| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 133/2016/0029/э |
| Дугаар | 44 |
| Огноо | 2016-12-16 |
| Зүйл хэсэг | 091.2.15, |
| Улсын яллагч | Б.Ганбаатар |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж, шүүгч Ч.Мөнхтуяа, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ням нарын бүрэлдэхүүнтэй
Иргэдийн төлөөлөгч Д.Оросхүү
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр
Улсын яллагч Б.Ганбаатар
Хохирогч ***
Шүүгдэгч ***-гийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ
Гэрч ***, ***, ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***-д холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, *** аймгийн *** сумын харьяат, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр төрсөн, эрэгтэй, *** настай, *** дунд боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, хүүтэйгээ *** аймгийн *** сумын *** багийн *** тоотод оршин суудаг одоо *** багийн *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, үйлдвэрийн аварга нэг удаа болж байсан, аминдаа хөрөнгөгүй, бие эрүүл, ухаан бүрэн, *** регистрийн дугаартай, *** овогт ***-гийн *** гэв.
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр *** аймгийн *** сумын *** багийн *** тоотод байрлах гэртээ өөрийн эхнэр ***-ийг өвчний улмаас биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *** нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 гэх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тийм танхай балмад хүн биш. Би тэр хүнийг зодож нүдэж байгаагүй. Миний хүүхдүүд найз нөхөд хамт олон бүгд мэднэ. Тэр хүнийг үнэхээр зодож байсан уу, эсхүл асран халамжилж байсан уу гэдгийг эргэн тойрны бүх хүмүүс мэднэ. Би тийм танхай балмад, ханилсан ханиа зодох хүн биш. Иймээс би Эрүүгийн хуулийн 91.2.15 гэж заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнийг дээд доод хашааны болон нутаг орны хүмүүсээс дахиж мэдүүлэг авч, энэ хүнийг асран халамжилж байсан уу, үгүй юм уу, зодож байсан юм уу гэдгийг бүгд хэлэх байх. Би Монгол Улсын хуулийг дээдлээд үнэн мэдүүлэг өгсөн. Эрхэм шүүгч та бүхэн үнэнээр нь шүүж өгнө гэдэгт бүрэн итгэлтэй байна. Хүн асарвал толгой цустдаг, мал асарвал тогоо тостдог гэдэг үгийг өтөл насандаа өөрийн биеэр үзлээ. Би ханилсан ханиа зодох, цохих хүн би биш. Монгол Улсын хуулиа дээдлээд үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн. Миний ажил амьдралыг мэдэх хамгийн ойр дотно байсан, 20 гаруй жил ханилаад амьдарч байсан хүн тэр талийгаачийн ажил явдалд ирсэн байхад тэр хүнээс мэдүүлэг авч хавтаст хэрэгт оруулаагүй. Би үнэхээр харамсалтай байна. Би 56 настай хүн. 18 жил ял эдлээд хатуу хорих ангид би хэдэн жил болох юм. Үнийг эрхэм шүүгч, прокурор та бүхэн зөв шүүж миний энэ хэргийг цагаатгаж өгөөч гэж хүсэж байна. Энэ хүнийг асран халамжилж байсан нь би. Надаас өөр хэн ч байгаагүй. Надад өөр хэлэх үг олдохгүй байна. Хуулиар батлуулсан, 3 хүүхдийн эх эцэг болсон. *** нь одоо *** овогтой гэж байна. Гадаад паспорт нь *** овогтой ***-гийн гэж байгаа. Иргэний цахим үнэмлэх нь хүртэл ***-ийн гэж байгаа. Сүүлийн жил гарамын хугацаанд өөрчлөөгүй бол тэр хэвээрээ байгаа. Үнэхээр харамсалтай байна. Миний энэ хэргийг цагаатгаж өгнө үү гэв.
Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2015 оны 11 дүгээр сарын 24-ний орой гэрт нь очсон. Үүдэнд нь очиход ёоёо гэх нэг чимээ гарсан. Би гэрийн хажууд чимээгүй яваад очсон. Гэрийн гаднаас чагначихаад амбаарын хаалга татахад цоожтой байсан. Хоёр удаа хүчтэй татахад дотроос нь хаалга тайлж өгсөн. Хэн бэ гээд хаалгаа дотроос нь нээсэн. Гэрт ороход ээж ганцхан цэнхэр өнгийн дотоожтой нүцгэн хэвтэж байсан. Би талийгаачийг тухайн үед эргүүлж харалгүй та зодчихсон юм уу? Гэж асуухад юу гэж зоддог юм зодоогүй шургаад уначихсан гэсэн. Би тэр үед биеийг нь эргүүлж хараагүй. Хажуу айлруу орчихоод буцаад ороход улаан өнгийн зүйлээр хучсан байсан. Тэгээд хажууд нь очиж эргүүлээд харахад нүүр ам нь хавагнасан байсан. Тэгтэл *** зуухны өмнө сууж байгаад чи их олон юм ярьдаг гөлөг байна лээ гээд ухасхийхэд нь би айгаад гараад зугтсан. Би гадаа гарахад хажуу айлынх нь хүн байсан. Тэрүүгээр хашааны үүдэнд гаргуулаад машинаа асаагаад явсан. Эргэж нөхөртэйгээ хамт ирсэн. Ирэхэд ***, н*** хоёр охинтойгоо хамт ирсэн байсан. Тэгэхэд талийгаач бөөлжсөн байсан.Тэгэхэд *** зүүний үзүүрээр хөхрөөгүй байна гэж байсан. Тэр үед хотоос ирсэн гэж байсан дүү нар нь Тонхил орж байна гээд *** нь ярьж байсан. Тэгээд би та ээжийг зодчихсон юм уу гэхэд би юу гэж зоддог юм гээд тэрүүхэн тэндээ намайг доромжлоод өнгөрсөн. Тэр үед шургаж унасан гэдэг байдлаар өнгөрсөн. *** тэр үед хувцсаа өмсөөд явлаа гээд гарахад цагдаа нар оруулж ирээд буцаагаад аваад явсан. Хажуу айлын хүн цагдаа дуудсан байсан. Цагдаа нар орж ирээд гэрт байгаа зүйлийг бүгдийг үзсэн. Тэгээд түргэн ирээд ээжийг авч явсан гэв.
Гэрч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний эгч *** 1994 оноос хойш ханилж Дарханд насосны машинист хийдэг байсан. ***-тай танилцаад ***-ыг 1993 оны 01 дүгээр сарын 14-нд миний гэрт ирж төрүүлж байсан. Би Хөтөлийн цемент шохойны үйлдвэрт ажиллаж байсан. Тэр цагаас хойш ***-г сайн мэднэ. Энэ хоёр хүн 1996 оноос хойш байр орон сууцаа зараад *** явсан. Манай эгч хоёр дагавар охинтой байсан. Тэр охиныхоо халамжийн мөнгийг авах гэж жилд нэг удаа ирдэг байсан. Амьдрал ахуй нь дажгүй сайхан байсан. Сүүлдээ 2000 он гарснаар хойш амьдрал нь муудсан. Миний ах *** 2011 онд ***-г “***” ХХК-д ажилд оруулж өгсөн. Ажиллаж байгаад архи ууж байгаад халагдсан гэсэн ***-г ажил хийж байх үед амьдрал нь сайхан байсан. Ажлаасаа халагдаад жаахан муудсан. Манай ээж 2013 онд нас барахаар нь манай эгч ирсэн. Тэр үед бие нь их муу байсан. Би 3 дугаар эмнэлэгт үзүүлээд эгчийгээ аймагруу нь явуулсан. Ноднин 2015 оны 3 сард хүү ***-ыг групээ тэтгэвэр болгож тэтгэврийн зээл авч мөнгөө аваад ирсэн. Тэр үед маш их ядруу байсан. *** тэр үед архи уудаг байсан. Тэрнээсээ болоод хэрэлдэж, зодолддог байсан. Ирэхдээ зодуулсан ул мөртэй ирсэн. Ухаан санаа нь зүгээр байсан. Тэгээд Хөвсгөл, Дарханаар хамаатнуудаараа явж байгаад хамгийн сүүлд 6 сард манайд ирээд эмнэлгээр үзүүлчихээд эгчийгээ эндээ байж байя хоёулаа хамтдаа байя гэхэд цаад *** ах чинь бүлтэлзээд ганцаараа хэцүү байгаа гэсээр байгаад явсан. Тэгээд очоод сар болоогүй архи ууж, хэрүүл хийсэн гээд надад хүүхэд шиг дандаа ховолно. Өөрөө нэг утастай байсан. *** дугаарруу залгасан. Архи уусан бол утсаа авдаггүй. Тэгээд спеакер дээр нь тавьчихаад хэрэлдээд байдаг байсан. Би та хоёр битгий хэрэлдэж бай гээд зөндөө гуйж байсан. Заримдаа хоол ундгүй байдаг байсан гэсэн. Миний нэг дүү *** гэх хоолны мөнгө явуулаа л гэдэг. Би мөнгө төгрөг өгч чаддаггүй. Надад илүүчлэх мөнгө төгрөг байдаггүй. Эгч маань тэр үед бие нь сайжраад явсан ч 10 дугаар сарын 15-нд хоёр гурван хоног архи уугаад байхаар нь ах дүү нартаа хэлж эгчийгээ эргэхээр болоод *** руу очсон. Яаж амьдардагийг нь үзье гээд ***-д очиход эгч минь хаван нь тулчихсан байсан. Бид нар түргэн дуудаж үзүүлээд бичиж өгсөн эм тариаг нь авч өгөөд хоёр сар гаруй идэх гурил, будаа, тос хүнсийг нь бэлдээд аваачиж өгсөн. Түлээ нүүрсийг нь ***-г авч өгөөрэй, бие нь гайгүй болохоор нь хотруу явуулаадхаарай гэсэн. Эгч маань бид нарыг дагаад уйлаад дагаад явмаар байна гэсэн. Хаван тулчихсан 50 гарсан хүнийг хотруу хол замд яаж авч явах билээ. Бид нар тэгж л анх удаа хүргэн ***-гийнд очсон. Бид нар тэнд нэг хоноод л ирсэн. *** нярав ажил хийдэг. Ажлаас нь дуудаад буцсан. Ирээд хоёр хоноогүй *** архи уулаа гэсэн. Тэгээд 11 дүгээр сарын 26-27 гээд ажил явдалд нь очсон. Тэгэхэд задланг нь би харсан. Хүнд зодуулсан гэх ул мөр байсан. Задлаг шиэжилгээрээ гарсан л байх. *** архи уухаараа гар хүрдэг байсан нь үнэн. Би чамайг зодоогүй биздээ хэлээч гээд л байдаг юм байна лээ. 11 дүгээр сарын 24-нд өдөржин *** руу залгаад утсаа авахгүй байсан. Тэр үед нь орой 18 цагийн үед залгахад ах нь модоо хүнээр хагалуулж байна. Эгчтэйгээ ярих юм уу. Жаажаад нь оруулаад утсаа өгөөдхье гээд *** ярьж байна ярих юм уу гэхэд миний эгч утсаа аваад намайг өдөржин тамаллаа гээд намайг ирж аваач гэсэн. Тэгээд ***-руу залгахад утсаа аваагүй. Тэгэхээр нь мессеж бичсэн. Тэгсэн тэр дороо ***-аа надруу залгахад нь би ээжийгээ эргээдэх гэсэн. Тэгээд удаагүй *** ирчихсэн байна ээжийн хамар амийг тэгшлээд хаячихсан байна гэсэн. Тэгсэн *** юугаа солироод байгаа гичий вэ, тийм юм бол ээжийгээ асрахгүй яасан юм гээд утсаа тасалсан. Удаагүй цагдаа нар аваад явсан гэсэн. Тэгээд *** эмнэлэг дуудаж үзүүлсэн гэсэн. 11 дүгээр сарын 25-ны 2 цагийн үед ээж нас барчихлаа гэсэн гэв.
Гэрч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мэдэхийн энэ хоёр хүн муудалцаж, зодолдож хэрэлдэж байх асуудал гаргадаггүй байсан. Ийм асуудал гарч байгаад гайхаж байна. Ээжийг өнгөрдөг өдөр аавтайгаа холбогдож чадаагүй. Гэв гэнэт ийм асуудал болж байгаад гайхаад байна. Манай аав ээжийг зодож нүддэггүй. Гэр бүл болсон л юм чинь хэрэлдэх, муудалцах зүйл байдаг ч харилцан бие биенээ ойлголцоод амьдарч ирсэн. Би 2015 оны 11 дүгээр сарын 24-ний 12 цаг 30 минутад цайндаа орохдоо, үдээс хойш 5 цагийн үед, оройн 7 цаг 30 минутад залгахад утас нь холбогдохгүй байсан гэв.
Гэрч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Талийгаачийг өнгөрдөг өдрийн орой нь *** надруу утсаар яриад манай нөхөр бид хоёрыг дуудсан. Орой гэрт нь очиж байж байгаад талийгаачийг эмнэлэгрүү авч явсан. Гар дээр нь хөхөрсөн байсан. Гарных нь судас хагарсан байсан. Энэ хөхрөл нь тариа тариулж байгаад гарсан хөхрөл байсан. *** нь талийгаачийг зодсон гэж хэлж байсан. Талийгаач эмнэлэг дээр очоод нас барсан. Талийгаач өмнө нь байнга эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Талийгаач их хэмжээгээр бөөлжиж байсан. *** ахруу *** нь ээжийг зодсон гээд талийгаачийг босгож суулгаад байсан. Талийгаач юм хэлэлгүй хэвтээд өгсөн. *** ах талийгаачийг маш сайн асардаг. Эмнэлэгт *** ах л харж хэвтдэг байсан. Талийгаач хэлэхдээ *** ахыг сайн хардаг гэж хэлж байсан. Заримдаа *** аавтайгаа хэрэлдээд хэцүү байна гэж хэлдэг байсан гэв.
Гэрч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 11 дүгээр сарын 24-ний 21 цаг 23 минутад би дуудлага өгсөн. Эднийхэн хоорондоо хэрэлдэж шуугилдаад байсан. Би өөрөө зүрх муутай учраас амгалан тайван байдал алдагдлаа, өвчтэй хүний хажууд хэрэлдэхээ болиосой гээд би дуудлага өгчихсөн. Ямар өвчтэй ямар хүн байсныг дээд доод хашааныхан бүгд мэднэ. Гэрчлэх хүмүүс зөндөө байгаа. Манай хоёр 2014 оны 10 сарын эхээр айл болж буусан. 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өлгөө нь талийгаачтай таарч гэрт нь орсон. Биеийн байдал маш дордож муу байсан. 14 хоног эмнэлэгт хэвтээд эмнэлгээс гарч ирээд нэг хонож байсан. Нэг босож ирж шээсэн. *** ахаас биеийг нь асуухад тааруу гэж байсан. Үдээс хойш нь цэргийн хүүхэд эргэх гэж гадуур явчихаад орой 6 өнгөрөөж ирсэн. Өдөр 3 өнгөрөөж нэг ирэхдээ бас эднийхээр ороод л гарсан. Тэгэхэд тэр хоёр л байсан. Яг тэр өдөр сервантан дээр байсан аяга дүүрэн шүр асгачихаад идэх гээд байж байхад нь *** ах авах гээд булаацалдаад би түүлцэж байсан. Биеийн байдал маш муу байсан. Тэр өдөр зодолдож цохилцсон зүйл болоогүй. Би үдээс хойш ирсэн. Хүүхэд гэрт байсан. Хүүхдээсээ орсон уу гэж асуухад орсон. Гэртээ чихэр идээд сууж байсан гэсэн. Намайг хоёр гурван удаа шөнө 2 өнгөрч байхад дуудсан. *** гараад ирээч *** нэг хүүхэнтэй ирчихсэн хэвтэж байна гээд шөнө унтаж байхад дуудаад байсан. Би хоёр гурван удаа орж үзэж байсан. Ороход хэн ч байдаггүй байсан. *** ахыг гараад явахаар нь араас нь гараад хормой дүүрэн акурк түүгээд ирдэг байсан. Хувцас хунараа шатаачихдаг байсан. 2015 оны 11 дүгээр сарын 24-ний 19 цагийн үед *** ээжийг зодоод байна гэж орж ирсэн. Гэрт нь ороход энэ хоёр унтаж байсан. Би талийгаачаас зодсон юм уу гээд асуухад үгүй гэсэн. Ороход газарт бөөлжсөн байсан. ***, *** хоёр муудалцаад *** цагдаа шүүхээр шалгуулна гээд удаа ч үгүй байж байхад шуугилдаад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-7-рт/, гар утсанд ирсэн мессежны зураг /1-р хх 35-рт/, талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 97-102-рт/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 218-220-рт/ дээрх нотлох баримтуудаас үзэхэд гэрт байсан зөөлөн орыг мөргөхөд задлан шинжилгээгээр гарсан тархин дахь цус хуралт үүсэх боломжгүй гадны нөлөөтэйгээр үүсэж байж тийм хэмжээний цус хуралт үүсэх боломжтой байгаа гэснийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэний хүсэлтээр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 4-6-рт/, хойшлуулшгүй ажиллагааны тэмдэглэл /1-рхх 7-8-рт/ мөрдөн байцаагч нь 2 хувилбараар бичсэн байгаа, хэрэг бүртгэлтийн ажиллагаа ямар хэмжээнд хийгдсэн бэ гэхээр 1109 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэг /2-р хх 157-159-рт/, энэ дүгнэлт нь маш эргэлзээтэй байгаа, задлан шинжилгээ хийсэн задлан шинжилгээ хийсэн 04 дугаартай дүгнэлтийн нэмэлт шинжилгээний хариу, дүгнэлт хэсэг /1-р хх 84-86/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх 97-102-рт/, гэрч ***-ийн мэдүүлэг /1-р хх 179-рт/, гэрч ***-ийн мэдүүлэг /1-р хх 180-181-рт/, өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлээс шинжээчийн дүгнэлт хэсэг /2-р хх 110-111-рт/, ***-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 21-22рт/, Р.Энхтуяагийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 23-рт/, гэрч ***, ***, ***, *** нар шүүх хуралдаанд орж мэдүүлгээ өгсөн, гэрч ***-гийн мэдүүлэг /1-р хх 54-рт/, талийгаачийн эмнэлэгт эмчлүүлж байсан өвчний түүхийн хуулбар /1-р хх 106-134-рт/, Үүнд эмчийн тэмдэглэлд ухаан санаа, ээдрээтэй байгаа талаар дурдагдсан байна, мөрдөн байцаагчийн хэргийг хэрэгсэхгүй болгох санал /2-р хх 22-рт/, гэрч ***-ийн мэдүүлэг /1-р хх 229-рт/, талийгаачийн өвчтөний түүх /1-р хх 234-2-р хх 10-рт/, мобикомоос ирсэн бичиг /2-р хх 163-164-рт/, гэрч ***-ийн мэдүүлэг /2-р хх 182-рт/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх хуралдаанаар хэлэлцэн шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. Ийнхүү нотлох баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр *** аймгийн *** сумын *** багийн *** тоотод байрлах гэртээ өөрийн эхнэр ***-ийг өвчний улмаас биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт, эд мөрийн баримт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Шүүгдэгч *** нь амь хохирогч эхнэрээ зодоогүй гэж мэдүүлж байгаа хэдий ч хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар шүүгдэгч ***-ийн гэм буруутай үйлдэл тогтоогдож байна.Үүнд:
1.Амь хохирогч ***-ийн биеэ хамгаалж чадахгүй байдал нь шүүгдэгч ***, хохирогч *** нарын талийгаач нь бие муутай асаргаанд байдаг талаар мэдүүлсэн мэдүүлэг болон гэрч ***, ***, ***, ***, ***н, *** нарын "...талийгаач нь зүрхний дутагдалтай, хаван ихтэй эмнэлэгт ирээд хаван бууж, биеийн ерөнхий байдал бага зэрэг сайжраад эмчилгээ бичиж өгөөд гаргасан, давхар харвалт өгсөн хүн учир өөрөө босож, сууж чадахгүй, ар гэрийн дэмжлэгээр явдаг" гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
2.Амь хохирогч *** нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр эмнэлгээс гарсан ба эмнэлгээс гарах үед ямар нэгэн гэмтэл шархгүй байсан, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тархины зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсан доорхи цусан бүлэн, зүүн тал бөмбөлөгийн тархины дарагдал, зүүн чамархай, дух, дагз, хэсгийн хамарсан хуйхан доорхи цус хуралт, зулайн урд хэсэгт шарх, баруун, зүүн бугалга, зүүн шуу, хүзүүний гол хэсэгт цус хуралт, уруулын дээд хэсэг, баруун гарын сарвуунд зулгаралт гэмтэл үүсч улмаар хатуу хальсан доорхи цусан бүлэн, тархины зүүн тал бөмбөлөгийн дарагдлын улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан болох нь хавтаст хэргийн 84-86 дугаар хуудсан дахь шинжээчийн дүгнэлт, хавтаст хэргийн 4-6 дугаар хуудсан дахь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх хуралдаанд оролцсон хохирогч ***-гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Би 2015 оны 11 дүгээр сарын 24-ний орой гэрт нь очсон. Үүдэнд нь очиход ёоёо гэх нэг чимээ гарсан. Би гэрийн хажууд чимээгүй яваад очсон. Гэрийн гаднаас чагначихаад амбаарын хаалга татахад цоожтой байсан. Хоёр удаа хүчтэй татахад дотроос нь хаалга тайлж өгсөн. Хэн бэ гээд хаалгаа дотроос нь нээсэн. Гэрт ороход ээж ганцхан цэнхэр өнгийн дотоожтой нүцгэн хэвтэж байсан. Би талийгаачийг тухайн үед эргүүлж харалгүй та зодчихсон юм уу? гэж асуухад юу гэж зоддог юм зодоогүй шургаад уначихсан гэсэн. Би тэр үед биеийг нь эргүүлж хараагүй. Хажуу айлруу орчихоод буцаад ороход улаан өнгийн зүйлээр хучсан байсан. Тэгээд хажууд нь очиж эргүүлээд харахад нүүр ам нь хавагнасан байсан. Тэгтэл *** зуухны өмнө сууж байгаад чи их олон юм ярьдаг гөлөг байна лээ гээд ухасхийхэд нь би айгаад гараад зугтсан. Би гадаа гарахад хажуу айлынх нь хүн байсан. Тэрүүгээр хашааны үүдэнд гаргуулаад машинаа асаагаад явсан. Эргэж нөхөртэйгээ хамт ирсэн. Тэгэхэд талийгаач бөөлжсөн байсан.Тэгээд би та ээжийг зодчихсон юм уу гэхэд би юу гэж зоддог юм гээд тэрүүхэн тэндээ намайг доромжлоод өнгөрсөн. Тэр үед шургаж унасан гэдэг байдлаар өнгөрсөн. *** тэр үед хувцсаа өмсөөд явлаа гээд гарахад цагдаа нар оруулж ирээд буцаагаад аваад явсан. Хажуу айлын хүн цагдаа дуудсан байсан. Цагдаа нар орж ирээд гэрт байгаа зүйлийг бүгдийг үзсэн. Тэгээд түргэн ирээд ээжийг авч явсан, тэгээд шөнө 2 цагийн үед нас барсан, тэр өдөр нагац эгчийн мессежийг уншаад очсон" гэх мэдүүлэг, гэрч ***-ийн "...11 дүгээр сарын 24-нд өдөржин *** руу залгаад утсаа авахгүй байсан. Тэр үед нь орой 18 цагийн үед залгахад ах нь модоо хүнээр хагалуулж байна. Эгчтэйгээ ярих юм уу. ***-д нь оруулаад утсаа өгөөдхье гээд *** ярьж байна ярих юм уу гэхэд миний эгч утсаа аваад намайг өдөржин тамаллаа гээд намайг ирж аваач гэсэн. Тэгээд ***-уу залгахад утсаа аваагүй. Тэгэхээр нь мессеж бичсэн. Тэгсэн тэр дороо *** надруу залгахад нь би ээжийгээ эргээдэх гэсэн. Тэгээд удаагүй Б.Дарханбямбаа ирчихсэн байна ээжийн хамар амийг тэгшлээд хаячихсан байна гэсэн. Тэгсэн *** юугаа солиороод байгаа гичий вэ, тийм юм бол ээжийгээ асрахгүй яасан юм гээд утсаа тасалсан. Удаагүй цагдаа нар аваад явсан гэсэн. Тэгээд *** эмнэлэг дуудаж үзүүлсэн гэсэн. 11 дүгээр сарын 25-ны 2 цагийн үед ээж нас барчихлаа" гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 46-47 дугаар хуудсан дахь гэрч ***-ийн "…Шинэ Алтай зах дээр явж байгаад ***-ай таараад тэндээс таксидаад ***-ийн гэрт нь очиж орос нэртэй архи гаргаж ирснийг бид хоёр хувааж уусан… Талийгаач ***-ийн нүүр ам, хүзүүнд ил харагдах шарх сорви байгаагүй…” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл амь хохирогч шүүгдэгч хоёр дээрх хугацаанд гэртээ хамт байсан, гадны өөр хүн байгаагүй, эмнэлгээс гарсан өдөр буюу урьд өдөр нь ямар нэгэн гэмтэл шархгүй байсан, гэрч ***, ***-ийн утас руу залгаж амь хохирогчтой ярьж байдлыг мэдэж охин *** руу нь залгаад, утсаа авахгүй болохоор нь мессеж бичсэнээр охин нь гэрт нь очиж, улмаар нөхрөө дагуулан очсон, хажуу айлын хүн нь цагдаа дуудсан, охин *** дуудлага дуудаж эмнэлэгт аваачиж, улмаар талийгаач нь шөнийн 2 цагт нас барсан болох нь дээрх байдлаар тогтоогдож байна.
3.Шүүгдэгч талийгаачийг шээлгэх гэж байгаад орлуу 2 дахиж унагаасан, ар дагзаараа орлуу мөргөж унасан гэж мэдүүлж байгаа ч 1 дүгээр хавтаст хэргийн 216-220 дугаар хуудсан дахь мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, фото зургийг үнэлэхэд тухайн орны нүүрэн хэсгийн зузаан нь 15 см, шалнаас дээш орны нүүрэн хэсгийн доод ирмэг хүртэл 27 см, орны дэвсгэрийн зузаан нь 4см байсан болон орны ерөнхий байдлыг харахад талийгаачийг шээлгэх гэж байгаад унагаасан гэх орны урд хэсэгт мөргөж унахад гэмтэл учирсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзлээ. Мөн талийгаач 47 кг жинтэй байсан гэдэгт дүгнэлт хийхэд ч шүүгдэгчийн мэдүүлэг няцаагдаж байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэний “…талийгаач юунаас болж гэмтсэн бэ гэдэг нь тогтоогдохгүй байгаа тул цагаатгаж өгнө үү” гэх хүсэлтийг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч ***-д холбогдох үйлдлийг Говь-Алтай аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл зөв байх тул шүүхээс түүнийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-г 17 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч ***-ийн өөрийн мэдүүлэг болон гэрч ***-ийн мэдүүлгээр шүүгдэгч архи уусан болох нь тогтоогдож байх тул согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасныг баримтлан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв. Шүүгдэгч ***-д хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогч ***-ийн амбулятороор эмчлүүлэгчдийн карт болон бичлэг бүхий CD-г хэргийг хадгалах хугацаагаар хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч *** хохирол нэхэмжлээгүй, ялтан ***-ийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байх ба нэг нь нөгөөгөө баталсан хоорондоо зөрүүгүй байх тул шүүх эдгээр мэдүүлгүүдийг үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** овогт ***-ийн ***-г хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-г 17 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан ***-ад оногдуулсан 17 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан ***-гийн цагдан хоригдсон 99 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогч ***-ийн амбулятороор эмчлүүлэгчдийн карт болон бичлэг бүхий CD-г хэргийг хадгалах хугацаагаар хэргийн хамт хадгалсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 331 дүгээр зүйлийн 331.1 дэх хэсэгт зааснаар ялтан ***-г шийтгэх тогтоол биелүүлэхийн өмнө гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнтэй 1 удаа уулзуулсугай.
7. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч *** хохирол нэхэмжлээгүй, ялтан ***-гийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг дурдсугай.
8. Ялтан ***-г цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА
ШҮҮГЧИД Д.НЯМ
Ч.МӨНХТУЯА