Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/918

  2022          12          07                                     2022/ШЦТ/918

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: ***,

Хохирогч: ***,

Шүүгдэгч: *** өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205001452471 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***,

Шүүгдэгч *** нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бурхант” нэртэй караокед хохирогч ***ийг ***тай маргалдах үед нь нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун талын гайморын хөндийн урд хана, эрүү ясны далд хугарал, баруун шанаа, эрүү хамарсан зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч *** шүүх хуралдаанд: “...Баянгол дүүргийн Бурхант нэртэй караокед хоёр найзынхаа хамт сууж байсан. 11 цагийн үед надтай маргалдсан *** орж ирсэн. Үйлчлэгч нь караоке хаасан гэж хэлэхээр нь хажуунаас нь хаасан гэж байна, зайлаач гэж хэлээд ***тай маргалдсан. Тэгэхэд хажуу талаас цохисон. Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Гомдол саналгүй. Миний эрүү хугарсан учраас эмчилгээ хийлгэж байгаа. 1.500.000 төгрөг авсан, үлдэгдэл эмчилгээний зардал 3.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Баримтаа авчирч чадаагүй. Эмчилгээ хийлгэсэн эмнэлгийн баримт гэрт байгаа...” гэв.

Хохирогч ***ий мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн үед Өргөө кино театрын Бурхант нэртэй караокед танил ах болох Энхбат найз Жамбал нарын хамт ороод сууж байсан гаднаас нэг гурван эмэгтэй орж ирсэн чинь ширээ байхгүй гээд бид хэдийн ширээнд шахаж суулгасан. Тэгээд бид хэд нэг шилтэй пиво уугаад тэр үл таних эмэгтэйчүүдтэй ярьж суусан. Тэгсэн гаднаас үл таних гурван залуу орж ирээд гурван үл таних эмэгтэйчүүдийг хардах маягтай болохоор нь би босоод “ширээгүй болчихоод бид хэдийг шахаж суулгасан юм аа” гэж хэлэхэд голд нь зогсож байсан 177 см өндөр бордуу царайтай шар үстэй залуу “...хоёулаа юм яриадхъя” гэж дуудсан. Тэгсэн үл таних 177 см орчим өндөрдүү бордуу царайтай шар үстэй залуу “та нартай холбоогүй юм уу, нэрээ юм уу” гэж асуухаар нь “чи жаахан буруу ойлгоод байна” гэж хэлсэн чинь гэнэт тэр үл таних залуу ...уурлаад гараад үзэх үү гэснээ шууд нүүр рүү цохисон. Тэгээд миний амнаас цус гоожоод байхаар нь би үйлчлэгч охиныг гуйгаад цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд Бурхант зочид буудлын доор байрлах караоке руу би түрүүлж ороод “цаг байна уу” гэж асуусан чинь үйлчлэгч нь “манайх хааж байна” гэхээр нь би “20-30 минут байгаа юм чинь 1-2 дуулчихаж болох уу” гэж асуусан чинь цаанаас нь нэг үл таних 175 см өндөр залуу “хаалаа гээд байхад чинь зайлалдаа” гэж хэлсэн. Тэгээд би тухайн үл таних залуутай маргалдаад байж байтал араас манай хоёр найз ***, *** /***/ нар ороод ирсэн. Тэгээд би тэр залуутай муудалцаад зогсож байтал араас манай хоёр найзын нэг нь тухайн үл таних залууг цохиод унагаасан. ...Анх миний араас орж ирэхдээ *** хаалгаар орж ирээд миний баруун талд хана налаад зогсож байсан. Зүүн талд *** /***/ байсан. Тэгээд миний араас нэг гар орж ирээд тухайн үл таних залууг цохиж унагаасан. Тухайн залуу зүүн тийшээ налаад унасан. Тэгэхээр нь би хэн цохичихов гээд эргээд хартал *** зүгээр зогсож байсан тухайн үед *** зүүн гар талд байсан тухайн эрэгтэйг унасны дараа *** орилж байсан бөгөөд яг юу гэж орилж байсныг санахгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-н 31, 34/,

Шинжээчийн 232 тоот дүгнэлтэд: “...***ий биед баруун талын гайморын хөндийн урд хана, эрүү ясны далд хугарал, баруун шанаа, эрүү хамарсан зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-н 40-41/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...*** 1 дугаартай хүснэгтэд байгаа зургийг хараад энэ намайг цохиж гэмтээсэн хүн мөн байна. Би энэ хүнийг хараад шууд таньж байна. ...Дугаар-1 ...***гийн ***...” гэжээ /хх-н 44-45/,

Яллагдагчаар ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн хүний хохирлыг бүрэн барагдуулна...” гэжээ. /хх-н 52/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 13/, хохирогчийн өргөдөл /хх-н 14/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 55, 58-67/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бурхант” нэртэй караокед хохирогч ***ийг ***тай маргалдах үед нь нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун талын гайморын хөндийн урд хана, эрүү ясны далд хугарал, баруун шанаа, эрүү хамарсан зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч *** нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хохирогч ***ийг гэрч Э.Билгүүнбаяртай маргалдаж байх үед нь түүний нүүрэн тус газар нэг удаа цохиж шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан буюу хүндэвтэр хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ***гийн хохирогч ***ийг цохисон үйлдэлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурьдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ий эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ***ий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс эмчилгээ хийлгэж байгаа 3.500.000 төгрөг нэхэмжилсэн ба тухайн хохиролтой холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй, хохирогч шүүх хуралдаанд шинээр гаргаж өгөөгүй, яг хэдэн төгрөгийн хохирол гарах эсэх нь тодорхойгүй байх тул хохирогч нь хохирол, хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь хохирогчид 1.500.000 төгрөг төлсөн болно.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хохирогчид 1.500.000 төгрөгийн хохирол төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн дүгнэлтэд заасан ял буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1.500.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч *** нь хохирол, хор уршгийн талаархи баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР