Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 132

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт байрлах ХАС банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 2 дугаар баг 3 дугаар хэсэг 27 дүгээр байр 17 тоотод оршин суух, Тайж нар овогт Чулуунбаатарын Алтанцэцэг /УЕ-78072669/

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 6 дугаар баг 2 дугаар хэсэг 4 дүгээр байр 15 тоотод оршин суух, Боржигин овогт Довдонгийн Эрдэнэхишиг /ЧР70090609/ нарт холбогдох

 

Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 15.947.03301 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Туяа, хариуцагч Ч.Алтанцэцэг, Д.Эрдэнэхишиг, харицагчийн өмгөөлөгч А.Ариунзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанбагана нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХАС банкны Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

... Зээлдэгч Чулуунбаатарын Алтанцэцэг нь ХасБанкны Сэлэнгэ салбараас 2017 оны 07-р сарын 03-ны өдөр 1100023901 тоот зээлийн гэрээ байгуулан 17,000,000 төгрөгийн зээлийг 365 хоногт 15.6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар авсан.

Банк нь 17.000.000 төгрөгийг 2018 оны 07-р сарын 03-ны өдөр зээлдэгчийн 1100023901 тоот дансанд шилжүүлсэн нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

Зээлдэгч банктай байгуулсан 1100023901 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн бусад үүрэг хариуцлагаа зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа болно. Банкны зүгээс зээлийн төлбөрийг төлөх талаар зээлдэгчид удаа дараа сануулж, шаардаж байсан боловч зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгээ 2018 оны 05-р сарын 28-ны өдрөөс хойш төлөлгүй өнөөдрийн байдлаар 242 хоног хугацаа хэтэрч 2019 оны 02-р сарын 01-ний өдрийн байдлаар зээлдэгчтэй байгуулсан 1100023901 тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 14.263.355.01 төгрөг, хүү 1.655.573 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28.105 төгрөг нийт 15.947.033.01 төгрөг төлөхөөр болсон байна.

Зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний 5.1-т Дараах нөхцөлд зээлдэгч гэрээнээс татгалзах эрхээ алдан, Банк санаачлан Гэрээг цуцалж зээлийн нийт төлбөрийг төлөхийг шаардана, 5.1.1-д Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй, 3.1.6-д "Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол Банк үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд Зээлдэгч болон хамтран зээлдэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй", 4.1-д Зээлдэгч зээлийнүндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх ба нэмэгдүүлсэн хүүгийн нийт хэмжээ нь төлөгдөөгүй үндсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байна гэж тус тус заасны дагуу зээлийн нийт төлбөр болох 15.947.033 төгрөгийг хариуцагчдаас гаргуулж өгнө үү! гэжээ.

Хариуцагч Ч.Алтанцэцэг шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Миний бие 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хас банкны Сэлэнгэ салбараас 17.000.000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Одоо үлдэгдэл 15.947.000 төгрөгийг Эрдэнэхишигт хамааруулахгүйгээр 2019 оны 8 дугаар сард төлж барагдуулна. Уг мөнгийг би авсан. Д.Эрдэнэхишиг нэг ч төгрөг аваагүй! ... гэв.

 

Хариуцагч Д.Эрдэнэхишиг шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Миний бие Алтанцэцэгийн хүсэлтээр цалингийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд би нэг ч төгрөг аваагүй. Гарын үсэг зурчих гэхээр нь л зурчихсан, ийм зүйл болно гэж бодоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй!...гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХАС банк Сэлэнгэ салбар нь 2017 оны 07 дүгээр сарын 03-ны өдрийн 1100023901 тоот Цалингийн зээлийн гэрээ-ний үүргийг хугацаанаас нь өмнө цуцалж, 15.947.03301 төгрөг гаргуулахыг тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Ч.Алтанцэцэг нь ... 17 сая төгрөг авсан нь үнэн. Ажлаасаа гарсан учраас зээлээ төлж чадаагүй, уг зээлээ 2019 оны 8 дугаар сард төлж барагдуулна, Д.Эрдэнэхишиг зээлээс нэг ч төгрөг аваагүй, энэ хүнд хамааралгүй...гэж, хариуцагч Д.Эрдэнэхишиг ... би зээлээс нэг ч төгрөг аваагүй гарын үсэг зурчих гэхээр нь л зурсан, зээлийг төлөхгүй... гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэгч ХАС банк Сэлэнгэ салбарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Хас банк ХХК нь 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Ч.Алтанцэцэгт 17.000.000 төгрөгийг 48 сарын хугацаатай, нэг жилийн 15.6 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар зээлүүлсэн болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон бусад баримтуудаар тогтоогдож байна.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэрээ байна.

Дээрх зээлийн гэрээ-ний дагуу зээлдэгч Ч.Алтанцэцэг нь үндсэн зээл 14.263.35501 төгрөг, зээлийн хүү 1.655.573 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28.105 төгрөг нийт 15.947.03301 төгрөг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Ч.Алтанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

Тиймээс нэхэмжлэгч зээлдэгч гэрээнийхээ үүргийг зөрчсөн гэж үзэж зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө  цуцалж, зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг шаардсаныг үгүйсгэх боломжгүй байна.

Иймд Ч.Алтанцэцэгээс 15.947.03301 төгрөг гаргуулж Хас банкны Сэлэнгэ салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин уг гэрээнд зээлдэгч Ч.Алтанцэцэгийн хамтран зээлдэгчээр Д.Эрдэнэхишигийг тусгагдсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасантай бүрэн нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Тухайлбал Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Хас банк ХХК болон Ч.Алтанцэцэгийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд Д.Эрдэнэхишиг хамтран зээлдэгч гэж зааж, зээлдэгч, хамтран зээлдэгч нь зээлийн төлбөрийг өөрийн цалин, түүнтэй адилтгах орлогоос төлөх ба энэ зорилгоор цалин хөлс, тэтгэмж, түүнтэй адилтгах бусад орлогоос, банк дахь данснаас зээлийн төлбөр болон бусад төлбөрийг үл маргах журмаар суутган авах-аар тусгасан атлаа зөвхөн Ч.Алтанцэцэгийн цалинг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр заажээ.

Гэрээний хавсралтад барьцаа хөрөнгөөр ХЦ-ийн 0101-р анги тогтмол цалингийн орлого тусгагджээ. Хамтран зээлдэгч гэх Д.Эрдэнэхишиг хаана ямар ажил эрхэлдэг, хэдий хэмжээний цалин хөлс авдаг болох нь зээлийн гэрээ болон хавсралтад огт тусгагдаагүй байх ба дээрх гэрээгээр цалингийн зээл олгогдсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн гэрээний тодорхой нөхцлүүд, Ч.Алтанцэцэгийн дансны хуулга зэрэгт тодорхой тусгагдаж Ч.Алтанцэцэгийн Хас банк дахь 1100023901 дугаартай дансны хуулгад цалингийн зээл гэж тэмдэглэсэн байх бөгөөд зээлийн гэрээнд хариуцагч Д.Эрдэнэхишиг хамтран зээлдэгчийн хувьд гарын үсэг зурсан боловч зээлийн үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэг үүссэн гэх байдал гэрээний агуулга, зээлийн мөнгийг нэг зээлдэгчид хүлээлгэн өгсөн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд Хас банкны Сэлэнгэ салбарын Д.Эрдэнэхишигт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237.700 төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 237.700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус шүүхэд Ч.Алтанцэцэгийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ... Ч.Алтанцэцэг, Д.Эрдэнэхишиг нарт холбогдуулж 15.947.03301 төгрөг гаргуулах... гэж өөрчилсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 ,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Алтанцэцэгээс 15.947.03301 төгрөгийг гаргуулан ХАС банкны Сэлэнгэ салбарт олгож, Д.Эрдэнэхишигт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаарнэхэмжлэгч ХАС банк Сэлэнгэ салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237.700 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Алтанцэцэгээс 237.700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэртанилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаарзохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.МӨНХЗУЛ