Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 126

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул биБ.Баярсайханы нэхэмжлэлтэй Д.Мөнхбаярт холбогдох Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж 58.630.000 төгрөг гаргуулах, Д.Мөнхбаярын нэхэмжлэлтэй Б.Баярсайханд холбогдох Экскаватор машиныг буцаан авч өөрийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэх-ийг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгтэй танилцаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Баярсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Миний бие Бадамсамбуугийн Баярсайхан нь 2017 оны 07 сарын 06-ны өдөр хариуцагч Доржготовын Мөнхбаяртай харилцан тохиролцож бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг байгуулж 40.000.000 сая төгрөгөөр өөрийн эзэмшлийн 60- скруббер гэх алт угаах төхөөрөмжийг худалдсан.

Харилцан тохиролцож урьдчилгаа 3.000.000 /гурван сая төгрөгтөгрөгийг бэлнээр авч үлдэгдэл 37.000.000 /гучин долоон сая төгрөгтөгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр бүрэн төлөхөөр гэрээ байгуулж би гэрээний үүргээ шударгаар биелүүлж өөрийн эзэмшлийн 60-скруббер төхөөрөмжөө Д.Мөнхбаярт шилжүүлж өгсөн.

Гэвч Д.Мөнхбаяр нь гэрээний үүргээ биелүүлэхгүй удаа дараа шаардуулж байж 8.400.000 мянган төгрөгийг төлсөн. Үүнээс хойш мөнгөө төлөхгүй шаардуулсаар байгаад Д.Мөнхбаярын өөрийнх нь хүсэлтээр 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж нотариатаар батлуулсан.

Гэвч энэ гэрээнийхээ үүргийг мөн биелүүлэхгүй удаа дараа шаардуулж одоо бүр утсаа авахгүй, холбогдохгүй, холбоо барьж чадахгүй байна.

Иймд хариуцагч Д.Мөнхбаяраас тоног төхөөрөмжийн үндсэн мөнгө болох 28.600.000 төгрөг, гэрээний дагуу хүү 2017 оны 11 дүгээр сарын 10-наас 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 6-н сарын хүү 17.160.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 10-наас 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 90 хоногийн алданги 12.870.000 төгрөг, нийт 58.630.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Миний хууль ёсны эрх ашгийг харгалзан үзэж нэхэжпэлийн шаардлагыг минь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье! гэжээ.

Хариуцагч Д.Мөнхбаяр нь шүүхэд гаргасан тайлбартаа:

... 2017 оны 07 сарын 06-ны өдөр Баярсайхан бид хоёрын хооронд гар аргаар бүтээсэн алт угаах тоног төхөөрөмжийг 40 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон юм. Тухайн үедээ худалдах худалдан авах гэрээ байгуулахдаа ямар ч хүүгүй, алданги төлөхгүй боломжтой үедээ мөнгө увуулж цувуулж өгч болно гэсэн болзолтойгоор гэрээ байгуулсан.

Тэгээд миний бие эхний ээлжинд 3 сая төгрөг дараа нь 8.400.000 төгрөг, дараа нь 2 сая төгрөнд бэлнээр алт өгсөн могойт гэх газарт Баярсайхан өөрийн биеэр ирсэн / нийт 13 сая 400.000 төгрөгийг Баярсайханд төлсөн. Үлдэгдэл 26 сая 600.000 төгрөгийг боломжтой үедээ өгөөрэй гэсэн учир надад мөнгөний боломжгүй байдал үүссэнийг Баярсайхан сайн мэдэж байгаа. Тэгээд ч 2017 оны 11 сарын сүүлээр ахдаа эксковатор машинаа зарчих мөнгийг нь удаахгүй өгнө нэн шаардлагатай байна гэж хэлээд өөрийнхээ нэр дээр шилжүүлж авсан. Миний машин зах зээлийн ханшаар 60 сая төгрөгийн үнэтэй гэтэл өөрөө хүний үнэ экскавотор машиныг худалдан авах нэрийдлээр өөрийн нэр дээрээ шилжүүлж өөрийн өмч болгочихоод мөнгийг минь ч өгөхгүй намайг хохироож байна. Намайг уулзахгуй утсаа авахгуй, холбообарихгуй байна гэж худлаа зүйл бичсэн байна. Харин ч намайг утас руу нь залгахад огт авдаггүй намайг мөнгөө, машинаа нэхнэ гэж бодсон учраас надтай холбогдохгүй байсан солохоос би ярьж хөөрч надаас авсан машин тэргэндээ мөнгөнөөсөө суутгах эсэх зэргийг асуух гэхлээр өөрөө огт утсаа авдаггүй байсан. Хэрэв тэр эксковатор техникийг Баярсайханд өгөөгүй байсан бол би түрээслээд түүгээр олсон ашигаа Баярсайханд өгчих боломж байсан боловч нэгэнт энэ хүн худалдан авсан учир би хүний өмчийг захиран зарцуулах эрхгүй болсоноор хохирсон юм. Хүнийг ийм байдалд орхичихоод адаг сүүлд нь 58 сая 630.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй зүйл миний техникийн үнийг өгөхгүй шууд өрөндөө авах гэж л ийм л хэмжээний мөнгийг нэхэмжилж байна гэж үзэж байна.

Ингээд 2017 оны 12 сарын 23-ны өдөр намайг хотод дуудаж аваачиж цагдаад өгнө гэж дарамталж төлбөр барагдуулах гэрээ гэдгийг нотиаротын хүн дээр аваачиж хийлгэсэн. Нэгэнт ахнаасаа хүүгүй, алданги төлөхгүй гэж гэрээ хийчихээд дараа нь 10% заавал авна гэж хүчээр гэрээ гэх зүйл дээр гарын үсэг зуруулсан юм. Хуульд байхгүй өндөр хүү төлүүлэхээр шахаж шаардсан тул миний бие хүүг алдангийг хүлээн зөвшөөрөхгүй.

Энэ гэрээг хүсэж тохиролцож байгуулаагүй, уншиж ч үзээгүй зөвхөн гарын үсэг зуруулсан. Харин сая шүүх дээр ирж гэрээнүүдийг үзэхэд төлбөр барагдуулах гэрээг 2017 оны 12 сарын 23-ны өдөр хийсэн байтлаа 2017 оны 11 сарын 10-ноос эхлэн хүү алданги төлнө гэж бичсэн байгааг олж уншлаа. Хууль мэдэхгүйгээр нь далимдуулан танил тал ихтэй цагдаад хэлж хориж цагдуулана гэж айлган сүрдүүлж хүчээр гэрээнд гарын үсэг зуруулж иргэн хүнийг ингэж хохироож болохгүй шүү дээ. Эр хүмүүсийн хооронд өгөлцөө байлгүй л яахав.Тэгээд ч өөрөө хүний хөрөнгийг хуурч мэхэлж өөрийн цээрээ болгочихоод нэг ч төгрөг төлөхгүй намайг хохироож байгаад гомдолтой байна. Би үндсэн 26 сая 600,000 төгрөгийг төлнө хүү алдангийг төлөхгүй. Тэгэхдээ өөрийнхөө өмчийг буцааж өөрийн нэр дээр болгуулсаны дараа төлбөрийг нь төлөх болно. Баярсайханаас өөрийнхөө өмч болох экскавотор техникээ эргүүлэн авах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргана! гэжээ.

Хариуцагч Д.Мөнхбаяр нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

... 2017 оны 07 сарын 06-ны өдөр Баярсайхан бид хоёрын хооронд гар аргаар бүтээсэн алт угаах тоног төхөөрөмжийг 40 сая төгрөгөөр худалдан авсан боловч бичиг баримт нь байхгүй учир нэр дээрээ шилжүүлэх боломжгүй байсан. Харин 2017 оны 09 сар сүүлчээр миний экскавотор машиныг 50 сая төгрөгөөр үнэлж Б.Баярсайхан нь худалдан авч өөрийн нэр дээр уг экскавотор машиныг шилжүүлэн авсан.

Баярсайханд миний бие 40 сая төгрөгнөөс нийт 13 сая 400.000 төгрөгийг төлсөн. Гэтэл Баярсайхан эксковатор машинаа зарчих мөнгийг нь удаахгүй өгнө нэн шаардлагатай байна гэж хэлээд өөрийнхээ нэр дээр шилжүүлж авсан. Гэтэл өөрөө хүний үнэтэй экскавотор машиныг худалдан авах нэрийдлээр өөрийн нэр дээрээ шилжүүлж өөрийн өмч болгочихоод мөнгийг минь ч өгөхгүй намайг давхар хохироож байгаа.

Би Баярсайхан ахаас та миний экскавотор машиныг минь буцаагаад өгчих та хүнд боловч түрээслээд надад урьдчилгаа болгож өгье гэчихээд дүүгээ хуураад хохироогоод байна. Би нэр дээрээ буцаагаад шилжүүлчихээд банк бус санхүүгийн байгууллага банкинд тавиад таны өрийг ч гэсэн барагдуулъя гэхэд та уурлаад явсан. Тиймээс би таниас өөрийнхөө эд хөрөнгийг авах санал олон удаа тавьсан боловч та зөвшөөрөхгүй байгаа. Бичиг баримт нь таньд байгаа учраас та зээлэнд тавих боломжгүй болгосон.

Одоогоор энэ эксковотор машиныг хэрэглэх боломжгүй ямар нэгэн байдлаар ашиглах болбол эзэн нь Баярсайхан гэсэн гэрчилгээ гарч ирэх учир ямар ч боломжгүй байдал үүссэн. Тиймээс нэгэнт мөнгийг минь төлөхгүй удааж хохироож байгаа тул Баярсайханаас өөрийн өмчлөлийн эксковатор машиныг нь буцаан авахаар нэхэмжлэл гаргаж байна! ... гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Баярсайхан, хариуцагч Д.Мөнхбаяр нар 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

... 1. Иргэний хэргийн нэхэмжлэгч Б.Баярсайхан би хариуцагч Д.Мөнхбаяртай сайн дурын үндсэн дээр эвлэрч байна. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч миний бие шүүхэд гаргасан 58.630.000 төгрөгний зарим хэсэг болох 15.630.000 төгрөгнөөс татгалзаж, 43.000.000 төгрөгийг авахаар эвлэрэн хэлэлцэж түүнийг хүлээн зөвшөөрч байна.

2. Нэхэмжлэгч миний бие 43.000.000 төгрөгийг хүлээн авч дуусмагц миний нэр дээр байгаа экскаваторын техникийн гэрчилгээг Д.Мөнхбатын нэр дээр шилжүүлж өгөхөөр хэлэлцэн тохирч зөвшөөрч байна.

3. Тэмдэгтийн хураамжийг харилцан бие биенээсээ авахгүйгээр тохиролцов.

Хариуцагч буюу сөрөг нэхэмжлэл гаргагч Доржготов овогтой Мөнхбаяр миний бие Б.Баярсайхантай харилцан тохиролцож түүний нэхэмжилсэн 58.630.000 төгрөгнөөс 43.000.000 төгрөгийг төлөхөөр тохирч, хүлээн зөвшөөрч байна.

4. Б.Баярсайханд төлөх 43.000.000 төгрөгийг төлж барагдуулсны дараа экскаватор машиныг техникийн гэрчилгээг өөрийн нэр дээр өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохирч зөвшөөрч байна.

5. Тэмдэгтийн хураамжийг харилцан тохирч бие биенээсээ нэхэмжлэхгүй болно. Huandai robex 2900l маркийн экскаваторын техникийн гэрчилгээг хавсаргав... гэжээ.

 

Эвлэрлийн гэрээ байгуулсан:

 

Нэхэмжлэгч: Б.Баярсайхан Хариуцагч Д.Мөнхбаяр гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн нь хуулинд харшлаагүй, гуравдагч этгээдийн хууулиар хамгаалагдсан ашиг сонирхлыгхөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаарнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 451.100 төгрөг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 407.950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч хариуцагч нараас хуульд заасан хувь хэмжээгээр гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Зохигчид улсын тэмдэгтийн хураамжийг харилцан бие биенээсээ нэхэмжлэхгүй гэснийг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Б.Баярсайханы нэхэмжлэлтэй Д.Мөнхбаярт холбогдох Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж 58.630.000 төгрөг гаргуулах, Д.Мөнхбаярын нэхэмжлэлтэй Б.Баярсайханд холбогдох Экскаватор машиныг буцаан авч өөрийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэх-ийг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигчид ... нэхэмжлэгч Б.Баярсайхан 58.630.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагын 15.630.000 төгрөгнөөс татгалзаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 43.000.000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, Б.Баярсайхан нь 43.000.000 төгрөгийг хүлээн авч дуусмагц 87-58 УБ Huandai robex 2900l маркийн экскаваторын техникийн гэрчилгээг Д.Мөнхбатын нэр дээр шилжүүлж өгөхөөр тохирч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Мөнхбаярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 451.100 төгрөг, Б.Баярсайханы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407.950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Мөнхбаяраас 225.550 төгрөгийг гаргуулж Б.Баярсайханд, Б.Баярсайханаас 203.975 төгрөгийг гаргуулж Д.Мөнхбаярт тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаарнэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                        Б.МӨНХЗУЛ