Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баяраагийн Баярмаа |
Хэргийн индекс | 184/2018/03236/И |
Дугаар | 974 |
Огноо | 2019-04-15 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 974
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “134 дүгээр сургууль”-иас 6.577.472,5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож, Д.Б-н нэхэмжлэлийн шаардлаас үлдэх 520.032,5 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны нэхэмжлэгч Д.Б-н нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч 134 дүгээр сургууль”-ид даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчидан төлсөн 143.520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “134 дүгээр сургууль”-иас улсын тэмдэгтийн хураамжид 120.188,8 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.