Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/280

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгор,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Б.Ө*******, О.О*******, С.Г******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ө*******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.О*******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г******* нарт холбогдох эрүүгийн 2215000000307 дугаартай, 163/2022/0272/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт Б*******н Ө*******, Булган аймгийн Булган суманд 1985 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, *******ын ******* гудамжны ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн, эрэгтэй, 37 настай, РД: *******.

 

Монгол Улсын иргэн, С овогт Оийн О*******, Булган аймгийн Булган суманд 1991 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг, Хужирт, Хөх чулуутын 12 дугаар гудамжны 1228 тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ажилтай, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 31 настай, эмэгтэй, РД: .

Монгол Улсын иргэн, Я овогт С Г*******, Булган аймгийн Булган суманд 1963 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 6б хэсгийн 9 дүгээр гудамжны 06 тоотод оршин суух бүртгэлтэй, тусгай дунд боловсролтой, эх барих мэргэжилтэй, , ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, эмэгтэй, 59 настай, РД: .

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ө*******ыг сүрьеэ өвчний улмаас эмчийн хяналтад байдаггүй боловч шүүхээс оногдуулсан баривчлах шийтгэлээс чөлөөлөгдөх зорилгоор хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох сүрьеэгийн эмч О.О*******ийн гаргаж өгсөн “сүрьеэгийн эмчийн хяналтад эмчлэгдэж байгаа нь үнэн” гэх тодорхойлолтыг хуурамч болохыг мэдсээр байж 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч О.О*******ийг С.Г*******тэй бүлэглэн 2022 оны 09 дүгээр сард Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасгийн сүрьеэгийн эмчээр ажиллаж байхдаа Б.Ө*******ыг “Нян судлалын батлагдаагүй хоёр уушгины нэвчдэст сүрьеэ, задралын үе шат, сүрьеэгийн хордлого оношоор сүрьеэгийн эмчийн хяналтад эмчлэгдэж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт буюу хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч С.Г*******ийг Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасгийн сүрьеэгийн ээр ажиллаж байхдаа бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулж 2022 оны 09 дүгээр сард сүрьеэгийн эмч О.О*******тэй бүлэглэн “Б.Ө******* нь нян судлалын батлагдаагүй 2 уушгины нэвчдэст сүрьеэ, задралын үе шат, сүрьеэгийн хордлого оношоор сүрьеэгийн эмчийн хяналтад эмчлэгдэж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт буюу хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2215000000307 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Ө******* нь сүрьеэ өвчний улмаас эмчийн хяналтад байдаггүй боловч шүүхээс оногдуулсан баривчлах шийтгэлээс чөлөөлөгдөх зорилгоор хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох сүрьеэгийн эмч О.О*******ийн гаргаж өгсөн “сүрьеэгийн эмчийн хяналтад эмчлэгдэж байгаа нь үнэн” гэх тодорхойлолтыг хуурамч болохыг мэдсээр байж 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн,

Шүүгдэгч О.О******* нь С.Г*******тэй бүлэглэн 2022 оны 09 дүгээр сард Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасгийн сүрьеэгийн эмчээр ажиллаж байхдаа Б.Ө*******ыг “Нян судлалын батлагдаагүй хоёр уушгины нэвчдэст сүрьеэ, задралын үе шат, сүрьеэгийн хордлого оношоор сүрьеэгийн эмчийн хяналтад эмчлэгдэж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт буюу хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн,

Шүүгдэгч С.Г******* нь бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулж 2022 оны 09 дүгээр сард Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасгийн ээр ажиллаж байхдаа эмч О.О*******тэй бүлэглэн “Б.Ө******* нь нян судлалын батлагдаагүй 2 уушгины нэвчдэст сүрьеэ, задралын үе шат, сүрьеэгийн хордлого оношоор сүрьеэгийн эмчийн хяналтад эмчлэгдэж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт буюу хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О*******ийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г*******ийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

4. Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ДШМЗ/08 дугаартай магадлал /хавтаст хэргийн 13-16 дахь тал/,

5. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЗ/399 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 79-82 дахь тал/,

6. Сүрьеэгийн эмч О.О*******ийн гаргасан тодорхойлолтын хуулбар /хавтаст хэргийн 34 дэх тал/,

7. Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2022 оны ******* сарын 30-ны өдрийн 01/547 дугаартай: Б*******н Ө******* нь тус нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн эмчийн хяналтад байдаггүй бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 12 цаг 30 минутад уламжлалтын эмчээр амбулаторын үзлэг хийлгэснээс өөр үзлэг бүртгэгдээгүй болно гэх албан тоот /хавтаст хэргийн 36 дахь тал/,

8. Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/571 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 20 дахь тал/,

9. Яллагадагч Б.Ө*******ын өгсөн: Би 2022 оны 09 дүгээр сард гэр бүлийн хүчирхийллээр шүүхээр орох гэж байсан юм. Би өмнө нь 2020 онд шүүхээс 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял авсан юм. Ингээд миний шүүхээс авсан ялын хугацаа дуусаагүй байсан. Тэгтэл хүмүүс надад өмнө нь ял шийтгэл аваад уг ял шийтгэлийн хугацаа нь дуусаагүй байхад зөрчил гаргавал шууд хорьдог гэсэн утгатай зүйл ярьсан. Тэгэхээр нь би хоригдож магадгүй юм байна гэж айгаад хамаатны эгч Г******* рүү утсаар залгаад би гэр бүлийн хүчирхийллээр шүүхээр орох гэж байна, өмнөх шүүхийн шийтгэл дуусаагүй байгаа учраас одоо шууд хоригдох байх тийм учраас би өмнө нь сүрьеэ өвчнөөр өвдөж байсан, танай эмнэлгээс одоо сүрьеэ өвчний хяналтад байдаг гэсэн бичиг хийлгэж болох уу гэж асуухад Г******* эгч надад би эмчээс асууя гэж хэлсэн. Ингээд маргааш нь Г******* эгч надад би эмчээс гуйгаад сүрьеэ өвчтэй эмчийн хяналтад байдаг гэсэн тодорхойлолт хийлгэчихлээ одоо ирээд бичгээ ав гэж хэлсэн. Уг бичгээ би Булган аймгийн шүүхэд гаргаж өгсөн ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 96-97 дахь тал/,

10. Яллагдагч О.О*******ийн өгсөн: Г******* манай өрөөнд орж ирээд манай дүү цагдаад шалгагдаж байгаа юм байна, эмнэлгийн бичиг хэрэгтэй байгаа юм байна гэж хэлсэн. ...Тэгэхээр нь би хамт ажилладаг хүн гуйж байхад үгүй гэж хэлж чадалгүй Б*******н Ө******* гэх хүнийг нян судлалын батлагдаагүй 2 уушгины нэвчдэст сүрьеэ, задралын үе шат, сүрьеэгийн хордлого оношоор сүрьеэгийн эмчийн хяналтад эмчлэгдэж байгаа нь үнэн болно” гэж бичиг хийгээд өөрийн хувийн эмчийн тамга дарж баталгаажуулж өгсөн юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 106-107 дахь тал/,

11. Яллагдагч С.Г*******ийн өгсөн: Б.Ө******* нь бага, хүүхэд байхдаа сүрьеэ өвчнөөр өвдөж байсан. Мөн өнгөрсөн жил корона вирусаар их хүнд өвдсөн, уушиг муутай хүн байгаа юм. Тэгээд би эмчид уушгины сүрьеэ өвчтэй гэсэн бичиг хийж өгч болох болов уу гэж хэлсэн юм. Тэгтэл О******* эмч маргааш нь намайг шаналаад яваад байгааг анзаарч эгчээ нөгөө хүндээ бичиг хийлгэх юмуу гэхээр нь би болох болов уу?, болно гэвэл хийгээд өгөөч гэж хэлээд О******* эмчээр Б.Ө*******ыг нян судлалаар батлагдаагүй сүрьеэ өвчтэй гэсэн бичиг хийлгээд эмчийн тамга дарж баталгаажуулаад Ө*******т өгсөн. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 116-117 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЗ/399 дугаартай шийтгэвэрээр зөрчлийн хэргийн холбогдогч Б.Ө*******т 7 хоногийн баривчлах шийтгэл оногдуулсныг сүрьеэгийн эмч О.О*******ийн “Нян судлалын батлагдаагүй хоёр уушгины нэвчдэст сүрьеэ, задралын үе шат, сүрьеэгийн хордлого оношоор сүрьеэгийн эмчийн хяналтад эмчлэгдэж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолтод үндэслэн торгох шийтгэл болгон өөрчлөлт оруулсан Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ДШМЗ/08 дугаартай магадлал, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЗ/399 дугаартай шийтгэвэр, сүрьеэгийн эмч О.О*******ийн гаргасан тодорхойлолтын хуулбар, Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2022 оны ******* сарын 30-ны өдрийн 01/547 дугаартай албан бичиг, Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/571 дугаартай тодорхойлолт, шүүгдэгч Б.Ө*******, О.О*******, С.Г******* нарын яллагдагчаар гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад

шүүгдэгч Б.Ө******* нь сүрьеэ өвчний улмаас эмчийн хяналтад байдаггүй боловч шүүхээс оногдуулсан баривчлах шийтгэлээс чөлөөлөгдөх зорилгоор хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох сүрьеэгийн эмч О.О*******ийн гаргаж өгсөн тодорхойлолтыг хуурамч болохыг мэдсээр байж 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн,

шүүгдэгч О.О******* нь С.Г*******тэй бүлэглэн 2022 оны 09 дүгээр сард Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасгийн сүрьеэгийн эмчээр ажиллаж байхдаа Б.Ө*******ыг “Нян судлалын батлагдаагүй хоёр уушгины нэвчдэст сүрьеэ, задралын үе шат, сүрьеэгийн хордлого оношоор сүрьеэгийн эмчийн хяналтад эмчлэгдэж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт буюу хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн,

шүүгдэгч С.Г******* нь бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулж 2022 оны 09 дүгээр сард Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасгийн ээр ажиллаж байхдаа сүрьеэгийн эмч О.О*******тэй бүлэглэн “Б.Ө******* нь нян судлалын батлагдаагүй 2 уушгины нэвчдэст сүрьеэ, задралын үе шат, сүрьеэгийн хордлого оношоор сүрьеэгийн эмчийн хяналтад эмчлэгдэж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт буюу хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэм буруутай нь тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Ө*******ын хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн идэвхитэй үйлдэл, шүүгдэгч О.О*******, С.Г******* нарын бүлэглэж хүний хувийн байдлыг гэрчилсэн, тодруулсан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн идэвхитэй үйлдэл, өөрсдийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон, тэдний үйлдлээс учирсан хохирол, хор уршгийн шалтгаант холбоо тогтоогдсон, Б.Ө*******ын хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн үйлдэл, О.О*******ийн бусадтай бүлэглэн хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн үйлдэл, С.Г*******ийн бусадтай бүлэглэн хүний хувийн байдлыг тодруулсан гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдэхэд санаатай нэгдэж, бусдыг гэмт хэрэгт татан оруулсан, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн үйлдлүүд нь тус тус гэм буруугийн санаатай, давхар объекттой хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг болон нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг санаатай гэмт хэргийн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэм буруугийн санаатай гэмт хэрэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно гэжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ө*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.О*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусадтай бүлэглэн хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Г*******ийг бусдыг гэмт хэрэгт татан оруулж бүлэглэн хүний хувийн байдлыг тодруулсан гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм бууртайд тус тус тооцов.

Шүүгдэгч Б.Ө*******, О.О*******, С.Г******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг болон нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд материаллаг хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгч нарыг төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Ө*******, О.О*******, С.Г******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ө*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч О.О*******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч С.Г*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч Б.Ө*******, О.О*******, С.Г******* нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Ө*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,

Шүүгдэгч О.О*******, С.Г******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хэргийн нэгдүгээр хавтасны 17-21 дэх тал, 23-31, 70-85 талуудад авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, ажлын байрны тодорхойлолт, байгууллагын даргын тодорхойлолт, шийтгэх тогтоолын болон шийтгэвэр, магадлалын хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар

Шүүгдэгч Б.Ө******* нь Булган аймгийн Булган суманд 1985 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, *******ын ******* гудамжны ******* тоотод амьдардаг, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн,

Шүүгдэгч О.О******* нь Булган аймгийн Булган суманд 1991 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг,  Хөх чулуутын 12 дугаар гудамж 1228 тоотод амьдардаг, Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт сүрьеэгийн тасгийн их эмч ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Шүүгдэгч С.Г******* нь Булган аймгийн Булган суманд 1963 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, ам бүл 2, нөхрийн хамт Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 6б хэсгийн 9 дүгээр гудамжны 06 тоотод амьдардаг, Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт сүрьеэгийн тасгийн дүн бүртгэгч, ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг тэдний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Ө*******, О.О*******, С.Г******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4/146 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч Б.Ө*******, О.О*******, С.Г******* нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Ө*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч О.О*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч С.Г*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь тэдний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О*******, С.Г******* нар торгох ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Харин шүүгдэгч Б.Ө*******ын хөрөнгө, орлогын байдал болон түүний шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасныг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгуулийн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Ө*******, О.О*******, С.Г******* нар нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Б*******н Ө*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч С овогт Оийн О*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусадтай бүлэглэн хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Я овогт С Г*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан бусдыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн, бусадтай бүлэглэн хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Ө*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч О.О*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч С.Г*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө*******т оногдуулсан 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг сар бүр хувь тэнцүүлсэн хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 5 /тав/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ө*******т сануулсугай.

5. Шүүгдэгч О.О*******, С.Г******* нар нь торгох ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй болохыг дурдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ө*******, О.О*******, С.Г******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч Б.Ө*******, О.О*******, С.Г******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ЦЭРЭНХАНД