Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 58

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул биГ.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй Г.Баярмөнхөд холбогдох Гэм хорын хохирол 11.803.000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр болсон авто ослын улмаас Г.Эрдэнэчимэг миний эзэмшлийнMAN TGA маркийн 2646 СЭҮ маркийн дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 6.303.000 төгрөгийг уг тээврийг хэрэгслийг жолоодож явсан. Г.Баярмөнхөөс гаргуулж өгч миний биеийг хохиролгүй болгож өгнө үү. Баярмөнх нь тээврийн хэрэгслийг эвдээд зогсохгүй машины тодорхой хэдэн эд ангийг салгаж авч өөрийн машинд тавьж хэрэглээд явж байгаа. Үүнд:

Машин холбооны станц антены хамт кабины халаагчийг ямар нэгэн тодорхой шалтгаангүйгээр тайлж авсан байсан буцааж өгөхдөө холбож ажиллуулж өгөөгүй учир хэн нэгэнтэй сольсон байх магадлалтай хэд хэдэн удаа холбож өг гэж хэлсэн боловч ирээгүй учир сольсон байх машинд зайлшгүй байх ёстой домкрат эмийн сан галын хор зэрэг зүйлийг өөртөө авсан! гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэг, хариуцагч Г.Баярмөнх нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

... Нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэг, хариуцагч Г.Баярмөнх бид хоёр дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж байна.

Г.Эрдэнэчимэг миний бие нэхэмжлэлийн шаардлага 11.803.000 төгрөгнөөс 2.000.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэх 9.803.000 төгрөг дээр эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулж байна.

5.500.000 төгрөгийг 7 хоногийн дотор буюу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх, үлдсэн 4.303.000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн дотор багтаан төлж дуусгана.

Хэрэв хугацаанаа төлж барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулахаар харилцан тохиролцов.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэхээр тохиролцов.

 

 

Эвлэрлийн гэрээ байгуулсан:

 

Нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэг Хариуцагч Г.Баярмөнх гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэг нь хариуцагч Г.Баярмөнхөөс Гэм хорын хохирол 11.803.000 төгрөг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлага болох 11.803.000 төгрөгнөөс нэхэмжлэгч нь 2.000.000 төгрөгнөөс сайн дураараа татгалзаж, үлдэх 9.803.000 төгрөгийн хэмжээнд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуулинд харшлаагүй, гуравдагч этгээдийн хууулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 85.899 төгрөгийг хариуцагч Г.Баярмөнхөөс гаргуулан Сүхбаатар сумын орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаарнэхэмжлэгч Г.Эрдэнэчимэг болон хариуцагч Г.Баярмөнх нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 9.803.000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 85.899 төгрөгийг хариуцагч Г.Баярмөнхөөс гаргуулан Сүхбаатар сумын орон нутгийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаарнэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                          Б.МӨНХЗУЛ