуулга, Галсанбаярын Пүрэвсүрэнгийн Худалдаа хөгжлийн банк дахь 495045607 тоот дансны хуулга, Должинсүрэнгийн Гантулгын Худалдаа хөгжлийн банк дахь 463006300 тоот дансны хуулга, С.Верагийн Хаан банк дахь 5076411508 тоот дансны хуулгад тус тус үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 18-21 дүгээр тал/, Цэгмэдийн Авиддарийн Худалдаа хөгжлийн банк дахь 499208501 тоот дансны хуулга /2хх-ийн 22-23 дугаар тал/, Галсанбаярын Пүрэвсүрэнгийн Худалдаа хөгжлийн банк дахь 495045607 тоот дансны хуулга /2хх-ийн 24-25 дугаар тал/, Должинсүрэнгийн Гантулгын Худалдаа хөгжлийн банк дахь 463006300 тоот дансны хуулга /2хх-ийн 28-30 дугаар тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын  2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 446 дугаартай дүгнэлт /2хх-ийн 88-108 дугаар тал/, Тээврийн цагдаагийн албанаас 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 11б/2255 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Landrover Discovery” маркийн 8184 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн торгуулийн жагсаалт /3хх-ийн 70-71 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.

3.2. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд  бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

           Шүүгдэгч Г.М нь Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг "Төрийн жинхэнэ албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ"-ийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” 37.1.2-т заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх”, 37.1.3-т заасан “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах”, 37.1.13-т заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго", 37.1.16-т заасан "Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх" 36 дугаар зүйлд заасан “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээр өргөсөн тангараг”, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан "албаны эрх мэдлээ хэтрүүлэх", 39.1.4-т "албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах”, гэснийг Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл "Хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд хориглох зүйл"-ийн 7.1 дэх хэсгийн 7.1.3 дахь хэсэгт заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-т заасан "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан хэтрүүлэх", 7.1.7-т заасан "албан тушаалын байдлаа ашиглан эд хөренгө олж авах, давж эрх эдлэх" гэснийг Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.1-д заасан “хууль топгоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлэн ашигласан болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх”, 2.3.6-д заасан “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт егөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, бусдын емч хөрөнгийг хувийн болон албаны ажилд ашиглахгүй байх”, 2.4.2-т заасан “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэснийг Албан тушаалын тодорхойлолт”-ын Албан тушаалын зорилгод заасан “1. Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах”, Албан тушаалын зорилтод заасан “1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд биечлэн хариуцах, хуулиар харьяалуулсан зөрчил шалган шийдвэрлэх. 3. Хууль тогтоомж, дүрэм, журмаар хүлээлгэсэн ажлын байрны зорилгод нийцсэн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх”, 1 дүгээр зорилтын хүрээнд заасан “1.1. Хууль тогтоомж, дүрэм журам, тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд хариуцан ажиллах, биелэлт, үр дүнг тооцож танилцуулах” 1.2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэх..., 1.9. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг шалгах”, 3 дугаар зорилтын хүрээнд ”3.1 Улсын Их Хурал. Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам..., -наас гаргасан хууль тогтоомж..., тушаал шийдвэр..., -ийг тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулан хэрэгжүүлж, биелэлт, үр дүнг тооцох, тайлагнах, 3.5. “Авлига, хүнд суртлаас ангид байж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, шударга ёсыг эрхэмлэх..” гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Цэгмидийн Авиддарийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны едөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр зуслангийн замд “Landrover discovery” маркийн 8184 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно" гэх Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.4 дэх заалтыг зөрчиж хурд хэтрүүлсэн зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 14.7 дүгээр зүйлийн 32 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж, хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байхад шийтгэлээс зайлсхийх боломж нөхцөлийг зориуд бүрдүүлж дээрх хуулиар олгогдсон үүргийг зориуд хэрэгжүүлэхгүй байж 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн байранд буюу ажлын газарт Ц.Авиддарьд давуу байдал бий болгож, жолоодох эрхийг нь хасахгүй, түүний өмнөөс ЮД91041005 регистрийн дугаартай С.Верагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 32 дах хэсэгт заасны дагуу 6 сарын хугацаагаар хасаж, тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, мөн Хууль сахиулагчаар ажиллаж байхдаа Ц.Авиддарьд давуу байдал бий болгож жолоодох эрхийг хасахгүй, түүний өмнөөс ЮД91041005 регистрийн дугаартай С.Верагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 32 дах хэсэгт заасны дагуу 6 сарын хугацаагаар хасаж, тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахдаа бүртгэлийн Ж-138/139 дугаартай зөрчлийн материалыг шалгахдаа зөрчлийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий 2, 3 дугаар хуудас дахь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл”, 6 дугаар хуудас дахь “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”, 9 дүгээр хуудас дахь “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай”, 10 дугаар хуудас дахь “Баримт бичгийг хураан авах тухай тогтоол”, 11 дүгээр хуудас дахь “Баримт бичгийг буцаан олгосон тухай тэмдэглэл”, 12 дугаар хуудас дахь “Мэдэгдэх хуудас” зэрэг хуудас дахь “Сергеевна овогтой “Вера” гэсний урд бичигдсэн 6 ширхэг гарын үсэг 3 дугаартай  хуудасны “Холбогдогч” гэсний ард бичигдсэн “Вера” гэх гарын үсгийг өөрөө хуурамчаар зурж нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

