Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/365

 

 

 

 

        

   2022       12        05                                        2022/ШЦТ/365

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Содномдорж,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Г.Б-, Э.Ө- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ө-, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б- нарт холбогдох эрүүгийн 2238002870671 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, Г.Б-,

Монгол Улсын иргэн, Э.Ө-,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б- нь 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.О-той үл ялих зүйлээр маргалдаж харилцан зодолдож түүнийг газарт унагаах явцад зүүн шууны богтос ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Э.Ө- нь 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Б-, П.О-той нар нь үл ялих зүйлээр маргалдаж харилцан зодолдож П.О-ыг газарт унасан байхад түүнийг өшиглөж зүүн гарын зөөлөн эдийг гэмтээж урагдсан шарх бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238002870671 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Г.Б- нь 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.О-той үл ялих зүйлээр маргалдаж харилцан зодолдож түүнийг газарт унагаах явцад зүүн шууны богтос ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Э.Ө- нь 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.О-ыг газарт унасан байхад түүнийг өшиглөж зүүн гарын зөөлөн эдийг гэмтээж урагдсан шарх бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б-ийн:...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байнагэх,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Э.Ө-:...мэдүүлэг өгөхгүй, ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байнагэх,

Хохирогч П.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн үед гэрийнхээ хаалгыг хаах гэж очтол хашааны гадна зүс үл таних гурван залуу, нэг эмэгтэй хүний цүнхийг нь булааж авсан ба тухайн эмэгтэй зугтаж явснаа буцаж нөгөө гурван залуу дээр очоод цүнхээ шүүрч аваад зугтсан. Тэгтэл тухай залуу унаж явсан мотоцикльтойгоо араас нь давхин очиж тулж мөргөх шахаад унасан. Тэгэхээр нь би тухайн залуучуудад “та нар эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ, болиоч” гэж хэлэхэд миний урдаас нэг залуу нь “чамайг ална” гэх утгатай үг хэлээд над руу хүрч ирээд, нөгөө мотоцикльтой залуу дагаж ирсэн. Над дээр ирсэн залуу миний өмсөж явсан фудволкны энгэрээс татаж, цохиж намайг өөр дээрээ давуулж шидсэн. Тэгтэл газарт унахад миний гар хугарсан. Би тухайн залуучуудад гар хугарчихлаа шүү дээ гэж хэлтэл, миний араас мөн өшиглөтөл хугарсан гарын яс нь овойгоод арьсаа нэвтлээд гараад ирсэн. Тухайн залуучууд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн өөрийгөө хянах чадваргүй, хүнийг цохиж зодож, алж мэдэх хүмүүс байсан ба би зугтаж гэр рүүгээ орсон. ...унасан хойно гар хугарчихлаа гэхэд миний хугарсан гар руу өшиглөж хугарсан гарыг нэмж гэмтээн яс нь арьсаа нэвтлэн гарч ирсэн. ...Миний зүүн гарын шууны 2 савх яс хугарсан, яс нь арьсаа цоолж гарч ирсэн. Улаанбаатар хотын Мэлтэс мед эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хоёр удаа хагалгаанд орсон. ...Энэ асуудлаас болж Улаанбаатар хот руу нааш цааш явж эмчилгээнд гарсан болон ирээдүйд гарах зардлыг тооцож үзэхэд 60 орчим сая төгрөг болохоор байна. Энэ мөнгийг буруутай этгээдүүдээс нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 23 дугаар тал/,

