Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар    2022/ШЦТ/278

 

 

 

2022           12            20                                   2022/ШЦТ/278

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгор,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч, хохирогч Б.Х*******,

шүүгдэгч, хохирогч Ж.О******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Х*******, Ж.О******* нарт  холбогдох эрүүгийн 2215003100304 дугаартай, 163/2022/0273/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Тугалын Шанд овгийн Ба*******н Х*******, Булган аймгийн ******* суманд 1989 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 4 дүгээр баг Жаргалант гэх газар оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, 33 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:*******.

Монгол Улсын иргэн, ******* овгийн Жн О*******, Булган аймгийн ******* суманд 1981 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 3 дугаар баг Баянголын Ар булаг гэх газар оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, 42 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:ГМ81010718.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Х******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн ******* сумын 4-р багийн нутаг “” гэх газарт Ж.О*******, Д.Гантуул нарын биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Шүүгдэгч Ж.О******* нь 2022 оны 09 дүгээр сарын 21 -ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын нутаг “” гэх газарт хохирогч Б.Х*******ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215003100304 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Х******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн ******* сумын 4-р багийн нутаг “” гэх газарт Ж.О*******, Д.Гантуул нарын биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Шүүгдэгч Ж.О******* нь 2022 оны 09 дүгээр сарын 21 -ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын нутаг “” гэх газарт хохирогч Б.Х*******ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.О******* өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

3.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ж.О*******ын өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 21-ний орой Хишиг- Өндөр сумын 4-р багийн нутаг “” гэх газарт байрлах Э гэх айлд Хонгороо бид хоёр төвөөс 2 шил архи авч уг айлд айраг уунгаа уг архийг уугаад сууж байтал Хонгороо нь уг айлд агсан согтуу тавиад байж байгаад миний машиныг бариад Бийн гэрт очоод байж байтал Хонгороо нь дахин агсан согтуу тавиад Бат- Өлзийтэй маргалдаад эхэлсэн.Тэгээд уг газраас арай гэж гараад Бат-Эрдэнэ ах, Хонгороо, Жигжид бид дөрөв суугаад байж байтал Бат-Эрдэнэ ах гэрлүүгээ машинаас буугаад алхсан чинь Х******* нь намайг машинаас татаж унагаад миний нүүр лүү нэг удаа цохиод машинаас татаж нүүр хэсгээр газар унагаагаад миний толгойны ар хэсэг рүү юмаар цохих шиг болсон цус их гоожсон.Тэгээд нэг сэрсэн чинь ******* суманд байрлах гэрийн гадаа Бийн машинд сууж байхдаа сэргэсэн.Тэгээд сумын эмнэлэг орсон юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

4.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Г өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 21-ний орой Х******* нь архи уусан үедээ О*******ыг цохиж зодсон мөн Бийн гэрийн гадна намайг чулуугаар нэг удаа цохиж миний биед гэмтэл учруулсан би гомдолтой байна. Би тухайн үед Булган аймаг явж эмнэлэгт үзүүлж эм авч уусан ба нийт 500.000 гаруй төгрөгийн зардал гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

5. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Х*******ын өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 21-ний орой Хишиг- Өндөр сумын 3-р багийн иргэн О*******той архи ууж байгаад гэрлүүгээ явах замд Бийн гэрт очоод архи ууж байгаад дуусаад О*******ын ачааны машиныг барьж явж байтал О******* нь миний зүүн талын нүд рүү гөлөг минь зөөлөн яв гээд гараараа цохихоор нь унаж явсан машинаа зогсоож О*******ыг машинаас татаж газар унагаагаад газар унахаар нь нэг толгой руу нь өшиглөж газар унагаагаад Бат- Өлзийгийн гэр лүү алхаж очоод байж байтал Гантуул нь ирээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь Гантуул руу чулуу авч шидээд зүүн талын шанааг 1 удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

6. Гэрч Г.Бийн өгсөн: “...Э нь хүрч ирээд Бат-Өлзий, Хонгороо хоёрыг салгасан чинь Хонгороо нь Э руу дайраад маргалдаад байсан чинь Э ах айлд маргалдаад яах бэ? гэж хэлээд гэрээс авч гараад гэрийн гадна хоорондоо барьцалдаж аваад хэрэлдээд байж байтал Гантуул нь машинтайгаа хүрч ирээд Э Хонгороо хоёрыг салгасан чинь Хонгороо нь Гантуултай хэрэлдэж маргалдаад байж байтал Сүмбэр ах, Булгамаа хоёр хүрээд ирсэн юм.Тэгээд уг хүмүүс хоорондоо хэрэлдэж маргалдаад байж байгаад Э ах Б аваад явсан тэрний дараа Гантуул эгч машиндаа суугаад явах гэж байтал Хонгороо ах чулуу авч шидсэн чинь Гантуул эгчийн зүүн талын шанаа хэсэг рүү цохих шиг болсон.Тэгээд Гантуул нь яваад өгөхөөр нь Сүмбэр ах, Булгамаа, Хонгороо ах гурвыг гэр лүүгээ явж гэж хэлээд явуулаад би гэртээ хүүхэдтэйгээ хамт үлдсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

6. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн эмч Т.Сийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 149 дугаартай: Б.Х*******ын биед зүүн нүдний доод зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн эмч Ц.Бын 2022 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн 13273 дугаартай: Ж.О*******ын биед тархи доргилт, зүүн зулайн хуйх, зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний зовхи хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, шанаа,эрүү, уруулд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт, үүдэн зүүн доод 1 дүгээр шүдний паалангийн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 4-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. З.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39-41 дэх тал/,

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн эмч Т.Сэлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн 151 дугаартай: Д.Г биед зүүн шанаанд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой З.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 46-47 дахь тал/, зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ж.О*******, Д.Гантуул, Б.Х******* гэрч Г.Бадамлянхуа нарын мэдүүлэг, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн эмч Т.Сийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 149 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн эмч Ц.Бын 2022 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн 13273 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн эмч Ц.Бын 2022 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн 13273 дугаартай дүгнэлт шүүгдэгч Б.Х*******, Ж.О******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад,

Шүүгдэгч Б.Х*******, Ж.О******* нар нь 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “ ” гэх газар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан маргалдсан байна.

Маргалдах явцдаа Б.Х******* нь Ж.О*******, Д.Гантуул нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан,

Ж.О******* нь Б.Х*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж хохирогч Б.Х*******, Ж.О*******, Д.Гантуул нар мэдүүлсэн бөгөөд тэдний мэдүүлгийг давхар Г.Бадамлянхуа гэрчилж мэдүүлсэн бөгөөд тэдний мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн эмч Т.Сийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 149 дугаартай: Б.Х*******ын биед зүүн нүдний доод зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна.

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн эмч Т.Сийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 149 дугаартай: Б.Х*******ын биед зүүн нүдний доод зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн эмч Т.Сэлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн 151 дугаартай: Д.Г биед зүүн шанаанд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал нь бүхий хөнгөн хохирол тус тус хохирогч нарт учирсан бөгөөд шинжээчийн дүгнэлтүүд нь хохирогч, гэрч нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй байна гэж үзэж, үнэлсэн болно.

Шүүгдэгч Б.Х*******, Ж.О******* нарын гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёр шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Б.Х*******, Ж.О******* нарын гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, тэдгээрийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Мөн Б.Х*******, Ж.О******* нар нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Б.Х******* нь гэм буруугийн талаар маргаагүй, нэг цаг хугацаанд 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн  шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан,

Шүүгдэгч Ж.О******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн,  гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл мөн тул  тус тус хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Х*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 хүний эрүүл мэндэд хөнгөн   хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ж.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцов.

Хохирогч Ж.О******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,344,004 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүгдэгч Б.Х******* нь 1,345,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан, хохирогч Д.Гантуул нь гэм хорын хохиролтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гаргаагүй боловч шүүгдэгч Б.Х******* нь эмчилгээний зардалд 500,000 төгрөгийг шилжүүлсэн хохирогч Д.Гантуул нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаараа хүсэлтээ бичгээр  гаргасан, хохирогч Б.Х******* нь шүүгдэгч Ж.О*******оос эмчилгээний зардал болон гэм хорын хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Ж.О*******, Б.Х******* нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Х*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

Шүүгдэгч Ж.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.Х*******, Ж.О******* нар нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Х*******, Ж.О******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг  харгалзан үзэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Х*******ын хувьд хавтаст хэргийн 74-78 дэх талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Х******* нь ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн ******* сумын 4 дүгээр баг Жаргалант гэх газарт амьдардаг, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ж.О*******ын хувьд хавтаст хэргийн 79-82 дэх талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ж.О******* нь ам бүл 5, эхнэр 3 хүүхдүүдийн хамт Булган аймаг, ******* сумын 3 дугаар багт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Хоногорзул, Ж.О******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 152 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийн зүйлчлэл болон оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж, зөвшөөрснөөр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг заасныг  баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч Б.Х*******, Ж.О******* нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон Б.Х*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд, шүүгдэгч Ж.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.О*******, Б.Х******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Ж.О*******, Б.Х******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Тугалын Шанд овгийн Ба*******н Х*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 Шүүгдэгч ******* овгийн Жн О*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун/ төгрөгөөр торгох ялаар,

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О*******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  тус тус шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4.Энэ хэрэгт шүүгдэгч Б.Х*******, Ж,О******* нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

5.Шүүгдэгч Б.Х*******, Ж,О******* нар нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.СУВД-ЭРДЭНЭ