          - гэрч Д.Гантулгын:  2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр манай эхнэр ЮД91041005 регистрийн дугаартай Цыреновагийн Вера 2020 оны 01 дүгээр сард төрсөн гэртээ нялх биетэй байсан. Тэр үед манай эхнэрийн эгч Ц.Светланагийн нөхөр Баттулга  миний нэг танил лагерийн зам дээр хурд хэтрүүлээд эрхээ хасуулахаар болсон байна. Танай эхнэр гэртээ машин барихгүй байгаа юм чинь манай найзын өмнөөс эрхээ хасуулчих гэсэн. Тэр хүн нь эхнэр бид хоёрт 500,000 төгрөг өгөх санал тавьсан гэж Баттулга хэлсэн. Тэгээд 2020 оны 02 дугаар сард Чингэлтэй дүүргийн Замыг цагдаагийн хэлтэс дээр эхнэр Ц.Вера бид хоёр хамт очоод Баттулгын найзын өмнөөс эрхээ хасуулсан. Тэгээд найз нь манай эхнэрийн дансанд мөнгийг нь шилжүүлсэн. 2020 оны 8, 9  дүгээр сарын орчим Бүртгэл хяналтын төвөөс Билгүүн гэж хүн над руу утсаар яриад манай төвийн ихэнх албан хаагчид солигдсон. Тэгээд бүртгэгч нарын “TPS” программд хандах тохиргоог нь хийгээд өгөөч гэж санал тавьсан. Тэгээд Билгүүн нь надад “Anydesk” гэж интернэтээр компьютер хооронд хандалт хийдэг программын Ай Ди паспортыг нь надад өгсөн. Тэрний дагуу би холбогдоод шаардлагатай эрхийг өөрийн ажлын буюу дотоод хэргийн их сургуулийн компьютероос хандаад тохиргоог нь хийж өгч байсан. Энэ программаар “TPS” программд хандахад Билгүүний хяналтан дор 1 өдөр хандсан. Орой нь уг программыг нээж үзэхэд холболт нь салаагүй байсан. Тэгэхээр нь би эхнэр Ц.Верагийн эрх хасагдсан хугацаа нь дууссан байна уу үгүй юу гэж “TPS” программд хандаж үзсэн. Тэгээд эрх хасуулсан хугацаа нь дууссан байхаар нь эрх хасагдаагүй төлөвт шилжүүлсэн. Тэгээд үүнээс хойш би тэр баазад нь хандаагүй гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 31-32 дугаар тал,/

          - гэрч С.Верагийн:...2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай хүргэн ах Ч.Баттулга надруу залгаад мөнгө хэрэгтэй юу гэж асуусан. Чи гэртээ угаасаа хүүхдээ хараад сууж байгаа юм чинь 500,000 төгрөг аваад хүний өмнөөс жолоодох эрхээ хасуулах уу гэж асуусан.  Би угаасаа гэртээ сууж байгаа юм чинь тэгье тэгье гэж хэлсэн. Дахиад хэд хоногийн дараа хүргэн ах Ч.Баттулга над руу яриад чамайг удахгүй эрхээ хасуулах хүний жолооч нь очиж аваад Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн газар дээр чиний эрхийг хасуулчихаад буцаагаад гэрт чинь хүргээд өгнө гэсэн. Тэр үед 2020 оны 3 дугаар сарын сүүл хавьцаа байсан. Орой 19 цагийн орчим жолооч нь гээд хүн манай гэрийн гадаа ирээд надруу залгасан. Тэгэхээр нь би нөхөр Д.Гантулгыг дагуулж Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн газар дээр очоод цагдааг нь нэлээн удаан хүлээж байгаад Мөнх-Эрдэнэ гэж хүнтэй уулзсан. Тэгтэл надад нэг цаас өгөөд болсон асуудлаа бичээд ир гээд камераар машины зураг авсан, зөрчлийн талаарх мэдээллийг үзүүлээд энийг хараад бичээд ир гэсэн. Би нөхөр Д.Гантулгаар хэлсэн тодорхойлолтыг нь бичүүлээд өөрөө гарын үсэг зурж цагдаа Мөнх-Эрдэнэд жолооны үнэмлэхийн хамт өгсөн. Тэгээд нөхөр бид хоёр гэртээ хүргүүлсэн. Харих гээд явж байхад жолооч нь миний Хаан банкны 5076411508 тоот дансны дугаарыг аваад 500.000 төгрөг шилжүүлсэн. Надаас мэдүүлэг аваагүй. Зөвхөн миний иргэний үнэмлэхийг аваад хараад бичиж авч байснаа зарим нэг мэргэжил, ам бүл, утасны дугаар зэргийг компьютер дээрээ бичиж авсан. Тэрнээс яг албан ёсоор мэдүүлэг аваагүй. Энэ мэдүүлэг дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байна. Би болсон асуудлын талаар мэдэхгүй учраас тэр цагдаа өөрөө бичсэн байх. “Тодорхойлолт”-ыг нөхөр Д.Гантулгаар бичүүлж би гарын үсэг зурсан учраас тодорхойлолт дээрх гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Бусад “Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл”, “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”,“хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай”, “баримт бичгийг хураан авах тухай тогтоол”, “баримт бичгийг буцаан олгосон тухай тэмдэглэл”, “мэдэгдэх хуудас” гэсэн баримтууд дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байна. Би Лувсандандарын Хангай гэж хүнийг огт танихгүй, хараагүй, уулзаж байгаагүй. Зөвхөн жолооч нь гэж хүн нөхөр бид хоёрыг Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн газар дээр хүргэж өгөөд, буцаагаад гэрт хүргэж өгч байсан. Л.Хангай гэж хүнтэй ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 34-35 дугаар тал/,

- гэрч Ц.Авиддарийн:...миний өмнө өгсөн мэдүүлэг дээр залруулах зүйл байгаа. Авлигатай тэмцэх газраас дуудахад замын зөрчилтэй холбоотой асуудлыг яагаад шалгаад байгаа учрыг ойлгоогүй. Өмнө мэдүүлэг өгч үзээгүй анх удаа хуулийн байгууллагад мэдүүлэг өгсөн учир айж сандраад тухай үед машин барьж яваад хурд хэтрүүлсэн асуудлаа манай дүү нар барьж яваад зөрчил гаргасан гээд хэлчихсэн. Уг нь бол тухайн өдөр “Landrover discovery” маркийн 81-84УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр зуслангийн замд барьж яваад хурд хэтрүүлсэн зөрчил гаргасан. Тэгээд айж сандарсандаа гадагшаа явсан дүү нарыгаа машин барьж явсан гэж хэлсэн. Мөн нөхөр болон нөхрийн ажлын газрын жолоочид тэгээд хэлчихсэн. Тэрнээс болоод манай нөхөр, жолооч хоёр мэдүүлгээ миний хэлснээр өгсөн байна. Тэр хоёр хүн бол машин хэн барьж явсан талаар огг мэдэхгүй хүмүүс. Тухайн үед фейсбүүкээр зар тавьж байгаад танихгүй хүнээр дамжуулж олсон. Яг ямар хүнээр дамжиж олсон тухайгаа хэлж мэдэхгүй байна гэх мэдүүлэг. дугаар хавтас, 75 дугаар тал/,

- гэрч И.Шагдарсүрэнгийн:.. 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Зуслангийн замд хурд хэтрүүлсэн зөрчлийг илрүүлэх, арга хэмжээ тооцох зорилгоор нэг ширхэг камер хойноос урагшаа чиглэлд тавигдсан байдаг. Тухайн зөрчил гарсан даруйд цуглуулж байгаад дунджаар 5-10 хоногийн зайтай зөрчлүүдийг жагсаалтаар ирүүлдэг. Ирсэн даруйд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд тойргийн журмаар цохолтоор өгч шалгуулдаг. Тэр үед цохолтоор орж ирсэн зөрчил байх. Зохицуулагч Г.М нь Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан мөн тул цохолтоор уг зөрчлийг шалгуулахаар өгсөн. Г.М нь цагдаагийн сургууль төгссөн, эрх зүйч, эрх бүхий албан тушаалтан. Зөрчлийг шалгаж, шийдвэрлэх ёстой. Тийм учраас цохолтоор шалгуулахаар өгсөн. Уг зөрчил илрүүлэгч камер нь зөвхөн тээврийн хэрэгслийн дугаарыг таньдаг ба дотор нь сууж байгаа жолооч болон зорчигч нарыг таньдаггүй. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс “Зөрчлийн талаарх мэдээлэл” нь манайд ирэхдээ Л.Хангай гэж хүн жолоодсон гэж ирдэггүй, зөвхөн тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрээр ирдэг. Зөрчил шалган шийдвэрлэж байгаа эрх бүхий албан тушаалтан тухайн зөрчил гаргасан этгээдийг тогтоох ёстой. Тухайн эрх бүхий албан тушаалтан цохогдсон материалыг зөвхөн өөрөө шийдвэрлэнэ. Би уг зөрчлийн материалыг шалган шийдвэрлэхдээ хуурамч нотлох баримт бүрдүүлсэн талаар мэдэхгүй. Миний зүгээс гомдол, мэдээллийг хүлээн аваад бүртгэлд оруулж дугаар авсан, дугаар авснаас хойш ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэж байгаа эсэхэд хяналт тавьдаг гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас,       218-219 дүгээр тал/,

          - Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн: 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 21/2210 дугаартай албан бичиг “Сергеевнагийн Вераг Жолоочийн бүртгэлийн сан /TPS/- д хянахад Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст 2020 онд зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авагдсан бүртгэлгүй байна. /1 дүгээр хавтас, 221-222 дугаар тал/,

          - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын бичиг баримтын шинжилгээний 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 446 дугаартай шинжээчийн дүгнэлт. /2 дугаар хавтас, 88-108 дугаар тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлд заасан “нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэргийн диспозиц шинжийг “нотлох баримтыг  устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, эсхүл  нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн” гэж хуульчилж, тодорхойлсон бөгөөд шүүгдэгч Г.М  нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдлүүд нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Цэгмидийн Авиддарийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр зуслангийн замд “Landrover discovery” маркийн 81-84 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно" гэх Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.4 дэх заалтыг зөрчиж хурд хэтрүүлсэн зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 14.7 дүгээр зүйлийн 32 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж, хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байхад шийтгэлээс зайлсхийх боломж нөхцөлийг зориуд бүрдүүлж дээрх хуулиар олгогдсон үүргийг зориуд хэрэгжүүлэхгүй байж 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн байранд буюу ажлын газарт Ц.Авиддарьд давуу байдал бий болгож, жолоодох эрхийг нь хасахгүй, түүний өмнөөс ЮД91041005 регистрийн дугаартай С.Верагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 32 дах хэсэгт заасны дагуу 6 сарын хугацаагаар хасаж, тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, мөн Хууль сахиулагчаар ажиллаж байхдаа Ц.Авиддарьд давуу байдал бий болгож жолоодох эрхийг хасахгүй, түүний өмнөөс ЮД91041005 регистрийн дугаартай С.Верагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 32 дах хэсэгт заасны дагуу 6 сарын хугацаагаар хасаж, тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахдаа бүртгэлийн Ж-138/139 дугаартай зөрчлийн материалыг шалгахдаа зөрчлийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий 2, 3 дугаар хуудас дахь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл”, 6 дугаар хуудас дахь “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”, 9 дүгээр хуудас дахь “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай”, 10 дугаар хуудас дахь “Баримт бичгийг хураан авах тухай тогтоол”, 11 дүгээр хуудас дахь “Баримт бичгийг буцаан олгосон тухай тэмдэглэл”, 12 дугаар хуудас дахь “Мэдэгдэх хуудас” зэрэг хуудас дахь “Сергеевна овогтой “Вера” гэсний урд бичигдсэн 6 ширхэг гарын үсэг 3 дугаартай  хуудасны “Холбогдогч” гэсний ард бичигдсэн “Вера” гэх гарын үсгийг өөрөө хуурамчаар зурж нотлох баримтыг хуурамчаар үйлдэж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь гэрч Д.Гантулга, С.Вера, Ц.Авиддарь нарын мэдүүлэг, 446 дугаартай шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 26б-г/781 дугаартай албан бичиг зэргээр хангалттай нотлогдож байх тул Г.Мн гэм буруугийн санаатай үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан  “хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг  хуурамчаар үйлдэх, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж прокурор, шүүхэд гаргаж өгсөн, нийтийн албан тушаалтан  албан тушаалын  бүрэн эрхээ  урвуулан ашиглах” гэмт хэргүүдийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ нийтийн албан тушаалтан албан тушаалын  бүрэн эрхээ урвуулан ашиглах, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль сахиулагч нотлох баримт хуурамчаар үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой. 

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэх заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  нийтийн албанд томилдогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох, ялын нэмж  нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох  улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  шүүгдэгчийг 12.000.000 төгрөгөөр торгож, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын хэмжээг нийт 3 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 12 сарын хугацааны дотор төлүүлэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн  баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч  Г.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль сахиулагч нотлох баримтыг  хуурамчаар үйлдэх”  гэмт хэргийг,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан тушаалын  бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэмт хэргийг  тус тус үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамланмөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар,

           - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6000 /зургаан мянган/ нэгж буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан шүүгдэгч Г.Мд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 12000 /арван хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

6. Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл  Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

           8.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