Шүүгдэгч Э.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Түнэл сумын төвөөс найз Г.Б-той хамт Даюун маркийн мотоцикльтой Мөрөн сум орсон. Мөрөн сум ороод ангийн хүүхэд болох Д-, Б.Г- нартай уулзаж Дэлгэрмөрөн голын захад 2.5 литрийн нэг сав пиво задалж уусан. Тухайн пивоноос Б.Г-, Д- хоёр нэг их уугаагүй санагдаж байна. Тухайн пивийг уугаад Мөрөн сумын төв рүү явахдаа Б.Г-г мотоцикль дээр Г.Б- бид хоёр суулгаж хүргэж өгөх гэтэл суухгүй гэхээр нь Б.Г-г мотоцикль дээр суулгах гэж Г.Б- зууралдаж татаж чангаасан. Б.Г- та хоёр яв би суухгүй, явахгүй гэж хэлсэн. Тэгтэл хашааны гаднаас нэг эрэгтэй “хөөе та хоёр болиоч” гэж хэлсэн. Тэгтэл Г.Б- тухайн хүн рүү уурлаж тухайн хүн дээр явж очихоор явахад нь би мотоцикльтой очиж боль боль яах гэсэн юм хэрэггүй гэж хэлтэл Г.Б- миний үгийг авахгүй тухайн зүс үл таних хүн дээр Г.Б- очоод зодолдоод унасан. Тухайн эрэгтэй хүн ч гэсэн харилцан зодолдоод байхаар нь би болиулсан. Мөн тухайн эрэгтэй хүнийг нэг удаа өшиглөж авсан. Тухайн эрэгтэй газарт унасныхаа дараа “гар, гар” гэж орилоод байхаар нь би Г.Б-ийг аваад явсан. Тухайн хүнийг унасан газарт байхад нь нэг удаа өшиглөсөн. Гэдэс цээж хэсэг рүү нь хальт өшиглөсөн. Г.Б- тухайн хүнтэй зодолдож газарт зууралдаж унахад тухайн хүн гараа гэмтээчих шиг болсон босож ирэхдээ гар гар гэж орилоод байсан. ...Г.Б-ийг тухайн хүн рүү явж очих замд нь зогсоож хориглосон боловч миний үгэнд орохгүй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,

Шүүгдэгч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Түнэл сумаас найз Э.Ө-тай хамт мотоцикильтой   Мөрөн сум орж ирсэн. Мөрөн сум орж ирээд Д- гэж найз руугаа утсаар залгаж Мөрөн сумын захад байрлах Дэлгэрмөрөн голын захад уулзахаар болсон. Тэгтэл Д- Б.Г- гэж эмэгтэйтэй хамт явган ирсэн. Тэгээд уулзаад нэг ширхэг 2,5 литр пиво хувааж уусан. ...Тэрнээс хүнтэй зодоон хийсэн талаараа огт санахгүй байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/,

Гэрч Б.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ...Дэлгэрмөрөн голын зах руу Э.Ө-, Г.Б- хоёр мотоцикльтой явсан. Би Д-баатартай хамт араас нь такси барьж Дэлгэрмөрөн голын зах руу дөхөж буугаад Г.Б-, Э.Ө-, хоёрын байгаа газарт Д-баатартай хамт алхаж очсон. Тухайн газарт хэсэг ярьж суусан ба 2.5 литрийн пиво гаргаж ирж задалж уусан ба би тухайн пивоноос нь уугаагүй. Миний харснаар Д-баатар нэг их уухгүй Э.Ө-, Г.Б- хоёр голчилж уугаад суусан. Надтай уулзах гэж ирснээс өмнө хаана архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг мэдэхгүй. Надтай уулзах гэж ирэхдээ Г.Б-, Э.Ө-, Д-баатар гурав архи хэрэглэсэн байдалтай байсан. Г.Б- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд буруу зөрүү юм яриад над руу томроод байхаар нь гэр рүү явтал араас ирээд надтай зууралдаад намайг мотоцикль дээр суучих гэрт чинь хүргээд өгье гэхээр нь үгүй надаас битгий татаж чангаагаад байгаач болиоч гэж хашгиртал хашааны хаалган дээр зүс үл таних хүн бид нарт хандан “болиоч эмэгтэйг хүнийг яах гээд байгаа юм” гэж хэлтэл Г.Б- надтай зууралдахаа болиод нөгөө ах руу юу гэнээ гэж хэлж байсан. Би ч гэр рүүгээ алхаад явсан. ...50:100 Event hall хашааны хажуу талын буланд зүс үл таних эрэгтэй ах байсан ба намайг хамгаалаад “эмэгтэй хүнийг та нар яах гээд байгаа юм болиоч” гэж хэлсэн ба тэгж хэлэхэд нь Г.Б- надтай зууралдахаа болихоор нь би алхаад хашааны үзүүр булан тойроод явчихсан. Ард юу болсон талаар мэдэхгүй байна. Өнөөдөр цагдаагаас дуудахаар нь ямар учраас дуудсан талаар асуухад тухайн үед болиоч гэж хэлсэн ахтай Э.Ө-, Г.Б-, Д-баатар нар нь маргалдаж хэрүүл зодоон хийсэн гэдгийг сонсож мэдлээ. Намайг хамгаалж болиоч гэж хэлсэн ах хэрэв анзаарсан бол намайг зодоон болохоос өмнө хашааны үзүүр тойроод явсныг мэдэж байж магадгүй. Намайг хэрүүл зодоон болохоос өмнө хашааны булан үзүүр тойроод явсныг Д-баатар, Э.Ө-, Г.Б- нар мэдэж байгаа гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 453 дугаартай: “1. П.О-ын биед зүүн шуу болон богтос ясны ил хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлээр үүсгэгджээ. 3. П.О-ын биед үүссэн гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 41 дүгээр тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 586 дугаартай нэмэлт: “1. П.О-ын биед зүүн шуу болон богтос ясны ил хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх ясны хугарал бүхий гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн нэг удаагийн, далд байсан хугарал ил болоход мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тус тус үүсгэгджээ. 3. П.О-ын биед зүүн шуу, богтос ясны далд хугарал нь ил хугарал болоход арьс, булчин зөөлөн эдийг гэмтээж зүүн шууны дотор гадаргууд 5,0x0,4 см хэмжээтэй урагдсан шарх үүссэн байна. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. П.О-ын биед учирсан зүүн шуу болон богтос ясны хугарал гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 78 дугаар тал/,

Шинжээчээс мэдүүлэг авсан: “...Хальс, шөрмөс, булчин, арьс зөөлөн эдийг цоолж, урж гэмтээсэн бол хэмжээ болон хүндрэлээс хамаарч гэмтлийн зэрэг янз бүр. П.О-ын зүүн гаранд ясны хугарлын үзүүрээр үүсгэгдсэн гэмтэл нь 5,0х0,4 сантиметр хэмжээтэй байсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр тал/,

Шүүгдэгч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би прокурорын тогтоолын зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. ...Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон явдлын талаар үнэн зөв ярьсан тул надад дахин ярих шаардлага байхгүй. Би зарим үйлдлээ яг сайн санахгүй байгаа. Ямар ч байсан нэг хүн гар гар гээд орилж байсныг санаж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Би хохирогчид хохирлын мөнгө гэж 2.500.000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн. Би тэр хүнтэй биечилж уулзаагүй ч гэсэн түүнээс уучлалт хүсэж байна. Энэ асуудалд Б.Г- бид нартай хамт пиво уучихсан, орой болчихсон байсан болохоор хүргэж өгөх гээд байж байхад Б.Г- мотоцикль дээр суухгүй гээд байсан. Тэр үед хохирогч буруугаар ойлгосон юм шиг байсан. ...Би пиво нэлээн уучихсан байсан. Ухаан санаа орж гараад байсан, зарим юмаа санаж байна. ...Одоо ингээд санахад би л П.О- гэдэг хүнтэй ноцолдоод байсан. Харин Э.Ө- намайг боль боль гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр тал/,

Шүүгдэгч Э.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би прокурорын тогтоолын зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. ...Би өмнө өгсөн мэдүүлэгтээ болсон явдлын талаар үнэн ярьсан. 2022 оны 07 сарын 30-ны өдөр Мөрөн сумын 1 дүгээр хороонд найз Г.Б- нэг үл таних хүнтэй маргалдаж харилцан зодолдсон. Тухайн хүн Г.Б-той ноцолдох явцдаа газарт унахдаа гараа гэмтээчих шиг болсон. Харин би газарт унасных нь дараа тухайн хүнийг цээж, гэдэс хавьцаа нь нэг удаа өшиглөчихсөн юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Г.Б- 2.500.000 төгрөг өгсөн гэж байсан. Би өшиглөснөөс болж тухайн хүнд ямархуу эмчилгээний зардал гарсан байна түүнийг нь төлөхөө илэрхийлж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 90 дүгээр тал/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч П.О-ын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 12-13 тал/,

Хохирогч П.О-ын өргөдөлд хавсаргаж өгсөн СD-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч  нар  нь гэм буруугийн талаар маргаагүй байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

   Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч П.О-, гэрч Б.Г- нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 453 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 586 дугаартай нэмэлт дүгнэлт, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч П.О-ын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, СD-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Г.Б-, Э.Ө- нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Г.Б- нь 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.О-той үл ялих зүйлээр маргалдаж харилцан зодолдож түүнийг газарт унагаах явцад зүүн шууны богтос ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Э.Ө- нь 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.О-ыг газарт унасан байхад түүнийг өшиглөж зүүн гарын зөөлөн эдийг гэмтээж урагдсан шарх бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан нь тус тус нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч П.О-ын биед хөнгөн, хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.Б-, Э.Ө- нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна. 

Шүүгдэгч Г.Б-, Э.Ө- нар гэмт хэрэг үйлдэхдээ санаатай хамтран оролцсон, хохирогч П.О-ын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Шүүгдэгч Г.Б-, Э.Ө-  нарын  гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халД-гүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, шүүгдэгч Э.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Б-, Э.Ө- нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.О-ын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч П.О-ын өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт 16.287.801 төгрөгийг нэхэмжилж, хохирогч П.О-ын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар 6 хуудас, рентген зураг 1 хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт 1 хуудас, “Хөвсгөл Центр” ХХК-ийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ажилд томилох тухай тушаал 1 хуудас, “Хөвсгөл Центр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ 1 хуудас,

“Мэлтэс мед” эмнэлэгийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн П.О- нэрээр бичигдсэн хэвтэж эмчлүүлсний төлбөр 6.808.600 төгрөгийн Е-баримт,

“МТ” шатахууны түгээх станцын 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Хөвсгөл Центр” нэрээр бичигдсэн 425.000 төгрөгийн шатахууны Е-баримт

“Ти Эм ойл” шатахууны түгээх станцын 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “Хөвсгөл Центр” нэрээр бичигдсэн 345.000 төгрөгийн шатахууны Е-баримт,

“Ти Эм ойл” шатахууны түгээх станцын 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн П.О- нэрээр бичигдсэн Хаан банкны картын 345.000 төгрөгийн төлбөрийн баримт,

“Петростар” ХХК-ийн шатахууны түгээх станцын 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Хөвсгөл Центр” нэрээр бичигдсэн 430.001 төгрөгийн шатахууны баримт,

“Эм Би Жи Мед” эмнэлэгийн 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн П.О- нэрээр бичигдсэн дээд мөчид хийгдэх богино ороолтон гипс, эмчийн үзлэгийн 140.000 төгрөгийн Е-баримт,

2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн борлуулагч “Петростар” ХХК, худалдан авагч “Хөвсгөл Центр” нэрээр бичигдсэн 430.001 төгрөгийн шатахууны нэмэгдсэн өртгийн албан татварын падаан,

“Петростар” гэх тэмдэг бүхий ШТС-21, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар 0088 ХӨВ, жолооч Б.Э- гэх 400.000 төгрөгийн шатах, тослох материалын хүлээн авалтын бүртгэл,

“НИК” ХХК-ийн шатахуун түгээх салбарын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 450.000 төгрөгийн шатах тослох материалын зарлагын падаан,

2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн борлуулагч “Шунхлайпетролиум”, худалдан авагч “Хөвсгөл Центр” нэрээр бичигдсэн 150.000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан,

2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн борлуулагч “Шунхлайпетролиум”, худалдан авагч “Хөвсгөл Центр” нэрээр бичигдсэн 200.000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан,

2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн борлуулагч “Содмонголгрупп”, худалдан авагч “Хөвсгөл Центр” нэрээр бичигдсэн 127.000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан,

2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн борлуулагч “Шунхлайпетролиум”, худалдан авагч “Хөвсгөл Центр” нэрээр бичигдсэн 100.000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан,

“Хүннү эйр” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Пүрэв П.О-, Цэвэгжав Далайжаргал нэрээр бичигдсэн 1.312.200 төгрөгийн нислэгийн тийз,

2 сарын хугацаанд жолооч хөлсөлсөн цалин 2.400.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 3.000.000 төгрөг, нийт 16.287.801 төгрөгийг нэхэмжилж, нотлох баримтаар 25 хуудас 11.232.801 төгрөгийн баримтыг гаргаж өгөв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

“Мэлтэс мед” эмнэлэгийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн П.О- нэрээр бичигдсэн хэвтэж эмчлүүлсний төлбөр 6.808.600 төгрөгийн Е-баримт,

“Эм Би Жи Мед” эмнэлэгийн 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн П.О- нэрээр бичигдсэн дээд мөчид хийгдэх богино ороолтон гипс, эмчийн үзлэгийн 140.000 төгрөгийн Е-баримт, “Хүннү эйр” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн П.О-, Ц.Д- нэрээр бичигдсэн 1.312.200 төгрөгийн нислэгийн тийз, нийт 8.260.800 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч Г.Б- нь хохирогчийн эмчилгээний зардалд 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 2.500.000 төгрөгийг өгсөн талаарх Хаан банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 59/ хэрэгт авагдсан байх тул хасч тооцон шүүгдэгч нараас гэм хорын хохиролд 5.760.800 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Г.Б-оос 1.630.400 төгрөгийг, шүүгдэгч Э.Ө-аас 4.130.400 төгрөгийг гаргуулж хохирогч П.О-т олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлага болох шатахууны зардал, жолооч хөлсөлсөн цалин, ажилгүй байсан хугацааны цалин нийт 5.527.001 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамааруулан тодорхой тооцоо хийх боломжгүй байх тул хохирогч нь дээрх хохирлыг мөн цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Б-, Э.Ө- нараас нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

 

Хоёр: Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч  Г.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Э.Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Б-, Э.Ө- нарын хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Б-, Э.Ө- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 53, 56-58 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.Б- нь ... багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 94-96 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Э.Ө- нь ... багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.Б-, Э.Ө- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 198 дугаартай тогтоолоор хангаж, тэдгээрт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Г.Б-, Э.Ө- нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд тэдний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Э.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ид оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд, шүүгдэгч Э.Ө-т оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нарт оногдуулсан торгох ял дээр нэмж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүргийг хүлээлгэж, шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б-, Э.Ө- нар нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СD 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Э.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийг 1.000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ид оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд, шүүгдэгч Э.Ө-т оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд тус тус төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Б-, Э.Ө- нарт оногдуулсан торгох ял дээр нэмж “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүргийг хүлээлгэсүгэй.

5. Шүүгдэгч Г.Б-, Э.Ө- нарт оногдуулсан торгох ял, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг гүйцэтгэж, хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5.760.800 (таван сая долоон зуун жаран мянга  найман зуу) төгрөг буюу шүүгдэгч Г.Б-оос 1.630.400 (нэг сая зургаан зуун гучин мянга дөрвөн зуу) төгрөгийг, шүүгдэгч Э.Ө-аас 4.130.400 (дөрвөн сая нэг зуун гучин мянга дөрвөн зуу) төгрөгийг гаргуулж хохирогч П.О-т олгож,  шүүгдэгч Г.Б- нь хохирогч П.О-т 2.500.000 (хоёр сая таван зуун мянга) төгрөг өгсөн болохыг, хохирогч нь 5.527.001 (таван сая таван зуун хорин долоон мянга нэг) төгрөгийн хохирол, цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Б-, Э.Ө- нараас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн 2238002870671 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-, Э.Ө- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР