Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвын Энхтайван |
Хэргийн индекс | 148/2019/00009/И |
Дугаар | 9 |
Огноо | 2019-12-31 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 9
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, ******* сум ******* дүгээр баг, *******, *******-р хэсэг, *******9-р точик, ******* тоотод оршин суух, Мөндөлт овогт Баттулгын Бүүвэйнчимэг /РД:ТИ79090*******04/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум ******* дүгээр баг, *******, *******-р хэсэг, *******9-р точик, ******* тоотод оршин суух цахим үнэмэлэхийн хаягтай, Улаанбаатар хот ******* дүүрэг, ******* дугаар хороо ******* ******* 3******* гудамж *******34 тоотод оршин суух, овогт, /РД:СГ80*******003**************/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч , хариуцагч У., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... миний бие *******999 онд У.тай танилцаж 2000 онд хамтран амьдарч 200******* онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 200******* онд хүү , 2003 онд охин нар төрсөн. 2007 оноос хойш бид тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд 2 хүүхэд миний асрамжид байсан. Одоо нь өөр бусадтай гэр бүл болж үр хүүхэдтэй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Б.т насанд хүртэл нь У.аас тэтгэлэг гаргуулах, 2 хүүхдээ өөрийн асрамжид үлдээлгэх нэхэмжлэл гаргаж байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэх.
Тэрээр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Миний бие овогтой тай *******999 онд танилцаад нэг гэрт амьдарч эхэлсэн. 200******* онд хүү , 2003 онд охин нар төрсөн. Хамтран амьдраад 200******* онд гэрлэлтээ батлуулж, 2007 онд У. Солонгос улс руу явахаар болсон. Түүнээс хойш У. ямар ч холбоо бариагүй ор сураггүй болсон. Мөн У.ыг Солонгос улсаас ирэхэд нь уулзахад, эхнэр хүүхэдтэй болсон байсан. Иймд би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, сургалтын төлбөр гаргуулах шаардлагаас татгалзаж байна. Яагаад гэвэл хариуцагч У.тай ярилцаж үзээд, Ерөнхий боловсролын сургуулийг нь төгсөхөөр аав У. өөрийн асрамжид авахыг нь хүлээн зөвшөөрсөн. Мөн дээд сургуульд сурах төлбөрийг нь төлнө гэснээр уг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэх.
Хариуцагч У. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Миний бие анх *******999 онд Төмөр замд ажиллаж байх хугацаанд тэй танилцаад хамт амьдрахаар болсон. Үүний дараа 200******* онд хүү , 2003 онд охин нар төрсөн, 200******* онд гэрлэлтээ батлуулаад 2007 онд Солонгос улс руу явахаар болсон. Ингээд цаг хугацаа явсаар 20*******2 онд Солонгос улсаас ирээд тэй уулзаж байсан. Түүнээс хойш бид хоёр дахин хамт амьдраагүй. ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой 2 хүүхдээ дээд сургуульд ороход нь төлбөр мөнгийг нь гаргаж өгөхөөр харилцан тохиролцсон. Миний 2 хүүхэд одоогоор ээж дээрээ байж байгаад, *******8 нас хүрээд ирэхээр нь өөрийн асрамжид байлгах саналтай байна гэх.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаж ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ийн тус шүүхэд гаргасан ... У.аас гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдийн сургалтын төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Зохигчид нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ... гэрлэлт цуцлуулахыг харилцан хүлээн зөвшөөрсөн ба 2 хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээхийг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй.
Харин зохигчид нь ... хүүхдийн тэтгэлэгийг харилцан тохиролцож тогтоохыг зөвшөөрсөн ба мөн нэхэмжлэгч нь ... сургалтын төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа шүүх хуралдааны явцад татгалзсан тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Мөн хавтаст хэргийн *******-**************, *******, 27-28 дугаар талд авагдсан бичгийн чанартай нотлох баримтууд болох гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон тэмдэглэл, 2 хүүхдийн тайлбар зэргийг үндэслэн гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй.
Гэрлэгчид нь дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдвал зохино.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.2, *********************, **************8, *******32 дугаар зүйлийн *******32.4, *******32.5, *******32.******* дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******, *******4.4 дэх хэсэгт зааснаар овогт , Мөндөлт овогт Баттулгын Бүүвэйнчимэг нарын 200******* оны ************** дүгээр сарын 0*******-ний өдөр гэр бүл болсныг мөн оны ************** дүгээр сарын 0*******-ний өдрийн Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 483 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн баталгаа бүхий гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******, *******4.7 дахь хэсэгт зааснаар 2003 оны 09 дүгээр сарын 29-нд төрсөн охин Б., 200******* оны 0******* дугаар сарын 0*******-ний өдөр төрсөн хүү Б. нарыг эх ийн асрамжинд үлдээж, нэхэмжлэгчийн ... 2 хүүхдэд тэтгэлэг тогтоолгох, сургалтын төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Гэрлэгчид нь дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.******* дэх хэсэгт зааснаарнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.9-д зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор хувийг Сэлэнгэ аймгийн ******* сумын Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Хариуцагч энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.3, **************9.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн **************8 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн **************9.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш *******4 хоногийндотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.7-д зааснаар **************9.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
*******0. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН