Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/370

 

 

 

      

                       

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                  

   Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгч Л.М, Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дын Б, Лгийн М нарт холбогдох эрүүгийн 2238000000689 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын  07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.М нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “**************” бааранд өөрийн найз н.**************ыг цохисон гэх шалтгаанаар авч гаран “**************” баарны гадна хохирогч Ж.**************ыг нүүр хэсэг рүү нь цохих, гэдэс рүү нь өшиглөх зэргээр зодож, шүүгдэгч Д.Б нь баарны үүдэнд зогсож байхад хохирогч Ж.************** ирж гарнаас бариад тавихгүй зодсон гээд дайраад, зодоогүй байхад зодсон гээд байхаар нь уур хүрсэн гэх шалтгаанаар хохирогч Ж.**************ыг нүүр хэсэг рүү нь цохих, гэдэс рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000689 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Л.М  нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “**************” баарны гадна хохирогч Ж.**************ыг өөрийн найз н.**************ыг цохисон гэх шалтгаанаар түүний нүүр хэсэг рүү нь гараараа цохиж бие эрх чөлөөнд нь халдаж, 

Шүүгдэгч Д.Б нь  2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “**************” баарны гадна хохирогч Ж.**************ыг зодоогүй байхад зодсон” гэж хэрүүл маргаан үүсгэлээ гэх  шалтгаанаар түүний нүүр хэсэг рүү нь цохих, гэдэс рүү нь өшиглөх зэргээр бие эрх чөлөөнд нь тус бүр халдаж  эрүүл мэндэд  нь эрүүний зөөлөн эдийн гэмтэл болон эрүүнд зулгаралт, баруун чамархайд зулгаралт, баруун зулайн хуйханд няцралт, зүүн чихний дэлбээнд шарх, зүүн сарвууны ядам хурууны 2-р үенд мултрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Мн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бн өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ж.**************ын өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 25-ны орой хоёр найзын хамт 23 цагийн үед ороод дотор нь бид бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад би ганцаараа гарч машиндаа сууж тамхи татангаа эхнэртэйгээ утсаар ярьж байгаад буцаж 20-30 минутын дараа тухайн бааранд явж ороод хоёр найзыгаа хайгаад явж байхад замд зүс үл таних хоёр залуу намайг сугадаад баарнаас гаргах гэхэд нь та хоёр юун хүмүүс вэ гэхэд нөгөө хоёр залуу чи манай найзыг зодсон байна гээд байрнаас намайг хоёр талаас сугадаад хүчээр аваад гарсан. Тэгээд баарны урд талын төмөр хаалгаар гараад баруун эргээд 5-10 м яваад нэг төмөр хаалга байсан тэрэн лүү оруулж байгаад намайг зодож эхэлсэн. Тэгээд зодож байхад нь мөн хоёр залуу ирээд нийлж зодсон. Анх намайг зодож эхэлсэн залуу нь сүүлд нэрийг олж мэдсэн Б гээд залуу байсан. Би тухайн үед бусдаас тусламж гуйж орилж дуудсан тэгэхэд нөгөө хэдэн залуу намайг зодохоо болиод яваад өгсөн тэгэхээр нь би нөгөө хэдэн залуучуудын араас явж очиход баарны үүдэнд олуулаа болсон зогсож байсан. Тэгэхэд нь би Б гээд залууд хандажта нар яагаад намайг зодож байгаа юм бэ гэж асуухад Б нь бид нар чамайг зодоогүй ш дээ чи хүн андуураад байна гэж хэлэхэд нь Бгийн хажууд зогсож байсан намхан халзандуу залуу нь чи одоо ямар олон яриад байгаа юм бэ гэж хэлээд нөгөө залуу цохиод авсан.  Тэнд байсан залуучууд бөөнөөрөө над руу дайраад зодсон тэгж байхад баарнаас манай ************** гарч ирээд намайг салгах гэхэд мөн ************** нь тэр хэдэд зодуулсан. ..Тухайн хэрэг болох үед миний утас байхгүй болсон байсан сүүлд нь **************г очиж авахдаа анх зодуулсан газраасаа утас, малгай хоёроо олж авсан тэгэхэд гар утас цэнэггүй байсан мөн **************гийн утас ч цэнэггүй байсан...Тэд нар нилээн олуулаа явж байсан учир нэгэнтэй нь намайг барилцаад авахаар намайг болон найзыгаа салгах гээд зууралцаж байгаа нь олон хүн намайг зодоод байгаа юм мэдрэмж төрсөн учир би олон хүнд зодуулсан гэж мэдүүлсэн байгаа. Одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Гэхдээ гэрээ хийж эвлэрэхдээ надад 1.500.000 төгрөг өгсөн дараа нь 500,000 мянган төгрөг өгнө гэж хэлээд одоог хүртэл өгөөгүй байгаа дээрээс нь нэмж ярихад М болон Б нартай дахин уулзаагүй би хөдөө байж байгаад ирсэн.  Д.Б, Л.М нар нь тухайн үед иргэний үнэмлэхгүй, бичиг баримтгүй явж байсан учир хамт явсан найзыгаа надтай гэрээ хийчих гээд эвлэрлийн гэрээг хийлгүүлсэн юм. Тэр хүн нь ************** гэж залуу байсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 20-23, 24 тал/,

Гэрч О.**************ын өгсөн: “.. Тэгээд ************** бааранд ороход сүүлийн 3 дуу гэж зарлаж байсан тэгээд бид нар бөөнөөрөө бүжиглэж байхад манайхны нэг нь нэг охинг голдоо оруулаад бүжиглэсэн, тэгж байхад нөгөө охинтой хамт явсан бололтой нэг ах **************ыг нуруу луу нь нударсан гэсэн тэгсэн ************** эргэж хараад яаж байгаа юм бэ гэхэд нь нөгөө ах **************ыг цохисон гэсэн тэрийг нь **************, ************** хоёр харсан байсан.  Тэгсэн **************, ************** хоёр нэг залууг сугадаад гараад явж байгааг нь хараад би тэр гурвын араас нь гарсан тэгээд тэр хоёр **************гаас 50-60 м зайд замын хажууд аваачаад ************** нөгөө ахын хоёр гарнаас барьсан зогсож байсан тэгсэн ************** чи манай найзыг цохилоо гэх зэрэг зүйлийн юм яриад байх шиг байсан, би яг хажууд нь очоогүй очиж явсан юм. ************** тэр ахыг гараараа нэг удаа цохисон, тэгэхэд нөгөө ах хальт хөл алдаж унах дөхсөн тэгээд босч ирэх үедээ замын боржуурт тээглээд газарт унасан. Тэгэхэд би очиж **************, ************** хоёрыг салгаж аваад буцаад баар луу явсан. Тэгэхэд нөгөө газар унасан байсан ахын гар утас нь унасан байсанг ************** цээжин дээр шидэж тавьсан. Тэгээд баар луу явж ороход дотор нь хүн байхгүй тарсан байсан тэгээд буцаад гараад ирсэн чинь **************д цохиулсан ах хүрээд ирсэн Б, ************** хоёрыг бариад авсан чи намайг зодсон гээд зууралдаад тавихгүй байсан. Тэгэхэд тэр ахын нэг найз нь **************ийг төмөр хашаанд шахчихаад тавихгүй байсан. Би очиж тэр хоёрыг салгасан тэгээд эргээд харсан чинь Б нөгөө ахыг цохиод зодолдоод эхэлсэн тэгэхэд нөгөө ах Бг тавихгүй явуулахгүй чи мөн гээд дайраад байсан. Б зодоогүй гээд байхад зодсон гээд тавихгүй болохоор уур нь хүрээд зодсон байх. Тэгээд би гүйж очоод Бг салгаж авахад ************** мөн ирж салгалцаад **************, Бг аваад цаашаа явсан. ..” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,

Хохирогч Ж.**************ын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 548 дугаартай: “...Ж.**************ын биед эрүүний зөөлөн эдийн гэмтэл болон эрүүнд зулгаралт, баруун чамархайд зулгаралт, баруун зулайн хуйханд няцралт, зүүн чихний дэлбээнд шарх, зүүн сарвууны ядам хурууны хоёрдугаар үенд мултрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүлийн олон удаагийн цохих үйлчлэлээр үүсгэгджээ. Ж.**************ын биед учирсан эрүүний зөөлөн эдийн гэмтэл, зүүн чихний дэлбээний шарх, зүүн сарвууны ядам хурууны хоёрдугаар үений мултрал гэмтэлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгт хөнгөн хамаарна. Харин биеийн бусад хэсгийн гэмтлүүд нь нийлбэр болон тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт  /хх-ийн 37 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Л.Мгийн яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Би тухайн Эрүүгийн хуульд заасан зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна... Ж.**************т 1.500.000 төгрөг Б бид хоёрын зүгээс өгч эвлэрсэн байгаа. Гэхдээ эвлэрлийн гэрээг хийхэд ганц ************** иргэний үнэмлэхтэй явж байсан учир **************гаар эвлэрлийн гэрээнд гарын үсэг зуруулсан байгаа...Би маш ихээр гэмшиж байгаа. Энэ хэргээ хурдан шуурхай шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бн яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Би тухайн Эрүүгийн хуульд заасан зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. Ш.************** гэж залуутай **************************** бид хоёр харилцан ярилцаж тохиролцож эвлэрлийн гэрээг хийсэн эмчилгээний зардал гэж 1.500.000 төгрөг өөрт өөрийн дансанд хийсэн байгаа. Харин тухайн үед гэрээ хийхдээ М, бид хоёр завгүй байсан учир хамт явсан ************** гэж залууг гэрээ хийчих гээд явуулсан юм. Бид хоёр хуулийг сайн мэдэхгүй байсан учир **************гаар гэрээг хийлгэсэн дараа нь бид хоёр л хамт очиж хийх байсан юм байна лээ гэдгийг мэдэж ойлгосон. ..Би маш ихээр гэмшиж байгаа дахин ийм төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй байх тал дээр өөртөө анхаарал тавьж амьдарна гэж бодож байгаа...” гэх мэдүүлэг / хх-ийн 50-51 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ж.**************, гэрч О.************** нарын мэдүүлэг,  хохирогч Ж.**************ын  биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 548 дугаартай дугаартай дүгнэлт, шүүгдэгч Л.М, Д.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Л.М  нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “**************” баарны гадна хохирогч Ж.**************ыг өөрийн найз н.**************ыг цохисон гэх шалтгаанаар түүний нүүр хэсэг рүү нь гараараа цохиж түүний бие эрх чөлөөнд нь халдаж,  шүүгдэгч Д.Б нь  2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “**************” баарны гадна хохирогч Ж.**************ыг зодоогүй байхад зодсон” гэж хэрүүл маргаан үүсгэлээ гэх  шалтгаанаар түүний нүүр хэсэг рүү нь цохих, гэдэс рүү нь өшиглөх зэргээр бие эрх чөлөөнд нь тус бүр халдаж  эрүүл мэндэд  нь эрүүний зөөлөн эдийн гэмтэл болон эрүүнд зулгаралт, баруун чамархайд зулгаралт, баруун зулайн хуйханд няцралт, зүүн чихний дэлбээнд шарх, зүүн сарвууны ядам хурууны хоёрдугаар үенд мултрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Л.М, Д.Б нарын гэм буруутай үйлдэл, хохирогч Ж.**************ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр батлагдаж байна.

Шүүгдэгч Л.М, Д.Б нарын үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Л.М, Д.Б нарын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.М, Д.Б нар нь Ж.**************ын бие эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь эрүүний зөөлөн эдийн гэмтэл болон эрүүнд зулгаралт, баруун чамархайд зулгаралт, баруун зулайн хуйханд няцралт, зүүн чихний дэлбээнд шарх, зүүн сарвууны ядам хурууны хоёрдугаар үенд мултрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Л.М, Д.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.**************ын биед хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч Ж.**************, шүүгдэгч Л.М, Д.Б нар нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Талууд харилцан тохиролцсож эвлэрсэн. Цаашид нэхэмжлэх зүйлгүй. Ж.************** нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр  2.000.000 төгрөг хүлээн авсан. ” гэх эвлэрлийн гэрээг байгуулж нотариатчаар гэрчүүлсэн баримтыг /хх-ийн 65 тал/, шүүхэд ирүүлсэн байна.

Иймд шүүгдэгч Л.М, Д.Б нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Хоёр: Шүүгдэгч нарт  хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.М, Д.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Л.М, Д.Б нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.М, Д.Б нарыг хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Л.М, Д.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 53-56, 60-62 дугаар талуудад авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулаан багийн Засаг даргын тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг тэдгээрийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Б нь ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 25-6 тоотод амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүйшүүгдэгч Л.М  нь ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 28-24 тоотод амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг тэдний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Л.М, Д.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 203 дугаартай тогтоолоор хангаж, тэдгээрт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирол, санал,  гомдолгүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Л.М, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Л.М, Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

               1. Шүүгдэгч Ш овогт Лгийн М, Ш овогт Дын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дын Б, Лгийн М  нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М, Д.Б нарт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

              4. Шүүгдэгч Л.М, Д.Б нарт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

              5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М, Д.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              6   Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              7. Энэ хэрэгт шүүгдэгч Л.М, Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал, гомдолгүй болохыг тус тус дурдсугай.

              8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН